Sat11222014

Last updateThu, 20 Nov 2014 5pm

 
 
Шүүх
  • ХУНДАГАА ӨРГӨЕ

    Нэгэн ядуу түлээчин эр голын цүнхээл усанд сүхээ алдчихаад “Ганц амин зуулга болсон сүх минь” гэж уйлан хайлан байтал Бурхан хүрч ирээд цүнхээлээс мөнгөн сүх гаргаж “Энэ чиний сүх мөн үү?” хэмээсэнд ядуу эр “Биш” гэжээ. Бурхан алтан сүх гаргаж ирээд “Энэ?” гэсэнд түлээчин бас “Биш” гэв. Гурав дахь удаад сая өөрийнх нь төмөр сүхийг гаргаж ирэхэд ядуу эр “Мөн” гэв. Бурхан ихэд таашааж “Аяа, чи шударга сайн хүн байна. Иймд чамайг шагная. Чи наад алтан, мөнгөн сүхээ ч бас ав” гээд гурван сүхийг гурвууланг нь өгчээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Шашнаа өмөөрөхүй! - Шүүмж эссэ

    Гавж Д.Нямсамбуу. Шашны Дээд Сургуулийн гүн Ухааны багш,
    Гэгээн Бартоломюгийн дэлгэрүүлсэн христийн шашны нэгэн урсгал тун ч гажиж муудсан байдалтай Хятадад байдаг тухай 17-р зуунд христийн лам Николас Тригаулт бичиж байжээ. Тэр ‘гажиж муудсан христийн шашин’ нь үнэндээ Японд Жодо, Солонгост Чонгто, Въетнамд Дао транг хэмээн нэрийддэг ‘Чинг-Ту’ шашин байсан бөгөөд 5-р зуунд Хятадад үүссэн Бурханы шашны нэгэн урсгал юмсанж. Гэгээн Бартоломюгийн үндэсэлсэн гэж эндүүрсэн нь ч Чинг-Ту урсгалын голлон шүтдэг Авид бурханы нэр Хятадад А-ми-то хэмээн дуудагддaгийг Николас Тригаулт ямар нэгэн байдлаар Толомэ гэж сонссоных гэнэ. Нөгөөтэйгүүр, Чинг-ту шашинд Буддизмын дийлэнхи урсгалын адил хүний өөрийн нөөц боломж, саруул оюун, сайхан сэтгэлийг тодорхой арга замаар хөгжүүлнэ гэхээсээ, гадаад хүчин зүйл болох Авид бурханаас гуйх, итгэл сүсэг төрүүлэхийг чухалчилж, үүнийг аврагдах гол зарчмын хэмжээнд үздэг нь нөлөөлөө биз.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Сэтгэлийн зул

    Аав, ээждээ алагхан үр нь, хайрт гэргийдээ халамжит хань нь, өөдөсхөн хүүхдүүддээ уул шиг аав нь, анд найз бидэндээ итгэлт нөхөр минь байсан Айбек маань хүнд өвчний улмаас цэцэг цэврүү шиг цэл залуу насандаа даанч хармсалтайгаар хорвоогийн мөнх бусыг үзлээ дээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • “Шинэ боловсролоор хүмүүжсэн залуу оюутан…” - гэдгээс үүтгэж…

    (Үг, өгүүлбэрийн амь амьдрал, эрчим долгион, утга соёл)

    Профессор Б.Пүрэв-Очир (МУБИС)

     

    Зоригт монголын ач нар, түм түмэн үрс
    Золбоот хөвгүүд охид цог заль төгс
    Хүндэт нэрээ дуудуулсаар хойчийг залгамжлах залуус
    Хөдөөгийн уул талаар соёлыг тарих хүмүүс
    (Д.Нацагдорж: “Бидний сурагчид” буюу  “Сэхээтэн” шүлгээс)

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Түүх давтагдах уу?

    Ишгэний Будбаяр (Берлин)

    2011 онд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 100 жилийн ой тохионо. Ер нь бидний энэ 100 жилийн түүх маань бүхэлдээ тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж ирсэн түүх гэж хэлж болох юм. Энэ тухай социалист систем задран унаснаар гадаад бодлогоо шинээр тодорхойлж, гадаад харилцааныхаа түүхийг ч эргэн харж, дахин үнэлж цэгнэх боломжтой болсон тэр үеэс л сая бид ярьж, судалж, мэдэх боломжтой болсон билээ. За ингээд түүхэн ойнхоо босгон дээр өнгөрснөө нэхэн санаж, өнөө болон маргаашийнхаа тухай ч жаахан эргэцүүлэн бодоцгооё.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Америкийн Монголчуудын Хөлбөмбөгийн Аварга Шалгаруулах Тэмцээн

    Америкийн Нэгдсэн Улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын хөл бөмбөгийн аварга шалгаруулах Сан Франциско-2010 нээлттэй тэмцээн 2010 оны 5 дугаар сар 29-өөс 30-ны өдрүүдэд Сан Франциско Бэй Ареад болох бөгөөд урьдчилсан байдлаар Вашингтон ДС, Чикаго, Дэнвэр, Лос Анжелес, Сакраменто, Сиэтл, Мон Юнайтед, Монголын бизмесмэнүүдээс бүрдсэн холимог багууд оролцохоо тус тус мэдүүлээд байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Л.БАТБАЯР: ЭЭ ЭРХЭМ УНШИГЧИД АА, I JUST WANT TO ENTERTAIN YOU!

    ЗАРИМ СЭТГЭГДЭЛД ХАРИУ БОЛГОХ НЬ
    Даяар Монгол болон Орлоо вэб сайт-д бичсэнийг минь нийтэлж олны хүртээл болгож байдагт нэн тэргүүн талархал илэрхийлээд Бавуугийн Лхагвасүрэн, Баабар нарын хэлснээр гүнээ мэхиймү. Миний бичсэн болсон, болоогүй юмнуудыг минь анхааран уншаад санаа оноогоо хэлж, сэтгэгдлээ бичигч нарт түмэн зул өргөмү. Би угаасаа тун даруухан хүн тул (үзээрээсээ ч бас даруухан, ха ха, наргиа шүү) надад талархаж баярласан, намайг сайшаан дэмжиж бичсэн сэтгэгдлүүдийн эздэд бурмаар тэжээхээр урмаар тэжээ гэсэн мэргэн үгийн биелэл болсонд нь талархаж явдгаа хариу илэрхийлсү. Харин тэдний сайшаалыг угаасаа ч, үзүүрээсээ ч тун даруухан болохоороо үтэр орхису. Би бүх сэтгэгдлийг биш ч, ялангуяа кириллээр бичсэн сэтгэгдлийг хааяа сонирхож хардаг юмаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Түйрэнгийн хариуцлагыг Монгол, Хятад хамтдаа хүлээх ёстой гэнэ

    М.Сугараа

    Жил бүрийн хавар түйрэн хэмээх шар элсний нүүдэл болдог ч энэ жил түүхэнд үзэгдээгүй том түйрэн болж, Хятад, БНСУ, Япон, Тайванийг “шарлуулаад” байна. Бээжинд энэ сарын 20-нд их хэмжээний түйрэн зочлоод удаагүй байтал дахин элсэнд хучигдлаа. Одоогийн байдлаар Хятадын 16 муж элсэнд дарагдан, 270 сая хүн нэрвэгдээд байна гэж хэвлэл мэдээллээр ярьж байгаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • DC League - Сүүлчийн тойргийн тоглолтууд

    Вашингтон хот дахь Монголчуудын хөлбөмбөгийн "Ди Си Лига"-ын төгсгөлийн тоглолтууд энэ бүтэн сайн өдөр болох гэж байна. Нийт таван баг өнгөрсөн намраас эхлэн хэд хэдэн тойрог тойрч тоглолоо. Сүүлчийн тоглолтууд дөхөж ирэхэд онооны байдал тун ойрхон байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Буриад Хүннүг булааж, Тува Чингис хааныг өмчлөв

    М.Сугараа
    Сүүлийн үед хойд хөршийнхөн маань хятадуудаас дутахгүй манай түүх, соёлын олон дурсгалд хошуу дүрж эхэллээ. Аялагч жуулчдын анхаарлыг татдаг манай брэндүүдийг толгой дараалан өмчлөхийг оролдон, заримыг нь ЮНЕСКО-д бүртгүүлэхээр зэхэж байна. Гол зорилго нь мөнгө. Аялал жуулчлалаас орох орлогоо багасах нь хэмээн айж эмээснээс гадна Монголд ирж байгаа гадаадын жуулчдыг Буриад, Тувад урвуулах гэсэн үндсэн бодлоготой ажиллаж байна. Хятадын Өвөрмонгол дэлхийд Монгол, Чингис нэрээр бизнес хийж байхад адилхан монгол цустай бид яагаад болохгүй гэж хэмээн тэд сэтгэсэн бололтой. Тувад энэ сараас Их эзэн Чингис хааны онгоныг хайх аялал зохион байгуулж, телевизээр шууд дамжуулах гэж байна. Тэд Чингис хааны шарилыг Тувагаас олно гэж найдаагүй нь ойлгомжтой. Харин дэлхий даяар дуулиан тарьж, жуулчдыг татах гэсэн оролдлого төдий зүйл. Удахгүй Тувад ард олондоо хөөмий зааж өгч, хөөмийчдийнхөө тоогоор Гиннесийн номонд орох бодолтой байгаа гэнэ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АНУ дахь Монгол Телевизийн нэвтрүүлэг

    Манай өнөөдрийн хөтөлбөрөөр та бүхэн америкийн монголчууд та бидний ахуй амьдралд хэрэгцээтэй зарим мэдээллийг "Студийн цаг" нэвтрүүлгээр сонсох болно. "B and B Granite" компанийн захирал, бизнесман Чүлтэмжамцын Балдандорж Студийн цагийн энэ удаагийн зочин юм.

    Дараа нь Америкт ажиллаж, амьдарч байгаа эгэл жирийн монгол залуугийн амьдрал, мөрөөдлийн үнэн түүхийг өгүүлсэн "Аянчин" хөрөг найрууллыг үзээрэй. Калифорнид телевизийн нэвтрүүлгийн дээрх төрлөөр шагнал хүртсэн энэхүү нэвтрүүлэг үзэгч та бүхэнд нэгийг бодогдуулах байх аа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Дайн хийх шалтгаан

    Б.Эрдэнэбаяр. Парис хот
    Амьдрал дээр муудалцахаараа “тэр эхэлж овоо босгоогүй бол юу гэж шаазгай суух вэ” гэж ярьцгаадаг. Үе үеийн түүхэн болсон дайны шалтгаан нь ч мөн л хэн нэгэн нь эхэлж өдсөн байдаг. Харин дайнд өртсөн буюу халдан түрэмгийлэгчдийн хараанд өртсөн улс юугаараа тэдний дургүйг хүргэчихдэг юм болоо.

    Түүхэнд саяхан болсон дайны шалтгаан нь урьд өмнөхийнхөөс хэр ялгаатай юм бэ? Зөвхөн Иракийн нефть үү? Чечений салан тусгаарлана гэсэн дээ юү? Афганистанд үүрлэсэн талибанууд уу?
    Мэдээж хэрэг, цэргийн түүхчид, шинжээчид өөрсдийнхөөрөө дор бүрнээ ном зохиол, судалгаатай л байдаг байх. Миний хувьд энэ талаарх хамгийн ерөнхий үнэн тайлбар бол английн нэгэн ухаантны онож хэлсэнчлэн “...үүрдийн найз, эсхүл дайсан гэж үгүй. Зөвхөн мөнхийн эрх ашиг гэж байдаг...” хэмээх өгүүлбэр юм.

    Аливаа нэгэн улс ямар нэгэн хэлбэрээр өөр улсын ихэвчлэн эдийн засгийн сонирхлыг эмзэглүүлэн хөндсөн, “урамыг нь хугалсан” тохиолдолд улс төрийн бодлогын үргэлжлэл гэгддэг дайн, мөргөлдөөний хатуу ташуурын амтыг үздэг нь нийгмийн хууль юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Монгол Хувилгаан Ажаа Гэгээнтэний Цадиг Намтрын Номын Хурим Болохуй

    Бурхан шашины Занабазар төвийн урилгаар Индиана муж дахв Монгол-Төвдийн шашин, соёлын төвийн тэргүүн, алдарт Гүмбүм хийдийн хамба лам Монгол хувилгаан Ажаа Гэтээнтэн 3-р сарын 31-д Сакраменто хотод морилон саатаж “Номын хурим” хийнэ. Гэгээнтэн өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралаа бичсэн “Цагийг бэлгэдэгч наран чөлөө” ном нь “Surviving the Dragon” нэрээр англи хэл дээр хэвлэгдэн гарчээ. Номын хуримын нээлт нь 3-р сарын 31-д 19 цагаас эхэлнэ.  Үүнд:

    -    Ажаа гэгээнтэн ирсэн зочдод адислал хайрлаж ном уншина.
    -    Ажаа гэгээнтэн өөрийн цадиг намтраас айлдана.
    -    Асуулт, хариулт
    -    Гэгээнтэн болон зочдод зориулсан ая дууны эгшиглэл.
    -    Гэгээнтэн номонд гарын үсэг зурна.

    Та бүхнийг энэхүү номын хуралд өргөнөөр оролцохыг урьж байна.

    Ёслол болох газрын хаяг:

    Courtyard Marriott, Ballroom
    4422 Y Street, Sacramento, CA

    Монголын Бурхан Шашины Занабазар Төв
    Холбогдох утас: Баасандорж лам (916) 752-5771

  • "Гологдсон охин" Ц.Mөнхцэцэг Америкт сайн яваа.

    Өмнөгөвь аймгийн уугуул Цэвээндүлам овогтой Мөнхцэцэг,Ховд аймгийн уугуул Чүлтэмжамц овогтой Балдандорж нар өөрсдийн амьдрал, бага насаа эргэн дурсаж "Гологдсон охины хувь заяа" дурсамжийн тууж бичжээ.Эдүгээ Америкийн нийслэлд 10 гаруй жил ажиллаж, амьдарч байгаа гэр бүлийн энэ хоёр барилгын инженерүүд. Б.Билэгт,Б.Тэмүүлэн хоёр хүүгийн аав,ээж.
    Америкийн цаг завгүй амьдрал дунд хойч үедээ сургамж болохоор ном бичсэн нь тэдний нөр хөдөлмөрийнх.Амьдралын нөхцөл байдлаас улбаалан хүмүүсийн хувь заяа янз бүр байдаг жамтай.Тэр дундаас,хүнд бэрхшээлийг гэтлэн туулж ирсэн хүний амьдрал тэр чигээрээ санамж ухаарал байдаг.Тийм болохоор энэ номын гол баатар Цэцэгийн амьдрал хал үзэж,хашир сууж,хатуужин ухаажсан хүний дүр зураг юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Баяжих хүсэл- бодит боломж


    Хүн болгон их мөнгөтэй болохыг хүсэцгээдэг. Зарим нь өөрийн хэрэгцээгээ хангах, нөгөө хэсэг нь их мөнгөтэй болж хүссэн бүхнээ худалдан авах хүсэлтэй. Ажаад байхад, энэ дэлхий дээр амьдарч байгаа бүх хүн учиргүй баян болж чаддаггүй, тийм боломж ч үгүй аж. Гэвч дийлэнх нь их мөнгөтэй баян болохыг хүсч, үүнийхээ төлөө сайн муу олон үйлийг үйлдэнэ.
    Ардчилал ялснаас хойш, гадаадад зочих боломжоо ашиглан, олон олон монголчууд гадаадын олон оронд  зорин очиж байгаа. Цөөн хэсэг нь эрдэм сурч өөрийгөө хөгжүүлэх гэж, дийлэнх хэсэг нь их мөнгө олж амьдралаа дээшлүүлэх хүслээр ийн зорих аж. Гадаадад л гарвал, монголд байгаагаасаа их мөнгө олж "баяжин", амар хялбараар амьдарч болох мэтээр хүмүүс төсөөлдөг.
    Цаг хугацааны урсгал дунд, гадаадад ажиллаж амьдрач байгаа монголчуудын эл хандлага аажим аажмаар өөрчлөгдөж байна. Тэд өдгөө, мөрөөдлөөс илүүтэй бодит боломжийг ойлгож эхэлж байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Миний мэдэх элчин сайдууд

    Ш. Баатар

    Өглөө ажилд явах замд түгжрэл гарч элдвийг бодож цагийг өнгөрөөв. Яагаад ч юм бэ Даваагив ах хаана суугаа бол гэсэн бодол хормын зуур төрлөө. "-Америкт би уджээ, ай мөн олон хүнтэй уулзлаа даа, элчин сайдууд сайхан хүмүүс байжээ" гэсэн бодол цуварсаар ямартай ч өөрийн мэдэх элчин сайдуудын тухай зарим нэгэн дурсамжийг блогтоо товч бичихээр шийдэв.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Дуудах нэрээ дуурсгаж яваарай

    Ронигийн төрсөн өдөрт зориулав
    Бяцхан Роналд Анарын зураг “Most beautiful babies in America, 2009” гэдэг номд гарч, 0-3 хүртэлх насны хамгийн хөөрхөн зуун америк хүүхдийн тоонд шалгарч эцэг эхийгээ баярлууллаа. Рони, чамдаа баяр хүргэе!

    Одоогоос нэг жилийн өмнө манай байрны нэгэн залуухан хос надад хандан: ”Бид удахгүй хүүтэй болно. Энд байдаг найз нөхдөөсөө хүүд маань нэр хайрлаач гэж гуйгаад байгаа. Та ч бас хүүд маань сайхан нэр олж өгч туслаач. Бид бүх нэрсийг цуглуулаад нэгийг нь сонгож хүүдээ нэр болгож өгнө” гэв.

    Ийм нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай даалгавар амьдралдаа анх удаа авч байгаа минь энэ билээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Төөрөлдсөн оюун санаа

    Эрт урьд цагт Сангаракитта нэртэй нэгэн залуу лам байжээ. Тосгоны хийдэд шавилан сууж байхдаа тэр лам хоёр орхимж хүртжээ. Лам залуу илүү орхимжоо мөнөөх хийдэд суудаг дориун нэр хүндтэй нагац ахдаа бэлэглэх гэтэл нагац нь харин өөрөө орхимжтой гээд авсангүй гэнэ. Залуу лам үүнийг хувийн л нэг шалтгаанаас болсон байх даа хэмээн санав.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Цэнгүнжав

    Г.Ариунболд / БХИС/
    Э. Нямболор /Улаанбаатарын Их сургууль/



    Угсаа гарал: Цэнгүнжав нь Халхын Сайн ноён аймгийн Дундад зүүн этгээдийн адгийн хошууны засгийн хошой чин ван бөгөөд түүний эцэг Цэрэн, Түмэнхэн хөндлөн цөөхөрийн (цоохор) наймдугаар хөвгүүн Бамжуур эрх зайсан (Данжин тойн) –гийн ач юм. Аймгийн нэр нь болсон Сайн ноён бол Түмэнхэний ахмад хөвгүүн Данжин ламын хойчис байжээ. “Илтгэл шастир”-ын мэдээгээр Цэрэнгийн эмэг эх Гэцүл хатан, Энх-Амгалангийн 31-р (1692) онд ач хүү Цэрэн болон Гүнгээравданыг авч Тамираас Манжид дагаж оржээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Рио Тинтогийн удирдах ажилтнууд Авилгалын хэрэгт буруутгагдлаа

    Хятад дахь Рио тинтогийн удирдах ажилтнууд Шанхайн шүүхээр шүүгдэж, авилгалын хэрэгт буруутай нь тогтоогдлоо. Мэдээллийг уг эхээр нь та бүхэнд хүргэж байна:

    Envoy says Rio Tinto exec admits to some charges Australian envoy says Rio Tinto executive admits to some bribery charges in Shanghai court

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • “Бөмбөг бөөрөнхий” гэгч юутай үнэн

    Спорт сонирхогчид тэр тусмаа  хөлбөмбөг гэгч гайхамшигт сайхан спортын хорхойтнууддаа “Өмнөд Африк- 2010”-ын  бэлэг  болгон  “FIFA World Cup”-ын шилдэг тоглолтууд, сонирхолтой мөчүүд, үеийн үед алдар нэр нь дуурсагдан  яригддаг аугаа тоглолчидын тухай цуврал болон хүргэхээр зорьсон буй. Дэлхийн 2-р дайн дуусаад, улс гүрэнүүд дайнаас үүдсэн шарх, сорвио эдгээж, хөгжил цэцэглэлтэндээ анхаарал тавьж эхэлсэн нэг үгээр хэлэх юм бол “алаг дэлхий амгалан тайван” болж, “ширмэн бөмбөгөөр бус, ширэн бөмбөгөөр” өрсөлдөж байсан 1950 онд ээлжит дэлхийн аваргийг Бразил улсад зохиохоор ФИФА шийдсэн байв. Дөрөв дэх удаагаа зохиогдох гэж буй энэхүү нэр хүндтэй тэмцээнийг буун дуу сонсоогүй Өмнөд Америк тивд зохиох болсон ч оновчтой шийдэл байв.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Филадельфи хот дахь Монгол судлалын хурал

    Америкийн Монгол Судлалын Төв, Индианагийн Их Сургуулийн дэргэдэх "Монгол нийгэмлэг", АНУ дахь Монгол Соёлын Төвөөс жил тутам хамтран зохион байгуулдаг Монгол судлалын цогц хурал энэ 3 сарын 26, 27-ны өдрүүдэд Филадельфи хотноо болох гэж байна. Монгол нийгэмлэгэс энэ жил "Монгол хэл шинжлэл", "Өнөөгийн Монголын тулгамдсан асуудлууд", "Монгол соёл", Халимаг" гэсэн дөрвөн салбар хуралдаан зохион байгуулж байгаа бол АМСТ, Монгол Соёлын Төвийн хамтарсан "Үзүүлэн хурал"-аар Монголыг түүх, соёлын холбогдолтой илтгэлүүдийг хэлэлцэхээс гадна Монгол улсын  Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э. Саран, хөөмийч О. Лувсандагва нарын оролцсон концерт тоглож, Монгол хоол зооглон, нэгэн оройг Монгол судлалын үдэш болгох юм.

    Та бүхэнд хуваарийг танилцуулбал:

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АНУ дахь Монгол Телевизийн нэвтрүүлэг 3 сарын 19



    Арлингтонд:
    2010.03.19-ний Баасан гаригт  19.30
    03.20-ны  Бямба гаригт   19.00 цагаас
    Cомcаsтын-69, Verizonы 38-р сувгаар,
    Fairfax, Loudоun, Stafford, Prince William county болон  Falls Church, Frederickburgт:
    2010.03.24-ний  Лхагва гаригт 15.00
    03.25-ны   Пvрэв гаригт  14.00, шɵнийн 12 цаг,
    03.26-ны   Баасан гаригт 18.00 цагаас
    Verizonы - 30, Cох-н мɵн 30-р сувгаар гарна.

    Дээрх сувгуудаар үзэж амжихгүй хүмүүс Монгол ТВ-ийн www.mongoltv.us сайтаас үзэх боломжтой.

    Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн дараахан Ардын Армийн өдөр,бас эрчүүдийн баяр ч гэж хэлж болох 3 сарын 18 даруухан өнгөрч байна.Айл гэрийн түшиг тулгуур эрчүүдээ магтаж,АНУ дахь Монгол Телевиз ая дуу хүргэх болно.Мөн манай сурвалжлах хэсгийн Quantico дахь Тэнгисийн Цэргийн Баазаас бэлтгэсэн сурвалжлагыг үзээрэй.

    Урин цаг айлсан ирэх тусам эх нутаг,элгэн саднаа та бид илүүтэй үгүйлдэг.Уяхан замбуутивын наран дор уянгат цээл хоолойгоороо монгол зоноо үеийн үед уяраасаар яваа алдарт Норовбанзад гуайгаа дурсаж,амьдрал уран бүтээлийг нь харуулсан хөрөг найруулал хамтдаа сонирхох болно.

    Төгсгөлд нь ажлын ачааллаа мөн умартаж,хошин шогийн ертөнцөөр аялцгаая.

    Монгол Телевиз

  • Тооллого, татвар болон бусад мэдээллүүд

    Д.Баярсайхан, Сакраменто.

    Тооллого.
    Өнгөрсөн долоо хоногт улс даяар айл бүрт энэ долоо хоногт тооллогоны хүснэгтийг бөглөж явуулах захиа очсон байгаа. Америкийн хүн амын тооллого 10 жил тутамд явагддаг бөгөөд 2000 онд явагдсан тооллогонд Монголчууд тийм ч идэвхтэй оролцоогүй нь U.S. Census бүртгэлийн газрын сайтаас Монгол хийж хайхаар бүртгэгдсэн хүн гарч ирэхгүй “0” байгаагаас харагдаж байна. Энэхүү бүртгэлд та бүхнийг идэвхтэй оролцоорой гэж уриалах гэсэн юм. Учир нь Монгол гэдгээр бүртгэлд орно гэдэг нь Монголчууд энэд байдгийг гол тоон илэрхийлэл болж бидний дуу хоолой бусдад сонсогдох, өөрсдийн эрх ашгийг төлөөллийг бий болгох зэрэгт төдийгүй бизнес, нийгмийн ач холбогдол их юм. Наад зах нь “undeserved” буюу  нийгмийн элдэв ашиг тусаас тэгтлээ хүртэж чаддаггүй Монгол коммунитигийн хувьд ийм тооны хүмүүс байдаг тэдэнд хэрэгцээтэй үйлчилгээг хүргэх талаар засгийн газар, нийгмийн газрууд, ашгийн бус байгууллагуудтай хамтарч ажиллахад барьц болох боломжтой.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Төрийн төлөөх оготно ба муур багш

    ...Бидний багад "Муур багш"  гэдэг үлгэр ихэд дэлгэрч, хүүхэд бүр мэддэг, уншдаг байж билээ. Хулгана барьж иддэг муур нэгэн удаа хулганууд дээр очиж, өөрийгөө ихэд "гэгээрсэн" тухайгаа итгүүлж, тэр ч бүү хэл тэдэнд ном эрдэм зааж, "буян болох"  саналаа ч хэлж. Угаасаа байнга " улс төрждөг"  хэрнээ, басxүү эв найрамдлыг эрхэмлэдэг болохоороо хулганууд ч зөвшөөрч. Итгэл үнэмшилдээ үнэнч, бас гэнэн хулганууд муур багшийн хичээлд суугаад, тарахдаа, сэжигтэй байдлаар "цөөрсөөр" буйгаа анзаарч орхино. Тэнэг, гэнэн хэдий ч басxүү алив зүйлийн наана цааныг гадарлах болсон мөнөөх хулганууд, хоорондоо зөвшилцөн, мөнөөх багшдаа хөөргөн, онгиргож байгаад хүзүүнд нь хонх зүүлгэдэг юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Монгол Ардын Нам хэрхэн байгуулагдсаныг эргэн харахад

    Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн түүхч эрдэмтэдтэй хамтран хөтөлж буй "Монголын түүх бичлэг дэх ташаарлыг залруулах нь" булангийнхаа хоёрдугаарыг та бүхэнд толилуулж байна.

    А.АЛТАНБАГАНА

    Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Монголын түүхийн тэнхмийн багш. Магистр.

    1911 онд монголчууд Манжийн эрхшээлээс гарч тусгаар тогтнолоо олсон ч 1915 онд Хятад, Орос хүч хавсран Монгол улсад автономит хэмээх пайз зүүж, тус хоёр улс бие биеийн өмнө гэрээнд зааснаас илүү цэрэг, иргэдийг Монголд оруулахгүй байх, дотоод асуудалд нь хошуу дүрэхгүй байх үүргийг харилцан хүлээжээ. Үүгээр Монгол улс Хятадын бүрэлдэхүүнд автономит эрхтэй орших болсон ч хэрэг дээрээ бие даасан улсын байдалтай орших боломж бүрдсэн билээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Бат Хааны балагтай үрс Орос оронд одоо ч амар заяа үзүүлэхгүй л байна

     

    Энэ оны 3 сарын 5 нд  Чеченийн салан тусгаарлагч, лалын хэт даврагчдын томоохон удирдагч Александр Тихомиров гэгч Оросын тусгай албадын гарт амиа алдсан билээ. Чимээгүй дайн болж байгаа Кавказад хэн нэгэн хүн амиа алдах нь жирийн нэгэн үзэгдэл боловч, энэ удаа Оросын бүх хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүдээр энэ мэдээ цацагдаж , сүүлийн долоо хоногт хамгийн их олны анхаарлыг татсан мэдээ болов.
    Чеченийн ерөнхийлөгч  Рамзан Кадыров энэ мэдээнд хамгийн их баярласан нэгэн байсан бол энэхүү үйл явдалаас нэрээ цэвэрлэж авахаар яарагсад нь буриадууд байлаа. Арга ч үгүй юм, Оросын лал шашинтнуудын дунд Саид Бурятский нэрээр алдаршсан энэхүү 28 настай залуу 1982 онд Улаан Үд хотод төржээ. Түүний эцэг нь  Буриад эх нь  Орос хүн байжээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Eвроп дахь Монголчуудын 6-р Спартакиад

    Мюнхен хот 13.03.2010
    Улиран өнгөрөх 2009 оны алжаалаа тайлж, шинэ оны эрч хүчээ олж авах та бидний нөхөрлөл, эв хамтын бэлгэдэл болсон Eвроп дахь Монголчуудын 6-р Спартакиад ХБНГУ-ын Мюнхен хотод амжилттай болж өнгөрлөө. Энэ жилийн 6-р Спартакиадад Европийн орнуудаас Бельги, Австри, Недерланд, Франц болон ХБНГУ –д суралцан, ажиллаж, амьдарч буй Монголчуудын нийт 10 баг 120 тамирчин авхаалж самбаагаа сорилоо.
    Үүнээс:
    Эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд:

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Монгол буддизм-3 (үргэлжлэл)

    Гадныханд Тэнгэрийн ташуур, Бурханы хилэн хэмээн бичигдэж байсан Монголын баатарлаг цэрэг эрс, тэдний баярт зориулав. Монгол цэргийн эсрэг тэмцэх гэдэг БУРХАН, ТЭНГЭРИЙН ТААЛЛЫН эсрэг тэмцэнэ гэсэн үг. Иймээс дайсан этгээдүүд нь давуу хүчтэй байсан ч шившигтэйгээр ялагдах жамтай гэж шашин, шүтлэгийн талаас нь тайлбарлаж болох мэт.

    Ямар ч байсан Монгол оронд буддын шашныг дахин залж ирсэн Алтан хаан гэж алдаршсан Ананд (1507-1583) нь дэлхийн түүхэнд нөлөөлөх хэмжээний сүүлчийн Чингисийн удмын хүн, тухайн үедээ бүс нутгийнхаа түүхэн хөгжилийг тодорхойлсон хамгийн хүчирхэг хүн байсныг хүлээн зөвшөөрөх байхаа. Иймээс хүч чадал нь багтаж ядаж явсан энэ хүнд

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ӨНӨӨГИЙН МОНГОЛЧУУД ЧИНГИС ХААНЫ УДАМ УГСАА МӨН ҮҮ?

    Дэлхий хэмээх энэ цэнхэр гариг дээр Хүмүүн төрөлхтөн үүсэн буй болсноос хойшхи хэдэн мянган жилийн түүхэнд сонин содон, хачин жигтэй, гайхамшигтэй гутамшигтай олон олон тохиолдол, үйл явдал, юмс үзэгдэл болж өнгөрсөн нь лавтай буй за. Эдгээрээс сөхөн үзвээс тухайн цаг үедээ болон ирээдүйн хүн төрөлхтийхөө хувь заяа, амьдралд хамгийн их нөлөөлж, ул мөрөө үлдээсэн нь Чингис хаан болон түүний хүүхдүүд, хүүхдийн хүүхдүүд............

    Чингис хааныг өөрийн өвөг дээдэс, бидний судсаар Чингисийн цус урсаж буй хэмээн нэрлэж, бахархан, магтан дуулан булууцалдагчид Хятад, Казак, Ар өвөр Монгол гэх мэтчилэнгээр мундахгүй олоооон.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ТЭД ДОР ХАЯЖ 35-40 САЯ АМ.ДОЛЛАР ЭХ ОРОНДОО ИЛГЭЭДЭГ

    Өнөөгийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хямрал, тогтворгүй байдлаас үүдэн олон хүн ажлын байргүй болсон төдийгүй ажилтай нь өнөө маргаашаа арай ядан аргацаасан ажлын хөлсөөр амьдралаа залгуулна гэдэг олон айл өрх, иргэдэд амаргүй асуудал болсон. Тиймээс ардчилсан зах зээлийн нийгэмд хэнээс ч дутахгүй аз жаргалтай, элбэг хангалуун байх хамгийн оновчтой гарц нь эх орноо орхин хөгжилтэй улс орнуудад биеийн болон оюуны хүчээ үнэлүүлэх явдал.     

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Тэд бидний тухай - ЧИНГИС ХААНЫ ҮЗЭГДЭЛ

    Нийгэм – улс төрийн хачирхалтай үзэгдэл алс холын, орхигдсон Монгол орны тай ван байдлыг алдагдуулав гэж «www.regionpolitika.it» сайтад бичжээ. Орос улс,  Хятад улсын хооронд орших энэ орон нутгийн хагас нь цөлжсөн өргөн уудам нутагтай. Газар нутгийн хэмжээгээр Италиас тав дахин том ч ердөө хоёр сая 700 мянган хүнтэй. Сүүлийн жилүүдэд өөрсдийгөө нацистууд хэмээн нэрлэсэн залуусын бүлгийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод харж болно. Тэд Монголын үндэсний онцлох тэмдэг соёмбын хажууд дүрсэлсэн нацистын хас тэмдэг бүхий тугтай машинаар хотын замаар юмуу зам харгуйгүй газраар давхина. Тэд бас XIII зуунд Хятадаас зүүн Европ хүртэл Евразийн нутгийг байлдан дагуулсан Чингис хааны том хөргийг машиндаа залжээ. Хэт даврах үзэлтэй энэ бүлэг залуус гаднаас нь харахад Орос орны зах хязгаарт азийн болон кавказийн цагаачдад халддаг оросын шинэ нацист иймэрхүү бүлгүүдтэй тун төсөөтэй бөгөөд түргэн олширч буй хятад цагаачдад халддаг юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Л.Гантөмөр: ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨХ ТУЛААН РУУ ХАЛТИРЧ ОРВОЛ БҮТЭЛТЭЙ ЗҮЙЛ ДАГУУЛАХГҮЙ

    УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй ярилцлаа.
    -Чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллав уу?
    -Сонгогчидтойгоо уулзлаа. Чуулганы хуралдааны үед тойргийн иргэдээс дөч тавь гаруй өргөдөл, санал хүсэлт ирсэн. Энэ бүхэнд хариу өгч шийдвэрлэхээр цаг заваа нэлээд зарцуулж, асуудлуудыг шийдлээ. Мөн хаврын чуулганаар хэлэлцүүлэх хуулийн төслүүд дээр ажиллалаа. Ялангуяа өнөөдөр тулгамдаад байгаа бизнесийн эрх зүйн орчинг зөв болгох чиглэлийн хуулийн төслүүдийг боловсруулахад ажиллаж байна. Үүнээс гадна амлалтыг хэрэгжүүлэх судалгааны ажлыг хийж байна. Тодруулбал, 1,5 сая төгрөг,  сая төгрөгийн хувьцааг  иргэдэд хэрхэн олгох вэ гэсэн чиглэлээр судалгаа хийж, чуулганы бэлтгэл ажил хангаж байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • МОНГОЛ ДАХЬ КАЗИНОГИЙН ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ

    Аялал жуулчлалын бизнес хүчээ авч буй энэ цаг үед Монголд казино байгуулбал ашигтай гэж ярьдаг хүн цөөнгүй. Ер нь ч казино байгуулах тухай асуудал шинэ сэдэв биш. Гэхдээ Монголд босго өндөр, шаардлага хатуу төдийгүй хэл ам, хардлага сэрдлэг ихтэй учир олон жил ярьсаар ирсэн ч одоо хуулиар хориотой байгаа.
    Өмнө нь нэг удаа өчнөөн юм болж байж хууль батлаад хариугүй казино байгуулдагийн даваан дээр буцаагаад хүчингүй болгож байсан тохиолдол бий. Казиногийн асуудлаар УИХ-ын гурван гишүүн шоронгийн хаалга татаж байсан бол сүүлд өөр гурван гишүүний халдашгүй бүрэн эрх түдгэлзэх тухай хөндөгдөж байв. Чухамдаа казино бол Монголын парламентын гишүүд, улстөрчдийн хувьд “эмзэг” атлаа анхаарлын гадуур хэзээ ч орхигдож байгаагүй халуун сэдэв. Эвгүйтвэл Засгийн газрыг ч унагаж чаддаг “бяртай” асуудал.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Олон Улсын Морин Хуурчдын 2 дугаар наадам

    Морин хуур хөгжим маань 2002 онд Дэлхийн өв соёлын сан болох UNESCO –д биет бус хөгжмийн зэмсгээр Монгол Улсын нэр дээр бүртгэгдсэн нь Дэлхийн олон оронд тархан дэлгэрч байна. Үүнтэй холбогдож Дэлхийн Морин Хуурын Холбоо ( WMA ) байгуулагдсан ба тус холбооны дарга, морин хуурч А.Бат-Эрдэнийн санаачлагаар Олон Улсын морин хуурчдын наадам Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2 дахь удаагаа болох гэж байна. Энэхүү наадам анх 2008 онд зохиогдож байсан бөгөөд энэ удаагийн наадам 2010 оны 4 сарын 27-оос 5 сарын 6-г хүртэл явагдах юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ХУВИЙН vs. НИЙТИЙН

    Боннын Т.Алтангэрэл

    1990-ээд оноос хойш Монголын нийгэмд гарсан томоохон өөрчлөлт бол хувийн ашиг сонирхол зах зээл, нийгмийн хөгжлийн гол хөдөлгүүр болсон явдал. Хүн бүр өөрийн итгэл үнэмшлээр амьдралаа зохиож, хүссэн зүйлээ хийх эрх, эрх чөлөөгөөр хангагдсан нь ардчилсан хувьсгалын гол ач гавьяа яах аргагүй мөн. Нийтийн эрх ашиг хувийн сонирхлоос дээгүүр тавигддаг байсан социалист нийгмээс хувийн ашиг сонирхол давамгайлдаг тогтолцоо руу шилжих явц сүүлийн хорин жил хурдацтай өрнөж, монголчууд хэдхэн жилийн дотор хувийн өмч, зах зээл, ардчилал, хүний эрх гэх үгсийг хамгийн өргөн хэрэглэх болсон.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Малчдаа аварья гэвэл...

    Судлаач Д.Ганхуяг
    Одоо ч надаас бусад нь “тэмцэгч”, “хувьсгалч” болж хувирч байна. Зарим нь бүр “онол монол” гаргаж ч байх шиг. Тэдэнтэй зэрэгцэж “давхих” хүсэл надад огт алга. Учир нь маш олон жижиг хуйвалдаан, эрх баригчдын үлэмж ноцтой үйлдлийг дүгнэхэд жаахан хугацаа хэрэгтэй байна. Тэгээд л онол судалгааныхаа юмаар л оролдож сууна. Харин энэ бол тун удахгүй бидэнд маш их хэрэг болох эд шүү дээ. Монголд зуд болоод сүйд. Үүний хажуугаар улс төрийн зуд болж малчдад туслах “хөдөлгөөн” өрнөв. Энэ “хөдөлгөөн”-ийг би малчиддаа сайндаа хийсэн гэж огт бодохгүй байна.
    Ердөө л сонгууль дөхсөн учраас тойрогтоо хайртайгаа харуулж, бидний болон олон улсын мөнгийг цацаж тэнэгтэж байгаа хэрэг юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Хуучин үг, хуучин үг, хуучин үг

    Профессор  Б. Пүрэв-Очир (МУБИС)

    “Хуучин үг гэдэг бол хуучин дээлийн хуулга шиг, хуучин хив хадаг шиг  зүйл биш ажээ.” (“Сэлбэ”-ийн арслантай хуучин гүүрэн дээрээс олсон санаа)   

    Эрдэмтэн - зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн зохиол бүтээл, туурвилзүйн салшгүй нэг бүрдэл хэсэг нь “амьд хууч ярианууд” буюу “аман өгүүллэгүүд” (доктор Д.Цэдэвийнхээр) болно. Энд хамааруулж, “Дэндэв өвгөний яриа”-наас (1944) өгсүүлээд, “Дамдинсүрэнгийн хууч ярианууд”-ыг хүртэлх олон зүйл амьд яриаг авч үзэж болно. Ц.Дамдинсүрэн, 1969 онд: “Миний бие, монголын соёлын түүхийн нэг салбар болох уранзохиолын түүхийг судалж байх учир энэ тухай элдэв сонин мэдээ зэргийг ном дэвтрээс үзэхээр зогсохгүй, өвгөд настан хүмүүсээс үргэлж сураглан асууж, тэдний ярьсан зүйлийг тэмдэглэн бичсээр байдаг билээ. Тэдний ярьсан зүйлийн дотор манай соёл ба нийт түүхэнд чухал хэрэглэгдэхүүн болох юм тоймгүй байна.” (Ц.Дамдинсүрэн, “Түүвэр зохиол”, МЗЭХ, Уб, 1969, 682-р тал) гэж бичиж байжээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Ном эрдэм яах вэ? нойр хоолондоо л сайн байвал...

    ...Хөдөөгийн нэгэн айлд зочлон ирсэн нэгэнтэй ярилцаж суухдаа гэрийн эзэн ийн өгүүлсэн гэнэ. Нүүдэлчид амьдралынхаа бүх л хэмнэлд өөрсдөө бүх зүйлээ шийдэж, үр хүүхдээ үлгэрлэн дагуулж, учирлан сургадаг байсан. Илүү их цаг гаргаж амждаггүйдээ , эсвэл эрх дураар хүүхдээ өхөөрдөхдөө ингэж хэлсэн байж болох. Цаг наргүй, зогсоо чөлөөгүй хөдөлж  хөдөлмөрлөж, амьдралаа авч явдаг байсан монголчууд, энэ л амьдралаасаа их зүйлийг сурч, даддаг байсан төдийгүй, сайн хооллож, сайн унтаж амарч байх нь эрүүл байхын үндэс гэж үздэг байсных ч байж болох.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Их хааны шарилыг Тувад хайна

    М.Сугараа
    ОХУ-ын “Россия” телевизийн сувгийн ажлын хэсэг Чингис хааны бунхан хайхаар Тувад иржээ. Тэд “Их хааны шарилын эрэлд” нэртэй баримтат кино хийх гэнэ. Ажлын хэсгийн ахлагч Нина Баклановын хэлснээр тус телевизийнхэн үнэхээр их хааны шарилыг олох төлөвлөгөө тавиагүй аж. “Мэдээж Чингис хааны бунхныг одоо болтол олоогүй байгаа нь Тувад ч байж магадгүй гэсэн үг. Гэхдээ гол нь энэ кино Тувагийн ОХУ-ын бусад бүс нутгаас ялгаатай, алдартай зүйлсийг сурталчлах зорилготой. Туваг хөөмий, буддын шашин, бөө мөргөлөөс гадна их хааныг оршуулсан байж болох газар гэдгээр нь алдаршуулах зорилготой” хэмээн тэрбээр ярьж байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Далай лам манай асман лам нарыг шүүмжлэв

    М.Сугар-Эрдэнэ
    Энэтхэгийн Бихар мужийн Бодхгаяд Дээрхийн гэгээн далай лам тав дахь өдрөө ном айлдаж байна. Бодхгая нь бурхан Буддагийн гэгээрсэн газар хэмээн алдартай бөгөөд энэ жил их багшийн сургаалыг сонсохоор дэлхийн өнцөг булан бүрээс 30.000 хүн цугларчээ. Энэ удаагийн Далай ламын сургаалын онцлог нь тэрбээр орхимж нөмөрсөн хуурамч лам нарыг хурцаар шүүмжилсэн явдал байлаа. Иймэрхүү хуурамч хуврагууд бурхан тэнгэрээс тусламж дэмжлэг гуйж байгаа хүмүүсийг төөрөгдүүлж байгаа тул орхимжоо тайлж хаяхыг тэднээс хатуу шаардсан байна. Өнгөрсөн сар Австралийн Мельбурнд болсон “Дэлхийн шашин шүтлэгийн парламент” олон улсын форумд оролцон Бирмийн лам хуврагуудтай уулзаж ярилцсанаас Далай ламын хилэн бадарсан юм байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Хакухо урт наслахын тулд эрт зодог тайлна

     

    С.Од
    Мэргэжлийн сүмогийн 69-дэх аварга Хакүхо 25 нас хүрч, төрсөн өдрөө тэмдэглэв. Ирэх ням гаригт Осакад эхлэх тэмцээнд бэлтгэж байгаа түүнд дэмжигчдээс нь төрсөн өдрийн бялуу бэлэглэлээ. Хакүхо “Хурдан байна шүү. Өнөөдөр төрсөн өдөр гэдгээ мартчихсан байна” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна. Их аварга Асашёорюүгийн зодог тайлсантай холбогдуулан хэдий хүртэл барилдах гэж байгаа талаар тодруулахад “Хэзээ нэгэн цагт дохёноос бууна гэдгээ үргэлж бодож санаж явдаг. Миний хувьд 30 нас хүрээд зодог тайлах бодолтой. Урт удаан насламаар байна” гэж хэлсэн нь хэвлэл мэдээллийнхнийг гайхшруулав.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Самурай, Гейша, Якуза бас Сумо

    Япончуудын тухай ном зохиол, кино жүжиг, мэдээ мэдээлэлүүдийг үзээд байхнээ надад нэг зүйл улам ихээр мэдрэгдэх юм. Ер нь Япончуудын уламжлалт соёл, зан заншил, амьдрал ахуйд итгэл хүндлэл, дэг жаяг, ёс суртахуун гэдэг юм зүйл асар том оронзай эзэлдэг бололтой.

    Жишээлбэл самурай гэж хэсэг нөхдүүд байсан байгаа юм. Бүүр феодолийн нийгмийн үед бүхэл бүтэн нийгмийн анги болж байсан нөхдүүд юм билээ. Самурайг хүмүүс ихэвчлэн цэрэг, тулааны хүн гэдгээр төсөөлдөг боловч үнэн хэрэг дээрээ ёс суртахууныг шүтэн дээдэлсэн үнэнч “төрийн хар хүн” байсан байгаа юм. Бараг гурван зуу шахуу жил амар амгалан байсан Эдо эринд самурай нар нь дайнч эр гэхээсээ илүү эр хүний жинхэнэ “жишиг” ямар байх ёстойн тод томруун жишээ болж төлөвшиж ирсэн байна. Үүнээс үүдэлтэйгээр үүссэн асар том философи бүхий самурайн ёсыг “Бушидо” гэх бөгөөд өдгөөг хүртэл үнэ цэнээ алдаагүй улам бүр гайхагдсан ёс заншил болжээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Такси баригч (Өгүүллэг)

    Түмэнбаярын Бум-Эрдэнэ
    Урд шөнө үнэхээр чанга хоносон бололтой. Чанга гэдэг нь хүйтэн гэсэн үг л дээ. Энэ жилийн өвөл миний санах бусад жилүүдийн өвлөөс илүүтэй хүйтэн эхэлж байгаа юм. Уг нь бол хонь мал, хашаа хороо, худаг ус гэхгүй хот газрын бидэнд өвлийн хүйтэн, зуны бороо, хаврын хавсрага нэг их хамаагүй мэт. Гэхдээ надад бол хамаараад байгаа юмаа. Яагаад гэвэл би нэг хуучивтар тэрэгтэй. Түүгээрээ халтуур хийдэг ухаантай. Жаахан давруулбал таксины үйлчилгээ гэх үү дээ. Манай такси бааз нь нэг машинтай, нэг жолоочтой, нэг засварчинтай. Тэр нь би. Харин өөр нэг даргатай. Тэр нь манай эхнэр. За нэг иймэрхүү төсөрхөн байгууллага даа. Хааяахан, сэтгэл хөдлөл нааштай үедээ би ингэж хошигнодог юм. Үнэндээ бол манай өнөөгийн нийгэмд олон гэр бүл иймэрхүү маягаар амьдарч байгаа. Тэдний нэг нь манайх.
    Гэрээсээ аажуу уужуухан гарсан хүн чинь нэг их холгүйхэн байх дулаан граж руу чихээ ойр ойрхон даран, гүйх шогшихын завсар очив. Хүйтний эрч, тэр тусмаа өглөө үүр цайхаас өмнөх үнэгэн харанхуйн жавар тачигнаж байгаа нь энэ аж.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Айлын эхнэр хөөрхөөн

    Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
    ...Хошин шогийн жүжигчин Баярмагнай, Эрдэнэзаан нарын тоглосон хоолны газрын тухай нэгэн хошин өгүүлэмж байдаг. Гуанзанд хоол идэхээр орж ирсэн үйлчлүүлэгчид халбага сэрээгээ сонингийн цаасанд ороон өгч, үүнийгээ чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөхөд нэмэртэй гэж тайлбарлан, хоолны цэсээ гар дээрээ бичиж, үүнийгээ хэмнэлттэй шинэ арга хэмээн учирлана.  "Үнэн тасархай, үлэмж тансаг " нэртэй уг зоогийн газрын болхи, соёлгүй үйлчилгээнд бухимдсандаа үйлчлүүлэгч нь "танай эзэн чинь хаана байна, дуудаад орхи" гэсэн шаардлагад " манай эзэн урд гуанзанд хооллохоор явсан"  гэж хариулснаар төгсдөг.
    Хүмүүс хошйн шогийг үзэхдээ инээлдэн шоолж, " ямар инээдтэй юм бэ?", "хөгжилтэй юм аа", " арай ч дэндүү юм аа",  " нээрээ ч ийм юм байгаа шүү " гэхчилэн олон янзаар бодовч тэгсгээд л мартаж орхидог.  Харин амьдрал дээр байгаа ийм олон хошин үзэгдлийг мэдрэхдээ тэгтлээ анзаарахгүй.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Бурханы шашин Монголынх уу?

    Монголд Бурханы шашин Төвдөөс хамгийн сүүлд дэлгэрсэн нь үнэн. Манай өвөг дээдэс Бурханы шашныг дэлгэрүүлэх эхэн үедээ гүн ухааныг сургаалиудыг энгийн жижиг ном сургаалиас эхлээд их хөлгөн судар Ганжуур, Данжуур хүртэл монгол хэлнээ орчуулан ард түмэндээ хүргэж байсан хэдий ч, хожим Манж, Xятадын бодлогын нөлөөгөөр Монголд Бурханы шашныг зөвхөн төвд хэлээр дагнан дэлгэрүүлэх болсон байна. Ингэснээр лам нарт Бурханы шашны онолыг хурдан түргэн өндөр түвшинд сурах боломж нээгдсэн ч ард түмэнд хүрэхдээ ихэд бүрхэг болж, улмаар мухар сүсгийн тал нь давамгайлах болжээ. Гэхдээ сурч мэдэж ухаарах гэсэн хүн бүхэн өөрийн багшаараа дамжин Бурханы шашны гүн ухааны сургаалыг сурах боломжтой байв. Ийм болохоор сурч мэдэх, гэгээрч боловсрох гэдэг хувь хүнээс ихээхэн хамаарч байжээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Монгол зураг-13

    Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс тавьсан нь хайлаад чийгтэй оргино. Телевизээ асаалаа. Хэн нэгнийх нь тоок шоу (talk show) явж байх шиг байв. Сувгуудаа сольсон боловч нэг л сонирхол татах хөтөлбөр байхгүй мэт санагдана. Цэлгэр цонхныхоо өмнө очиж зогслоо. Мичиган нуур руу харсан цонхоор тэртээд хааяа ганц нэг хөлөг онгоц явж байгаа бололтой гэрлүүд харагдана. Өдөр л тэр зүг рүү харахад нуур цэлэлзэн цэнхэртэж дарвуулт хөлөг, усан онгоц харагдан сонирхолтой байдаг болохоос шөнийн харанхуйд бол уйтгартай аж. Ганцаардаж сэтгэлээр унасан түүний харь нутагт өнгөрөөсөн амьдрал нь орь ганцаараа харанхуйд гэрэл асаан тэмтчин хөвж байгаа эдгээр хөлөг онгоц шиг болжээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Хариуцлага тооцож МАХН бас АН-ыг ч татан буулгая

    Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
    Ардчилал, Монголчууд бидэнд олон зүйлийг өгсөн. Оюун санааны эрх чөлөө, гадаадад чөлөөтэй зорчих боломж, өмч хөрөнгө, шударга өрсөлдөөн, үзэл бодол, өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж гээд...Бид ардчиллын олон сайн үр шимийг хүртэж байгаа ч, өөр олон боломжуудыг алдаж байна. Юу юунаас илүү нийгмийн хүнд сурталгүй шударга тогтолцоо, баялгийн шударга хуваарилалт, иргэдийн төлөөх нийгмийн халамж үйлчилгээ, тайван амьдралын баталгаа, өөрийн боломж чадлаар ажиллаж, амьдрах боломжууд бидний хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл өнөөгийн монголын нийгмийн тогтолцоо гажуудалд орж эхэлжээ.

    Бид алив зүйлийн бодит үр дүнг, өөрийн нүдээр харж, гараар баригдах, бие сэтгэлээр мэдрэх мэдрэмжээр хэмждэг. Сайхан яриа, хооосон амлалт, бүтэшгүй мөрөөдлөөр бус, бидний эргэн тойронд байгаа олон үзэгдэл, үйл ажиллагаа, хандлагаас мэдэрдэг. Сайн муу олон зүйлийг өрөөл бусадтаi харьцуулан жишиж, байж болох олон боломжуудыг олж харан мэдэрдэг.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ЧИНГИС ХААНЫ ТУХАЙ НОМОО ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД НАЙМАН ХЭЛЭЭР ГАРГАНА

    Монголын анхны “Бяцхан тархи” англи, монгол электрон толь бичиг, 11 орны хэлтэй “Супер тархи”, англи-монгол, монгол-англи, хятад-монгол, монгол-хятад “Их тархи” электрон толь, сурах бичиг, анхны дижитал,  лазер мэдрэгчээр орчуулга хийх чадвартай “Үзгэн багш”,   Их Монгол Улс байгуулсаны 800 жилийн ойд зориулан  Монголын нууц товчоог анх удаа CD электрон хэлбэрт оруулсан шилдэг зохион бүтээгч Л.Дуурсахыг энэ удаагийн дугаартаа урьсан юм.

    -Монголын шилдэг зохион бүтээгч сүүлийн үед юу хийж байна вэ?

    -Монгол Улсын шилдэг зохион бүтээгч гэдэг шагнал хүртсэндээ маш их  бахархаж явдаг.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Барон Унгернтэй уулзсан Б.Ринчиний дуртгал

    Б.Ринчин: Одон уулын муухай зантыг яаж барьсныг сонссон минь
    (Дуртгал)

    Билгийн улирлын арвантавдугаар жарны цагаагчин тахиа жил, аргын улирлын 1921 оны зун, миний бие Ардын Түр Засгийн Алтанбулаг хотноо сууж, Умард хязгаарын хэргийг таслан шийтгэгч сайдын яамны тал бичээч байлаа. Манай багш Билигсайхан, хязгаарын яамны сайд болохдоо нэг бичээчийн орон тоонд шавь нараасаа одоо өмгөөлөгчийн ажилтай Хандыг нэг тал бичээч, нөгөө тал бичээчээр нь намайг авсан билээ. Би тэр үед Зөвлөлтийн хоёрдугаар шатны хөдөлмөрийн нэгдсэн сургуулийг төгсгөсөн орос хэлтэй гэж сайд багштайгаа, заримдаа Лосолтой(тэр үед Лосолчойжин гэж нэрлэдэг байсан бөгөөд лам захтай дээлтэй цагаан хялгас сүлжмэл тоорцогтой явдаг хүн асан), заримдаа Хатанбаатартай Дээд Шивээ гэдэгт Зөвлөлтийн консул Макстенек гэдэгтэй ардын журамт цэрэгт хэрэглэх зэвсгийн зүйл, Барон Унгерний цэрэгтэй байлдаж тэдний үлдэгдлийг даран сөнөөж байсан Зөвлөлтийн улаан цэрэгт нийлүүлэх хүнс зэргийн асуудлаар хэлэлцэхэд нь хэлмэрчлэн явдаг байлаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Оросын алдарт Николай Рерих, Монголын тухай

    Оросын алдарт зураач, их сэтгэгч Николай Рерих бол vнэхээр ертєнц дахины их иргэн байсан бєгєєд тvvний хурц мэргэн билгийн мэлмийн харцанд тухайн vедээ хоцрогдсон бvдvvлэг, алс холын Монгол орон, монголчуудын хувь заяаны асуудал ч єртєлгvй єнгєрєєгvй билээ. Европ дахины єргэн их мэдлэг, соёлтой тэр агуу хvмvvн Монгол мэтийн Дорнын бага буурай улс орныг гойд сонирхон, тэдгээр орноор эрдэм шинжилгээний хайгуул зохион явуулж, эртний их тvvхт, уудам их нутгаар нь хєндлєн гулд аялан явж, урлаг, ухааны бvтээлийн нь онгод оргилон, хийморь нь сэргэж байсны "нууц" чухам юунд оршиж байсан талаар судлаачид янз бvрээр тайлбарлан бичдэг.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Ц.Элбэгдоржийн шийдвэрийг эсэргүүцлээ

    Өршөөлийн хуулиар суллагдсан хүн араатан П.Тулгын гарт бяцхан охиноо алдсан малчин Б.Цагаанхүү Булган аймгийн Тэшиг сумаас манай сониноор уламжлан Ц.Элбэгдоржид захидал илгээжээ. Захидалд охиныг нь зэрлэгээр тамлаж, 57 удаа заазуурдан амь насыг нь хөнөөсөн алуурчныг дахин уучлахгүй байхыг Ерөнхийлөгчөөс шаардаж, охиныхоо амийг алуурчны амиар солихыг хүсч байгаагаа мэдэгдсэн байна.

    Алуурчин бидний нэгэн адил гол мөрнөөс ууж, агаар амьсгалж байсан ч түүний амьд явах эрхийг цаашид хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ нутгийн 500 гаруй иргэн илэрхийлжээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АНУ дахь Монгол Телевизийн нэвтрүүлэг 3 сарын 12, 13

    Манай өнөөдрийн хөтөлбөрт Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгын бүжигчин,Соёлын Тэргүүний ажилтан,эдүгээ АНУ-ын Нийслэл дэх Монгол сургуульд бүжгийн багш хийж байгаа Тоомойн Пүрэвжав оролцсон "Студийн цаг" нэвтрүүлэг,сүүлийн өдрүүдэд болсон үйл явдлын мэдээ сурвалжлага багтаж байна. Та бүхэн таалан соёрхоцгооно уу?

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Цагийг бэлгэдэгч наран чөлөө

    ... 1964 оны намар, намайг 16 настай ахуйд улс төрийн кампанит ажил удахгүй дахин эхэлнэ хэмээн ярьцгаах болов. Хэдийгээр өмнө нь улс төрийн шуурганд өртсөн ч гэлээ бусад газартай харьцуулахад хавьгүй хөнгөн өнгөрсөн тул Дашлхүмбийн лам нар энэ яриаг төдийлөн анхаарахгүй байв. Лам нар Банчин лам хамгаална хэмээн нэг их тоохгүй. Харин бид тэдэнтэй харьцуулахад ихийг үзэж туулсан байсан тул хавьгүй илүү түгшиж байлаа. Лувсан Донёол цуу яриа үнэн болохыг баттай нуталсны дараа бусад хийдийн лам нар айдас хүйдэст автав. Шашны шинэтгэлийн аймшигт дүр зураг эргэн ирж, уриа лоозон нүдэнд харагдах харагдах шиг боллоо.

     

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр:

    Сонгогчдын саналыг хуйвалдан луйвардсан нь ард түмнийг доромжилж, ардчиллыг гутаасан хэрэг учраас би үнэнийг дэлгэж байна

    Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр зуданд нэрвэгдсэн малчдад тусалж, зудтай тэмцэх тодорхой санал гаргаж, Монголын үндэсний олон нийтийн телевизээр ярилцлага өгч, Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-ын дарга үйлдэл, эс үйлдлээрээ хуйвалдсаныг илчилсэн нь олон нийтийн анхаарлын төвд байна. Түүнийг сурсан, хайсан, ярилцлага авах гэсэн сэтгүүлчид олон байна. Гурав дахь Ерөнхийлөгчтэй ярилцах эрхийг “олж авсан”-ы хувьд түүний албан ажлын байр – “ягаан байшин”-нд очлоо.

    Энэ хүн өнөөдөр Монгол Улсын иргэн Намбарын Энхбаяр боловч Монголын Энхбаяр гэсэн нэрийн хуудас нь хэвээрээ байна. Өөрийгөө ч, өрөөлийг ч зүгээр суулгадаггүй, залхуурах дуртай мань мэтийн хувьд заримдаа үнэнийг хэлэхэд залхаж зугтмаар завгүй хүн яг тэр хэвээрээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Америкийн яруу найргаас.

    Kay Ryan

    Хувин ба дусал.

    Эхлээд дуслууд
    Төмөр хувингийн
    Төмөр ёроол дээр
    Өөрийн гэсэн
    Өнгө дусаана.
    Дараа нь
    Ёроол дээр
    Усны нимгэхэн
    Уйланхай үүснэ.
    Зузаарна.
    Гүнзгийрнэ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Гологдмол эрчүүд

    Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
    Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий үзэгдэл"  гэмээр энэ мэдээлэлд, монголд хүйсний харьцаа алдагдаж байгаа тухай, монгол эрчүүд архичин, залхуу, арчаагүй гэсэн доромж маягийн бичлэгүүд байв. Ер нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр монгол эрчүүдийн тухай таагүй бичлэгүүд үзэгдэх болсон. Харь эрчүүдтэй гэрлэж байгаа монгол бүсгүйчүүд, монгол эрчүүдийн тухай мөнөөх л архичин, залхуу, арчаагүй гэсэн тодорхойлолтоо л давтана. Миний таних , өрх толгойлж, амьдралаа авч яваа нэг бус бүсгүйчүүд ч энэ шалтгаандаа дээрхи тодорхойлолтуудыг нэрлэхийг ч сонсож байсан. "Уужуу ухаантай, уул шиг түшигтэй", " Гүндүүгүй, хээгүй сайхан монгол эр", " монгол эрийн жавхаа, сүлд хийморь " гэхчилэн, хуурай нойтон олон магтаалын цаана, өдгөө бүсгүйчүүддээ гологдоод байгаа мөнөөх шалтгаанууд  нуугдаж л байгаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Монголын дунд үеийн түүхийг үечлэх асуудалд

    Монголын түүх бичлэг дэх ташаарлыг залруулах нь

    Манай сонин Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн түүхч эрдэмтэдтэй хамтран "Монголын түүх бичлэг дэх ташаарлыг залруулах нь" хэмээх булан нээж ажиллуулахаар шийдлээ. Эхний дугаартаа доктор Ж.Гэрэлбадрахын "Монголын дунд үеийн түүхийг үечлэх асуудалд" өгүүллийг толилуулж байна.

    Дуутан Жамсранжав Гэрэлбадрах. gerelbadrakhj@yahoo.com

    Монгол улсын Боловсролын Их Сургуулийн Монголын түүхийн тэнхмийн профессор багш. Доктор (Ph.D). Монголын түүхийн дунд үеийн түүхийн асуудлууд, түүхэн газарзүйн судалгаа, ноёд язгууртнуудын хоч нэр, цол хэргэмийн судалгаа, түүхийн сурвалж бичгийн судалгаа хийдэг.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • САЙХАН “ХОРШОО” НАЙРУУЛГЫН ЧИМЭГ…

     

    Б.Пүрэв-Очир (МУБИС, профессор)

    “Үгэнд амь буй.” (О.Дашбалбар)
    Монгол улсын анхны ардын уранзохиолч, эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн гуайн баримтат, нийтлэлийн, урансайхны зохиол бүтээлүүдийг нь, тухайлбал, “Сануулга” шүлэг (1928), “Өчүүхэн дөрвөн үлгэр” (1928) өгүүллэгээс нь өгсүүлээд, амьдрал тэмцлийнх нь сүүлчийн жилүүдэд хэвлэгдсэн “Нутгаа мөрөөднө” (1987), “Дөш” (1988) шүлгүүд, “Замд тохиолдсон явдал” (1988) өгүүллэг, “Морь шинжээч Жомбоохүү” (1988) туужийг нь хүртэл анхааралтай уншиж, ажиглан шинжиж үзвэл, ерөөсөө л олон талын судалгаатай бичдэг, нийгмийн болон хувь хүний амьдралыг тал талаас нь их нарийн бодож тунгааж ажиглаж байж туурвидаг байсан тийм нэгэн онцлог харагдаад байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ЖААЗ. Новелла .

    Тэд зургаа бүтэн хагас инчийн өргөн хүрээтэй жаазанд хийдэг нь миний уур цухлыг хөдөлгөнө . Зурагных олон гэдэг тоймгүй . Өглөө болгон би тэд нарынх нь хүрээний тоосыг арчих гэж уур уцаараа барна . Бүхий л амьдралаа жаазалчихаад... амандаа үглэн үглэн зүлгэж гарна даа . Харин Жейн зөөлөн сандалд гэдсээр нь даруулж боосон уяаг тайлах гэж уйгагүй ноцолдонгоо

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Жорж Сорос: Зах зээл өөрөө өөрийгөө зохицуулж чадахгүй

    НЬЮ-ЙОРК. /ИТАР-ТАСС/. Зах зээл өөрийгөө зохицуулж чадна гэдэгт сохроор итгэдэг зах зээлийн тулгуур үзэл сүйрч байгааг одоогийн дэлхий дахиныг хамарсан  хямрал тов тодорхой харуулж байна гэж нэрт санхүүч, хөрөнгө оруулагч Жорж Сорос үзэж байна.
    Тэрбээр Си-Эн-Эн телевизид ярилцлага өгөхдөө зах зээл бүхнийг чадна гэдэгт итгэх итгэл АНУ-д 1980-аад онд Рональд Рейганыг, Их Британид Маргарет Тэтчерийг Засгийн эрхэнд гарах үеэр онцгой хүчтэй болсныг сануулжээ. Зах зээл өөрөө өөрийгөө зохицуулаад явна гэдэгт итгэж болохгүй нь одоо илэрхий болсон хэдий ч АНУ-д олон хүн Рейганд гэгээн тэнгэр мэтээр хандсаар байна. Сүүлийн үеийн хэрэг явдлаас бидний авах ёстой сургамж үүнд оршиж байна гэж Ж.Сорос хэлжээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Хажууд минь л байсан...

     

    (Монгол эхчүүд - бүсгүйчүүдийнхээ баярын өдөрт өргөх ерөөл оршивой)

    Хорин жилийн тэртээх хаварын хахирган тэр өдрүүдэд (1990 оны 3 дугаар сарын 7, 8, 9 - н) та нар маань хажууд минь л байсан. Харин бид хэвтэж байсан. Өлсөж байсан. Хавирга нэвт үлээсэн тэр салхитай жавартай шөнүүдэд хажууд минь л байсан. Хаяад яваагүй. Халуун ус аяганд хийж бариад хажууд минь л байсаан...

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Бүсгүйчүүд өөрсдөө гоо сайхан

    Дэлхийн өнцөг булан бүрд аж төрөн суугаа үзэсгэлэн гоо, хайр төгөлдөр, энхрий ялдам монгол бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе. Даяар Монгол

    Н.Бадарч. Арлингтон
    Нэгэн эр эхнэрээ нас барсны дараа “Халуун зунаар саалиа орхиод үхдэг эм гэж бас байдгаа” гээд гайхшраад байсан гэж нэг түгээмэл онигоо байдаг шүү дээ. Эрчүүд бид чинь та нар үгүй бол үнэхээр хэцүү, наашаа ч үгүй цаашаа ч үгүй яг гацдаг хүмүүс дээ. Заавал эхнэр байх албагүй ээ, зүгээр л бүсгүйчүүд хажууд байхад бие хөнгөн, сэтгэл сэргэлэн байдаг бусуу. Та нар үгүй бол “Би чамдаа хязгааргүй хайртай” гэж хэндээ хэлэх болж байна. Энэ үг хүн бүхний амьдралд эрч хүч нэмж ажлын хүнд, цагын хатууг давахад ямагт хамт байдаг. Монгол эрчүүд олзонд нугасгүй, манай дайчин эрс эрт урдын цагаас харь улс орныг эзлэхээр дайны талбарт тэмцэлдэн олзолсон эд хөрөнгө, эмс хатадаа эзэмдэх гэж чөлөө завгүй хөшилдөж байхад тэдний эхнэрүүд ар талд нь эзэнт гүрнээ эрхлэн удирдаж үр хүүхдээ өсгөж байлаа.

     

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Бүсгүй хүн

    Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
    Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан сэтгэл баясга хэмээн цэцэгс мэт гоо үзэсгэлэнг, жаргал зовлонг тэнцүүл хэмээн нар мэт хайр халамжийг цогцлоожээ. Нээрээ бодох ахул. бүсгүй хүнгүй ертөнц гэгч, хатуу харгисын харгалдаан, хайр өршөөлгүй цэвдэг сэтгэл, харанхуй шөнө мэт хүйтэн, зэврүүн аж.

    -Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд хөөрхөн. Учир нь тэд бүгдээрээ хэн нэгэнд таалагдаж, дурлуулж, эхнэр нь болдог. Эр хүний зүрхийг уярааж, өөрийнх нь төлөө бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийх хүсэл тэмүүллийг бүсгүй хүнээс өөр хэн өгч чадах. Дурласан бүсгүйдээ өгөх цэцгийн баглаагаа түүнтэй адил гоё сайхныг сонгож, өгөх бэлгээ түүндээ тааруулж, таацуулахыг хичээх сэтгэлийг тэд л төрүүлж чаддаг. Хайртай бүсгүйгээ баярлуулахын тулд ямар ч саад бэрхшээлээс үл ажрах эрч хүчийг бүсгүйчүүд л эр хүнд өгдөг аж. Хайрлан дурлаж, амталсан аз жаргалаасаа хацар нь туяарах бүсгүй хүний гоо үзэсгэлэнгээс  илүү сайхан нь юу билээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • "Зуун грамм" (өгүүллэг)

    П.Батзориг (Seattle)
    Онгоц зугуухан газардаж холбоо олон дугуй нь цагаан тоос татуулан замаар жирэлзэхэд үйлчлэгч: Онгоц Сан-Франциско хотын нисэх буудалд газардлаа гэж зарлав. За нөгөөх хүсээд байсан Америкдаа ч буулаа даа хөөрхий гэж бодоод Дэнсээ гар тээшээ өвөр дээрээ авлаа.
    Зорчигчид цувран онгоцноос гарсаар бараг шувтархад Дэнсээ сая л тэр хүмүүсийн араас алхав.

    Хилийн шалгалтын зурвас дээр ирхэд өөрийн эрхгүй зүрх алдаж эхэллээ.
    Нэвтрэн өнгөрөх бүсд олон шалгагчид эгнэн суусан байх ба зорчигчдын бичиг баримтыг шалгаж байгаа нь харагдана. Энэ шалгагч хүмүүсийг л давчихвал цаана нь Америк гэж бодогдоно.

    Дэнсээ сэмээрхэн арагшаа ухарсаар дугаарласан хүмүүсийн ард нь гарчихлаа. Нуруугаар нь ямар нэг хүйтэн биет амьтан гүйгээд ч байх шиг. Ингэж ингэж тэр хавийн зорчигчид гарч дуусахад Дэнсээ л ганзаараа үлдсэн байлаа.
    Хэдэн шалгагчид ямар нэгэн зүйл ярилцаж байснаа нэг нь Дэнсээг олж харангуут дуудлаа. Айж хойшоо суусан биш бүр баларчээ, олон хүн дээр ганцаараа очих болчихлоо гэж дотроо халаглав.

    Дэнсээ газар цөмөрчих гэж байгаа юм шиг зөөлхөн гишгэлсээр ойртоход өөдөөс нь олон тас шувуу олзоо хуваах гээд сууж байгаа юм шиг түүнд бодогдов.
    Худлаа ч гэсэн инээмсэглэсээр ойртлоо. Өндөэ шар залуу Дэнсээг няхуур харсанаа: АНУ-д ямар зорилгоор ирсэн бэ? гэж байгаа бололтой асуув. Дэнсээ товчхон ойлгуулах санаатай хоёр хуруугаараа нүд уруугаа заагаад дараа нь "Сан-Франциско" хотын зүг зааж тодоор Сан-Франциско гэж хэлхэд бүх шалгагчид пис хийтэл инээлдэв.

    Дэнсээ угаасаа хөгжилтэй нүдэнд дулаахан бүсгүй билээ.Шалгагчид хэл мэдэхгүйг нь биш сэрэглэн хариултыг нь таашаасных байлаа. Би Сан-Франциско хотыг үзэх гэж ирсэн гэсэн үг байжээ.
    Гэтэл бас нэг шалгагч хятадаар ярьж чадах уу? гэж асуухад Дэнсээ толгой дохив. За ярь ярь гэж байгаа бололтой Дэнсээ руу хархад тэрээр ни-хо гэж хэлхэд бүгд бас л хөгжилдөцгөөв. Нөгөөх өндөр шар инээмсэглэсэн хэвээр Дэнсээгийн паспортыг нээж тамга дарсан нь 6-н сар АНУ-д зорчих зөвшөөрөл байлаа. Голден Гейт гүүр манан дунд нэг тодрон бүдэгрэн байх агаад далай дээгүүр мөлхөх урт цагаан манан аварга энэ гүүрийг даван зугуухан нүүгэлтэнэ.

    Энэ гүүрнээс холгүй орших Сан-Франциско хот ч далайн эргийн хот болохоор мөн л манан, будан дунд сүүмийнэ.
    Сан Францискогийн шигүү өндөр барилгууд түүний нарийхан гудамжуудаар нь жирэлзэн өнгөрөх машины их урсгал зогсоо зайгүй хөвөрнө. Өвөл болж нар ч бараг үзэхгүй бороо шавшиж байлаа. Шар данхар таксинууд ус үсчүүлэн шүргэх шахам давхилдана.

    Гудамжаар борооны халхавч байхгүй хамаг хувцас нь норчихсон нэг бүсгүй алхаж яваа нь Дэнсээ бөгөөд тэрээр ажил олох санаатай бүтэн өдөр алхсан ч олигтой хариу сонссонгүй.
    Дуу шуугиан ихтэй том хотын давчуу гудамж, харь орны нүдэнд дасал болоогүй орчинд дуртай дургүй тэр алхална.

    Хувцас нь норж биеийг нь хайрч эхлэв. Дэнсээ сая л ходоод нь хоол нэхэж буйг мэдэж за өнөөдөр ч ажил олж чадахгүй нь маргааш эртхэн явахаас гэж бодоод нарийн гудамж уруудаж алхтал хэн нэг хүн борооны халхавч дээр нь барин зэрэгцэн алхахд гайхан харвал албаны байдалтай боловсон хувцасласан Америк залуу Дэнсээг өрөвдсөн байдалтай харж, та даарахгүй байна уу? гэж байгаа бололтой асуухад Дэнсээ толгой сэгсрэв. Залуу өөр уруугаа зааж Майкл гээд гараа сарвайв. Тэр ямар нэг юм ярих боловч Дэнсээд ойлгох юм гэж ер алга.
    Эцэст нь Майкл гартаа аяга барьж уух дүр үзүүлэн кофе гэж хэлхэд нь сая л халуун юм ууя гэж байгаа юм байна гэж ойлгоод толгой дохилоо.

    Тэр хоёр алхсаар ойролцох ресторанд орлоо. Майкл юу захиалах вэ? гэж байгаа бололтой, Дэнсээ голдоо ортол даарсан үед тавин грамм татчихвал бүлээцэндээ гэж бодсоноо эрхий долоовор хуруугаа ойртуулсанаа ийм хэмжээтэй "Водка" гэж хэлхэд Майкл "Водка" гэж асуухад Дэнсээ мөн л толгой дохив.
    Удалгүй тэр хоёрын өмнө хундагатай архи хажууд нь мөс, нимбэгэ зэргийг тавьсан байлаа. Энэ хуруун чинээ жижигхэн хундага чамлаттай санагдсан тул Дэнсээ хажууд байгаа стакан уруу заав. Майкл их гайхсан бололтой Дэнсээ уруу, стакан уруу харж байснаа стаканы талаар архи хийж хажууд нь мөс, нимбэгэ ойртуулав. Майкл нүдэндээ итгэж чадахгүй байгаа бололтой. Дэнсээ мөс, нимбэгийг ч тоосонгүй стакантайг ганц татчихаад ширээн дээр стаканыг зөөлөн тавьлаа.

    Аман дээр нь аль байдаг үг амьсгаа нь түгжирсэн Майкл мэл гайхаж цэл хөхөрсөн байв.
    Гэвч Дэнсээгийн нүүрнээс ямар ч хувирал олж харсангүй. Хоосон стаканыг харсан Майклын дотор нь муухай оргиж байлаа. Майкл автобусны буудал дээр ирээд нэрийн хуудсаа Дэнсээд өгч над уруу яриарай, эсвэл хэн нэгнээр нь яриулаарай гээд гайхашрал нь арилаагүй нүдээр харсаар хоцорчээ. Үүнээс хойш тун удалгүй найзууд нь Дэнсээг хотын төвд офист ажилд орсон гэж ярих болов. Зарим нэг нь хэл гэж таг байж юун офисын ажил вэ? гэж гайхацгаав. Майкл Дэнсээг ажилд оруулж өгсөн бөгөөд мань хүн офист цай унд бэлтгэж, бичиг цаас тараадаг ажил хийдэг гэнэлээ.Гэхдээ л яах аргагүй офисийн ажил мөн байгаа биз дээ.  (Болсон явдалаас сэдэвлэн бичлээ.)

  • "Зуун грамм" (өгүүллэг)

    П.Батзориг (Seattle)
    Онгоц зугуухан газардаж холбоо олон дугуй нь цагаан тоос татуулан замаар жирэлзэхэд үйлчлэгч: Онгоц Сан-Франциско хотын нисэх буудалд газардлаа гэж зарлав. За нөгөөх хүсээд байсан Америкдаа ч буулаа даа хөөрхий гэж бодоод Дэнсээ гар тээшээ өвөр дээрээ авлаа.
    Зорчигчид цувран онгоцноос гарсаар бараг шувтархад Дэнсээ сая л тэр хүмүүсийн араас алхав.

    Хилийн шалгалтын зурвас дээр ирхэд өөрийн эрхгүй зүрх алдаж эхэллээ.
    Нэвтрэн өнгөрөх бүсд олон шалгагчид эгнэн суусан байх ба зорчигчдын бичиг баримтыг шалгаж байгаа нь харагдана. Энэ шалгагч хүмүүсийг л давчихвал цаана нь Америк гэж бодогдоно.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Оюун санаан дахь төмс гэж юу вэ

    Г.Галбадрах
    “Үгүй ер, тэр тэгээд байхдаа яахав дээ. Бүр дургүй хүргэчихдэг байна шүү. Яасан өөдгүй, муухай хүн бэ” гэж бид хэн нэгэнтэй санал зөрөлдөж, эсвэл ямар нэгэн үйлдэлд дургүйцэхээрээ дургүйцлээ янз янзаар л илэрхийлдэг.

    Мэдээж хүн болгон нэгэн хэвд цутгагдан төрдөггүй болохоор бие биенээсээ шал ондоо байх нь зүйн хэрэг. Бас бүх зүйл дээр санаа нийлж, заавал адил, таалагдаж байх албагүй. Хүн болгон өөр өөр зан араншин, үзэл бодол, итгэл үнэмшил, шашин шүтлэг зэрэг олон зүйлээрээ ялгагддаг. Хүмүүс хоорондын харилцаанд зөрчил үүсгэдэг олон асуудлын нэг нь бие биедээ дургүйцэх, энэ дургүйцлээ илэрхийлэх үйлдэл байдаг.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Хариуцлагын тогтолцоог юунаас эхлэх вэ?

    "Бизнес таймс" сониноос янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүсээс "Хариуцлага ба түүний тогтолцоог юунаас эхлэх вэ?" гэсэн нэгэн асуулт тавьж, хариулт авсан юм. Хариуцлагын асуудал өнөөдөр манай улсад ямар түвшинд байна вэ? Уншигч та ч бас нэгийг эргэцүүлэн бодож байгаа.

    Б.Номинчимэд-”Монцамэ мэдээ” сонины эрхлэгч:
    -Сүүлийн хорин жилд бид олсон юм ихийн хажуугаар алдсан юм ч бас их бий. Хамгийн том алдагдал, хохирол бол энэ хариуцлага хийгээд хариуцлагын тогтолцоо юм. Бүр тогтолцоогоо бүхэлд нь эвдэж бусниулж орхисонд л хамаг эмгэнэл нь байна. Хариуцлагын тогтолцоо гэдэг ойлголт өөрөө их өргөн утгатай. Хувь хүний өөртөө хандаж буй хандлагаас эхлээд нийгмийн бүхий л харилцааны мөн чанарыг тодорхойлж байдаг зүйл.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Монгол гэгээн Ажаа рэнбүчи Вашингтон Ди Си хотноо

    Гэгээнтэний “Surviving the Dragon” – “Цагийг бэлгэдэгч наран чөлөө” номын гарын үсэг зурах ёслол.

    Индиана муж дахь Төвд Монголын Шашин Соёлын Төвийн тэргүүн, Ажаа гэгээнтэн 3 сарын 8-12-ны өдрүүдэд Вашингтон Ди Си хотноо айлчилж байна. Ажаа гэгээнтэний дуртгал ном “Цагийг бэлгэдэгч наран чөлөө” хэмээх нэрээр Монгол улст хэвлэгдсэн билээ. Тэгвэл энэхүү номыг АНУ-ын Rodale Press хэвлэлийн газраас “Surviving the Dragon” нэрээр англи хэлээр эрхлэн гаргасан байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Би амьд байна

    -    Б. Түмэн-Өлзийтэй ярилцсан Шагшуурга

    Ш: - Сайн байна уу? Таны талаар таагүй мэдээ дуулаад... Таны төлөө санаа болж байгаа хүмүүст зориулж хэдэн үг ярих уу?

    Б.Т: “Монголд үхсэн” гээд биз дээ? Энэ чимээ “дэлхийд” түгжээ. Токиогоос ийм мэдээ авсан гэж Вашингтоноос танил маань мессенжер дээр бичиж байна. Энэ хэдэн жил Буриадад зугтсан, Монголын шоронд орсон, хүнд өвчилсөн, хятадад зодуулсан, Японд буцсан, гэрлэсэн, хоёр хүүтэй болсон ... гээд байсхийгээд нэг цуурхал гарсан. Есөн оны 10 сарын 1-ний үед гарсан цуурхал бүр нүд амтай, Улаанбаатарын гудамжинд миний цогцосыг харсан хүн ч бий юм гэнэ. Миний нэгэн анд, над шиг хүмүүсийг “хамаардаг” албан байгууллага болох өвөрмонголын улсыг аюулаас хамгаалах тэнхимийн ажилтан руу утасдаж амьд гэдэг баттай чимээ аваад хөөрхий минь санаа амарчээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • “Монголч эрдэмтэд” номын Тэргүүн дэвтэрийн тухай …

     

    Залуу судлаач, Магистр Гончигийн Ариунболдын анхны бүтээл болох “Монголч эрдэмтэд” номын тэргүүн дэвтэр уншигч олон түмний гар дээр очиж байна. Энэхүү бүтээл нь Олон Улсын Монгол Судлалын Холбоо хэмээх их айл гал голомтоо асаасны түүхэн ойн жил гарч буйгаараа онцлогтой билээ …

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Монгол улс дэлхийн хэмжээнд өрсөлдөж чадах уу?

    Өнөө үед ийм асуултын хариу тун чухал болжээ. Учир юу гэвэл, зарим нэртэй судлаачийн үзэж буйгаар “даяаршлын эринд улс орнууд, хүн төрөлхтөн бөөрөнхий биш, хавтгай дэлхий дээр оршиж буй” гэнэ. Мэдээж, дэлхийн бөмбөрцөг хэлбэрээ өөрчилсөн хэрэг бус, харин улс орнууд улам бүр өөр хоорондоо ойртож, нүдэнд үл үзэгдэх холбоосоор нягт холбогдож буй үйл явцыг тийн нэрлэж байгаа хэрэг юм. Тэгвэл “өрсөлдөх чадвар” гэж чухам юу вэ. Улс орнуудын өрсөлдөх чадварын стратегийн асуудлаар мэргэшсэн Харвардын их сургуулийн профессор Майкл Портерийн хэлснээс үзвэл өрсөлдөх чадвар гэдэг нь ердөө л бүтээмж аж. Өрсөлдөх чадварын талаар 20 шахам ном, 100-гаад өгүүлэл бичсэн, дэлхийн хамгийн шилдэг их сургуулийн профессорын энэхүү үгэнд итгэхгүй байхын аргагүй ээ. Тэр эрхэм судлаач Монголд нэгэнтээ ирсэн л дээ. Тэр ч байтугай, Монголын өрсөлдөх чадварын талаар лекц уншсан юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Үг дамжуулж тоглож байгаад алдчихсан нөхөд байна шүү дээ.

    М. Саруул-Эрдэнэ

    (saruulerdene@yahoo.com)

    Бидний багад нэг их гял цал тоглоом байсангүй. Харин тоглоё гэсэн хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүд л байр болгонд олноороо байлаа. Тийм болохоор өөрсдөө олон хүүхдийг хамарсан янз бүрийн тоглоом наадам сэтгэн тоглож баясцгаадаг байж билээ. Одооны хүүхдүүдийг харахаар харин нэг их хүүхэлдэй, барби, машин дунд суусан улс, гэвчиг хамт тоглох хүүхдүүд нь цөөдөө юү гэмээр санагдах юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Офицерын нийгэмд эзлэх байр суурь

    Б.Эрдэнэбаяр  Парис хот. 2010 он.
    Гадаа нохой хуцахад гарч харсан хүүхдээс “хүн ирэв үү?” гэж ээж нь асуухад “хүн биш ээ, цэрэг л байна” хэмээн хариулсан ёгт яриа иргэдийн дунд ам дамжсаар байдаг. Энэ нь өнгөцхөн харвал цэргийн хүнийг гутаасан мэт байгаа ч өөр өнцөгөөс харахад “30-аад оны үеийн тархиндаа таагчигтай тактик, ташаандаа нагаантай” хүмүүс болон “80-аад оны үеийн сайдын цалинтай салаан дарга” зэрэг эерэг ойлголтуудын тусгал ч байж болох юм.
    Үнэхээр л дээхэн үед нийгэмд бичиг үсэг тайлагдсан, мэргэжлийн болон улс төрийн бэлтгэлтэй нийгмийн хэсэг бол ардын цэрэгт алба хааж байсан офицер, бага дарга нар байсан гэж бид мэднэ. Тэд албаа хааж дуусгаад нутаг усандаа очиж, баг, сумын дарга, шинэ үсгийн багш, нам, эвлэлийн сонгуульт ажлыг гардан хэрэгжүүлэгчид нь байлаа.
    Тиймдээ ч, тэргүүний сэхээтнүүдийг хэлмэгдүүлсэн хар сүүдэр хамгийн түрүүнд цэргийн удирдах бүрэлдэхүүнээс ч эхэлсэн байх.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Шарсан мах анддаггүй шар Намсрайн зам

    /Чингис хааны монгол шар зурхай-II номын өмнөх үг/

    Хүн төрөлхтөн “ухаан орсон” цагаасаа л ирээдүйгээ урьдчилан мэдэхсэн гэж хүссэн байх. Хүн төрөлхтөн цаг хугацаа ба орон зайн дотор хавчигдан амьдарч иржээ. Орон зайг техник, технологийн хүчээр товчилж байна. Гэхдээ болоогүй. Хоёр хэмжээст орон зайг гурван хэмжээстэй гэж нийтээр ойлгодог боллоо, удахгүй дөрөв болох байх. Энэ тухайд хүн төрөлхтөн одоохондоо сэтгэл хангалуун байхтайгаа юм шиг.

     

    Харин цаг хугацааг яалаа? Яаж ч чадаагүй л байна. ХХ зууны эхээр харьцангуйн онол нээгдсэнээр цаг хугацааны тухай ойлголтод өөрчлөлт орж эхэлсэн. Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагт хавчигдан амьдарч байгаа гэж боддог хүн төрөлхтөн нэн эртнээс ирээдүйгээ мэдэхийг хүссэн юм. Харин энэ хүслийг нь өчүүхэн ч атугай хангаж, тэчъяадлыг нь тайлж байсан ухаан бол зурхайн ухаан юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Хаврын хатууг яаж давна даа гэж зовниж суугаа малчдадаа тусалцгаая.


    Та бид  хором бүр шинэ  мэдээлэл авч баярлаж бахархаж,  өрөвдөж халаглаж,  хүмүүний сэтгэлийн  сэжмээр  хоорондоо, эх нутагтайгаа  холбоотой байдаг.

    Байгаль цаг агаарын  огцом өөрчлөлтийн нөлөөгөөр  газар усны аюул, ган зуд, байгалийн гамшиг энд тэнгүй тохиолдож байна. Тулж ирсэн бэрхшээл зовлонг  элгэн саднаараа төдийгүй,  энэ дэлхийн  хүн зон халуун сэтгэл, эд баялагаасаа хуваалцан,  биенээ дэмжин даван туулж байгааг саяхан Найти Улсад болсон газар хөдлөлтийн гамшигийг арилгахаар тэмцэж буй мэдээлэл бэлхэнээ харуулж байгаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Ажаа рэнбүчигийн номд Далай ламтны бичсэн өмнөх үг

     

    Гүнбум хийдийн хамба лам бөлгөө Ажаа рэнбүчигийн дуртгал монгол хэлээр хэвлэгдэн гарсан билээ. Өдгөө энэхүү номыг АНУ-д англи хэлээр хэвлэсэн байна. Рэнбүчигийн номын өмнөх үгийг Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам бичсэнийг та бүхэнд толилуулъя Тун удахгүй тус номын нээлт Вашингтон Ди Си хотноо болох бөгөөд бид та бүхэнд хуваарь хөтөлбөрийг тухайн үед нь хүргэх болно.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • “Цондон” хийгээд “цондоглох”

    (Үг, өгүүлбэрийн амь амьдрал, эрчис долгис, соёл хэрэглээ)

    Профессор Б.Пүрэв-Очир (МУБИС)

    “Өнгөрсөн, одоо, ирээдүйн гэгээрэгсэд
    Төгс чанарын зам мөрөөс өөрийг туулахгүй…”
    (“Ламрим буюу Бодь мөрийн зэрэг”-ээс)

    Намайг дааган хүлэгтэй, даавуун цүнхтэй, сумын дунд сургуулийн сурагч байх цагт клубийн урансайханч нар “Цондонхүү” гэдэг нэг шог холбоо уншдаг байж билээ. Тэр холбоо шүлэгт:

    Айл айлаар хэсэх нь
    Архичин болохын цондон.
    Араншин муутай ярих нь
    Агсам болохын цондон…
    гэж байдаг сан.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ЧИХ ЦООЛОХ НЬ БЭЛГИЙН СЭРЭЛИЙГ ӨДӨӨДӨГ

    Ижий сахиус хэлснийг М.Шидхүү буулгав.

    Өнөөдрийн нийгмийн бэлгийн харьцааны замбараагүйдэлт буюу өнөөдрийн нийгмийн бэлгийн харьцааны эрт идэвхижээд байгаа шалтгааныг бид домын талаас нь тайлбарлах гэж байна.

    Бүсгүй хүний чихийг яагаад, ямар учраас цоолдог байсан бэ? Эртний монголчууд бүсгүй хүүхдээ нас бие гүйцэж, хүнтэй сүй тавиад, хүний хүн болохын цагт эр нөхөрт очихоос нь нэг хоногийн урд шөнө чихийг нь цоолдог байжээ. Чихийг цоолсноор тэр нь нэгдүгээрт; тухайн бүсгүй маань хүний хүн болсоны нэгэн том баталгаа болдог байв. Хоёрдугаарт; чихээ цоолуулсан бүсгүй ариун биш, онгон биш гэдгийг илэрхийлдэг байсан байна. Гуравдугаарт; бүсгүй хүний чихийг цоолсноор бэлгийн сэрэл, дур хүслийг нь өдөөж өгдөг байжээ.

     

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Азийн цагаан дагина?

    БААБАР

    1944 онд Америкийн дэд ерөнхийлөгч Вэльс Улаанбаатарт иржээ. Тэр үеийн Улаанбаатар 50 мянган хүнтэй байж чадсан юм болов уу даа. Нийт байшингийн тоо нь ч 50 орчим л байгаа биз. “Эсгий хот” гэж Вэльс хэлж. Манайхан үүнд нь учиргүй гомдсон байдаг юм. Ерөнхийлөгч ч яахав, харснаа л хэлсэн хэрэг. 1961 онд болсон МАХН-ын их хуралд Вьетнамын төлөөлөгч Улаанбаатарыг “Азийн цагаан дагина” гэж нэрлэв. Бодвол сэтгүүлчийн асуултад л хариулсан байх. Манайхны баярлaсан гэж жигтэйхэн. Үүнээс хойш Улаанбаатар ийм гуншинтай болж уран зохиол, яруу найраг, дуу хууранд энэ нэрээрээ “мөнхөрсөн”.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Хувьсгал, үймээн самуун долдугаар сард дээд туйлдаа хүрдэг

    “Номхон энгийн улс төрийн хүсэл эрмэлзэл ноёрхож, баячуудын засаглал руу өглөө бүр дайран довтлохгүй байгаа тайван үед цагдаагийн удирдлага аливаа сэжигтэй газарт оршин суугчид, дэмий сэлгүүцэн хэсэгчид, тэнүүлчид, ер нь л тэгээд нийгмийн хог шааруудад ёс  суртахууны засаглал хэрэглэж, тэднийг ямар нэг байдлаар тогтоон барьж байдаг. Тэд бүх л амьдралынхаа турш нуугдаж суудаг, цагдаагийн төлөөлөгч ойртож ирэнгүүт зугатан арилдаг этгээдүүд. Гэтлээ л нийгмийн санаа бодолд хөөрөл сэрэл дөнгөж үүсэнгүүт, цагдаагийн байгууллагын зарим нэгэн ааш авирын талаар илчилж өдөр тутмын хэвлэлүүд ямар нэгэн довтолгоо хийж эхлэнгүүт энэ хог шаарууд шазруун ааштай болж, толгойгоо өндийлгөн эхэлдэг. Тэд цагдааг эсэргүүцэж, түүнтэй тэмцэлдэнэ. Тэд аливаа бүх үймээн самуунд оролцоно. Тэгээд аль нэгэн газраас цохилт авах юм бол улс төрийн золионд гарагчдын нэг боллоо гэж өөрийгөө үзнэ. Хувьсгал гарахын үед тэд найз бүсгүйчүүлээ дагуулан хувьсгалын хамгийн харгис, хамгийн зальхай зүтгэлтнүүд болдог…”

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Эглийн эгэл эрхэм нэгэн - John Pirie (1929-2010)

    Д.Цэрэнбат

    Нүүдэлчин монгол  ахуй, малчин түмнийг минь хэмээсэн
    Англи нутгийн сайхан сэтгэлт буурлын
    гэгээн дурсгалд зориулав.

    Арваад жилийн өмнө нутаг оронд минь зуд зурхан тохиосныг сонсоод сэтгэл нь өвдөж буяны байгууллага байгуулан өгөөмөр сэтгэлээр ажиллаж ирсэн сайхан сэтгэлд нэгэн буурал  хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гашуун мэдээ хүлээж авав. 

    Британийн Монголчууд CAMDA-ийн Жон өвөө гэхээр андахгүй. Монголчуудын баяр наадам, хурал цуглаан, элчин сайдын яамны хүлээн авалт гээд хаана юу л болно цагаан толгойтой, бөгтөрдүү нуруутай, янхир шар өвгөн CAMDA-гаа сурталчилан, урт урт яриа дэлгэн нүдээрээ инээмсэглэн явдагсан. Тэр сайхан өвөө маань дахиж бидэнтэйгээ уулзаж хөөрөлдөхөөр ирэхгүй болжээ.

     

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Сото ба Феодалын Бүгд Найрамдах Монгол Улс

    Ер нь бол хөгжье гэсэн улс эхлээд амьдралын стандартаа л хөгжүүлдэг. Дараа нь тэр стандартаа гаргасанаасаа хойш буй болж байгаа шинэ бүхнийг стандартдаа нийцүүлж
    байж бүртгэлдээ хамруулж эдийн засгийн эргэлтэнд орох бололцоог нь олгодог. Хуучин байсан хөрөнгөө ч энэ шинэ стандартууд руугаа үе шаттайгаар шахаж оруулдаг.
    Ерөнхий сайд С.Батболд евростандартад Монгол улсыг оруулах санаачлага гаргажээ. Энэ бол хийж хэрэгжүүлж чадвал үнэхээр хөгжлийн гарц юм. Монгол улс ядуу даржин ч байг хамаагүй энэ цаг мөчөөс эхлээд хийж бүтээж байгаа бүхнээ барууны стандартад нийцүүлээд эхлэвэл хөгжил ирэх л болно. Хөгжлийн зөв стандартгүй улсад олдсон газрын баялаг бол хараал дагуулагч юм. Өөрөөр хэлбэл байгалийн баялагийн хараалын гол ерөндөг нь хөгжлийн зөв стандартууд юм байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Итгэл найдвар гэдэг зам заагч тэмүүлэл билээ

    Тодруулга: Энэ нь шинэ нийтлэл биш, ДМ видео тавьж эхэлсэнтэй холбоотойгоор дахин нийтэлж буйг болгооно уу?

    Хит дууг хэлээрээ дуулъя - 2...

    Оросын бүх үеийн түүхэн дэх шилдэг дууны жагсаалтыг гаргавал “Надежда” эхний тав дотор лавтайяа жагсах байх. Нөхөр нь үгийг нь бичээд, эхнэр нь аяыг нь зохиочихсон нэг гэр бүлийн энэхүү уран бүтээл бүхэл бүтэн ард түмний сонорыг баясгаж явна гэдэг гайхамшигтай...

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио