Wed07302014

Last updateSat, 26 Jul 2014 1pm

 
 
Back Та энд байна: Home Б.Занданхүү

Хятадад цөөнх үндэстний соёлоор чамирхах үзэгдэл гаарч байна

Сүүлийн жилүүдэд Хятад улс соёлын өвөө ЮНЕСКО-д бүртгүүлэх кампанит ажлыг төрийн бодлогоор хийж эхэлсэн билээ. Дэлхийн оюуны болоод биет соёлын олон дурсгалыг улсынхаа нэр дээр өмчлөхийг шамдах болсон нь тухайн орны эдийн засаг хүчирхэгжсэнтэй холбоотой. 56 үндэстний холимгоос бүрдсэн Дундад гүрэн энэхүү давуу талаа ашиглан бусад улс үндэстний соёл түүхийн өвийг өөрийн улсын нэр дээр данслуулах болсон нь бусад бага буурай улс үндэстний дургүйцлийг хүргэх болсон юм.

Үүний нэг жишээ бол нүүдэлчдийн язгуур урлагийн төрөл болох хөөмий, уртын дуу зэргийг “булаацалдан”, эцэст нь хамтын өв маягаар НҮБ-ын биет бус соёлын өвд бүртгүүлсэн явдал билээ. Тэд зөвхөн сүүлийн арав хүрэхгүй жилийн хугацаанд биет болон биет бус соёлын 45 зүйлийн өвийг ЮНЕСКО-д бүртгүүлээд байна. Одоо Хятад улс Торгоны замыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр материалаа бэлтгэж байгаа бөгөөд үүнийгээ Азийн хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх хурлыг угтан зохион байгуулж буй томоохон ажил хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилж эхлэв. 

Дэлгэрэнгүй...

Өвөрмонголын өндөр настан “Монголын нууц товчоо”-г бийрээр бичжээ

78 настай эмээ “Монголын нууц товчоо”-г бийрээр хуулснаа нэг хувь ном болгон хэвлэж Өвөрмонголын Чингис хааны музейд хадгалууллаа.
35 жил багшилсан Н.Эрдэнэсувд гуай Өвөрмонголын Шилийн гол аймгийн Авга хошууны уугуул юм. Тэрээр энэхүү санаачилгаа тайлбарлахдаа, "Уламжлалт соёлоо хайрлан, өв уламжлалаа дээдлэн, монгол соёлоо дээдлэн хөгжүүлэхийг хойч үедээ уриалж өөрийн өчүүхэн хувь нэмрийг оруулж байгаа юм "гэлээ.

Дэлгэрэнгүй...

Шинжааны газар хөдлөлтөд 50 мянга гаруй хүн өртжээ

Шинжааны газар хөдлөлтөд 50 мянга гаруй хүн өртжээ

Шинжаан уйгарын өөртөө засах орны Хотан хэмээх газар дахь Юйтянь тосгонд 7.3 баллын хүчтэй газар хөдөлсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тус газар хөдлөлтийн бүсэд өчигдрийг хүртэл нийт 1758 удаагийн үргэлжилсэн чичирхийлэл бүртгэгджээ. Одоогийн байдлаар гамшигт өртсөн иргэдийн тоо 50 мянгыг даваад байгаа бөгөөд хохирлын тоо хэмжээ тодорхойгүй, аврах ажиллагаа үргэлжилсээр байна.

Дэлгэрэнгүй...

Тархи тарчлаасан их Дундад

1.Өмнөд нутгийн өвөл

Дундад улсын өмнөд нутгийн өвөл хүйтэн бороо хөглөрсөн манангаар жиндүүхэн үнсэж угтлаа. Буриадын дүнзэн байшингийн тоосгон өрлөгтэй цэмцгэрхэн шавар пийшинд өдөржин цогшин  улалзаж байдаг бүдүүн дархины нуугисан илчээр өвлийг төсөөлдөг миний хувьд сүрлэн саравч, чулуун байшинд хөхөрч улайсан нүцгэн хөлдөө даавуу шаахай углаж хөвөнтэй хүрэм давхарлан бэгнэсэн өмнөд нутгийн наймаачид хөл гар нь бээрсэн ч амныхаа уураар амьдралаа залгуулж байгаа нь өлчир гэхээсээ илүү өрөвдөлтэй зутруухан харагдаж байлаа. Харин тэд энэ байдалдаа хэдийнэ дасчихсан бололтой ам хуурайгүй шулганалдаж гар чөлөөгүй гавшгайлна. Тэд гар хөдөлвөл ам тосддогийн үлгэрийг буй биеэрээ үзүүлэхийн зэрэгцээ дусал хөлснийхөө үнийг доллар, юань, мао, бүр задгай мөнгөний дахин задарсан хэлбэр болох фэнгээр ч авахад бэлэн. Харин хөлсийг нь хөсөрдүүлсэн тохиолдолд дэргэдэх нь байтугай дэлхий цочмоор их дуугаар харааж загнаж, бүр цохиод авахаас ч буцахгүй улангасна.

Дэлгэрэнгүй...

Өнчин хот

 

Их талын дундах өнчин хот эздээ хүлээн сүүхийнэ. Ялаа батгана, шавьж шоргоолж шиг язганаж байдаг шороон түмэн Хятадын нутагт хамгийн орчин үеийн архитектор дизайны төгс шийдэлтэй, цоо шинэ гайхамшигт хот талын зэрэглээнээс ургасан хий үзэгдэл мэт оршин суугчидгүй оршин байна гэдэг төсөөллөөс гадуурх зүйл мэт. Эзэнгүй хот юм бол ис тоосорч, салхи хэсүүчлэн, шарилын газрыг санагдуулам анир чимээгүй ноёлж баймаар.

Гэтэл Африкийн ширэнгэн ойнх баймаар нов ногоохон хөвд хөл дор хөвсөлзөж, дэлхийг байлдан дагуулагч Монголын их хаадын морин дэл дээр илдээ эргүүлэн довтолж буй асар том хөшөө баримлууд арчилгаа сайтай музейн үзмэр мэт нарны гэрэл ойлгон дүнхийлдэж, 21-р зууны их хотын дуу шуугианы хэлтэрхий ч үгүй өргөн чөлөөдөд нь машин тэрэг, хүн сүрэг бус харин цэвэр цэмцгэрхэн асрууд зүмбэрлэж байх аж.

Дэлгэрэнгүй...

Амьдарч амжаагүй хүний дурсамж

Б.Занданхүү

Төрсөн минь үнэн бөгөөд дэлхий хэмээн нэрлэгддэг энэ газарт 35 жил байгаа минь бас үнэн юм. Ийнхүү байх хугацаандаа амьдраагүй нь бас үнэн билээ. Амьдарна гэж үнэндээ яадгийг би мэдэхгүй боловч мэдэлгүйгээр амьдарч орхиогүйгээ бас батлах байна. Учир нь би амьдрахыг огт бодоогүй учраас амьдралыг танин мэдэж, бас хүн төрөлхтөний нэгэнт бий болгож амжсан тэрхүү зам жимээр нь яваагүйгээ л сайн мэдэж байна. Надад арван таван толгой, атгаалжин хар бие байхгүй. Байсан ч би өөрийгөө мангас гэж нэрлэхгүй байх байсан. Надад одоо харин нэг толгой бий.

Дэлгэрэнгүй...

Өвгөн зураачийн бийр алжаах өдий байна

 

Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн, 85 настай ахмад зураач Пунцагнамжилын Балдандоржийн уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 13-нд Өвөрмонголд нээлтээ хийсэн юм. Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын газрын консул Ж.Баярбаатар, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Чинь Бао Чуан нар үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, урлаг соёл бол улс орнуудын хоорондын хамгийн тунгалаг гэгээн харилцаа гэдгийг онцлоод Монгол Улсын нэрт зураачийн Өвөрмонголд гаргаж байгаа энэ үзэсгэлэн нь үүний нэгэн нотолгоо боллоо гэдгийг тэмдэглэсэн билээ.

Дэлгэрэнгүй...

Ж.САМБУУ ДАРГЫН АЛТАН ЦАГ ӨВӨР МОНГОЛД БАЙНА

 

Ж.Самбуу гуайн 60 насны ойгоор Ю.Цэдэнбалын түүнд дурсгасан бугуйн алтан цаг өдгөө ӨМӨЗО-ны төв Хөх хотноо Хувьсгалт хэмээх хүний гэрт хадгалагдаж байгаа талаар яруу найрагч Д.Болдхуягийн сурвалжлагыг уншигчиддаа хүргэж байна. Болдхуяг Өвөрмонголын их сургуульд археологийн мэргэжлээр докторантурт сурдаг юм.

Дэлгэрэнгүй...

Багшдаа

Саруул багш маань 2009 оны зун эх орондоо ирж амрах үеэр бид хоёр хамтран “Эх хэлний эрэлд” хэмээх цуврал нэвтрүүлгийг “Монгол” телевизэд хийж өгсөн юм. Нэг орой хоёулаа хууч хөөрөн ганц нэг шар айраг шимэнгээ хэл шинжлэлийн судлагдахууны нэг төсөөт үг нь монгол яруу найрагт элбэг байдаг тухайд ярьж билээ. Орой нь хариад төсөөт үгсийг нийлүүлэн Саруул багшийнхаа нэрээр шүлэг бичсэн сэн.

МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн багш Мягмарын Саруул-Эрдэнэ одоо АНУ-ын Төрийн Департаментийн Гадаад Харилцааны Дээд Сургуульд багшилж байгаа. Хэл шинжлэлийн ухааны доктор тэрээр АНУ дахь Монгол Соёлын Төвийн захирал, Конгрессийн Номын Сангийн монгол номын мэргэжилтэн, Индианагийн их сургуулийн дэргэдэх “Монгол” нийгэмлэгийн захирлуудын зөвлөл болон Америкийн Монгол судлалын төвийн захирлуудын зөвлөлийн гишүүн юм. Саруул багшийн үг бүхнээс монгол ханхалдагт би баярладаг...

Дэлгэрэнгүй...

Баргил

Б. Занданхүү

Бум бужигнаж түм түжигнэсэн зээлийн газар. Баргил байж ядан хөлөө сэлгэж зогсоно. Бороо орж байна. Тэрээр элэгдэж хуучирсан муу саравчтай улаан малгайгаа гартаа атгажээ. Үжирсэн сэмэрхий бор пальто, өсгий нь эргэсэн инээдэмтэй түнтгэр гутлаа хялавхийн харснаа мөнөөх л доогтой гуниглуу инээд уруул дээгүүр нь мишилзээд ирлээ. Гэвч тэр өөрийгөө өрөвдсөнгүй. Хэзээд л ийм байсан хойно, юундаа ч өрөвдөх билээ.

-Хөөе улаан малгайт аа, чи чинь яагаад дусагнаад унав аа? Тэсэхээ болив уу гэж зэргэлдээх булангаас дээрэнгүй дуу хадах нь тэр. Гайхсан ч үгүй. Улаан малгайт нэрэндээ дассан гэх нь ч хаашаа юм, гэхдээ л ажирсан шинжгүй мөнөөх л сонин гэгэлзүүр бодлоо үргэлжлүүлж авай.

Дэлгэрэнгүй...

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио