Fri07252014

Last updateFri, 25 Jul 2014 2pm

 
 
Back Та энд байна: Home Дэнсмаа.Д МОНЦАМЭ - мэдээ, мэдээлэл Montsame - дотоод мэдээ "МАРТАГДАШГҮЙ НАМАР" ЭРГЭЖ ИРЛЭЭ.

"МАРТАГДАШГҮЙ НАМАР" ЭРГЭЖ ИРЛЭЭ.

Далаад оны сүүлчээр  алтан намар, оюутны бүтээлч, хөдөлмөрийн тухай "Мартагдашгүй намар" хэмээх уран сайхны содон, сонирхолтой  шинэ кино дэлгэцнээ гарч, хот хөдөөгийн үзэгчдийн сэтгэлд дэндүү хоногшсон билээ. Монгол улсын нийгэм, эдийн засаг, улс төр зах зээлийн босгоор алхсан сүүлийн 18 жилд манай их, дээд сургуулийн оюутнууд нийгмийн бүтээлч хөдөлмөрт орлцохоо больж, мартагдашгүй намрыг мартаж удсан байлаа.


...Сайр шандын усыг
Шавхаж яаж барах вэ?
Сайхан алтан намрыг
Мартаж яаж болох вэ?...
Мартагдашгүй намрын хөдөлмөр, зүтгэл, бүтээлийг ХААИС, "БХИС" ИХ ЗАСАГ" их сургууль, "Улаанбаатар" их сургууль, "ОТГОН ТЭНГЭР" их сургуулийн 20 оюутан эргүүлж авчирч байна. Тэд "галзуу барын аманд гараа шургуулахаас буцахгүй" залуу сайхан насаа ургацын далай, атрын 111-р аян, хөдөлмөр, бүтээлийн талбарт өнгөрөөж, "атрын 111-р аянд хөлсөө дуслуулж, хүчээ сорьж байна.
-Ажил хөдөлмөрийн амт ямар байна?
- Агуу. Бид монгол улсын 10 их сургуулиас шилдэгийн шилдэг 20 оюутан шалгарч, атрын 111-р аянд оролцож, "Жинсрэгт хайрхан" "Хөх баян булаг" ХХК-ийн төмс , хүнсний ногоо, улаан буудай хурааж авах ажилд хүчин зүтгэж байгаадаа нэн баяртай байна.
- Та нарын уриа ямар вэ?
 -Бид уриагаа бодож олох гэж  их эрэл хийсэн. Цөмөөрөө санал бодлоо уралдуулж, олон янзын санаа, сэдэл гарсан. Эцсийн эцэст бид "Эв эетэй байхад ялалт ойрхон" гэдэг уриаг сонгосон.
-  Алтан намар ямар байна вэ?
- Би таньд нэг дуу аялж өгөх үү?
...Амуу тариа найгасан
Ариун сүрэг налайсан
Айргийн амт чимчигнэсэн
Алтан намрын өнгө юмаа...гэж оюутан Г.Оюунбат дуулав.
Бид азтай, одтой залуу насаа энэ зууны атрын III аяны түүх цадигт мөнхөлж байгаадаа сэтгэл нэн таатай байна. Яагаад гэвэл өдөр шөнөгүй ажиллаж, хөдөлмөрлөж, зүтгэхийн хажуугаар монгол улсын "25-р" телевизийн уран бүтээлчид "Атрын III аянд" реалити шоуг зохиож,
30 хоногийн  нэвтрүүлэг хийж байна.
- Та нарын зорилго юусан бэ?
-  Бидний ах, эгч, аав, ээж, өвөө, эмээ нар оюутан байх цагтаа атар газрыг эзэмшиж, тариа, ногоо  хурааж, ажил, хөдөлмөрийг ид хавийг үзүүлж явсан. Тэднийхээ үлгэр, жишээ, хөдөлмөр, зүтгэлийн бахархам дуурайллыг бид сэргээж, залуу насаа ажил, хөдөлмөртэй салшгүй холбох гэсэн юмаа.
- Та нар хичээл сургуулиасаа хоцорч, үйлээ үзэхгүй юу?
- Яалаа гэж. Биднийг 10 их сургуулийн хэдэн зуун мянган оюутнуудаас шигшиж, шалгаруулж сонгож авсан юм. Энэ арга хэмжээнд оролцох сонирхолтой оюутнууд маш их байсан, бүр Сүхбаатарын талбай дээр уйлаад үлдсэн хүүхдүүд ч бий. Биднийг элдэвтэй оюутнууд гээд та бодчихож болно шүү. Дуулна. Бүжиглэнэ. Жүжиглэнэ. Ажиллана. Хөдөлмөрлөнө.
...Ахмад үеийн багш нарт
Яваагүй газар гэж үгүй
Ахмад үеийн багш нарт
Хийгээгүй ажил гэж үгүй
Багт гарвал ухуулагч
Байшин  баривал инженер
Хүүхэд бүлээрвэл эмч
Хүнс оройтвол тогооч... гэдэг шиг ажлыг бол аваргална,  релиати шоуд бол өрсөлдөнө шүү гэж оюутан Б.Алгирмаа ярилаа.
Тэр өдөр алаг нүдэн Алигармаа охин тогоо барих ээлжтэй байлаа. Биднийг шинэхэн буцалгасан амттай каш, бас бандгар улаан гамбираар дайлав.
- Хоол хүнсний хангамж сайн уу?  "Мартагдашгүй намар" киноны УГЖ Б.Батзаяагийн хийдэг халбага гозойсон хоол хийж байна уу?
- Өө, хийсэн хийсэн, өнөө өглөөхөн хүртэл хийгээд авсан гээд охид
- Гэхдээ бид төрөл бүрийн, олон нэр төрлийн хоолоор бие биесээ дайлж, хэний ч хийгээгүй хоолыг  хийж, заримдаа "хэн сайхан хоол хийх вэ?" уралдаан зарлаж, дүгнэж, нилээд том өрсөлдөөн үүсгэнэ шүү дээ.
- Та нар хаана хаана ажиласан бэ?

- Бид эхлээд "Жинсрэгт хайрхан" ХХК-д 14 хоног төмс хураасан. Өдрийн ажлын хэмжээ нь гэвэл 10-15 уут төмс хураах. Газрын гарц сайн байгаад төмс маань том бол өдөрт 15 уут мөмс хураахаар тогтохгүй шүү дээ. 30-50 шуудай төмсийг ч өлхөн хураачихна.
- Оюутнууд та нарт ажил хөдөлмөр зүтгэлийг чинь үнэлж дүгнэсэн шагнал урамшуулал гэж байх уу?

- Байлгүй яах вэ? Тэргүүн байр эзэлсэн оюутан бүтэн жилийнхээ сургалтын төлбөрөөр шагнуулна. Хэрэв удаах байр эзэлбэл сургалтын төлбөрийн 75 хувиар шагнуулна. Хэрэв гутгаар байр эзэлбэл сургалтын төлбөрийн  50 хуьтай тэнцэх мөнгөн шагнал хүртэнэ гэсэн үг. Одоогоор бидэнд 2 тн үрийн төмс атрын 111 аяны хишиг хэмээн өгөөд байна. Хэрэв та нар хойтон жилийн хавар манай "Жаргалантад" ирж, төмс, улаан буудай тарина гэвэл, тарихыг чин сэтгэлээс хүсвэл бид та нарт газар, үрийн төмс, улаан буудай өгнө гэсэн. Аргагүй өгөөмөр баян сэтгэл гаргаж байгаа биз.
 - Залуу нас авьяас, онгод ихэр шадар билээ. Дуу дуулах, шүлэг хэлэх, юмуу унших оюутан хэн байна вэ?
- Би байна гээд оюутан Н.Оюунбат  гарч ирлээ. Тэрбээр "Атар газраа дуулья гэсиймаа" гэдэг шүлгээ сүрхий нүүрэмгий цоглог уншсан юм. Энэ шүлгээс сийрүүлбэл:
Одоо цагийн эрхээр бэлэн сэтгэлгээгээ халж
Оддын дор бид гүндүүгүй ажилчин л болох гэсиймаа
Олон зүрх нэгдэж, нэгэн чигт цохилон
Онгон эх орныхоо эзэн байж, атар газраа эзэмших гэсиймаа            
Зангидсан гар шиг залуус эвлэлдэн нэгдлээ
За юу заа гээд эх орны хишигээ хураалаа
Олон түмэн ардаа эрүүл хүнсээр хангахаар
Оюутан бид нар сайхан хөдөлмөрлөж байна...

Оюутан ахуй цагаа эргээд нэг л дурсана уу? олон намрын өдрүүдээ сэргээж нэг л санана уу...гэсэн нэрт яруу найрагч Т.Очирхүүгийн алдарт дууны шүлэг өөрийн эрхгүй санагдаж байв. Оюутнуудын хөгжилтэй яриа хөвөрсөөр...
- Ажлын эрч, өнгө төрх, зав завсарлага ямар байна вэ?

- Бидэнд зав, ажлын  завсарлага гэж хэзээ ч байхгүй. Заримдаа шөнийн 2 цаг хүртэл ажиллаж байсан. Ажлын дараа “үсэргээ” хийнэ. Дуулна. Шог хошин яриа хөврүүлнэ. Залуу нас сайхан шүү дээ. Амттай сайхан ургацын далай хоолоо идээд л нам сайхан унтаад сэрэхэд хамаг ядаргаа гүвэгдэж сэгсрэгдсэн байдаг гэхэд тэндээс нэг нь өлгөж аваад
- Бид яг 70-аад оны оюутнууд шиг хувцаслахыг хичээсэн. Та нар анзаарахгүй байна уу? Бас бид тэр үеийн дууг дуулж, бүжгийг бүжиглэж сурсан.
- Ямар бүжиг сурцгаав?
- Өө, олон олон. Хүмүүн төрөлхтөн, Задгай цагаан, вальс гээд л…
- Нэг зүйлийг бүр зориуд тодруулж хэлмээр байна. Биднийг Риалити шоунд оролцож байгаа гэхээр нэг их ажил хийгээгүй, шоудаж наадаж байгаа гэсэн ойлголт их байх шиг анзаарагдсан. Гэтэл бид энэ өдрүүдэд хуучин сангийн аж ахуйд оюутнууд хэрхэн ажилладаг байсан бэ, яг л тэгэж ажиллацгааж байгаа. Зарим шөнө бид үтрэм дээрээсээ 14 тэвш хүртэл ачуулж байлаа.
- Оюутны намрын хамгийн дурсамжтай, залуу насаа цэнхэр дэлгэцнээ мөнхлөн үлдээх юм бол "Атрын III аян" реалити шоу теле нэвтрүүлэгт та нар гол баатруудаар оролцож байгаа явдал юм аа даа? Тийм үү? Үгүй юу?
-Яг тийм шүү? Бид жанжин Сүхбаатарын талбайгаас зам нийлж, заяа нэгдэж гарсан. Социализмын үед 10 хүрэхгүй их, дээд сургууль эх орны минь нийслэлд байсан. Одоо бол 160-170 шахам улсын болоод хувийн их дээд сургуулиудад  130 гаруй мянган оюутнууд суралцаж байна. Гэтэл улс, эх орныхоо энэ их эрч далайцтай атрын аянд хувь нэмрээ оруулж байгаа нь бид 20 л байна.
Бид монгол улсын бүх оюутан залууст хаврын тариалалт, намрын ургац хураалтанд идэвхтэй оролцооч гэж уриалж байна. Бидний ах, эгч, аав, ээж, өвөө эмээ нар говийг усжуулж, хашаа хороо барьж, эмнэг сургаж, хадлан тэжээл бэлтгэж, барилга барьж, хонь хяргаж, ямаа самнаж явсан. Энэ хөдөлмөрч, ажилсаг нандин уламжлалыг бид сэргээж, олон мянган оюутнуудыг араасаа дагуулах гэсэн юм гэж оюутан Ө.Чингүүнжав, Л.Отгонжаргал, Г.Золжаргал,Ц.Ганцэцэг нар сэтгэл дүүрэн, ам бардам өгүүлж байна.
- Бид дэлгүүрээс гурил худалдаж авахдаа юу ч боддоггүй байжээ. Гурил үйлдвэрлэхэд ямар их ажил ундардаг, тариа тарьж, ургац хурааж авахад яасан их ажил уддаг, хичнээн хүний хөлс, хөдөлмөр шингэдэг болохыг оюутан бид нар яс махнаасаа мэдэрч, ухаарч ойлголоо.
- Ажлын амтыг мэдрүүлсэн алтан намрын өнгө сайхан байна. гэж оюутнууд хуучилж байна.
Монгол улсын ерөнхий сайд Санжаагийн Баярын дэвшүүлсэн атрын III аян Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Жаргалант сумдын нутаг дэвсгэр дээр амжилттай хэрэгжиж байгааг гараар имэрч, тэмтэрч, нүдээр үзэж, бахархаж явлаа.
Биднийг өглөө очиход эрэгтэй оюутнууд маань бүгд өрөөсөн өрөөсөн гуталтай ажиллаж байхыг хараад гайхаж, яагаад ингэж байгаа юм бол, нөгөө шоуных нь нэг хэсэг юм болов уу гэсэнд, харин эртэч охидууд нь унтаахай банди нарынхаа өрөөсөн гутлыг нуучихсан юм байжээ.
-    Хайр дурлалын вальс хэр эгшиглэж байна даа?
-    Бунданг бол байнга л шахаж байгаа шүү дээ.
-    Юу гэсэн үг вэ?
-    Таны хэлдэгээр дурлалын вальс эгшиглэхийг хэлж байгаа юм. Зүрхэнд нь дурлалын бунданг шахчихна гэсэн утгатай. Хэд хэдэн Бундантай шүү. Эхлээд ч бид бүгдээрээ өөр өөр сургуулиас ирцгээсэн, сайн таниж мэдэхгүй байсан. Одоо бол ижилсээд их сайхан байна аа.
-    Даарч байна уу?
-    Үгүй.

- Тэгвэл ядарч байна уу?
-    Үгүй, харин та яагаад ингэж асуугаад байна вэ. Залуу нас, энэ оргилуун хөдөлмөр, дэврүүн урам зориг  биднийг дааруулах ч үгүй, ядруулах ч үгүй байна. Гэхдээ хөвүүд маань гадаа платанд унтацгаадаг юм. Тэд жаахан даарч магадгүй. Бид бол эндээ.. хэмээгээд вагончикийн хатуу банзан шалыг заав.
Мартагдашгүй, давтагдашгүй оюутны алтан эргэж иржээ Монгол эх оронд минь......   
Яг л өнөөдөр 40,50-иад насныхан тэртээ 20 гаруй жилийн тэртээд ургацын талбай, үтрэм дээр амьдрал буцалсан, ажил хөдөлмөр ундарсан, хайр дурлалын хөвөлзсөн уянга хангинасан, залуу насны оргилуун дэврүүн сэтгэлээр жигүүрлэсэн “Мартагдашгүй намрууд” эргээд ирж дээ гэмээр.
Оюутнууд сүүлийн арван хэдэн хоногт "Хөх баян булаг" ХХК-ийн үр тариа хураах, цайруулах, ангилах ажилд шамдаж байв. Ээлжээр хариуцлагатай жижүүр хийж байна. Хээрийн цай амттай гэдэг шиг атрын хоол аргагүй шимтэй байна.
Ч.Содномдорж

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио