Tue10212014

Last updateTue, 14 Oct 2014 3pm

 
 
Back Та энд байна: Home Мэдээ мэдээлэл Гадаад Мэдээ Хоёр настай охины аварч асан 10 сартай дүү нь АНУ-д хагалгаанд ирлээ

Мэдээ мэдээлэл

Хоёр настай охины аварч асан 10 сартай дүү нь АНУ-д хагалгаанд ирлээ

 

2010 оны 3 сард хоёр настай охин 10 сартай дүүгээ галын аюулаас аварсан гайхамшигтай явдал Өмнөговь аймгийн Ханхонгор суманд болсон билээ. Тус сумын малчин Буянбат хоёр нас найман сартай, мөн арван сартай хоёр хүүхдээ гэртээ үлдээгээд эхнэрийн хамт малдаа явсан байна.

Тэднийг малд явсан хойгуур гал гарч гэр нь шатжээ. Гэтэл хоёр настай охин Саранчимэг нь арван сартай дүү Наранчимэгээ шатаж байсан гэрээс чирч гарган гэрээс 40 гаруй метрт байх малын саравчны нөмөрт суулгаад өөрийнхөө өмсч байсан цамцыг нөмрүүлсэн байсан гэдэг. Эцэг эх нь ирэхэд гэр нь бүрмөсөн шатчихсан байсан аж. Баатарлаг үйлсийнх нь төлөө Саранчимэг охинд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шударга журам” медаль олгож байлаа.

Тэгвэл өчигдөр буюу 2 сарын 6 –ны өдөр Наранчимэг охин АНУ-ын Бостон хотноо түлэгдсэн хөлөндөө хагалгаа хийлгэхээр хүрэлцэн ирлээ. Сас Кари тэргүүтэй америк нөхөд маань буяны энэ үйлсийг санаачлан зохион байгуулж, хөөцөлдсөөр хамаг гол зардлуудыг босгочихжээ.

Вермонт мужийн Сенаторийн захидлын тусламжтайгаар Нараа, ээж нь , мөн орчуулагч нар нь визээ төвөггүй авч чадсан гэнэ. Бас Бостон хотод маш хямд байранд суулгахаар шийдвэрлэсэн байна.

Бостон хотын Шрайнерс эмнэлэг бүх эмчилгээ, гол нь мэс заслыг үнэ төлбөргүй хийж өгөхөөр болж.

Хагалгааны дараа Нараа охин 6-8 долоо хоног эмчлүүлэх шаардлагатай. Американ Эйрлайнз компани Бээжингээс Бостон хүрэх зардлыг нь, Эзнис компани Даланзадгадаас Улаанбаатар нисэх билетийг нь дааж буян болжээ.

Одоо тэгэхээр охинд төлөх ёстой доорх зүйлс үлдэж байгаа юм байна. Улаанбаатараас Бээжин хүртэлх  МИАТ-ын билет (Ингэхэд манай МИАТ яагаад дэмжээгүй юм бол оо?), визаны төлбөр, Бостонд амьдрах байрны төлбөр, 3 хүний 8 долоо хоног амьдрах амьжиргааны мөнгө, орчуулагчид бага зэрэг хөлс, бусад зүйлс.

Сас Кари бүгдийг хамгийн багаар тооцож, таван мянга гаруй доллар л хэрэгтэй байгааг бидэнд мэдэгдсэн юм.

Манай Монгол Соёлын Төвийн Удирдах зөвлөлийн хэсэг нөхөд 500 долларын хандив гаргаж байна. Америкийн монголчууд та бүхнийг мөн тусална уу хэмээн уриалъя.


Хэрвээ та Монгол Соёлын Төвөөр дамжуулан, нэгдсэн хандивт оролцохыг хүсвэл Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар Соёлын Төвийн НБД Ц.Наранцэцэгтэй

Хэрвээ шууд Сас Каритай холбогдон туслахыг хүсвэл Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.   хаягаар харьцана уу.

Наранчимэг охин 2 сарын 13-ны өдөр мэс засалд орно.

Монгол Соёлын Төв     

Зураг дээр: Нара охин түлэнхийн сорвиосоо болоод хөлд орж чадахгүй байгаа юм.

 

 

 

 

Comments   

 
0 #19 Guest 2012-02-11 03:25
humuustee shuu! he he.
Quote
 
 
0 #18 Guest 2012-02-11 03:24
Niit $5000 bosgohoos yurduu 3 honogiin dotor buyu unuudriin (2saryn 10) baidlaar $2620 tsuglaad baina gej Sas Carey hellee. Handiw urgusun buh humuustei bayarlalaa!
Ene medeelliig uzsen humuus tsaash n damjuulj handiw urguh ajlyg urgujuulhiig husye. Daraagiin 3 honogt dutuu baigaa mungiig n bosgochih yum bishuu, Mongolchuudaa?

:-) ;-) :-* :lol: :P
Quote
 
 
0 #17 Guest 2012-02-10 05:10
Охинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэсэн хүмүүс сайхан сэтгэлт америкийн буяны байгууллагын дансанд paypalaap хандив өргөж болох юм байна. Гагцхүү PURPOSE гэдэг дээр FOR NARANCHIMEG гэж бичихээ мартуузай.
http://nomadicare.org/​donate/
Quote
 
 
0 #16 Guest 2012-02-09 20:07
Donations can come through paypal on the Nomadicare website or by check to Nomadicare and mailed to 248 Washington St. Ext. Middlebury, VT 05753. Nomadicare website: www.nomadicare.org

Баярлалаа!
Quote
 
 
0 #15 Guest 2012-02-09 17:11
Tegej humuusiig olon shat damjuulj baih yamar shaardlagatai yum be? Ternii orond buh zaavriig ni oilgomjtoi des daraalaltai il tod bolgoson ni deer bh. Jishee ni bi l gehed jaahan ch gesen tuslamaar bna. Getel nadad tegej humuustei utsaar yarih ch yum uu emaileer haritsaj bh sonirhol baihgui l bna.
Quote
 
 
0 #14 Guest 2012-02-09 15:51
Гарчигийг харин ч зөв тавьсан байна. Хоёр настай охины аварч байсан (асан) 10 сартай дүү нь ирсэн байна буюу хоёр настай эгчээрээ авруулсан дүү нь ирсэн байна... ойлгов уу одоо?
Энэ хүүхдэд туслах хүн зөндөө гарна, үр хүүхэдтэй хэний ч нүдэнд нулимс хурахаар юм байна.Ямар нэг банкны данс ч юмуу тавьчихгүй.
Quote
 
 
0 #13 Guest 2012-02-09 15:40
www.nomadicare.org website ruu orj paypalaar tulbor hiij boloh ni, mun Nomadicare. 248 Washington St. Ext. Middlebury, VT 05753 handiviin check yavuulj boloh yum baina.
Quote
 
 
0 #12 Guest 2012-02-09 03:05
Yychlaarai iim ix gabya baiguulsan esheg exiig tegeed odoo eronxiilog ch maani Baatar shol olgox bolob yy? Minii yyr xyr ch baina ene esheg exed yaxaaraa ene 2 bastxan amitadiig malnaasaa door yzej xayad yugaa bodoj yabj baina aa ???????
Quote
 
 
+1 #11 Guest 2012-02-08 18:04
Bayarlalaa! Naraa. ;-)
Quote
 
 
0 #10 Guest 2012-02-08 15:41
Donations can come through paypal on the Nomadicare website or by check to Nomadicare and mailed to 248 Washington St. Ext. Middlebury, VT 05753. Nomadicare website: www.nomadicare.org

Баярлалаа!
Quote
 

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио