Fri04252014

Last updateFri, 18 Apr 2014 5am

 
 
Back Та энд байна: Home Хэлэлцүүлэг Чөлөөт сэдэвээр... Хуучин хүү шинэ хүү”

Хуучин хүү шинэ хүү”

“  Шинэ үеийн цаг нь ирсэн бол түүнийг ямар ч эрх мэдэл зогсоож чадахгүй. В. Гюго
Шинэ үеийг шинэ нийгмийг Монголчууд үгүйлсээр л. Шинэ зүйлд тавигдах хамгийн эхний шаардлага мэдээж хуучин биш. Шинэ зүйл шинэ л байх ёстой. Монголын нийгэм, улс төр, эдийн засаг, боловсролын тогтолцоо хуучнаасаа салсангүй өнөөдрийг хүрлээ. Хуучинтайгаа зууралдсан байдал нь Монгол улсын хөгжилийг саатуулж, Монгол хүний үнэлэмжийг бууруулсаар.
Хуучин зүйлд дуртай хүн байдаггүй харин шинэ зүйлийг мэдэхгүй, чадахгүй хүн л хуучинтайгаа зууралддаг. Шинэ үеийн төлөө хуучнаасаа салах цаг иржээ. 

Хуучин улс төр- 1921 онд ардын хувьсгал ялж шинэ төрөө социалист төр гэж нэрлэсэн. Социалис төр Монголд шинэ улс төрийг авчирсан. Мэдээж манжийн дарангуйлал, хамжлагат ёсыг халсан төрөө бид юу гэж муу хэлэх вэ дээ. Социалист төр Монголд улс төрийн соёлыг, үнэтүүдийг, үзэл суртлыг авчирсан. Харин 1990 оны ардчилсан хувьсгалаар социалист төрийг унагаж ардчилсан төр гарч ирсэн. Социалист төрийн үед бид эрх чөлөөгүй, бүхий л зүйл хаалттай байсан гэж ардчилагчид ярьдаг. Ардчилал Монголд Орос барааг Хятадаар, идэх хоолыг эрх чөлөөгөөр, шударга ёсыг авлигалаар, өмсөх хувцасыг хэвлэлийн эрх чөлөөгөөр, орон байрыг жагсаал цуглаанаар сольж өгсөн. Ардчилсан төр авлига, шударга бус байдал, шантааж, халаасны хүн, албан тушаалын наймаа зэргийг Монгол төрийн үнэтүүд болгосон. Харин социализмд бид идэх хоол, өмсөх хувцас, орох оронтойгоо л байсан. Социалист төрийн үнэтүүд нь үзэл суртал, сахилга бат, үүрэг хариуцлага байсан. Богд хаант төрөөс социалист төрд  шилжихэд дэвшил гарсан, харин социалист төрөөс ардчилсан төрд шилжихэд дэвшил гарав уу? Энэ асуултыг нээлттэй орхъё, та хариулаарай.

Хуучин эдийн засаг-Дан ганц МАА-д суурилсан эдийн засгийн тогтолцооноос газар тариалан, аж үйлдвэрийн эдийн засагт тулгуурласан эдийн засгийн тогтолцоонд шилжинэ гэдэг дэвшил. Энэ бол социализмийн хамгийн том амжилт. Атар газрийг эзэмшиж, аймгийн төвүүдэд хөгжлийн тулгуур хотуудыг байгуулж, аж үйлдвэрийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж байсан социалист эдийн засгийн тогтолцоо үнэхээр дэвшил байжээ. Социализмийн үед бий болсон аж үйлдвэрийн комбинат, аж үйлдвэрийн цогцолборууд Ардчилалын үед өмч хувьчлал нэрийн дор жинхэнэ будаа болсон доо. Одоо ч гэсэн Монголчууд өөрийн гараар бий болгосон бүтээн байгуулалтаа сүйтгүүлсэндээ харамсдаг юм. Өнөөдөр дэлхий ертөнц мэдлэгийн эдийн засагт шилжиж байхад, Монголчууд бид хуучин руугаа өнгийсөн МАА, уул уурхай гэсэн хоцрогдсон эдийн засгийн тогтолцоо руу уруудсаар л.   

Хуучин боловсролын тогтолцоо-Боловсролын тогтолцооны хямрал жинхэнэ утгаараа өнөөдөр Монголд нүүрлэчихээд байна. Цөөхөн хэдэн хүн бичиг үсгийн боловсролтой байсан 20-р зууны эхэн үед Монголд өрнөсөн социалист өөрчлөн байгуулалт хүн амыг 100% бичиг үсэгтэй болгож өгсөн. Монгол хүн бүр бичиг үсэг мэддэг, дээд боловсролтой, ухамсартай, ёс суртахууны өндөр боловсролтой болсон нь социализмийн нэг том амжилт. Харин ардчилагчид энэ бүхнийг нураасан. Боловсролын стандартыг үгүй хийж, боловсролын байгууллагыг мөнгөний газар болгож, боловсролыг үнэгүй болгож орхисноороо ардчилагчид буруутай. Боловсролтой мэдлэгтэй Монгол хүн л шинэ Монголыг бүтээнэ, түүнээс биш худлаа ярьсан, хуучинтайгаа зууралдсан улс төрчид хэн ч биш. Боловсролын шинэчлэлийг хурдан л хийхгүй бол Монгол улс хэзээ ч хөгжихгүй. Ямар бүгд уурхайчин бололтой нь биш.

Хуучин нийгэм-Феодалын хамжлагат ёсноос социалист нийгмийн байгуулалд шилжсэн шилжилт нь өөрөө дэвшил байсан. Ариун цэвэр, соёл, харицлааны чадваруудыг социализм л бидэнд өгсөн. Социализмийн үед бий болсон ясли, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, ахуйн үйлчилгээ гээд л дурьдаад байвал олон олон бүтээн байгуулалтууд байна. Социалист нийгмийн үнэлэмж нь хүн чанар, ёс суртахуун, шударга зан байсан 1990 оноос өнөөдрийг хүртэлх ардчилсан нийгмийн үнэт зүйл нь худлаа ярих, хулхидах, бусдыг доромжлох, бялдуучлах болжээ. Нийгэм өөрийн үнэт зүйлгүй болсон нь шинэ үеийг хүмүүжилгүй бас ухамсаргүй болгон хүмүүжүүлсээр. Монголын нийгэм шинэ үед үнэхээр халтай бас үнэхээр аюултай. Яг л харанхуй дунд бүдчин буй хүн шиг Монголын залуучууд хохирч байна даа. Эх орноосоо дүрвэсэн мянга мянган залуучууд, эх орондоо дээрэлхүүлсэн доромжлогдсон мянга мянган залуучууд өнөөдөр доголон нулимстайгаар шударга ёс ханаа байна, тэгш эрх хаана байна гэж орилж байна.

Хуучин хүн-Шинэ хүн гэж шинэ ёс суртахуунтай, шинэ үнэлэмжтэй, мэдлэгтэй бас чадвартай хүнийг хэлдэг. Шинэ хүн л шинэ нийгмийг бий болгодог. Шинэ хүн шинэ улс төрийг, шинэ эдийн засгийг, шинэ нийгмийг, шинэ хүнийг бүтээдэг. Монгол одоог хүртэл шинэ Монголыг бүтээх шинэ хүнээ үгүйлсээр байна. Шинэ хүн та хаана байна.

Энэ сэдэв үргэлж нээлттэй. Та ч гэсэн бодоод бас бичээрэй.  

21 онд Хуучин хүү шинэ хүү болсоныг Их найрагч Д. Нацагдорж зарласан. Харин өнөөдөр шинэ хүү буцаад л хуучин хүү болжээ. Шинэ үеийн цаг иржээ.

Д. Санчир

Comments   

 
0 #10 Guest 2011-11-19 21:59
Богд хаант төрөөс социалист төрд шилжихэд дэвшил гарсан, харин социалист төрөөс ардчилсан төрд шилжихэд дэвшил гарав уу?
гарсан. монгол зөв замд орсон. олон хүн гудамжинд гарсанч өлзийтөгс найрагч, ... монголд гарч ирсэн.
Quote
 
 
0 #9 Guest 2011-11-18 02:17
Fake baidlaasaa salj baigaa ni tsuuhun ch gesen baigaa gehdee niigemdee nuluuluh huvi ni arai dutuu baina...?

Hun amyin 15 % ni l "fake" bish baival boloh geed baina l daa, haramsaltai ni sanaanyi zorgoor bolohgui
yum daa!

Gehdee uurchlugduud "shine hun" bolood yavj baigaa ni bii!
Quote
 
 
0 #8 Guest 2011-11-16 19:54
Бид хуучнаасаа салж чадахгүй байгаа гэдэг чинь үнэн.
Харин бусадтай нь санал нийлэхгүй байна. Бид социализмын сэтгэлгээнээсээ салж чадахгүй байгаа учраас л ардчилал үр жимсээ өгөхгүй байгаа юм. Социализм нураад аль 20 жил өнгөрчөөд байхад л төрөөс ажил нэхээд, бэлэнчлэх гээд, бүгд дарга болох гээд, залуучууд нь худлаа диплом хөөцөлдөөд, дүнгийн хойноос хөөцөлдөөд, томчууд нь Орос ах Орос ах гэж хөлөө хугалчих гээд, бусдыг нь болохоор гадаадын шулаачингууд гэж ад үзээд, юм л бол социализмын үед тарган сайхан байснаа яриад.
Quote
 
 
0 #7 Guest 2011-11-16 19:10
Sanchir uuriiguu "Shine Huu" geed baigaa yum biz dee!?

Burangui baidliig helj baigaatai ni sanal niilj baina!
Gehdee "shine huu" gej heniig heleh ve, gedeg l ???
yum daa...?!
Quote
 
 
0 #6 Guest 2011-11-16 18:22
Mongol hun DELHIID yamar zan chanaraaraa gaihuulj chadah ve gedgiig l UNUUDUR MONGOLOOS HARJ
BOLNO!
Quote
 
 
+1 #5 Guest 2011-11-16 18:19
Ardchilal buruugui!

Mongol hun uuruu buruutai!

Hudlaa geed batlah geed uz l dee!
Quote
 
 
0 #4 Guest 2011-11-16 18:11
За тэгээд эцэст нь хэлэхэд хүү минь зарим шувуу торон дотор бэлэн хоол идээд л эзэндээ дуулж байхыг илүүд үздэг, чамархуу шувуу, харин зарим нь өлөн зэлмүүн ч бай, дураараа нисэх дуртай байдаг юм даа. Идэх хоолыг рэх чөлөөгөөр сольсон гээд уйлж байхдаа үүнийг бас бодоорой. Бүх хүн чам шиг ходоодоороо бодохгүй байх шүү.
Quote
 
 
+1 #3 Guest 2011-11-16 18:09
За тэгээд одоо энэ завхраад байгаа юмны буруутан нь АРДЧИЛАЛ гэж мангас бол биш шүү дээ. Шал өөр юм хийгээд байгаа юм байж, ардчиллаас боллоо гээд л байх юм. Франц, АНУ, Норвегид ардчилал гээч нь гайгүй л байна. Манайх өөрсдөө буруу юм хийгээд байгаагаа АРДЧИЛАЛ гэж нэрлэчихээд одоо тэрэндээ учиргүй дургүй болчихсон....
Quote
 
 
0 #2 Guest 2011-11-16 18:03
Dorjgotov guain "Buu uls turj" geed niitlel Niitlelch.mn
deer garchee!
Quote
 
 
+1 #1 Guest 2011-11-16 18:01
Ардчилал Монголд Орос барааг Хятадаар, идэх хоолыг эрх чөлөөгөөр, шударга ёсыг авлигалаар, өмсөх хувцасыг хэвлэлийн эрх чөлөөгөөр, орон байрыг жагсаал цуглаанаар сольж өгсөн.

Оросууд өөрсдийгөө яая гээд дэлхий даяар соц орнуудад тусалдгаа больсон болохоос Ардчилал гэж юм гарахаар айгаад зугтаагүй юм а, хөө. Идэх хоолыг эрх чөлөөгөөр сольсон гэжээ. Чи соц нийгмийн том даргын хүүхэд байх даа. Өдрийн хоол гэж юм жирийн дундаж айл бол мэддэггүй байлаа шүү дээ. талх олдвол их юм. Ядуу айл биш, жирийн айл шүү дээ, сахартай талх бол дээд хоол байсн юм аа.
Quote
 

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио