Mon10202014

Last updateTue, 14 Oct 2014 3pm

 
 
Back Та энд байна: Home Бусад Доктор Ж.АМАРСАНАА: Элэгний вирусыг эх орондоо эмчлэх боломжтой

Доктор Ж.АМАРСАНАА: Элэгний вирусыг эх орондоо эмчлэх боломжтой

Хүн амын дунд зонхилон тохиолдох өвчний нэг болох "элэгний өвчлөл" -ийн талаар "Хаппи Веритас" элэгний төв лабораторийн Ерөнхий захирал, "Интерферон Альфа" эмнэлгийн зөвлөх эмч, Анагаах Ухааны доктор Ж. Амарсанаатай ярилцлаа.
Энэхүү ярилцлагад түүний Япон, Америкт сурч ажиллаж байсан түүх, эх орныхоо Анагаах Ухааны хөгжилд оруулж буй хувь нэмэр, эрүүл мэндийн салбарт шийдээсэй гэсэн олон гол асуудлуудыг тавьсанаас гадна элэгний хавдар, элэгний хатуурал, элэгний В, С вирус өвчний үед хэрхэн эмчилгээ хийлгэх, тархалт, урьдчилан сэргийлэх талаар уншигч хэрэглэгч та бүхэнд хэрэгтэй зөвлөгөөг багтаасан байгаа.

- Их сургуулиа төгсөөд Япон, Америк улсад суралцаж, ажиллаж байсан. Ямар сургуульд хэдий хугацаатай сурч байв?
1991 онд Оточ Маарамба дээд сургуулийн эмчилгээний ангид ороод 1996 онд оточ хүний их эмчээр төгсөж Гандангийн харьяа Мамбадацан хийдэд эмч зүрхайчаар нэг жил ажилласан. Үүний дараа Анагаахын дээд сургуулийн магистрт нэг жил сураад дараа нь Оточ Маарамба сургуульд "уламжлалт анагаах ухааны онолын үндэс"  хичээлийг нэг жил заасан. 1990-онд Японы засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр гэж байсан тэнд шалгалт өгч тэнцээд 1998 онд Токиогийн их сургуульд эхлээд зургаан сарын хэлний бэлтгэлд явсан. Үүний дараа Токиогийн их сургуулийн дотрын тэнхимд судлаачаар жил хагас ажиллаад тус сургуулийн Анагаах ухааны дотрын тэнхимд Анагаах ухааны магистрыг хоёр жил сурч хамгаалаад 2002 онд Докторын программд орж дөрвөн жил сурч хамгаалан Харвардын их сургууль руу орсон. Тэнд 2002 - 2008 оны хооронд ажиллаж багшилж байсан гэсэн үг. Гол хийж байсан ажил гэвэл хавдар судлал, элэгний өвчин судлал, вирус судлалын талаар судалгаа хийж байсан.
- Монголын залуус гадаадад олон жил сурч, амьдраад тэндээ суурьшиж ажиллах нь их болсон. Гэтэл өөрөө эх орондоо эргэн ирж ажиллаж байгаа нь сайшаалтай?
Ер нь гадаадад үлдсэн хүмүүсийг харахад харамсалтай санагддаг. Амьдрах орчин, цалин гээд арай давуу талыг харж л үлдэж байгаа шүү дээ. Тэгэхээр наанаа харахад их аятайхан болоод байгаа юм шиг мөртлөө цаанаа бол дандаа л эх орноо санасан, эцэг эхээ үгүйлсэн хагас өнчин юм шиг л амьдардаг юм шүү дээ. Байнга монголын талаар юу болж байгаа бол гэж мэдээ сонсон чих тавиастай. Би тийм хагас өнчин байдалтай байхыг хүсээгүй л дээ. Ээж аав маань хоёулаа эсэн мэнд байна. Миний мэргэжил бас монголд эрэлт хэрэгцээтэй мэргэжил ш дээ. Эмч хүний мэргэжил аль ч оронд хэрэгцээтэй байдаг. Миний түвшний эмч мэргэжилтнүүд гадаадад хэдэн мянгаараа байдаг. Гэтэл Монголд хичнээн байдаг билээ. Нарийн мэргэжлийн эмч хэр их байдаг билээ гэх мэтчилэн бодоод үзэхээр Монголдоо байх нь миний хувьд ч хэрэгтэй, улс эх орны хувьд ч хэрэгтэй.

- Таны хувийн лаборатори байгуулах болсон шалтгаан юунд байв?
Би Японд, Америкт ч тэр сурч мэргэшиж байсан чиглэл нь хавдар судлалын сектор байсан. Хавдар судлал, вирус судлал, элэг судлалаар олон жил ажилласан. Тийм учраас монголд ирээд юуны өмнө элэгний вирусийг эмчилье гэсэн бодолтой байсан. Тэгээд Монголдоо ирээд элэгний вирусийг устгах эмчилгээ хийх гэсэн чинь үүний тулд вирусийг тоолдог байх ёстой байсан. Өөрөөр хэлбэл өвчнийг оношилж байж эмчилгээ хийхгүй бол ямар ч эмчлэх боломж байхгүй. Тиймээс энэхүү оношлох лабораториа нээж ажиллуулсан.

- Ийнхүү анх лаборатори байгуулахад залуу хүнд мэдээж саад бэрхшээл байсан л байх, Жишээ нь санхүүгийн эх үүсвэр гээд л?
-Миний хувьд санхүүгийн тал дээр харьцангуй зовлон багатай байсан гэж хэлж болно. Яагаад гэвэл намайг Японд сурч байхад миний тулж түшдэг найзууд гээд хүрээлэл үүсчихсэн байсан. Тэр хүмүүс дээр би Монголд ингээд эмчилгээ хийх гэсэн юм, тэгээд лаборатори байгуулах мөнгө байхгүй байна гээд бизнесийн төлөвлөгөөгөө бариад очсон чинь нөгөө хүмүүс маань дуртайяа хөрөнгө оруулалт хийсэн. Нэг сарын дотор лаборатори байгуулах мөнгө цугларсан шүү. Тэгээд лабораториа байгуулсан ч хамгийн хүндрэлтэй юм нь лаборатори байгуулсны дараа тусгай зөвшөөрөл олгох гэж цаг алдсан. Бүх юм жин тан болсоноос хойш дор хаяж хагас жилийн дараа бид лабораториа нээсэн. Уг нь 2008 оны зун гэхэд бүх юм бэлэн байсан. Лаборатори маань 2009 оны 1дүгээр сараас ажиллаж эхэлсэн. Ийнхүү бид бүтэн хагас жил хүлээлтийн байдалтай байсан. Ийм зүйлүүд дээр шуурхай ажиллаж биднийг дэмжиж байх төр засгийн бодлого их өгүүлэгддэг юм даа.
Бүх шатан дээрээ хүнд суртал гаргаж цаг алддаг. Салбарын хүнд суртал. Би 2010 оны өвөл элэгний вирус устгадаг эмнэлгээ нээгээд үйл ажиллагаагаа эхлэх гэтэл бас бидэнд зөвшөөрөл олдохгүй бүтэн жил хүлээсэн. Бүтэн жил түрээс төлөөд, эмч нараа цалинжуулаад , зардал урссаар л байсан. Энэ мэтчилэн хүндрэл их таарсан. Тухайн үедээ сэтгэл гутармаар л юм байна лээ, бүр больдог ч юмуу гэж бодож байсан. Зовлон ихтэй л дээ.
Тэр үед манай эмнэлгийн тусгай зөвшөөрлийг гаргахад Ж.Цолмон сайд их дэмжсэн. Хэрэв тэгээгүй бол магадгүй ахиад 3 жил хүлээх ч байсан юм билүү.

- Хоёулаа элэгний өвчлөлийн талаар яриандаа оръё. Таны дээр хэлсэнчлэн элэгний вирусийг устгахын тулд вирус тоолох нь ямар ач холбогдолтой вэ?
-Вирус нь хүний биед хэдэн ширхэг байна, эмчилгээ хийсний дараа хэд болж буурав, эсвэл дархлаагаараа дарагдаад арилсан байна уу, байгаа бол их хэмжээгээр байна уу, бага байна уу гэх мэтчилэн эмчилгээний зорилгыг тогтоох, эмчилгээ хийх шаардлага байна уу, үгүй юу гэдгийг тогтоох, эмчилгээний үр дүнг хянахад хэрэгтэй байдаг юм.

- Вирус хэдий хэмжээний байвал эрсдэлтэй гэж үзэх вэ?
-Ерөнхийдөө С вирусийн хувьд 2 сая-аас дээш байвал эмчилгээний үр дүн авах нь муу гэж үдэг, В вирусийн хувьд 20000-аас дээш байвал зайлшгүй эмчилгээнд орохыг зөвлөдөг.

- Хүмүүс элэгний өвчлөл гэж ихээхэн ярьдаг ч тэр бүр элэгний үүрэг онцлогийн талаар нарийн мэддэгүй. Ер нь элэг гэдэг өөрөө ямар бүтэц, онцлогтой эрхтэн бэ?
-Элэгний гол онцлог бол 1-рт биед орж ирсэн хорт бодисуудыг ангижруулах үүрэгтэй. Мөн олон төрлийн бүтээгдэхүүнийг хүний бие дотор үйлдвэрлэдэг үйлдвэр гэж ойлгож болно. Ямар бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг вэ гэхээр хүний цусанд байдаг альбумин гээд уураг байдаг. Энэ уургийг элгэн дотор үйлдвэрлэдэг. Хоол боловсруулах үйл ажиллагааны хувьд бол өөх тосыг хайлуулдаг цөсийг элгэн дотор үйлдвэрлэдэг. Түүнээс гадна бусад чухал үүргүүдийг үйлдвэрлэдэг. Жишээ нь цус бүлэгнэлтийн маш олон фактoруудыг элгэн дотор үйлдвэрлэдэг. Дархлааны үйлдвэрүүдийг мөн үйлдвэрлэдэг. Цусны төлжилтийг дэмжих уургуудыг үйлдвэрлэдэг. Элэг нь бас гадны бактерийг шүүх үйлчилгээтэй.

- Элгийг өвчлүүлэгч гол эрсдэлт хүчин зүйл юу вэ? Юунаас болж элэгний өвчлөлөөр өвчлөөд байна вэ?
-Хамгийн гол эрсдэлт хүчин зүйл нь 1-рт элэгний вирус байгаа. Ялангуяа "В" , "С"  вирус. Архаг халдвар маш хортой, элэгний хатууралд хүргэдэг, хорт хавдар үүсгэдэг. 2 -рт Архи нь мөн элэгний хатуурал, элэгний үрэвсэл, хавдарт хүргэдэг.
Дунд зэргийн шалтгаанууд гэвэл элэгний өөхжилт, элэгний хордлого гэж байна. Сүүлийн үед элэгний өөхжилт асар их болсон байна.

- Элэгний ямар өвчлөл их тохиолддог вэ?
-Элэгний хатуурал, үрэвсэл, хорт хавдар. Монголын хүн амын 20% элэгний үрэвсэлтэй. Элэгний хорт хавдар жилд 1700-гаад тохиолдол шинээр илэрдэг. Элэгний гэдэг онош жилд 12,000 орчим тавигддаг, элэгний хатуурлаар жилд 800- 900 хүн нас бардаг тоо бий.

- Эдгээр элэгний өвчнүүд нь удамшдаг уу?
-Эдгээр нь удамших гэхээсээ илүү өвчнүүдийн шалтгаан нь удамшдаг. Вирус нь эхээс урагт, магадгүй эцэгээс хүүхдэд дамжих магадлалтай байдаг. Ялангуяа В вирус их удам дамждаг. С вирус удам дамжих нь маш ховор боловч бас тохиолддог.

- Ер нь вирусийн халдварыг хүмүүс ямар замаар ихэвчлэн авч байна вэ?
-Манай орны нөхцөлд хамгийн их элэгний вирус тараадаг газар бол эмнэлэг өөрөө болоод байгаа. Учир нь эмнэлэг дутуу ариутгасан эмчилгээний багаж тоног төхөөрөмжийг их ашиглаж байна.Үүгээр элэгний вирус хамгийн их тараадаг. Бид өвчнийг эмчлэхээс илүү тараадаг газар болоод байна.Тийм учраас энэ дээр хянамгай хандаж эрүүл мэндийн салбар тэр чигээрээ томоохон өөрчлөлт хийхгүй бол бид вирусыг тараагаад л байна. Орчин үед олон удаагийн шприц гэж байхаа больсон. Дээр үе шиг шприцээр дамжхаа болисон. Гэтэл хамгийн их хэрэглэгдэж байгаа зүйл бол эмчилгээний багажууд байна. Тэр л шүдний өрөм, хануур төөнүүрийн хутгуудыг олон хүн дээр дахин дахин хэрэглэж байна, нэг зүүг олон хүн дээр тавьдаг эмч нар байсаар байна. Хагалгааны багажууд дутуу ариутгагдаж байна. Ялангуяа ариутгалын систем маш султай эмнэлгүүд олон байдаг. Жишээлбэл автоклав нь чанартай биш, ариутгадаг бодисууд нь сул. Ийм газруудаар л вирус дамжаад байна. Ард түмэн маань дор дороо л болгоомжтой байхгүй бол болохгүй байна.

- Тухайн хүнд вирусын шинж тэмдгийг мэдэх боломж бий юу?
-Вирустэй хүмүүсийн 90 хувь нь ядардаг. Гэхдээ ямар ч шалтгаанаар ядарч болно. Вирус биш байж болно гэсэн үг. Ер нь шинж тэмдэг багатай. Ихэнх тохиолдолд байхгүй. Харин идэвхтэй вирусийн үрэвсэл өгч буй үед элэгний доод хэсгээр хатгаж өвдөх, чинэрэх, шарлах шинж илэрнэ. Мөн B С вирусээс булчирхайн хавдар үүсдэг. Хэрвээ биохимийн шинжилгээний үзүүлэлтэд өөрчлөлт гарвал цаана нь вирус байж болзошгүй.

-Элэгний өвчлөл манай улсын хувьд хэр байна вэ? Эмчилгээний талаар уншигчдад ялгаж салган тайлбарлахгүй юу?
-Элэгний өвчлөл өндөр. Дэлхийд хамгийн өндөр гэж хэлж болно. Элэгний В, С вирусийн эмчилгээ газар тэнгэр шиг ялгаатай. Энэ хоёр вирус бүтцийн хувьд өөр байдаг. Элэгний В вирусийн хувьд бол ретровирусын уурагтай. ДНК бүтэцтэй тэндээс рибон хүчлийг бий болгоод тэндээс буцаагаад днк үүсгэдэг. Reverse transcriptase гэдэг уургийг агуулж байдаг. Тийм учраас В вирусийн эмчилгээ нь өөр. С вирусийн хувьд вирусийн төрлийн хувьд ч гэсэн өөр Flaviviridae гэдэг вирусийн төрөл. доторхи генийн бүтэц нь Ribonuclein хүчил байдаг. Тийм учраас С вирусэнд элэгний эсийн ген рүү орох чадвар байхгүй. В вирус нь элэгний эсийн ген рүү орж өөрийн генийг суулгадаг онцлогтой. Ийм ялгаатай учраас С вирус бүрэн устах боломжтой. В вирус бүрэн устна гэдэг тун ховор. Одоо дэлхий даяараа хэрэглэж буй B вирусийн эмчилгээ нь вирусийг түр устгадаг эмчилгээ болохоос биш вирусийг бүрмөсөн устгаж байгаа юм биш. Вирусийг ялгаруулаад байгаа цаад вирусийн генийг устгаж чаддаггүй. Сүүлийн жилүүдэд С вирусийн эм, эмчилгээ шинээр их гарч ирж байна. Тийм учраас С вирус тодорхой хугацааны дараа бүрэн устаад дэлхий даяар арилна гэж үзэж байгаа. В вирусийг устгах хамгийн найдвартай арга бол вакцинжуулах арга байгаа. Өөрөөр хэлбэл хугацааныхаа уртад устаж үгүй болох учиртай. Манай монголд төрж байгаа хүүхдэд вакцин хийдэг тул магадгүй 40-60 жилийн дараа монголд В вирус өчүүхэн жижиг асуудал болно.

-Элэгний В, С вирустай хүмүүс ямар эмчилгээ хийлгэх вэ, ямар дэглэм баримтлах вэ?
-Дэлхийн стандарт эмчилгээ саяхныг хүртэл Интерферон рибавирийн эмчилгээ байсан. Одоо ч гэсэн зарим орнуудад энэ эмчилгээнүүд хэвээр байгаа. Зарим хөгжилтэй орнууд С вирус дээр Telaprevir Boceprevir эмнүүдийг хэрэглэж эхэлсэн. Энэ эмчилгээ нь бүх орнуудад нэвтрээгүй цөөхөн хэдэн хөгжилтэй оронд нэвтэрсэн. Монгол, Хятад, Энэтхэгт нэвтрээгүй Америк, барууны хэдэн орон, Японд нэвтэрсэн. Ийм байдалтай байна. Монгол болон дэлхийн нилээн олон оронд интерферон рибавирийн эмчилгээ стандарт эмчилгээ хэвээрээ байгаа. Энэ нь ойрын 5 жил стандарт эмчилгээ хэвээрээ байх болов уу гэж бодож байна. Ази үндэстний нэг давуу тал нь энэхүү интерфероны эмчилгээ цагаан арьстнуудаас илүү үр дүнтэй байгаа. Яагаад гэвэл Ази хүний генийх нь онцлог байна. С вирусийг бүрэн устгах боломж Ази хүмүүст 60-70 хувьтай байдаг. Цагаан арьстнуудын хувьд 40 хувьтай байдаг. Ийм давуу талтай. В вирусийн хувьд одоогийн байдлаар хоёр эмчилгээ хийж байна. Энэ эмчилгээ Монголын хувьд Дэлхийн түвшинд хүрсэн гэж ойлгож болно. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэдэг эмийг энд хэрэглэдэг болчихсон. Гол хэрэглэдэг эмнүүд гэвэл В вирус дээр нуклеозид аналогийн төрлийн эмнүүд байна.Үүн дотор Lamivudine, Adefovir, Entecavir, Telbivudine, Tenofovir гэж байна. Энэ дотроос хамгийн хүчтэй эм нь Тенофовир юм. Хамгийн сул эм нь ламивудин гэж эм байгаа. Бас нэг эмчилгээ нь интерфероны эмчилгээ юм. Энэ эмчилгээг тухайн өвчтөний байдлаас шалтгаалж хийдэг. Өөрөөр хэлбэл хүн бүрт хэрэглэж болохгүй гэсэн үг. Хатуурч байгаа элгэнд интерферон хийх хориотой байдаг. Тийм учраас нарийн мэргэжлийн эмчид хандахгүй бол таамгаар эмчилнэ гэдэг хэцүү.

/үргэлжлэл бий/
Т.Оюунсүрэн,  Д.Өлзий

Comments   

 
0 #13 uuganbayr 2014-08-28 01:35
ene huntei holboo barih bolomj bololtsoo bainuu tuslaach hunii ami avarah asuudal bolchloo tuslaach yaaraltai minii yahoo hayag
Quote
 
 
0 #12 Лхагвасүрэн 2014-06-03 11:35
энэ өвчлөлийн талаар хүмүүс тэр болгон нарийн учрыг нь мэдээд байдаггүй миний хувьд чбас тийм байлаа алат асатын шинжилгээ өгөөд л яваад байдаг их ядарч байдаг болсон хаана хандаж үзүүлэх вэ танай эмнэлэг оношлогооны төв хаана вэ үенэхээр хэрэгтэй мэдээлэл байлаа бүх хүны өмнөөс талархаж байна хаягаа өгөөрэй
Quote
 
 
+1 #11 баяраа 2014-05-25 01:35
Би В вирустай гарсан болохоор л түүнийгээ элдвээр хэлсэн би хүүхэд гаргахгүй түүнтэйгээ уулзахгүй
Quote
 
 
0 #10 elegnii hort havdari 2014-03-21 14:20
elgenii hort havdariig ardiin bor argaar yadj yavtsiig n udaashruulah arga baidag bolov uu
Quote
 
 
0 #9 Ундрах 2013-08-22 08:17
manai eej elegnii C virustai gj shinjilgeegeer garsan egdex magadlal hir bdg bol?? yaj emchlex ystoi we?
Quote
 
 
0 #8 mama 2013-07-29 06:25
elegnii C virustai bna gej shinjilgeegeer garlaa. Odoo 1 sar bolj bna. Yarailtai uzuulexiin tuld xaana xandaj shinjilgee ugvul deer ve.
Quote
 
 
+3 #7 амгалан 2013-07-19 07:18
Амарсанаа эмчтэй яаж холбогдох вэ
Quote
 
 
0 #6 Зул 2013-06-17 04:40
эрка монгол эмч нарын ямар эм байна вэ? хэлж өгөөч. энэ эмчтэй яаж холбогдох вэ, хэлж өгөөч
Quote
 
 
+3 #5 эрка 2013-05-30 15:17
ВС вирусын эсрэг дархлаа с айжруулах ямар ч гаж нөлөөгүй сайн бэлдмэлийг монгол эрдэмтэн чинь хийгээд түүнийг хэрэглэсэн олон хүн эрүүлжээд байна шүү дээ
Quote
 
 
0 #4 Guest 2012-11-28 04:03
Сайн байна уу
Амарсанаа доктортой яаж холбоо барих вэ, Хэлж өгөх боломж бий юу
. Хэрэгтэй мэдээлэл бичсэн танд баярлалаа.
Quote
 

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио