Sun09212014

Last updateSat, 13 Sep 2014 6pm

 
 
Back Та энд байна: Home Хууль, Эрх зүй МОНЦАМЭ - мэдээ, мэдээлэл Montsame - дотоод мэдээ Гоожуур, Ажаксмаа хоёрын дайн нэтийн ертөнцөд шуугиан дэгдээв

Гоожуур, Ажаксмаа хоёрын дайн нэтийн ертөнцөд шуугиан дэгдээв

          www.goojuur.com, www.zaazuur.com, sadar.blog.com, horiotoi.blog.com-ийг залуус андахгүй биз ээ. Интернэтээр ямар тулаан болоод байгааг ч зарим нь аль хэдийнэ мэдсэн болов уу. Садар самуун, порнографийг сурталчилсан ком, блогууд толгой дарааллан хакердуулж байгаа билээ. Саяхан www.goojuur.com-ийг нэг залуу хакердсан байна. Гоожуур хэмээн өөрийгөө нэрлээд буй этгээд зүгээр өнгөрөхгүйгээ мэдэгдсэн юм. Болсон бүх үйл явдал, хоёр талын санаа бодол, байр суурийг энэ дугаартаа өгүүлье.
        Одоогоос найман жилийн өмнө нүцгэн хүүхний завхай зургууд, бусармаг үг хэллэгээр дүүрэн “п” үсгээр эхэлсэн нэгэн эвгүй нэртэй вэб сайт нээгдэж байжээ. Энэ сайт өнөөгийн www.goojuur.com, www.zaazuur.com-уудын загалмайлсан эцэг юм. Саяхан энэ хоёр сайт зэрэг хаагдсан явдал санамсаргүй тохиолдол биш байв.

Наймдугаар сарын 10-ны орой Э.Төгөлдөр гэгч залуу www.goojuur.com-ийг хакердсанаар /орох боломжгүй болгох, бүх мэдээлэл, архивийг устгах/ энэ хэрэг эхэлжээ.

Энэ сайтын админы/хөтлөгч/ оруулдаг мэдээлэл, гишүүдийнх нь бичдэг сэтгэгдэлүүд хараалын үгнээс бүтсэн байдаг. Мөн садар самууныг сурталчилж, охид эмэгтэйчүүдийн нүцгэн зургийг зөвшөөрөлгүй олж аван сайтдаа тавьж бие биенээ зугаацуулдаг байсан нь хуулиас гадуурх үйлдэл боловч гадаад сервертэй учир таслан зогсоож чаддагүй байжээ.

       Гоожуур “Олон янханы зураг оруулаарай шагналтай шүү” гэдэг. Нүцгэн хүүхний зураг тавихаар хүмүүс цаашаагаа үзэхийг хүснэ. Хичнээн хүн энэ сайт руу орно төдий чинээ админ нь баяждаг тул Гоожуур гэгч этгээд бусармаг аргаар, монгол охид бүсгүйдүүдийн зовлон шаналлаар бизнес хийдэг гэсэн үг. Эмэгтэйчүүд зургаа www.goojuur.com, www.zaazuur.com-уудад тавигдсаныг хараад  бухимдаж зарга үүсгэхийг хүсдэг боловч тэдний цаана хэн байгааг олж чаддаггүй ажээ.

        Эрдэнэ-Очирын Төгөлдөр хохирогчдыг өмгөөлөн энэхүү үйлдлээ таслан зогсоохыг ноён Гоожуураас хэд хэдэн удаа шаардаж байсан ч үр дүнд хүрээгүй тул ийнхүү хакердахаар шийдсэн байна. Тэрээр 17 настайдаа Герман улс руу сурахаар явжээ. Одоо 28 настай эхнэр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Германд мэдээллийн технологич мэргэжлээр төгссөн. Өнгөрсөн дөрвөн жил хиймэл оюун ухааны чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж байгаа.

         Харин доктор Гоожуур хэмээн нэрлэдэг хүн өнөөг хүртэл өөрийгөө илчлээгүй байгаа бөгөөд сайтынхаа жаахан хэсгийг дахин сэргээн мэдээлэл оруулжээ. Түүний мэдэгдэж байгаагаар интернет хөтлөгчид Төгөлдөрийн компьютерийн протокол хаягыг нь олж өгчээ. Хэн хакардсаныг нь мэдээд шүүхдэх гэтэл Төгөлдөр өөрөө холбоо барьж бууж өгсөн гэнэ. Сургуулийнхаа компьютерээс хакердсан тул төрийн өмчийг хууль бус үйлдэлд ашигласан мөн монголын бүх том байгууллагуудын вэб хуудас болон серверт халдлага хийж байсан хэргээр хуулийн хариуцлага хүлээх ёстой гэнэ. Мөн “Хакердах явцдаа гоожуур цэг комынхонд тусалдаг Соёлоо ахын 3000 мессэжтэй и-мэйлд нэвтэрч хувь хүний эрх чөлөөнд халдаад зогсохгүй олон зүйл хулгайлсан. Соёлоо ахын эхнэртэйгээ авахуулсан зургийг монголын топ сайтуудад байрлуулсан. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг баатар маань нөхрийгөө гоожуурынханд тусалдагыг мэдээ ч үгүй байсан Нандиа эгчийг хохироосон. Түүний талаар худал мэдээлэл цацагдаад байгаа. Тэр хакаа хэрэглээд ч хамаагүй үүийг зогсоохыг бид шаардаж байна” гэж  Гоожуур мэдэгдэж байна. Тэрээр сайт дээрээ Төгөлдөрийн бичсэн и-мэйлийн скрийншоотыг тавьжээ. Уг и-мэйлд:

     “Та болон танай эхнэрээс уучлалт гуйж байна. Анх дөрвөн хүүхэн гоожуурыг ажиллуулдаг гэж сонссон тул гоожуурын админ /хөтлөгч/ байх гээд зургийг нь тавьчихсан юм. Сүүлд энхэр чинь гуйхаар нь нүүрийг нь баллаж, нэрийг нь арилгасан ч сайтуудаар тарчихсан байна лээ. Би уг нь хүний эрх зөрчихгүй гэж их хичээдэг юм. Орой эхнэр хүүхдээ унтсаны дараа хоббигоороо хоёр гурван цаг IT security оролддог. Монголын мэдээллийн технологийн аюулгүй байдлыг бага ч гэсэн цочроох санаатай нэг блог нээсэн юм” гэжээ. Хэнээс ирсэнийг нь баримттай харуулсан боловч бас л хэнд ирсэн бэ гэдгийг нь баллажээ.

       Тун удахгүй есдүгээр сарын есөнд www.goojuur.com дахин ажиллаж эхлэхээ мэдэгдэж байна. Америкт сервер нь байдаг бөгөөд хоёр долоо хогогийн дараа бүх мэдээлэл, архив нь сэргээгдэнэ гэнэ.

“Бид бас чөлөөт индэр байгуулж Монголд айж гөлөлзөөд бичсэн юмаа ил гаргаж чадахгүй байгаа хүмүүст туслана. Нэрийг нь хэнд ч хэлэхгүй. Хэн яаж хахууль авч байгааг баримт нотолгоотой нь нууцаар бидэнд илгээвэл олонд дэлгэнэ” хэмээн гоожуурынхан мэдэгдэж байна.

         Дээр дурьдсанчлан www.zaazuur.com гэж байсан. Гэхдээ одоо энэ сайт руу орох боломжгүй болжээ. Учир нь админ /хөтлөгч/ нь: “2009 оны есдүгээр сарын 11-ний шөнө анх www.zaazuur.com мэндэлж билээ. Би хүүхнүүдийн шалдан зургийг харж бахаа хангадаггүй. Харин хүмүүс тэднийг харж жигшээсэй, тийм амьдралаас хол байгаасай гэж хүссэн учраас ажиллуулдаг байсан.

Хааяа найз нөхөдтэйгээ ярьж суухад www.zaazuur.com-ийн админ нь ямар хөгийн амьтан байдаг бол гээд муулж өгнө. Би сайн найздаа ч админ нь гэдгээ хэлж чаддаггүй. Одоо энэ сайтыг мэддэггүй хүн ховор болжээ. Зарим хүмүүс админ нь гаж донтон, хужаа, нийгмийн шаар гэж харааж зүхдэг. Гэтэл би зүгээр л бусадтай адилхан хүн. Би яг одоо наймдугаар сарын 10-ны шөнө ийм  зүйл дахин бүү давтагдаасай хэмээн сайтаа бүрмөсөн хааж байна. Гомдоож байсан олон хүмүүсээсээ уучлалт гуйя.  Таныг хүндэтгэсэн алуурчин заазуур” гэж сайтынхаа нүүрэнд бичжээ.

 

Төгөлдөр: Би өөр зорилготой байсан бол банк хакердах байсан.


Энэ талаар Э.Төгөлдөрөөс интернээр ярилцлага авсан юм.

-  Сайн байна уу? Та гоожуур цэг комыг хакердсан уу?


-  Тийм ээ. Энэ сарын 10-ны ням гарагийн орой гэрээсээ хакердсан.

-  Та бас заазуур цэг комыг хакардсан уу?

- Үгүй. Урьд нь хакердаж байсан. Дахиад сэргээсэн байна лээ.  Би урьд нь миний дүү ийм юм хийхээ боль ах нь нэр усыг чинь мэднэ гэж сануулж байсан. Заазуур надаас галлерейгээ хаагаад үлдсэн сайтаа ажиллуулъя гэж гэсэн юм. Энэ удаа яагаад хаасныг нь мэдэхгүй байна. Цагдаа нар садар самуунтай тэмцээд олон блог хааж байгаа гэсэн. Үнэхээр өөрөө хаасан бол гоожуур бид хоёрын дайнд өртөөд нэр усаа олонд дэлгүүлэхээс айсан байх.

- Гоожуурын блог дээрээ бичсэн мэдээллүүд үнэн үү?


- Үгүй. Тэр намайг интернет протоколын хаягаар маань илрүүлсэн гэсэн. Би хэзээ ч сургуулиасаа хакер хийхгүй. Гэрээсээ хакердсан. Гоожуур намайг хэзээ ч олж чадахгүй байсан. Би өөрөө хэн болох, хаана байдаг, юу хийдэг гэдгээ  бүгдийг нь хэлсэн. Ням гаригт хакердсан юм.  Хоёр өдрийн дараа Гоожуур миний мессенжирт орж ирээд хоёулаа сайхан танилцаад салья гэхээр нь итгээд бүх үнэнээ хэлж буруудсан. Тийм хүнд итгэсэндээ харамсаж байна. Энэ явдлаас хүнд итгэж болдоггүй юм байна гэдгийг сурч авлаа.

- Танай сургуулийн захиргаанд гомдол өргөдөл гаргасан гэсэн ямар арга хэмжээ авах бол? Германд нууц мэдээлэлд нэвтэрч хакер хийхтэй холбоотой ямар хууль байдаг вэ?


- Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ. Гэмт хэрэг таслан зогсоосон гээд гайгуй л өнгөрнө дөө. Монголд садар самуунтай тэмцэх тухай хууль байдаг шүү дээ. Гэхдээ эзэн нь олддоггүй байсан болохоор арга хэмжээ авч чаддаггүй байсан. Одоо нэр ус, зураг хөрөг нь сонин нь дээр гараад хүмүүс мэддэг болохоор өргөдөл гаргана даа.

- Гоожуур гэсэн нэрний ард хэн байна вэ?


- Баасанжавын Соёлтулга. Одоо Америкт эхнэртэйгээ амьдардаг. Мэдэгдэл дээрээ Соёлоо ах гэж бичсэн байгаа. Хэдэн залуусын нарын нэр барьж, башир аргаар мөнгө олж байхгүй юу. Тийм насны хүн яагаад ийм юм хийдэг юм бүү мэд.

- Www.goojuur.com-ийн админ Соёлтулга гэж яаж батлах вэ?


- Мессенжер хаягаасаа надтай холбогдсон. IP хаяг нь ч америкт байгааг хэлж өгсөн. Тэгээд ч миний эхнэрээс нь уучлалт гуйсан и-мэйлийн скрийншоотыг олонд харуулахдаа өөрийнхөө хаягыг баллачихсан байгаа биз дээ.

- Эхнэр нь энэ хэрэгтэй холбоотой болов уу?


- Тийм байх гэж бодож байна. Гэхдээ 100 хувийн баталгаа байхгүй л дээ.

- Соёлтулга таныг бууж өгч, буруугаа хүлээсэн гэсэн?


- Түүнийг монголчууд ална, хядна гээд байхаар нь нээрээ очоод алчихвал яана гэж бодоод уучлалт гуйсан. Гэхдээ сүүлдээ харамссан. Харин Гоожуур доромжилсон хүмүүсээсээ уучлалт гуйхгүй юм.

- Та Соёлтулгын и-мэйл хаяг руу нь нэвтэрсэн үү?


- Тийм. Godaddy серверт www.goojuur.com-оо байрлуулсныхаа төлбөрийг төлсөн баримт байна лээ. Баримтынх нь скрийншот оллоо, банжиг, найс.мн зэрэг сайтууд дээр тавигдсан байгаа.

- Та ямар зорилгоор монголын том байгууллагуудын вебүүдэд халдлага хийж байсан юм бэ?


- Монголын алдаатай сайтуудаас алдааг нь олж нийтэд гаргадаг байсан. Банкууд, албан газрууд, холбооны компануудын веб хуудсанд байгаа алдааг илрүүлж блогтоо мэдээлдэг байсан. Ер нь манай монголын веб хуудаснуудын хамгаалалт тааруухан. Тэднийг алдаагаа засаасай гэдэг үүднээс ийм зүйл хийж байсанаас биш муу юм хийе гэсэн бол банкнаас мөнгө гуйвуулаад саятан болохгүй юу. 22 настай Ажаксмаа гэсэн нэрээр хакерддаг байсан. Ажакс гэдэг нь вэб технологи гэсэн утгатай, маа гэдэг нь ээж гэсэн үг шүү дээ. Жаргалмаа гэдэг шиг эмэгтэй нэр бодож олохыг хичээсэн. 22 настай эмэгтэй гэвэл эрэгтэй програмистууд нь шарандаа вэбээ арай гайгүй янзлах болов уу гэж бодсон хэрэг л дээ. Тэрнээс IT гайгүй гадралдаг хүмүүс намайг мэднэ.

- Блогыг тань хаасан гэсэн?


-  Гүүгл хаах нь аргагүй л дээ. Хүний и-мэйлний скрийншот олоод авчихсан юм чинь.  Хувийн нууцад халдах чинь гэмт хэрэг шүү дээ.

- Удахгүй www.goojuur.com сэргэнэ гэсэн дахиад хакердах уу?


-Үгүй. Одоо эзэн нь тодорсон юм чинь хуулиар асуудлыг шийдэж болно.

Гэхдээ Гоожуур ер нь яаж ч магад. Айгаад л сууна. Ичсэн хүн хүн ална гэж үг байдаг даа.  Германд ирээд хүн хутгалж магадгүй нөхөр байна.

Үүнээс бид монголын IT security /мэдээллийн технологийн аюулгүй байдал/  ямар түвшинд байгааг тодорхой харж болно.

Г.Чулуунцэцэг

 

Comments   

 
0 #8 z 2013-06-16 07:38
teneg
Quote
 
 
0 #7 Guest 2012-10-15 15:02
:-* :oops: :sad: :P :P :P :P ;-) ;-) :oops:
Quote
 
 
0 #6 Guest 2012-02-10 07:38
cadalt bol orood iree buugii_1110 oko zonog bogsooooooooooo
Quote
 
 
0 #5 Guest 2012-02-10 07:37
ci bitii solior bogs mineeeeeeeeeee
Quote
 
 
0 #4 Guest 2012-02-10 07:36
bvgnfcgj
Quote
 
 
0 #3 Guest 2011-02-21 15:21
yooy mongol unen hogjichejee hakardsan ta unen sain hun yum shig bna gehee zow hakardaarai nymaa_2016 nadtai holbogdooroi jijeghen haker hahahahaha
Quote
 
 
0 #2 Guest 2010-04-08 11:49
:D :lol: :-) :oops: :-* :-* :-*
Quote
 
 
0 #1 Guest 2010-03-18 00:29
Ter Soyoloo chin USA-iin Seatle-d bdag bizdee. Neleen xugshin te.
Quote
 

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио