Sat10252014

Last updateFri, 24 Oct 2014 4pm

 
 
Back Та энд байна: Home Мэдээ мэдээлэл Мэдээ Дэлхий дахинд Эрүүл мэнд Oko ЭЛЭГНИЙ С ( Ц ) ВИРУСИЙН ХАЛДВАР

ЭЛЭГНИЙ С ( Ц ) ВИРУСИЙН ХАЛДВАР

Эмч Б.Сэлэнгэ
Элэгний  С   ( Ц )  вирусийн халдвар   (цаашид ЭЦВ  хэмээн товчлох болно) гэдэг нь – элэгний Ц  вирус хүний биед нэвтрэн орж  дархлааны системийг доголдуулж   элэгний архаг үрэвсэлд шилжин өвчлүүлж буйг хэлдэг. ЭЦВ-ийн халдварын дараа   вирус нь хэдэн арван жилээр хадгалагдан зарим хүнд элэгний архаг үрэвсэл үүсгэн элэгийг гэмтээдэг байна. Манай улсад   1960-1980 –аад оны үед болсон элэгний халдварт шар өвчний дэгдэлтийн үед халдвар авсан хүмүүсээс  (40-60 насныхан) ЭЦВ  дамжин халдварлагсаар байгаа гэж үзэх боломжтой.  Тэднээс жил бүр олон арваараа энэ халдвараас болж нас бардаг. ЭЦВ халдварын гол хүндрэл нь элэг үрэвссэнээс болж  хатууран сорвижиж, элэгний хорт хавдарт шилжин амь насанд аюул үчруулдагаараа олиггүй  өвчин билээ.

Элэгний Ц вирус гэж юу юм бэ?


ЭЦВ-нь  элэгний үрэвслийг үүсгэдэг  нилээд хэдэн вирусуудын нэг юм. ЭЦВ- нь Flaviviridae  омгийн вирусийн гаралтай. Энэ омгийн  бусад вирусууд нь шар чичиргээ,халуурах чичиргээ зэрэг шумуулаар дамжин хүнд халдварладаг аюултай өвчнүүдийг үүсгэдэг. Эдгээр вирусуудийн онцлог нь генетикийн материал нь рибонуклейний хүчлээс бүрддэг ЭЦВ –ийн онцлог нь маш амархан мутацид орж хувиран өөрчлөгдөж байдаг. Дотроо 6 төрөл генотип байдаг.  Жишээлбэл: АНУ-д генотип 1-р хэлбэр,Европд 2,3-р хэлбэрүүд,Африкт 5,6-р хэлбэрүүд зонхилон  тохиолддог. Энэ  генотип болгон нь дотроо бас  ангиллагддаг. Генотип 1а  ба генотип  1б  гэх мэтээр.Ингэж генотипийн хэлбэрүүдийг тогтоох нь эмчилгээний шийдвэрийг гаргахад чухал  ач холбогдолтой. Учир нь зарим ЭЦВ-ийн генотипуудын эсрэг , эмчилгээний үр  дүн бусад генотипээсээ сайн байдаг.Энэ мэт  ЭЦВ-ийн олон төрөл,хувиран өөрчлөмтгий байдал нь  уг өвчинтэй тэмцэхэд , генотип  болгоныг судлах  шаардлага гарч, судлаачдад ихээхэн хүндрэл учруулдаг байна.Мөн ЭЦВ – ийн халдвар нь элэгний В вирусийн халдвараас илүү урьдчилан сэргийлэхэд төвөгтэй байгаа.

Элэгний  Ц вирусийн халдвар элэгийг яаж гэмтээдэг вэ?

ЭЦВ –ийн халдвар авсны дараа хүний  биед гарах үндсэн гол зүйл бол элэгэнд үрэвсэл  үүсгэн дархлааны системд нөлөөлдөг.Цаг хугацаа өнгөрөх тусам ихэвчлэн арван жилээс цааш, үүссэн элэгний үрэвсэл аажмаар  сорвиждог.  Их хэмжээний сорвижлыг элэгний хатуурал  (манайхан  цирроз ч гэдэг)  хэмээн нэрлэдэг.Ингэж элэг хатуурсанаас элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдаж,амь насанд аюултай байдал ч үүсэж болно.Хатуурсан элэг цаашид элэгний хорт хавдар луу шилжихдээ илүү амархан байдаг. Японд хийсэн хэсэгчилсэн судалгаагаар ЭЦВ-ийн халдвар авагсдын 75% - нь элэгний хорт хавдарт шилжсэн байсан байна.ЭЦВ-ийн халдвар авснаас хойш дунджаар 28 жилийн дараа, элэгний хатуурал үүссэнээс хойш  ойролцоогоор 10  жилийн дараа элэгний хорт хавдарт шилждэг...... гээд энэ өвчний хор уршиг их юм.

Элэгний Ц вирусийн халдвар хэрхэн тархдаг,энэ тархалтаас хэрхэн сэргийлэх вэ?

ЭЦВ-ийн халдвар нь ихэнхидээ халдварлагдсан цусаар дамжин хүнд халдварладаг.Үүнд:
•    Хууль бусаар хар тамхи хэрэглэгчид,эм тарианд донтогчид ( эмчийн зааваргүйгээр дур мэдэн өөртөө эм,дусал, тариа хийгчид ч үүнд хамрагдана)
•    ЭЦВ-ийн халдвар авсан хүний цусаар халдварлагдсан зүү,багажаар санамсаргүйгээр хатгуулах ( бүх тохиолдлын 1,8%-ийг эзэлдэг.)   
•    Цус,цусан бүтээгдэхүүнээр дамжин халдварладаг.
1992 оноос хойш бүх цусан бүтээгдэхүүнийг дэлхий нийтээр сайтар шалган, хүнд хэрэглэдэг болсонтой холбоотойгоор энэ замын халдвар эрс буурсан.
•    ЭЦВ –ийн халдвартай эхээс төрсөн хүүхдэд халдвар дамжих боломжтой.Өвчтэй эхээс төрсөн 4-6 хүүхэд дутмын нэг нь ЭЦВ-ийн халдвартай төрдөг.
•    Маш бага хувиар бэлгийн замаар халдварладаг.Ховор. 1% хүртэл тохиолддог.
•    Өвчтэй хүний хэрэглэж байсан хурц үзүүртэй багаж,материалыг бүрэн гүйцэд ариутгаж цэвэрлэлгүйгээр давтан хэрэглэхэд халдварладаг.Үүнд: Арьсны шивээс  хийлгэх,маникур ба педикурын газар хөл, гарын хумсаа засуулах ,чих цоолох үйлчилгээ хийлгэх зэрэг орно.
ЭЦВ-ийн халдвар авахаас хамгаалах арга замууд:
•    Хар тамхи болон эм,дусал, тарианд донтогчдод зориулсан тусгай  программ бий болгож, хор холбогдлыг таниулан    өөртөө тариа хийдэг явдлыг зогсооход чиглэгдсэн арга хэмжээнүүдийг зохиох
•    Эмнэлгийн ажилтнуудад  санамсаргүйгээр багажинд гэмтэхээс сэргийлж техникийн аюулгүй байдлыг хангахад анхаарах
•    Харамсалтай нь өвчтэй эхээс төрөх хүүхдийг хамгаалах арга одоогоор алга байна.
•    Бэлгийн замаар халдварлахаас сэргийлж, тохиолдлын бэлгийн харьцааны үед бэлгэвч хэрэглэж  сурах
•    Цус, цусан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцын технологийн дүрэм журмыг чанд сахих
•    Хүний хэрэглэсэн шүдний сойз,сахлын хусуурыг хэрэглэхгүй байх
•    Багажийн ариутгалыг зохих норм хэмжээ, технологийн дагуу ариутгаж байгаа эсэхэд зохих ёсны байгуулагууд,хувь хүмүүс анхаарах
Үүнээс бусдаар гэр ахуйн хүрэлцэх замаар  ЭЦВ  халдварладаггүй.Үүнд:гар барих,үнсэх,тэврэх  зэрэгт ЭЦВ бусдад халдахгүй.Иймээс ЭЦВ –ийн халдвартай хүнийг тусгаарлах шаардлага байхгүй.

Элэгний Ц  вирусийн халдварын үед  гарах шиж тэмдэг

Ихэнхи тохиолдолд нийт хүмүүсийн  бараг 75% -д халдвар авсны дараа шинж тэмдэг илэрдэггүй.Үлдсэн бага  25%-д  ядрах,хоолны дур буурах,булчингаар өвдөх,халуурах ,арьс шарлах , ханиад хүрсэн мэт шинжүүд гардаг.Арьс шарлалт, өвчний нилээд эрт шатанд гарна.
ЭЦВ-ийн  халдвар   цаг хугацаа өнгөрөх тутам архагт шилжин элэгний үрэвсэл Ц вируст тэсвэржин түүний эсрэг дархлааны хариу урвал үзүүлж байдаг.Цусны шинжилгээнд  элэгний энзимийн төвшингийн өөрчлөлтөөр элэгний гэмтэл хир байгааг, яг аль хэсгийг  ихэвчлэн гэмтээж байгааг тогтоодог.Элэгний хатууралд шилжиж буй шинжүүд:
•    Бие сулрах
•    Хоолны дур буурах
•    Жин буурч ,турах
•    Эрэгтэй хүний хөх томрох
•    Алган дээр тууралтууд гарах
•    Цус бүлэгнэлт буурч,цус гоожимхой болох
•    Арьсан дээр аалзны тор мэт судасны судлууд тодрох
Өвчтөнд элэгний хатуурал даамжрахын хирээр элэгний үйл ажиллагаа алдагдаж эхэлнэ. Үүнийг насан туршид эмчлэх шаардлагатай болдог. Элэгний үйл ажиллагаа доголдсоны улмаас бие организмыг хорт бодисуудаас шүүх ажиллагаа алдагдан хордож  ухаан балартаж,ухаангүй байдалд (кома) орж хүндэрч ч болно. Элэгний судасны дотоод даралт ихэдсэний улмаас элэгний үүдэн вений судасны шүүрэлт үүсч хэвлийн хөндийд шингэн  (асцит) хуримтлагдаж эхэлдэг .Цаашид бөөр , цусны эсүүдийн  үйл ажиллагаанд нөлөлөөлснөөс бөөр өвчилж,цусны эсүүдийн хэвийн байдал алдагдан,дэлүү томорч,цус багадалт үүснэ. Биеийн эсэргүүцэл суларснаас халдвард амархан өртөмтгий болно. Цирроз улам даамжрахын хирээр цус бүлэгнүүлэгч хүчин зүйлүүдийн  үйл ажиллагаа буурч цус гоожимхой болно. Цаашид цусны хуучин улаан эсийн гемоглобиноос үүсэж хэлбэрждэг билирубин хэмээх шар хольцыг  саармагжуулах ажиллагаа алдагдсаны улмаас арьсны шарлалт үүсдэг.

Элэгний Ц вирусийн халдвар хүний биед ямар нөхцөл байдлыг үүсгэдэг вэ?

Ихэнхи үр дүн элэгтэй холбоотой гарна. ЭЦВ  хүний биед нэвтрэн орсны дараа ер бусын онцгой  эсрэг биет- криоглобулиныг ялгаруулж эхэлдэг. Энэ эсрэг биет  артерийн судсыг гэмтээснэээс бөөр,үе мөч,арьс өвчилж үрэвсдэг.Энэ үед үе мөч өвдөх,хөл дээр ягаавтар өнгийн толбууд үүсэж хавагнах,хөл гарын хуруунуудын өнгө  хүйтэн нөхцөлд цайж, ягаарч, улайх  (Рейно шинж гэж нэрлэдэг) шинжүүд гарах  нь криоглобулин ихсэж буйг харуулж буй юм.
•    .Арьсан дээр гарах шинжүүд:
- Арьс хогжруутах
-Порфириний шинж  (Цусанд төмөр ихдэх шинж)
•    Сахарын шижин буюу  диабет ЭЦВ-ийн халдвартай хүмүүст  гурав дахин элбэг тохиолдоно.
•    Криоглобулин үүссэнээс болж цусны эсүүдийн бүтэц гэмтэж,цусны эсийн тоо цөөрнө.
•    Булчирхайн хорт хавдрыг үүсгэдэг В-лифома эстэй  бас холбогддог.

Үргэлжлэл бий....

Comments   

 
0 #7 Guest 2012-10-31 13:34
Элэгний С вирустай эрэгтэй хүнээс хүүхэд олоход тэр вирус нь хүүхдэд дамждаг болов уу эх нь эрүүл,эцэг нь С тэй гэсэн үг.мэдэх хүн байвал хариулж тус болооч
Quote
 
 
0 #6 Guest 2012-10-09 04:40
:lol: 3-р эмнэлгийн наахна бий, элэгний төвд С вирус тоолуулах шинэжилгээ өгөөрэй. Хэрвээ идэвхтэй байвал интерперон хийлгэх ёстой гэсэн. Би чамтай адил оноштой хүн бна. Хүний асуултанд хариулахгүй байж юм бичиж яадаг байнаа / Сэлэнгэ/. Минийх идэвхгүй гарсан, одоо тэгээд бас яахаа мэдэхгүй, олигтой зөвөлгөө өгөх газар байхгүй, дэмий мэдээлэл хайж гайхаж явдагаа хэлье.
Quote
 
 
+1 #5 Guest 2012-08-29 08:31
sn bna uu bi sayhan tsusnii shinjilgee ogson chin elegnii c virustei garsan genee. bi hezee yaj c virustei bolsnoo medehgui bna. bi odoo hna handaj ymar emchilgee hiilgeh bee. zaawal hariu bicheerei
:roll:
Quote
 
 
0 #4 Guest 2012-04-03 03:26
Солонгосын бүх төрлийн эмнэлэгт зуучлан орчуулга хийнэ.

 Их сургуулийн нэгдсэн эмнэлэг
Дотор, гэмтэл, мэдрэл, шүд, нүд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд...
 Гоо сайхны мэс засал
 Арьс гоо сайхан
 Эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээ /оношилгоо, эмчилгээ
 Эрүүл мэндийн аялал жуулчлал
 Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан туршлага судлах аялалд зуучлана.
 Incheon нисэх онгоцны буудлаас тосон авах, хүргэж өгөх үйлчилгээ
 Сөүл хотын аялал
 Эмнэлгийн аман болон бичгийн орчуулга

Холбогдох утас: 070-7563-0040 KOREA VISION
Quote
 
 
0 #3 Guest 2011-12-02 06:56
:D Би элэгний ц вирүстэй халдвар аваад 22 жил болж байна одоогоор арай хатуурал эхлээгүй байна гаж мэмч хэлсэн 1996 онд интерферон тариулсан 3 сар идэвх л буурсан одоо идэвхтэй байгаа одоо интерферон тариулвал яах бол ер нь сөрөг нөлөө байна уу энэ талаар зөвөлгөө өгнө үү
Quote
 
 
0 #2 Guest 2011-10-25 15:56
:zzz:P
Quote
 
 
0 #1 Guest 2011-10-14 02:01
vnetei zuwulguu mdeelel ugsund bayarlalaa. buruu hoollotoos eleg muutah tal bdag bs hudulguunii dutagdlaas bolj ele muudah tal bdag uu
Quote
 

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио