Sun04202014

Last updateFri, 18 Apr 2014 5am

 
 
Back Та энд байна: Home Нийтлэл тэмдэглэл Нийтлэл Бусад Титэм үг МОНЦАМЭ - мэдээ, мэдээлэл Montsame - дотоод мэдээ ӨНӨӨДӨР ЧИНГИС ХААНЫ ХОЙД ДҮРД 270 МЯНГАН ХҮН ТОДОРНО

ӨНӨӨДӨР ЧИНГИС ХААНЫ ХОЙД ДҮРД 270 МЯНГАН ХҮН ТОДОРНО

     Монголын бөө, удганууд өнөөдөр буюу 11 дүгээр сарын 29-ны ням гаригт Богд уулын "Хүрхрээтийн ам" гэх газар   Чингис хааны хойд дүрийг тодруулах тахилга үйлдэж байна.  
Чингис хааны хойд дүрийг тодруулах "Таван барын ёслол" хэмээх тахилга, ёслол нь Бар жилийн, Бар сарын, Бар өдрийн, Бар цагт баруун зүг тийш үйлдэх ажээ. Монголын монголчуудын он тооллын төвийнхний үзэж буйгаар өнгөрсөн есдүгээр сарын 22-ноос монголчуудын аргын тооллын бар жил, энэ сарын 22-оос бар сар эхэлж, харин 29-ний өдөр нь бар өдөр нь тохиож байгаа юм байна. Монголчууд 13 дугаар зууны үеэс гэдэг ч түүнээс ч бүр өмнө хэдэн зуун жилийн тэртээгээс бөө мөргөлийн шашинд шүтэж ирсэн ард түмэн билээ.
     Монголын монголчуудын он тооллын төвийн дэд тэргүүн, "Ард түмний гавъяат" хэмээдэг Б.Арго багштай хэвлэлийн бага хурлын үеэр уулзаж тус төвөөс ямар үйл ажиллагаа явуулж, тахилга ёслол үйлдэх болсон талаар сонирхлоо.



     -Та бүхэн хэдийнээс эхэлж бөөгийн шашныг дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулж байна вэ?    

     -Чингис хааны хойд дүрийг тодруулах "Таван барын ёслол"-ыг Чингис хааны монголчуудын он тооллын төвөөс хийж байгаа нь зөвхөн эхлэл биш. Манай төв болон Монголын бөө удганууд Чингис хааны хар, алаг, цагаан сүлдний олон тахилга хийж ирснийг та бүхэн мэднэ. Мөн улирлын тахилга ч хийдэг. Хамгийн анх 2007 оны есдүгээр 22-нд Богд уулын Хүрхрээтийн аманд Чингис хааны монголчуудын намрын алаг сүлдний тахилга, дараа нь 2007 оны 12 дугаар сарын 24 буюу Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан өвлийн хар сүлдний тахилга, Чингис хааны тэнгэрт хальсан өдөр буюу 2008 оны      дөрөвдүгээр сарын 20-нд гурав дахь тахилга болох хаврын цагаан сүлдний тахилгыг ёслон хийж байсан. Энэ гурван тахилгын дараа Мөнх тэнгэрийн бурхан амилсан. Дөрөв дэх тахилга Чингис хаан суусан өдөр болох 2008 оны долдугаар сарын 18-ны шөнө зуны нэгдсэн сүлдний тахилга Төв аймгийн Мөнгөн морьт сумын Өвөржаргалант уулын өвөр бэлд болсон. Энэ уул нь эрдэмтдийн судалгаагаар жинхэнэ "Бурхан Халдун" уул гэж ч яригдаж байгаа. Тав дахь тахилга 2008 оны есдүгээр сарын 22-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас баруун хойшоо "Дунд сайхан уул"-ын өвөрт намрын алаг       сүлдний тахилга болсон. Зургаа дахь тахилга, 2008 оны 12 дугаар сарын 24-нд Булган аймгийн "Өлийн даваа" хэмээх газар Чингис хааны монголчуудын өвлийн хар сүлдний тахилга үйлдсэн. Долоо дахь тахилга нь 2009 оны дөрөвдүгээр 20-нд хаврын тахилгыг үйлдэж байна. 2009 оны долдугаар сарын 8-ны шөнө зуны Их улаан тэргэл өдрийн нэгдсэн сүлдний тахилга Сэлэнгэ аймгийн "Алаг толгой" хэмээх газар болсон. Ес дэх тахилгыг 2009 оны есдүгээр сарын 22-нд Дорноговь аймгийн Ар, Өвөр шандын зааг дээр намрын алаг сүлдний тахилга үйлдэж Бар жилийг эхлүүлсэн.

     -Үүнээс өөр олон тахилга, ёслол болсон байх аа?
     -Чингис хааны монголчуудын он тооллын төвөөс нийтдээ дөрвөн том "Хаан тэнгэрийн сүлд"-ийг босгосон байгаа.
Үүнд: Хар сүлд, алаг сүлд, цагаан сүлд тус бүр дөрвийг босгосон байгаа. Мөн манай төвөөс болон удганууд нийтдээ 18 том тахилга ёслолыг хийгээд байна.

     -Та бүхэн тахилга ёслол үйлдэх болсны эцсийн том зорилт нь юу вэ?

     -Энэ бүх тахилгын хамгийн гол зорилго нь Чингис хааны хойд дүрийг тодруулах явдал. Чингис хааны хойд дүр өнөөдөр монголчууд бидний дундаас тодрох учиртай. Бид энэ олон онгод дуудсан тахилгуудаас ганц л хариулт авсан. Энэ нь монголчууд та бүхний дотроос л Чингис хааны хойд дүр тодорно гэдэг. Гэхдээ бид ганц хүнийг тодруулахгүй 270 мянган хийморьлог монгол   эрчүүдийг тодруулна. Үүний учир нь, Чингис хааны үед аравт, зуут, мянгат, түмт, бумтын гэсэн зохион байгуулалттай байсан. Тиймээс, арван хүний нэг нь удирдаж, арван аравт нийлж зуут болж нэг нь удирддаг байсныг бид
бүхэн мэднэ. Өнөөдрийн монголчуудыг харахад есөн хүнийг нэг хүн л удирдан жолоодож байгааг айл өрхийн аж амьдралаас ажиглагдаж байна. Тиймээс, 2,7 сая хүн амтай монголчуудаас 270 мянган хүнийг Чингис хааны хойд дүрээр тодруулна.
Үүний учир гэвэл, Алтан ургийн цус, удам өнөөгийн Монгол Улсын бүх газарт тархсан байгаа. Тухайлбал, нийт хүн амын 25 хувьд Чингис хааны алтан ургийн цустай гэдэг нь тодорхой юм. Өнгөрсөн найман зууны турш Чингис хааны цус өнөөгийн монголчууд бидэнд хангалттай холилдож Монгол Улсын иргэн бүхэнд энэ цус бий. Ингэж тодруулах нь монгол хүний үнэлэмжийг өндөрт өргөж, дээдлэн сүр хүчийг бадруулах, гэрийнхээ хоймрыг эзлэн суух чадвар, оюуны хүч, онгодыг дуудан авчирах юм. 1990 оноос Монголд шарын шашин сэргэн мандсан бол энэ XXI зуунд Монголчуудад олон мянган жил уламжилж ирсэн Мөнх тэнгэрээ шүтэх Бөөгийн шашин дэлгэрэх юм.


       

Comments   

 
0 #3 Guest 2010-10-11 03:57
:roll: :roll: :roll: :roll:
Quote
 
 
0 #2 Guest 2010-04-05 05:33
:D:lol::-);-)8) :-|:-*:oops::sa d::cry::o:-?:-x :eek::zzz:P:rol l::sigh::D:lol: :-);-)8):-|:-*: oops::sad::cry: :o:-?:-x:eek::z zz:P:roll::sigh ::D:lol::-);-)8 ):-|:-*:oops::s ad::cry::o:-?:- x:eek::zzz:P:ro ll::sigh::D:lol ::-);-)8):-|:-* :oops::sad::cry ::o:-?:-x:eek:: zzz:P:roll::sig h::D:lol::-);-) 8):-|:-*:oops:: sad::cry::o:-?: -x:eek::zzz:P:r oll::sigh:
Quote
 
 
0 #1 Guest 2010-03-20 11:17
heehehheehhehe bi bol chingis haanii vr sad bna
Quote
 

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио