Fri08292014

Last updateWed, 27 Aug 2014 7pm

 
 
Шүүх
  • Авилгалгүй орчинд амьдарч нэг үзэхсэн

    Б.Номинчимэд
    Хэдхэн хоногийн өмнө байгууллагын маань үүдэнд бөөн юм болов. УБЗ дугаартай нэгэн данагар хар жийпний ханагар цагаан залуу зайлуул нэг замын торчигор цагдааг золтой л газар унагаж байгаад машинаараа дайруулчихсангүй. Манай байрны үүдээр гардаг зам өнгөрдөг зунаас нэг урсгалтай болсон юм. Гэтэл уг жийп урсгал сөрөөд орж ирсэн төдийгүй машин зогсох ёсгүй газар хөндөлдөж ирээд зогссон билээ. Бүр цагдаагийн нүдэн дээр шүү. Цагдаа очиж, урсгал сөрсөнийг нь сануулаад, өөр газар машинаа тавихыг шаардав бололтой. Зүй нь дүрэм бол дүрэм, урсгал сөрсөн л бол сануулгагүйгээр торгож байх учиртайсан. Тун удалгүй тэдний дуу чангарч, хэрүүл маргаандаа тулав.
    -    Чи ер нь хэн юм, Чам шиг муу хувцасны голд шалгуулдаг үнэмлэх надад байхгүй. Новш минь чамайг ажилгүй болгочихож чадна шүү. Чамайг яасан ч яадгийм....

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Баабар ахаа шагналаасаа татгалзчих , тэх үү. Шинэ үеийн залуучууд үүнийг хүсч байна.

    Улс тунхагласаны баяраа Монголчууд байгаа  газар бүрдээ хэр хэмжээндээ өргөн тэмдэглэж өнгөрүүллээ. Мэдээж, гадаадад байгаа Монголчуудын хувьд энэ өдөр амралтын өдөр биш тул өмнө, хойно нь тэмдэглэсэн тохиолдолууд зөндөө бий.  Монгол хүн дэлхийн аль ч улс оронд суралцаж, ажиллаж, амьдарч байхдаа эх орон, нутаг усаа үргэлж санагалзан, сэтгэл зүрхээрээ үргэлж холбоотой байдаг нь монгол хүний төрөлхийн мөн чанар. Хилийн чанадад байгаа монголчууд Монгол эх орноороо бахархан тухайн оршин суугаа газраа хоёулахнаа бүр ганцаараа байсан ч ёслон тэмдэглэдэг хамгийн үнэ цэнэтэй эрхэм баяр бол жил бүрийн 11 дүгээр сарын 26-нд тохиодог Улс тунхагласны баяр.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ЭРИЙН ХОЁР НААДМЫГ ИНГЭЖ ТӨГӨЛДӨРЖҮҮЛЬЕ

    Д. Батболд харцага талбай тойрч алхах ажилтай, өмнөөс нь өрөхөөр хажуугаар нь гараад хараагүй мэт алхчихна. Арайхийж нэг өрөхөөр нь Ө. Даваабаатар харцага ухасхийж бариад авах гэтэл шууд нүүрэн дундуур нь буулгаж орхив. Харцага өөрийн эрхгүй нүүрээ дараад суулаа. Ингээд шокноос гараад очтол шууд л “Чи муу надад өгчихөд яагаад байгаа юм, наадам нэгээр дуусдаггүй юм шүү. Чамайг ална” гэх мэт сонсохын аргагүй үгээр булж, яг л гудманд зодолдож байгаа дээрэмчдийн аяг занг үзүүлэв. Ингэж байтал хав барих цаг ашгүй нэг болж, хав барьцнаас шодох барьцанд шилжих болов. Энд жинхэнэ хор явагдав. Д. Батболд сүлдтэй талыг авсан бөгөөд шүүгч мөнгөө тээр хол шидээд хойноос нь хар хурдаараа очоод бөхчүүд харахаас өмнө сүлдийг нь дээш харуулан өргөөд бариад ирэв. Уг нь унасан газраас нь хөдөлгөхгүй байж, зөвхөн бөхчүүд л харах ёстойсон . Ингээд барьц сонгоод, ороолгож уначихаад, түрүүлж босоод дэвэв. Энэ үед Б. Сэр-од начин “Өгч болохгүй ээ, арван жилд нэг л болдог наадам шүү” гэж хашгирч байв.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ДӨРВӨН ЦАГДААГ БУУДАН АЛЖЭЭ

         НЬЮ-ЙОРК. /Си-Эн-Эн/.  Вашингтон муж улсын Такома хотод дөрвөн цагдаагийн амь насыг бүрэлгэсэн ноцтой хэрэг гэрчээ. Телевизийн Си-Эн-Эн компанийн мэдээлснээр, жижүүрт  гарахынхаа  өмнө кафед компьютер дээрээ ажиллаж байсан  цагдаагийн  офицеруудыг орж ирсэн нэг үл таних этгээд зориуд буудаад алга болсон байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Англи хэлний О үсгийг хэрхэн унших тухай

    Англи хэл нь 26 үсэгтэй бөгөөд 48 авиатай гэж бид өмнөх “Англи хэлний дуудлагаа сайжруулахад анхаарах зүйл” хэмээх хичээл дээрээ үзсэн билээ. Цагаан толгойн 26 үсгээс  тав нь эгшиг байдаг бөгөөд тэдгээр нь  24 авиа гаргадаг. Авиа бүр нь өөр өөрийн гэсэн галигтай.
    Англи хэл нь a, o, u, e, i гэх таван эгшигтэй бөгөөд өнөөдрийн хичээлээрээ О эгшиг хэрхэн зургаан янзаар уншигдадгийг авч үзье.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • МАХН-ын генсек У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирыг хэрцгийгээр зоджээ

    МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх өнөө  орой албан өрөөндөө танхайн гэхэд багадах хэрэг үйлджээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирыг 17.00 цагийн орчимд Залуучуудын соёлын төвд байрлах МАХН-ын төв байран дахь албан тасалгаандаа дуудан аваачиж зодож нүдсэн аж. У.Хүрэлсүх дарга Э.Мөнх-Очир гишүүнийг хүлж байгаад зодсон, нүүрийг нь зүсч толгойг нь хагалсан. Бүр тогоор цохиулсан бололтой гэж зарим эх сурвалж хэлж байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Загварын ертөнцийн Project runway Moнголд

     NTV телевиз нь Everyday International ХХК– ийн “S” брэндтэй хамтран “S –Style” нэртэй fashion reality show-г 2009 оны 12 сарын 5-25 ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэхүү шоу нь алдарт топ модел Хайди Клумын хөтөлдөг Project runway нэвтрүүлгийн монгол хувилбар юм байна. Үзэгчдийг гоо зүй, загварын ертөнцөд хөтөлж, дизайнеруудын ажлын онцлогийг харуулах, монголын загвар зохион бүтээгчдийн мэргэжлийн ур чадварыг сурталчлан таниулж шинэ залуу загвар зохион бvтээгчдийг цаашид єсч дэвшихэд нь боломж олгож єєрийн “collection show” хийх боломжийг бvрдvvлж єгєх зорилготой. Түүнчлэн оролцогч дизайнер нь өөрийн ажиллуулдаг загварын салон, boutique-ийг олон нийтэд таниулж, бизнесийн үйл ажиллагаагаа сурталчлах боломжоор хангагдaх юм байна. Шилдэг fashion designer нь 5 000 000 төгрөгийн шагнал хүртэж, Gandirs Тowers-т өөрийн загварын салоныг байрлуулж ажиллах боломжоор хангагдана. Шилдэг модел нь цаашид S style brand-ийн aлбан ёсны нуур царай болж, Гоодаль сэтгүүлийн 2010 оны 1 дүгээр сарын COVER GIRL болох эрхээр шагнуулна. Оролцохыг хүссэн загвар зохион бүтээгч, загвар өмсөгч нарыг NTV телевизийн байранд 12 сарын 4 хүртэл бүртгэнэ.
    Лавлах утас: 9986-7298, 9101-7377, 98642329. www.ntv.mn
  • Хууль бус аргаар "гэр бүл" болж ногоон карт авсан этгээдүүд баригдлаа

    8 сарын 11-нд Цинцинаттид  Immigration and Customs Enforcement (ICE) буюу Цагаачлал болон гаалийн сахиулах албаныхан хуучин ЗХУ-ын 23, АНУ-ын 27 иргэнийг тус тус баривчилжээ. Баривчлагдсан эдгээр хүмүүсийг Огайо мужийн Өмнөд дүүргийн холбооны шүүхэд авчирсан бөгөөд хуурамч гэр бүл болж, АНУ-ын цагаачлалын хуулийг зөрчин 27 төрлийн яллалт тулгасан байна.
    Түүнчлэн 49 нь хуурамч өргөдөл гаргасанд, 39 нь өөрсдийн тухай хуурамч мэдээлэл өгсөнд буруутгагдажээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Цагаачлалын хуульчийг сонгох 7 зарчим

    АНУ-д амьдарч байгаа монголчууд бид шаардлагатай үед эмч болон ямар нэгэн өөр мэргэжилтэнийг сонгохтой адил амьдралд гарч буй ноцтой асуудлыг шийдвэрлэхэд сайн хуульчийг сонгох нь маш чухал билээ. Энэ удаад бид та бүхэнд хуульчийг сонгохдоо ямар зүйлүүдийг харгалзан үзэх хэрэгтэй гэдгийг товч тайлбарлах бөгөөд энэхүү материалыг Америкийн сонин сэтгүүлүүд дээр гарч байсан цагаачлалтай холбоотой нийтлэлүүдийг ашиглан бэлдлээ.
     
    1. “Цагаачлалын зөвлөлгөө өгдөг мэргэжилтэн” болон “Цагаачлалын нотариат”-уудтай мэдээтэй байх

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • "Яагаад?" клуб болон нэвтрүүлэгийн тухай

    Гадаадад ажиллаж амьдарч байгаа болон монголдоо ажиллаж амьдарч байгаа монголчуудын эв нэгдэл, монголдоо хандсан бодит ажлын тухай хүмүүс олонтаа бичиж, олонтаа шүүмжлэл сонсдог. Өнөөдөр монгол орны хөгжилд саад болж байгаа хүнд суртал, хээл хахууль, авилгал, хувь хүний болон тодорхой бүлэглэлүүдийн ашиг сонирхлын төлөөх хуйвалдааны тухай олонтаа эгдүүцэн ярилцаж, шүүмжилдэг ч бодит зүйл төдийлэн хийж чадахгүй байсаар өдий боллоо.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Далай ламын элч төлөөлөгч Жадо Ринбүчи морилохуй

    ImageБурхан шашны Занабазар төвийн урилгаар Энэтхэгийн Дарамсал хот дахь Далай ламын дэргэдэх Намжил дацангийн хамба лам асан, Далай ламын элч төлөөлөгч Жадо Ринбүчи морилон ирэх гэж байна. Түүний энэхүү айлчлал нь Монголчууд бидний өргөнөөр  тэмдэглэдэг Зулын 25-ны өдөртэй давхцаж байгаа нь ихээхэн билэг дэмбэрэлтэй зүйл болж байгаа бөгөөд тэрээр Бэй Ариа болон Сакраменто хотын Монголчуудад зориулж Бурхан шашны ёс заншил уламжлал сургааль болон Цагаан Дарь эхийн насны авшиг хайрлаж сүсэгтэн олонд эрүүл энх, элбэг дэлбэ, амар түвшин байхыг ерөөж Дашчийрав сан, хийморийн сан, Ногоон дарь эх, Ширнэн, Цагаан шүхэрт болон Дамдин Янсан сахиусны магтаал зэрэг номнуудыг айлдах тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ОРОС, МОНГОЛ УЛС: 85 НАСАНД ХАЙР ДУРЛАЛ БАЙХ БОЛ УУ?

    РИА Новости агентлагийн улс төрийн тоймч Андрей Федяшин бичсэн тоймоо ингэж гарчиглажээ.
    Олон жилийн өмнө Монгол Улс ЗСБНХОУ-ын дараагаар Азийн түүхэнд социалист улс болсныг одоо санах хүн цөөн бол уу? Энэ сарын 26-нд манай хуучин социалист хөршид 1924 онд БНМАУ байгуулагдсаны 85 жилийн ойг тэмдэглэлээ. Өнөөдөр газрын зураг дээр ийм нэртэй улс байхгүй, ЗСНБХУ задарсан нөхцөлд монголчууд 1992 оноос БНМАУ-ыг зүгээр л Монгол Улс гэх болсон юм. Энэ ой нь бид сайтар тордож, хамгаалж байснаа донсолгоонт 1990-ээд онд зүгээр л орхисон сайн хөрштэйгөө хэрхэн харилцах талаар ярих шалтаг боллоо.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ӨНӨӨДӨР ЧИНГИС ХААНЫ ХОЙД ДҮРД 270 МЯНГАН ХҮН ТОДОРНО

         Монголын бөө, удганууд өнөөдөр буюу 11 дүгээр сарын 29-ны ням гаригт Богд уулын "Хүрхрээтийн ам" гэх газар   Чингис хааны хойд дүрийг тодруулах тахилга үйлдэж байна.  
    Чингис хааны хойд дүрийг тодруулах "Таван барын ёслол" хэмээх тахилга, ёслол нь Бар жилийн, Бар сарын, Бар өдрийн, Бар цагт баруун зүг тийш үйлдэх ажээ. Монголын монголчуудын он тооллын төвийнхний үзэж буйгаар өнгөрсөн есдүгээр сарын 22-ноос монголчуудын аргын тооллын бар жил, энэ сарын 22-оос бар сар эхэлж, харин 29-ний өдөр нь бар өдөр нь тохиож байгаа юм байна. Монголчууд 13 дугаар зууны үеэс гэдэг ч түүнээс ч бүр өмнө хэдэн зуун жилийн тэртээгээс бөө мөргөлийн шашинд шүтэж ирсэн ард түмэн билээ.
         Монголын монголчуудын он тооллын төвийн дэд тэргүүн, "Ард түмний гавъяат" хэмээдэг Б.Арго багштай хэвлэлийн бага хурлын үеэр уулзаж тус төвөөс ямар үйл ажиллагаа явуулж, тахилга ёслол үйлдэх болсон талаар сонирхлоо.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Анхны зам харгуйг нээсэн Баабарт баяр хүргэж байна

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нийтлэлч Баабар буюу Бат-Эрдэнийн Батбаярт Төрийн шагнал олгосонтой холбогдуулж сэтгүүл зүй судлаач, доктор Т.Баасансүрэнтэй уузаж санал сэтгэгдлийг нь сонслоо.
        -Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв. Санал бодлоо уншигчидтайгаа хуваалцахгүй юу?
        -Таатай сэтгэгдэл төрүүллээ. Юуны өмнө нийтлэлч Баабарт чин сэтгэлийн баяр хүргэе. Өчигдөрхөн /уржигдар/  бидний хэдэн хүн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж сэтгүүлчдийн өмнөх тулгамдсан асуудлаар санал солилцохдоо сэтгүүлчид, нийтлэлчдэд Төрийн шагнал олгодог болмоор байна гэсэн саналаа хэлж байсан юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Хар баасан гариг ба баярын худалдан авалт

    Д.Баярсайхан /Сакраменто/
    Энэ өдөр дэлгүүрүүдийн хувьд хар өдөр буюу жилийн турш олсон орлогоо тэр өдөр “харлуулдаг” гэдэг утгаараа энэхүү нэрийг авсан ч худалдан авагчдын хувьд ашигтай наймаа ихээр хийх боломжийг, дэлгүүрүүдэд жилийн голлох орлогоо олдог баярын худалдан авалтын улирлын эхлэлийг тавьдаг “цагаан” өдөр билээ. Хар баасан гариг нь дэлгүүрүүдийн хувьд ашгийн төлөө биш хэрэглэгчдэд юм авах “настроение” түрүүлэх урамшууллын чанартай бөгөөд цөөн тооны цахилгаан, электрон хэрэгсэл, хувцас хунарыг doorbuster гэж нэрлэн маш хямд үнээр байрлуулдаг билээ. Энэ жилийн “цагаан” өдрийн онцлогуудыг авч үзвэл:

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Австралийн Квинсланд мужид Монголчуудын холбоо байгуулагдлаа.

    Одоогоос 85 жилийн өмнө 1924 оны 11 сарын 26-ны билэгт сайн өдөр Монгол улст Бүгдээрээ Найрамдан Засаглах үзэл санааг тунхагласны дагуу энэхүү үйл хэргийг үргэлжлүүлэн өнгөрсөн 11 сарын 22-ны бүтэн сайн өдөр тус мужийн Монголчууд хуран цуглаж баяраа тэмдэглэхийн сацуу Монголчуудынхаа холбоог байгуулсанаа тэмдэглэлээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АНУ дахь Монгол Телевизийн нэвтрүүлгийн хуваарь

    Арлингтонд:
                     2009.11.27-ны   Баасан гаригт  19.30
                             11.28-ны   Бямба гаригт   19.00 цагаас
                    Cомcаsтын-69, Verizonы 38-р сувгаар,

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Н.ТҮВШИНБАЯР ОЛИМПИЙН АВАРГА ГЭДГЭЭ НОТОЛЛОО

         Монгол, Чех улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдын халз тулаан өнгөрсөн даваа гарагт болж хоёр орноос тус бүр таван тамирчин халз үзжээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ГИШҮҮДИЙН ТАВАН ЗУУН САЯ ТЭРБУМ БОЛЖЭЭ

    Сангийн яам урьд шөнө хөл ихтэй хоносон байна. Учир нь УИХ-ын 76 гишүүний ирэх жил тойрогтоо зарцуулах 76 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлыг шийдэхийн тулд нойргүй хоносон аж.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АНУ-ЫН ШИНЭ ЭЛЧИН САЙД Иргэд хоорондын хамтын ажиллагааг чухалчилав

    АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Жонатан Эдлтон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ТӨРИЙН ТҮШЭЭ ЮУ, ТҮМНИЙ ТУШАА ЮУ?

        Алдсан нь арван тамаа үүрч, авсан нь нэг үйлээ эдэлдэг хулгайн хэрэгт хүртэл холбогдогч этгээд, хохирогч эзэн байхад өнгөн талаасаа хулгайтай төстэй ч өнгөр дотроосоо илүү аюултай авлигын гэмт хэрэг өнөөдөр тооцох хариуцлага, тохирох шийтгэл гэх юмгүйгээр өргөжин тэлж, улам бүр батжин биежсээр байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • БҮГЧИМ БАЙНА. САЛХИВЧАА НЭЭГЭЭЧ ЭЭ

        МоАХ-ны хуулийн зөвлөх, өмгөөлөгч Д.Пүрэвбаатар: Миний бие 1988 онд МУИС-ийг хуульчийн мэргэжлээр дүүргээд Өмнөговь аймгийн прокурорын газарт хяналтын прокуророор томилогдон очиод ажиллаж байлаа. Уг нь сургуулиа "улаан дипломтой" төгссөн авч "залуу боловсон хүчнийг хөдөө гаргана" гэсэн чиглэлтэй байсан тул томилогдон очиж аймгийнхаа өмнө талын найман сумыг хариуцан ганцаараа урван жил ажиллаж байлаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Ака буугаар зэвсэглэсэн Оюунболд эцсээ хүртэл үзнэ гэсэн бодолтой байсан

    Саяхан Дорноговь аймгийн Эрдэнэсуманд байдаг ХЦ-ын 0129 дүгээр ангид болсон ноцтой хэргийг таслан зогсоох шуурхай  хэсгийн дарга, аймгийн ЦГ-ын дарга, дэд хурандаа Ч.Батбаяраас дараах зүйлийг тодруулав.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Улс тунхагласны ой хийгээд Ардчиллын тухай бодрол

    М.Далайхүү.
    Нэг. Түүх юу өгүүлнэ вэ?
    Түүхийн эх сурвалж болох эд өлгийн хийгээд бичиг судрын тулгар зүйлсээр шинжвэл Монгол орон бол нэн эрт цагаас хүн  нутаглаж ирсэн Ази тивийн өвөрмөгц иргэншлийн төв гэж судлаачид үздэг. 

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Элчин Сайд Х.Бэхбат Монгол Телевизийн нэвтрүүлэгт оролцов.

    ImageМонгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Х.Бэхбат АНУ дахь Монгол Телевизийн " Студийн цаг "нэвтрүүлэгт оролцож,редакцийн асуултанд дэлгэрэнгүй хариулт өглөө.Элчин Сайд хоёр орны харилцаа,америкийн монголчуудын ажил,амьдрал,хүмүүсийн үргэлж чих тавин хүлээдэг хууль бус иргэдэд зориулсан "хууль",Элчин Сайдын Яамны ажил зэрэг олон асуудлаар сэтгүүлчтэй санал бодлоо солилцсон юм.Үзэгч Та Элчин Сайд оролцсон нэвтрүүлгийг 12 сарын 4 нд хүлээн авч үзээрэй. Зарыг жичид нь гаргана. Монгол Телевиз www.mongoltv.us

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • МОНГОЛ ГАЗРЫН Ц.МЯНГАНБАЯРЫГ ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭРЭЭС БАРИВЧИЛЖЭЭ

    Image    "Монгол газар"  компанийн захирал Ц.Мянганбаярыг өчигдөр Бээжин-Улаанбаатарын онгоцоор эх орондоо эргэн ирэхэд нь хүчний байгууллагынхан олон улсын  "Чингис хаан" буудал дээрээс шууд баривчлан саатуулсан байна. Тэрбээр Бээжин хотод долоо хоноод ирсэн нь энэ аж.         Ц.Мянганбаярыг төрийн мэдэлд авахаар болсон "Зоос" банк болон дампуурлаа удахгүй зарлах гэж буй "Анод" банкны үйл ажиллагаа доголдоход хүргэсэн гэж үзэж байгаа. "Анод"  банк нь "Монгол газар"  компанийн эзэмшлийн байрыг түрээсэлдэг бөгөөд "Монгол газар"  болон түүний охин компаниуд "Анод" банкнаас удаа дараа зээл авсан нь тогтоогдсон. Мөн "Зоос" банкнаас авсан 60 тэрбум төгрөгийн зээлээ хугацаанд нь төлөөгүй байгаа юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ БИДЭНД СУРГАМЖ БОЛЛОО

    Д.Моломжамц /Монгол улсын гавьяат эдийн засагч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор/     
    Дэлхийн эдийн засгийг бараг бүхэлд нь хамарсан санхүүгийн хямрал гарсаар жил гаруй хугацаа өнгөрч байна. Хямрал нь  2009 онд  хүрээгээ улам тэлж, дэлхийн бараг бүх орныг хамарсан эдийн засгийн хямрал боллоо. Энэ хямралын гол шалтгаан нь  ихээхэн урхагтай, тухайлбал, эдийн засгийн макро болон микро түвшингийн узүүлэлтүүдийн тэнцвэр алдагдсан, санхүүгийн зах зээлийг төрийн зүгээс зохицуулах, хянах арга механизм хуучирсан зэрэгтэй холбоотой.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • МАНАЙ ХОШУУНЫХАН МОНГОЛ УЛСАА ТҮШМЭЭР БАЙНА

        "Ганц дайчин ганцаардахгүй" гэсэн дэндүү бадрангуй  үг байдаг. Ер нь хүний амьдралыг сайтар тунгаавал тухайн хүн ганцаараа л хамаг чухал шийдвэрээ өөрөө л бие дааж гаргасан байх нь элбэг. "Ганц хүн айл болдоггүй, Ганц мод гал болдоггүй" нь үнэн ч ганц хүн омог бахархал дүүрэн амьдарч, хойч үедээ дурсагдан явах нь ч бий. Ийм нэгэн "Ганц дайчин" эрийн тухай өгүүлсү.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • 2009 оны Нобелийн шагналтнууд

    Доктор С.Будням
    2009 оны нобелийн шагнал олгох хорооны шийдвэр шуугиангүйгээр өнгөрсөнгүй. Эхлээд Англи, АНУ-ын хэсэг эрдэмтэд нобелийн санд шагналын хамаарагдах шинжлэх ухааны салбаруудыг өргөтгөх санал тавьсан бөгөөд тэдний үзсэнээр өнөөгийн шинжлэх ухааны шийдэж буй асуудал, ач холбогдлын хувьд судалгааны чиглэлүүд нь 100  жилийн өмнөхөөс эрс ялгаатайг тэмдэглэсэн байна. Харамсалтай нь хүсэлт хариу аваагүй болнo.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ХОНГКОНГТ БАС ХУВЬСАЖ ӨӨРЧЛӨГДСӨН ВИРУС ИЛЭРЧЭЭ

        ХОНГКОНГ. /СИНЬХУА/. Норвегид саяхан илэрсэн, А/Эйч1-Эн1 вирусийн хувьсаж өөрчлөгдсөн хэлбэр Хонгконгт илэрлээ тус тус бүс нутгийн эрүүл мэндийн газраас мэдээлжээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Т.СОСОРБАРАМ: ЭНЭ ШАЛГАЛТЫГ ЗӨВХӨН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХАРЬЯАЛЛААР АВНА

    Ирэх сард болох төрийн албаны шалгалтын талаар иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор Төрийн албаны зөвлөлийн Мэргэшлийн шалгалтын төв комиссын нарийн бичгийн дарга Т.Сосорбарамтай  ярилцлаа.
        -Өнгөрсөн тавдугаар сард орон даяар төрийн албан хаагчийн шалгалт зорхиогдсон байгаа. Одоо удахгүй дахин явуулах байна. Ямар учраас жилд хоёр дахиа зохиох гэж байна вэ?

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ ЭРҮҮЛЖИХ ЗАМДАА ОРЖ БАЙНА

        ЛОНДОН. /ИТАР-ТАСС/. Дэлхийн эдийн засаг "эрүүлжих замд орж байгаа" ч, өсөлтийг дэмжих засгийн газрын хөтөлбөрүүдийг зогсоох цаг бас ч болоогүй байна. Олон улсын валютын сангийн /ОУВС/ тэргүүн  Доминик Стросс-
    Кан ингэж мэдэгдэв. Тэр энд британийн аж үйлдвэрийн холбооны жил тутмын бага хурал дээр үг хэлсэн юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • УТААНААС ТӨРСӨН АВЛИГА УЛААНБААТАРЫГ УТААГААР НӨМӨРЛӨӨ...

          Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлах үеэр "Улаанбаатарын утаа" гэдэг үг нийслэлчүүдийн дунд яригдах болсоор олон өвлийг утаа униар дунд хахаж, цацан өнгөрөөх болсон. Сүүлийн 10 гаруй жил утаанаасаа яаж салах талаар төрийн эрх мэдэлтнүүд олонтаа ярьдаг ч нийслэлд оршин суугчдын 70-80 хувь нь утаанаас үүдэлтэй архаг өвчний үүр уурхай болчихоод байна. Утаанаас болоод эрүүл мэндээрээ хохирч байгаагаа өнөөдөр мэдэхгүй яваа иргэд, хүүхэд багачууд олон бий. Харин хэдэн сар, жилийн дараа утаанаас үүдэлтэй олон зуун хүмүүсээ төр хэрхэн халамжлах бол?

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АРДЫН БОЛОВСРОЛЫНХОН АВЛИГЫН ҮРИЙГ ТАРЬЖ, АВЛИГЫН "БӨӨС-"ИЙГ ҮРЖҮҮЛЖЭЭ

    Өдгөө цагийн соёлт хүмүүс бөөс гэж юу байдгийг мэдэхгүй, мэддэг нэг нь мартсан байж юуны магад. Хэдэн жилийн өмнө  говийн аймгийн захын сумаас нийслэлд ирсэн жаал хүү, хотын бяцхан охин хоёрын хооронд ийм нэгэн яриа болжээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Ганжуур судраас: Жамц хүүгийн үлгэр

    Д.Отгон
    Манай эриний 1300 оноос өмнө бурхан Буддагийн сургаалууд нэгтгэсэн цогц хэлбэрээр байгаагүй байна.  Анхан  Төвдийн лам Бутон Ринчен Друп Бурхан багшийн сургааль судар номуудыг цуглуулж самгарди хятад хэлнээс хөрвүүлэн 20 жилийн нүсэр их хөдөлмөрийн үрээр  нэгтгэж бичсэн юм байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Хилчдийн хооронд харилцааны зөрчил байсан гэв үү

    Б.Эрдэнэбаяр /Парис хот/
    “Тэмцэл” кино нь дээр хүү нь дүүгээ буудаад алчихаад баригдсаны дараа Сэмбээ хэлдэгдээ “... хамт байсан төрсөн дүүгээ хөнөөгөөд адаг сүүлд нь манийгаа ч бас алах байсан байх даа” гэдэг шиг л аймшигт аллага болжээ. Мөрдөж байна, шалгаад хэлнэ гэнэ. Мэдээж хэрэг, “...Хилчдийн хооронд харилцааны зөрчил байсан байна...”. Ийм л хариу тайлбарыг тэд бидэнд хэлнэ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Төмөр урхи - 2

    Хятадын "Глобал таймс" сонины хариуцлагатай редактор Дун Жины "Монгол Улс хөмхий зуусаар байна" өгүүллийг www.ganaa.mn сайтаас уншаад үзээрэй. Өгүүлэл ингэж эхэлдэг.
    "Хятадын хөгжил хөрш зэргэлдээ улс орнуудад нэгэнтээ олон талын сайн үр дүн авч ирснийг эдгээр улс орнуудын ард иргэд өөрсдийн ажил хөдөлмөр, амьдрал ахуйгаасаа илэрхий мэдэрч, Хятадтай гар нийлэн хамтран ажиллах нь хүчтэй хөрөнгөтэй, баян чинээлэг болох нэгэн чухал гарц гэж хүлээн зөвшөөрч буйг үгүйсгэхгүй хүн үгүй биз ээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Бидний мэдэх Монгол Банхарын тухай...

    Eр нь нохой гэдэг амьтан бол хүмүүний амьдралд хамгийн ойр дөт байж ирсэн одоо ч байгаа бөгөөд тэр дундаа монгол нохой чухам хаанаас хэдийд үүссэн бол гэсэн асуудал анхаарлыг маань ихэд татсан юмаа. Монголчууд маань хамгийн билэгдэл хүндэтгэлийн амьтан бол нохой хэмээн хайрлаж хүндэтгэж ирсэн түүхтэй билээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ТООГ ЦӨӨРҮҮЛНЭ

    Бид энэ удаагийн дугаартаа БСШУ-ы сайд Ё.Отгонбаярыг урьсан юм. Түүнтэй уулзаж Боловсролын салбарт хийж буй өөрчлөлт, шинэчлэл дэлхийн жишигт хүрсэн чанартай боловсролыг өөрийн эх орондоо бий болгохын тулд цаашид ямар ажил хийх шаардлагатай, улс оронд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж ЕБС-ийн сурагчдад теле, радио хичээл явуулж байгаа нь хэрхэн ач холбогдолтой болж байгаа зэрэг асуудлаар ярилцлаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АНГЛИ ХЭЛНЭЭС МОНГОЛ ХЭЛ РҮҮ ОРЧУУЛАХ ПРОГРАММ БИЙ БОЛЖЭЭ

    "Глобал Тийм" компанийн мэргэжилтнүүдийн зургаан жилийн хөдөлмөр зарцуулж бүтээсэн англи хэлнээс Монгол хэлэнд хөрвүүлэх интернэтэд суурилсан, орчуулгын цахим программ бэлэн болж хэрэглэгчдэд хүрлээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • С.ЭРДЭНЭ: Бүрэн эрхийн хугацааны минь гуравны нэг нь гудамжинд өнгөрчихлөө

    УИХ-ын гишүүн С.Эрдэнийг “Зочны цаг”-таа урилаа.
    -Таны УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа хэрэгжээд сар гаруйн хугацаа өнгөрлөө. Гэвч таны чуулганы танхимд суух нь цөөн харагдах юм. Сонгогчидтойгоо уулзаад гадуур ажилтай яваад байна уу?

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Өвгөдийн сургааль өдүүгэ ч бидэнд чухаг

    Монголын нууц товчооноос ангид олон арван түүх соёлын өв дөрвөлжин бичгээр болон уйгар үсгээр Иx Монгол улсын (Юань) үед бичигдэн үлджээ. Тэдний ихэнx нь хөшөөний бичээс болно. Чулуун хөшөө олон зууныг туулж гэмтэж сэвтэлгүй бидний үе хүртэл хадгалагдан үлдэж чаджээ. Нэгэнт тухайн цагт бичиж үлдээсэн болохоор тэдгээр xөшөөний бичээс нь хэн ч маргахгүй түүхийн бодит материал болно. Эртний хөшөөний бичээсээс харахад долоон зууны турш язгуурын монгол хэл нэг их өөрчлөгдөөгүй мэт санагдана. Өвгөдийн сургааль өдүүгэ ч бидэнд чухаг болохоор 1362 онд бичиж үлдээсэн түрэг угсааны Индү (хиндү буюу энэтхэг гэсэн үг) вангийн гэрэлт хөшөөний монгол бичээснээс хэсэглэн авч уншигч танаа толилуулья.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Х. Баянмөнх: -Ахтайгаа ярих юм байна уу?!

    Л.БАТБАЯР СОНИН ТОХИОЛ номоос

        Дуучин Самбуу залуухан байхдаа Х. Баянмөнх аврагатай “үзэх” гэсэн түүхийг өгүүлье.  Тэд айлд тааралджээ.  Хөдөө юм сан уу, монгол гэрт гэж байгаа.  Самбуу дуучин жаахан халчихсан байж, Баянмөнх аврагад хатуу үгс чулуудсан байна.  “Та нар муусайн хөгшчүүл, одоо та нарын үе өнгөрөө биш үү, залууст зайгаа тавьж өгвөл таарна”, арай л , “... монгол бөхийн хөгжилд гай болж байгаа хөгшин дух минь” гээгүй юм байх аа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Мөнгө хэмээх "хар шуурганд" төөрөгсөд

    ...Шуурга исгэрнэ. Хүчтэй энэ салхи шуурганд орчин тойрны юу ч үл харагдаж, хичнээн хичээвч түүнийг сөрж үл дийлэн, гагцхүү уруудан уруудна. Энэ шуурганы хүчтэй үлээлтэд бие төдийгүй сэтгэл минь хүртэл жиндэнэ. "За яахав, ингээд л явж байтал учир нь олдох байгаа, нэгэн цагт энэ шуурга намдах л байгаа" гэж дотор сэтгэлдээ учирлан үглэх. Хичээж байж эргэн тойрноо ажих ахул, зөвхөн би төдийгүй бүх л хүмүүс энэ шуурганд уруудаж буйг мэдрэхдээ бяцхан тайвшралыг олно.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Эдуард Тополь. "Монголын эзэн авхай"

    Александр Стефановичийн ярьсныг Эдуард Тополь тэмдэглэж буулгасныг толилуулж байна.
    70 – 80 аад оны үеээр Москвагийн дээдсийн хүрээлэнгийн гол баатруудын нэг нь Слава Z хэмээх сайхан монгол залуу байсан юм. Эцэг нь Монгол Ардын Хувьсгал Намын ТХ – ны нарийн бичгийн дарга. Өөрөө Сорбоннын их сургуулийг төгссөн, БНМАУ –ыг "СЭВ" –д төлөөлөн суудаг, их ухаантай, боловсон, хөгжөөнтэй наргиантай маш гоё залуу, жинхэнэ “светский лев”. Москвагийн хамгийн сайхан хүүхнүүд түүнтэй болон түүний хүрээнийхэнтэй танилцахыг мөрөөддөг, танилцсаныгаа аз жаргалд тооцдог, учир нь Слава болон түүний хүрээ гэдэг бол Москвагийн дээдсийн хүрээлэнгийн плейбойнуудын хамгийн шилдэгүүд нь байсан юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • "Хар " Монгол

    Невада мужид ажиллаж амьдардаг яруу найрагч Төмөрийн Дашбалдангийн  шинэ  шүлгүүдээс Танд хүргэж байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Ирина Хакамада, "Их улс төр дахь секс" номноос

    Кремлийн хэлний синхрон орчуулга
    Түүний нэрийг бидний хэн нь ч мэдэхгүй... Гэвч энэ, жижигхэн биетэй, нүдэнд бараг үзэгддэггүй, дуу хоолой нь ч сонсогдох нь ховор, хий үзэгдэл шиг хүнээс улс төрчдийн хувь заяа шалтгаалдаг гэж хэлж болно. Тэрээр Кремльд хэдэн арван жилийн турш төрийн түшээд болон ард түмнээс сонгогдогсдын нэр бүхий жижигхэн цаас-пайзыг  хурлын танхимын ширээн дээр байрлуулж байгаа хүн. Заримдаа тушаалын дагуу, ихэнхдээ өөрийн цуглуулсан мэдээллийн дагуу буюу Кремлийн Эзний өнөөдрийн ааш аягийг хэрхэн мэдэрснээрээ нэрсийг байрлуулна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • “Лос Анжелесийн цом” Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн нээлттэй тэмцээнд урьж байна.

    Бүгд Найрамдах Монгол  Улсыг  Тунхагласан өдрийн нэрэмжит  “Лос Анжелесийн цом”  Америкийн Монголчуудын  сагсан бөмбөгийн   дөрөв дэх удаагийн нээлттэй тэмцээнд  та бүхнийг  урьж  байна.

       Тэмцээн 2009 оны 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд  Лос Анжелес хотноо явагдана.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ЛУУ УНЖСАНЫ ХАРИУ

    Л.БАТБАЯР  "СОНИН ТОХИОЛ" НОМООС
    Боксын Олзодыг Монголд танихгүй хүн байхгүй.  Улс хувьсгалын 60 жилийн ой дөхөж байсан үед Биеийн тамир спортын Улсын хорооны нэг том ажилтан, ямар ч байсан шагнал сайшаалд нэр дэвшүүлэхийг мэдэлцдэг л хүний нэг гэж байгаа, Олзодод “чамайг бид “гавьяат дасгалжуулагч”-д тодорхойлсон, ээ дээ чи чимээгүйхэн чихээ тавьж л яваарай, 60 жилээр чи юм дуулна шүү” гэж панаалдаж байгаад Олзодоор нэлээд олон шил архи авахуулжээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ТӨРД АЖИЛЛАГСАД 10 ХУВИЙН УРЬДЧИЛГАА ТӨЛӨӨД БАЙР АВЧ БОЛНО

        Засгийн газрын "4000 төрийн албан хаагч, иргэнийг орон сууцжуулах тухай" 321 дүгээр тогтоолын хэрэгжилтийг зохицуулах "Орон сууцны зээлийн журам"-ыг энэ долоо хоногт хэлэлцэн батлана гэдгээ албаны хүмүүс мэдэгдэж байсан. Энэ журам өнөөдөр Сангийн сайд С.Баярцогт, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарын хамтарсан тушаал, захирамжаар эцэслэн шийдэгдэж байгаа. Иймд ЗТБХБ-ын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газрын дарга Г.Мягмартай уулзаж, зарим асуудлыг тодрууллаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • С.БАЯРЦОГТ: ИРЭХ ЖИЛ ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭХ БОЛОМЖГҮЙ

        УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар ирэх оны төсөвтэй холбоотой дөрвөн хуульд өөрчлөлт оруулах Засгийн газрын саналыг дэмжилгүй төсөл санаачлагчид нь буцаасантай холбогдуулж Сангийн сайд С.Баярцогтоос тодруулга авлаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АНХНЫ АТАРЧИД -ЭР ЗОРИГИЙН БААТРУУД БАЙЛАА

    Дарханы сангийн аж ахуйн анхны атарчин, Төв аймгийн Баянчандмань сумын “ХХ зууны манлай тариаланч”, Монгол фермер дээд сургуулийн хүндэт профессор, Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт, Монгол Улсын гавьяат агрономич А.Бадарчинтай ярилцлаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • "УРАЛ" МОТОЦИКЛТОЙ ФРАНЦЫН АЯЛАГЧ, МОНГОЛД ИРЖ БАЙНА

         Дэлхийг "Урал" хэмээх ОХУ-д үйлдвэрлэсэн мотоциклоор тойрон аялж яваа Францын иргэн Юбер Кригель Монголд ирж байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Оюуны бүтээлийг төр нь хамгаалдаг, түмэн олон нь үнэлдэг болоосой доо

    “Би Чамд Хайртай II” киног бүтээгчид гадаадад суугаа Монголчууддаа киногоо толилуулж яваа билээ. Энэ үйл хэргийнх нь талаар өмнө ярилцлага аван цахим өртөө сүлжээний хуудсаар уншигч олонд хүргэж байсан.  Харин хэдхэн хоногийн өмнөөс "энэ кино интернетэд тавигдсан байна... Лондонд Монголчууд цугладаг зарим газар үзүүлж байна" гэх мэт тэдгээрийг үзсэн харсан хүмүүсийн яриа чих дэлссэн тул киноны менежэр Б.Уранчимэгтэй эргэн холбогдож учир байдлыг тодрууллаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Цөс ихтэй Өмнөдийнхөн – Анхны “World Cup” . Уругвай-1930

    Спорт сонирхогчид тэр тусмаа хөлбөмбөг гэгч гайхамшигт сайхан спортын хорхойтнууддаа зориулж “Өмнөд Африк-2010” ын бэлэг болгон “FIFA World Cup”-ын шилдэг тоглолтууд, сонирхолтой мөчүүд, үеийн үед алдар нэр нь дуурсагдан яригддаг аугаа тоглогчдын тухай бид цувралаар хүргэхээр зорьж байна . Ингээд анхны бэлгээ Та бүхэнд толилуулая, таалан соёрхоно уу!

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • “ХААНЫ ЭЛЧ” Зуун мөрийн шүүмж

    Монгол улсын төрийн шагналт, СГЗ ахмад зохиолч Д.Гармаа.
    Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн,нэрт шүүмжлэгч Ц.Хасбаатар нэгэн удаа :
    -Түүхэн сэдвийг ингэ шиг буйлуулан бичих хэрэгтэй.Тэгэж баймааж хүний сэтгэлд хүрнэ хэмээн хэлж билээ.Аливаа түүхэн сэдэв баримтын цуглуулга биш,харин тухайн цаг үеийн дунд,хүний ёсоор амьдарч явсан хүмүүсийн уран сайхны дүрийг гаргаж хөдлөшгүй баримтыг сонирхолтой өгүүлэмжээр гаргаж чадваас түүхэн романы  онцлог илрэх ёстой болов уу хэмээн би бодном.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • УДИРДЛАГЫН СИНЕРГЕТИК

    ... Жиг сэтгэлгээнийхээ хүчээр түүхэнд нэрээ мөнхөлсөн Напелеон погдгор биетэй байсан боловч 25 насандаа Францын генерал болсон, Л.Понтрягин - сохор боловч алдарт математикч, Бетховен - дүлий   ч   суут   хөгжмийн  зохиолч,   манай   улсын цөөхөн генералуудын нэг Шавийн Арвай - шавилхан биетэй ч Москвад цэргийн сургуульд сурч байхдаа гадаадынхнаас "Азийн Арвай" - өргөмжлөл, Монгол улсын генерал, Олон улсын мэдээлэлжүүлэлтийн академийн жинхэнэ гишүүн болжээ...

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Спирал үгс

    Аяа... Тавдугаар сарын бороо шиг үнэр анхилам биш хэрнээ таваргаж явахад жиндүүлэм зэвэргэн жавар тасхийж, хацар нүүрийг хайр гамгүй хайрахуй дор малгайлан униартах хотын утаан дунд маск зүүсэн хүмүүс тодрон бүдгэрэх нь... нөгөө юу му... лугаа ажгуу...

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • М.Далайхүү: МАХН-ынхан дотроосоо дайсан, гаднаасаа нөхөр эрдэг болоо юу даа

    -Миний хувьд С.Баяр даргыг зүрх алдсан юм болов уу л гэж бодож байна. Улс төрийн нэг аксиом байдаг юм. Энэ нь дээшээ гарахдаа чи тулгуураа буюу хөлөө зөв ол. Харин гарсан хойноо тэнцвэрээ зөв сонго гэсэн ойлголт юм. С.Баяр дарга тулгуураа зөв олоод гараад ирсэн юм. Харин тэнцвэрээ зөв олж чадаагүй гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл, С.Баяр дарга өөрийгөө дэмжсэн тулгуураа ашиглаж чадаагүй. Харин С.Баярын эсрэг байсан хүмүүсийг өөрийнхөө тэнцвэр болгосон. Үүнийг олон жишээгээр хэлж болно.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Миний найз ДОХ-той ч, миний найз хэвээрээ

    -Би халдвар тээгээд болоод долоон жил болж байна. Анх сайн дурын зөвлөгөө, шин­жилгээгээр л ХДХВ халдвартай болсноо мэдсэн. Тэгээд би дараа нь өөрийгөө эмчлүүлэх гэж гадаад оронд очсон боловч халдвартай гээд буцаад ирсэн. Эмчлүүлэх гэж нэлээд хэдэн төгрөг зарлагадсан ч үр дүн өгч чадаагүй. Харин Монголын эмч нар чадвартай, мундаг гэдгийг би мэдэрсэн. Тэд үнэхээр сайн ажиллаж байгаа. Түүнээс гадна ТББ-ууд маш сайн ажилладаг. Яг үнэндээ эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүд болон биеэ үнэлэгчидтэй байнгын харилцаа­тай байдаг «Итгэл шүтээн», «Хамтдаа», «Залуус, эрүүл мэнд», «Дэмжих төв» болон манай «Шинэ өөдрөг амьдрал» зэрэг ТББ маш сайн ажиллаж байгаа. Эдгээр ТББ-ын ачаар л өнөөдөр ХДХВ-ын халдвар авсан хүмүүс бүртгэгдэж гарч ирлээ шүү дээ. Тэгэхэд улс орон даяар компанит ажил явуулахад халдвартай хүмүүс ингэж олноор илэрч гарч ирдэггүй.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ХЯТАДЫН КОММУНИЗМ МОНГОЛ УЛСЫН ЭСРЭГ ТҮРЭМГИЙЛЛЭЭ ЛАВШРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

    Монгол хүн миний хувьд ийм юм бүү л болоосой гэж залбирч байсан тэр үзэгдэл монгол улсаас өмнө зүгт дэглэгдэж, 1966 онд коммунист хятадууд Бээжин дэх Монгол улсын элчин сайдын яам руу дайран орж элчингийн ажилтнуудын гарыг хүлж гудамжинд чирж гаргаж ирээд ревизионистын цасан малгай өмсгөн зодож нүдсэн гутамшигт явдлын дахилт өмнө зүгээс сонсогдож эхэллээ. Хятадууд хүчтэнээс айдаг харин хүч муутайчуулыг дээрэлхэхдээ гаргуун, дэлхий дээр өөр ямар ч тийм үндэстэн байхгүй.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ГЭРЛЭЭГҮЙ НЬ /Хошин өгүүллэг/

    Л.БАТБАЯР
    Дордог хэдийнэ гуч гарчээ.  Гэвч гэрлээгүй л явна.  “Үгүй Дордоог, чи  авгай авсан уу” гэж нэг тааралдахаараа ёс юм шиг асуудаг найз нөхөд нь ч энэ улигт асуултаа давтахаа больжээ.  Дордог ч санаа амарчээ.  Хорин найм, ес хүрэхийн алдад хэрээрээ л санаа зовж, нөхөргүй хүүхний эрэлд мордох нь холгүй асууж сурж явсан сан.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АНУ дахь Монгол Телевизийн нэвтрүүлэгийн хуваарь

    Арлингтонд:

    2009.11.20-ны   Баасан гаригт  19.30
    11.21-ний  Бямба гаригт   19.00 цагаас
    Cомcаsтын-69, Verizonы 38-р сувгаар,
     
    Fairfax, Loudоun, Stafford, Prince William county болон  Falls Church , Frederickburgt:

    2009.12.02-ны   Лхагва гаригт 15.00
    12.03-ны   Пvрэв гаригт  14.00, шɵнийн 12 цаг ,
    12.04-ний  Баасан гаригт 18.00 цагаас
    Verizonы - 30, Cох-н мɵн 30-р сувгаар гарна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Л.Н.Гумилев. Гуравдугаар хэсэг

    ТҮҮХЭН ДЭХ УГСААТНУУД
    ЭНД УГСААТНЫ ҮЗЭГДЛИЙГ СУДЛАХ НИЙТЭЭР ЗӨВШӨӨРСӨН АРГУУДЫГ ҮЗЭХ БА ИНГЭЛЭЭ ГЭЭД ХАЙЖ БУЙ ҮР ДҮНГЭЭ ОЛЖ ЧАДАХГҮЙ ГЭДГИЙГ ҮЗҮҮЛНЭ.

    XII. Дэлхий нийтийн түүхийн тухай эрэгцүүлэл
    ДЭЛХИЙ НИЙТИЙН ТҮҮХИЙН ХОЁР АСУУДАЛ

    Түүх бол холбоо харилцаа, дэс дараалалдаа байгаа үйл явдлын тухай шинжлэх ухаан юм. Гэтэл үйл явдал хэт олон, харин янз бүрийн ард түмнүүдийн харилцаа холбоо янз бүр. Ямар ч шинжлэх ухааны зорилт бол судлан буй зүйлийг бүхэлд нь харахад оршдог бөгөөд түүх ч үүнээс гадуур бус. Улмаар харах хамгийн тохиромжтой цэгийг олох хэрэгтэй болдог бөгөөд энд практикийн нягтлагч, өөрөөр хэлбэл аспектийг сонгодог онол зайлшгүй үүсдэг юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Д.ЗОРИГТ: МОНГОЛ ХҮН БҮР ХӨГЖЛИЙН САНГААС БҮХ НАСААРАА ХУВЬЦАА ЭЗЭМШИНЭ

    Хоёр намын сонгуулийн амлалт болох эх орны хишиг, эрдэнийн хувийг нэгтгэсэн Хүний хөгжлийн сангийн тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхлээд байна. Энэ талаар АН-ын бүлгээс томилсон уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Зоригтоос тодрууллаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛ ГУРВАА АРИУН БАЙЛГАВАЛ БАРАГТАЙ ӨВЧИН ТУСАХГҮЙ ШҮҮ

    Хубилай хаан бол тархай бутархай байсан Хятадыг нэгтгэсэн их  хаан.  Энэ хаан Японыг бас эзлэх зорилготой усан флотоор хоёр ч удаа довтолсон байдаг. Гэтэл Японы эзлэх гэж байсан арлын ард түмэн энэ аюулыг зайлуулж өгөөч гэж нарны бурхандаа үнэн сэтгэлээсээ мөргөсөн гэдэг юм. Улс орноороо мөргөж гуйсны хариуд тайпун гэдэг айхтар хүчтэй хар салхи гарч Хубилай хааны  усан флотыг нь живүүлсэн байдаг. Гитлер анх уг нь  Англи руу довтлохоор бэлдэж байсан гэдэг. Гэтэл Английн ард түмэн нийтээрээ  Есүс бурханд мөргөж айхтар гайг зайлуулж өгөхийг ард нийтээрээ сүсэглэн гуйжээ. Тэгээд Англи руу довтлох гэж байсан Германы арми ЗХУ-руу довтолсон.  Энэ бүгд бол түүхийн бодит баримт. Сэтгэлийн их хүчийг хэлэх гэж ийм жишээ татлаа л даа. Манай нийт ард түмэн ямар ч өвчин зовлон гарсан сайн урьдчилан сэргийлээд байхад даваад гарна гэсэн сэтгэлийн сайхан тэнхээтэй байх хэрэгтэй.  Иог, бясалгал хийдэг ард түмэн бас элдэв өвчин зовлонгоос ангижирч чаддаг. Хүн амын 30-40 хувь бясалгал хийж сэтгэлээ ариусгаж чадах юм бол айхтар муу муухай болгоныг даван туулах, хамгаалах боломжтой. Бидэнд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол хэл, сэтгэлээ ариун байлгах үйл дутаад байх шиг.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • БЯЦХАН МОНГОЛ ШАТАРЧИН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭГНЭЭНД ЯВНА

         Туркийн Анталия хотноо зохиогдож буй өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна. Манай тамирчдаас дөрөв дэх өдрийн байдлаар 10 хүртлэх насны ангилалд тоглож байгаа Э.Болдоо дөрвөн хожилтой тэргүүлэгчдийн эгнээнд явж байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Монгол ажилчдаа өмөөрнө

        “Дачин” арай хэтэрлээ дэндлээ л гэж яриад байдаг болохоос биш хэтэрсэн дэндсэнийг нь дараад, буулгачих чадал Дорнодынхонд байсангүй. Тэнд ажиллаж байгаа монгол ажилчдын ажиллах, амрах орчин нь хятад ажилчдынхаас хэд дахин  доогуур, цалин багыг манай төрийн түшээд, хяналтын байгууллагынхан хүртэл  нүдээр хараад ирдэг ч энэ талаар санаачилж хийсэн зүйлгүй өдийг хүрсэн юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • МОНГОЛД БУРХАН БАГШИЙН ХАМГИЙН ТОМ СЭРЭГ ДҮР БОСЛОО

        Хөвсгөл аймгийн төвийн Гандандаржаалин хийдийн өмнө монгол хүний оюун ухаан, сэтгэмж, гарын ур дүйг шингээсэн Бурхан багшийн сэрэг дүрийг саарал боржин чулуугаар бүтээсэн сүрлэг сайхан хөшөө дурсгал бослоо. УИХ-ын гишүүн  Ц.Даваасүрэн, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран бүтээлгэсэн сэрэг дүрийг Улаанбаатар хот дахь “Үүдэн чулуу” ХХК-ийн барималч, чулууны сийлбэрч уран бүтээлчид дөрөвхөн сарын хугацаанд урлан бүтээсэн байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ЭЭЖ НЬ ХҮҮДЭЭ ЭЛГЭЭ ӨГЛӨӨ

          Элгээ солиулах шаардлагатай болсон хүүдээ эх нь элгээ өгөхөөр шийдэж, шинжилгээ хийлгэхэд элэг өөхлөсөн гэж онош гарчээ. Долоон сар өдөр бүр 10 километр гүйж элгээ эрүүл болгосон тэрбээр эмнэлэгт хандаж энэ шийдвэрийг гаргаснаар уг мэс заслыг хийлгэсэн  юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ҮНЭНЧ НОХОЙ ЭЗНИЙХЭЭ БУЛШИН ДЭЭР НЭГ ЖИЛ БОЛЖ БАЙНА

    Лозь хотын нас барсан оршин суугчдыг нутаглуулдаг Долагийн оршуулгын газарт нэг үнэнч нохой эзнийхээ булшин дээр жил болж байгаа ажээ. Оршуулгын газрын манаач нэг шинэ чулууны дэргэд жижигхэн хар нохой байхыг өнгөрсөн намар харж, хөөрхий нохой төөрчихсөн хэрэг гэж бодоод, түүнийг оршуулгын газрын хашааны гадна гаргаж тавьсан байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ХАМГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАСАН 10 КОМПАНИ

           2009 оны эхний гурван улирлын санхүүгийн үзүүлэлтээр Хятад Улсын хэмжээнд хамгийн ашигтай ажилласан арван компанийг зарлалаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АНУ-Д БОЛОВСРОЛЫГ МЭДЛЭГТ ХҮРЭХ ЗАМ ГЭЖ ҮЗДЭГ

    Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш Мягмарын Саруул-Эрдэнийн "Өнөөдөр" сонины сурвалжлагчид өгсөн ярилцлага: -АНУ-ын Индианагийн их сургуульд ажиллаж байгаад ирсний тань хувьд АНУ, Монголын боловсролын системийн ялгаа, адил талын талаар ярилцах гэсэн юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Урагшлах хүний санах сэдэх нь их

    Залуус аа! Нэг байрандаа ургаа хад, тогтмол ус шиг хөдөл­гөөнгүй удаан байж болохгүй. Үргэлж урагш тэмүүлэх үлэмжийн их хүсэл эрмэлзлээр жигүүрлэ. Урагшаа алхахын тулд урдах зам мөрөө нүдээрээ харж явдаг бол урагшлан ахих зам мөрөө уураг тархиндаа ургуулан бодож, ухаа­наараа харж явна. Ухаантны нүд уураг тархиндаа байдаг юм. Урагшлахын төлөө ухаанаа тордон ажиллуул.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Хайрхаан! Бурхан Буудай минь ээ

    Ш.Баатар
    Монголчууд бидний өвөг дээдэс хорвоо дэлхийтэйгээ хүйн холбоотой нүүдэллэн амьдарч уул усаа дээдлэн шүтсээр мянга мянган жилдээ онгон байгалиа сэвээлгүй бидэндээ хүлээлгэж өгсөн. Тийм болохоор Монгол газар усны нэр нэн эртний улбаатай, гүн гүнзгий утга асуулгатай байдаг. Монголчууд төв Азийн өндөрлөгт сууршихдаа уугуул аймгуудын нэрлэж байсан уулс усны нэрийг бараг хэвээр хадгалсан учир одоогийн бид тэдгээр нэрийг тайлахад бэрхшээлтэй болсон байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ОРОС ИВАН, ХЯТАД ЛИ БОЛОН БУСАД ТОМЧУУДАД МОНГОЛ СУДЛААЧИЙН ХЭЛЭХ ҮГ

    Судлаач Д.Ганхуяг
    Сүүлийн үед дэлхийн бодлогыг тодорхойлогч аварга гүрнүүд, ялангуяа манай хоёр том хөрш Монгол Улсыг дарамталж эхлэв. Монгол Улс тэдэнд байгалийн баялгаа өгсөнгүй, хулхидчихсан тул тэд нар “ихэд гомдож” заналхийлж байна. Үүнд дургүйцсэн монгол судлаач үгээ хэлсү.
    Агуу их Иван, Ли хоёрыг шүүмжлэх нь
    Оросын дэлхийд алдартай “Экперт” сэтгүүлийн 2009 оны 10 дугаар сарын 12-ны 39 дугаарт зохиогч нь тодорхойгүй “Хэнийг хаяхаа шийджээ” гэсэн өгүүлэл гарав. Монголыг ч ёстой нэг “авч өгч”. Энэ өгүүллийн орчуулгыг энд хавсаргав.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • “Хар Сүмийн Нууц” (Туужийн хэсгээс)

    П.Батзориг /АНУ/
    Майдар хурсаны дараахан На ноёны хашаанд хоёр том асар барьж хөлгүй том найр хийжээ. Хошууны мяндагтан лам нар, ноёд баячуул, хэдэн данжаадууд уригдан ирж эрэмбэ дараагаараа сууцгаан идээ будаа боллоо.  Найрын ширээний дээд талд На ноён, хатан, охин хоёртойгоо суусан байх агаад цаахан талд нь Цоохор данжаад суусан харагдана. Цоохор Пу-Фу, Ноён хатан хоёрын ар талаар хулгайн харц сэм гүйлгэн Анударийг харна. Хөгц идсэн дорсгор шар шүдээ гарган худлаа инээхэд нь тачаангуйн гал нүдэнд нь дүрэлзэн авай.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • DV-2011 Гринкартны сугалааны талаархи зарим асуулт, хариулт

    Image
     
    АНУ-ын ГХЯам нь энэ жилийн Ногоон картны сугалааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэн өөрийн цахим хуудас www.travel.state.gov дээр байрлуулсан билээ. Харин бид та бүхэнд энэхүү сугалаатай холбоотой зарим чухал асуулт, хариултуудыг бэлтгэлээ. Танд ямар нэгэн хэлбэрээр хэрэгтэй болно гэж найдаж байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Монгол зураг-8 (үргэлжлэл)

    Буудалдаа байхдаа Галаа хачин их ганцаардаж ганхирч байгаагаа мэдэрлээ. Энхээ бодогдон түүнтэй уулзахыг асар ихээр хүсэн мөрөөдөж байгаагаа ойлгожээ. Дурлачихлаа гэж үү? Яагаад юунаас болоод түүнд дурлачихдаг байна аа гэж гайхширав. Өдий насны насандаа амьдрал зохиож үзэж, бишгүйдээ авгай хүүхэн эргүүлж явсан хүн ийм амархан сэтгэл алдсандаа өөртөө гайхаж байв.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Бард төдөл буюу Үхлийн дараахь 49 хоног

    “Бард төдөл буюу сонсохын хүчээр чөлөөлөгдмуй” гэсэн энэ номыг манай эриний VIII дугаар зууны үед энэтхэгийн их гүрү Бадамсамбуу Төвдөд бичсэн байна. Энэ мэдлэгийг одоо эзэмших цаг нь болоогүй тул цаг нь болохоор олох ёстой хүн нь олох болно гээд  хэзээ ямар хүн олох талаар тодорхойлон хэлээд номоо Түвдийн өмнө зүгт орших Дакпо нутгийн Ганподар ууланд бүжиж  буй бурханы ойролцоо чандлан нуусныг 600 жилийн дараа түүний урьдчилан хэлсний дагуу Карма Линга гэдэг хүн олж авсан байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Навчин үг-2: Монгол Хүний Мөрөн Дээр Нар Жаргадаггүй болсон

    ...Гадаад оронд  ажиллах, сурахыг хүссэн,  гадаад гарч байгаа  Монголчуудын тоо буурах төлөвгүй. Гадаадад гараад явсан Монголчууд маань байр  сууриа олохын хэрээр суугуул нутгийнхаа  амьдралын хэв маягт дасч   нутаг буцах бодлоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулсаар байна.  Ээж ааваа дагаж гарсан хүүхдүүд харьшиж, “??- Mongolian” хүүхдүүд олноор төрж  “гадаадын Монголчууд”  улам л олон болж, төдий хэмжээний  Монголчууд  “..Харийн нутаг давчдаад...”  гэж дуулахаа болих нээ.  

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АТТИЛАГИЙН АЛДАР СУУ, АУГАА ЯЛАЛТЫН НУУЦ

    Б.Номинчимэд
    Төв Азиас, Монголын өндөрлөгөөс ирсэн жирийн нэгэн нүүдэлчин Хүннү аймаг хагас зуун хүрэхгүй ахар богино хугацаанд тухайн цаг үеийнхээ хамгийн хүчирхэг гүрэн болж чадсаны нууц юу вэ? Христийн тооллын V зуун хүртэл Европт төдийгүй дэлхий дахинд Ромын эзэнт гүрэн цэрэг зэвсгийнхээ чадамжаар ч, хууль эрх зүй, соёл боловсрол, шинжлэхүй ухаан, эдийн засаг гээд бүхий л салбарт хол тасархай манлайлж байв. Өөр улс орнуудад Ромыг дайтан дагуулах нь бүү хэл түүнтэй сөргөлдөх тухай төсөөлөл ч бараг байсангүй. Карфеганууд болон Парфи нар Ромтой нэг бус тулсан ч, эцэстээ нуга даруулж дуусдаг байлаа.

    Image

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • “ДИВААЖИН”

    Л.БАТБАЯР (өгүүллэг)

        Пүрэв орос дэлгүүр (“Russian Gourmet”) орлоо.   “Кара-кум”, баавгайтай чихэр авав.  Шпрот, шар будаа, элэгний нухаш, зефир авлаа.  Бас орос хэвлэл авав.  Пүрэвийн хувьд тэр хэдэн орос сонин баавгайтай чихэр л гэсэн үг.  Пүрэв орос сониноос олж харсан “Paradise” (Диваажин) хэмээх тансаг нэртэй орос амралтын газар руу утасдаад үзвэл 14 хоног мөртлөө 300 доллар.  Америкт үнэмшмээргүй “диваажин” аж.  Тэр бүх үдэшлэг, усан сан, шорлог, оросын цагаач оддын тоглолт нь 300-даа багтана гэнэ.  Явдаг хэрэг ээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Балмагдахдаө зарласан ”өндөржүүлсэн бэлэн байдал”-аар балагтай тахлыг дарахгүй ээ

    Цахим Өртөө Холбоо

    Б.Эрдэнэбаяр, сонсогч, Батлан Хамгаалахын Нэгдсэн Хүчний Академи, Франц.

    Өнөөдөр Монгол Улсыг урьд өмнө байгаагүйгээр донсолгож, дээдэс, доодосгүй нэгийг бодож, хоёрыг сэтгэхэд хүргэсэн “гахайны ханиад”-ын талаар хэдэн үг холбож энэхүү эссьег тэрлэхийг оролдов.

    Саяхан би үгийг нь сонсдог нэгэн ах Монголд болж буй гахайн ханиадтай тэмцэж байгаа явдлын талаар бухимдангуй яриад эцэст нь “бид ямар ялаа юм уу” гэсэн өгүүлбэр сэтгэл сэрдхийлгэлээ л дээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Навчин үг

      Бөмбөрцөг дэлхийн  энгээр ажил, амьдралын мөр хөөж яваа анд минь  “Монгол  орон надаар дутах  уу?”  гэж өөрөөсөө нэг  асуугаарай.
      Тийм ээ.   Харьд суугаа хүү, охиноо, ач зээгээ, аав ээжээ, ах дүүгээ санаж,  элгэн садан минь надаар дутаж байгаa. Эмч, инженер, багш,  хуульч, зураач, сувилагч надаар Монгол  орон дутаж л байгаа даа.  
      Үгүй ээ. Хийдэг ажлаа  хийж, хэдэн зоос олж хүний дайтай  явахад энэ дэлхийн хаана амьдрах хийгээд надаар Монгол дутах, эс дутах  нь тийм чухал бишээ гэж ч магад.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ХАНИАДНЫ ДАРАА “ТООЦОО” БОДНО..

    Судлаач Д.Ганхуяг, 2009 оны 11 дүгээр сарын 10.

    Гахайн ханиад манай арчаагаа алдсан төр засгийн үнэн нүүр царайг харуулж байна. Мэдээж дэлхийн бусад орнуудад энэ ханиад тархаж байгаа. Гэхдээ тэд нэн тодорхой арга хэмжээ авч байна, энийгээ ч хийж чадаж байна. Манайд нөхцөл байдал нэн аймшигтай хэмжээнд хүрсэн атал эрх баригчид “бодит тоо”-г үлэмж “дарж” байна. “Тоо дараад” ямар үр дүнд хүрэх юм ?! Хэнд “ашигтай” гэж ?!

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Аавын эзгүй намар

    Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
    ...Намар цаг. Яагаад ч юм бэ? сэтгэлд нэг л гуниг төрүүлнэ. Навчис модноосоо салж газар унахуйяа нэг л уйтгартайяа савлаж, тэр л навчсыг салхи хайр найргүй үлээн хийсгэнэ. Хаа ч очиж тогтохоо үл мэдэх тэр навчсын хөдөлгөөн, үлээх салхины аясыг даган хуйларнам. Зундаа ямар их үзэсгэлэнт сайхнаар гайхуулж асан тэр навчис өдгөө, хув хуурай сэрчигнэн, гарт баригдах төдийд бутрах аж. Шүүслэг ногоон навчис намар цагт л хув хуурайшиж, хөнгөн өд шиг хийсэх нь энэ хорвоогийн бүх зүйл цаг цагт ээлжтэй гэдгийг илтгэх мэт.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • НАЙРАА

    Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
    Өнөөгийн Монголын амьдралд "найраа" гэдэг үг нэгэнт хэвшил болж олон дасал болжээ. Найраа гэдэг үг хууль бус үйлдлийн хэв шинж, хувь хүмүүсийн хоорондын тохиролцоо гэдэг утгаар олонд нэгэнт танил болсон аж.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • «НОГООН КАРТ»-НЫ БҮРТГЭЛ 31-НД ДУУСНА

      Монголчууд  90-ээд оны эхнээс гадаад паспорт гар дээрээ авснаас хойш хилийн чанадад зорчих явдал бараг хувьсгалын хэмжээнд хүрсэн гэхэд  болно. Тэр үеэс л "Алсын Америк ойрхон боллоо" гэлцэх болсон. Өдгөө хилийн дээс алхаж үзээгүй хүн гэвэл цөөхөн байх. Тэр бүү хэл хал суусан хэсэг  өвөө эмээ нар Шинэ Зеландад дэлгэр зуны цагаар үр хүүхдийнхээ буянаар жуулчилж явна гэсэн яриа байдаг.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ИРЖ ЯВАА ЦАГИЙН ЗАЛУУСТ ИЛГЭЭХ ЗАХИДАЛ

    Тиймээ захидал гэдэг хоёр хүний харилцааны хэрэглүүрээс гаднатухайн цаг үеийн үнэн төрх, нийгмийн хөгжлийн онцлог, эдийн засаг улс төрийн  хөгжлийг харуулагч толь гэдэг .
         Тэгвэл бидний үеийнхэн ерөнхий сайд С.Баярын хэлсэн шиг “тэмүүлэлтэй “ байжээ.Өнөөдөр тэр тэмүүлэл баахан хүчгүйдсэн юм  шигээ?Би залуу  үеээ санаг сэрэг гэсэндээ энэхүү захидлыг илгээж байгаа юм. Тэгээд ч мөхөс би алдар нэртэй “од нь биш, мөн сод  ухаантанч биш. Далаад оны  үед ах нарын хүмүүжлээр өсөж бойжсон, алгаалтийн эздийн нэг жирийн нэг залуучуудын төлөөлөл байлаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АНУ-Д "ВАШИНГТОНЫ МЭРГЭН БУУЧИЙГ" ЦААЗАЛЖЭЭ

        ВАШИНГТОН. /ИТАР-ТАСС/. 2002 оны 10 дугаар сард АНУ-ын нийслэл болон түүний захын дүүргүүдэд 10 хүний амь насыг бүрэлгэсэн гэм буруутай "Вашингтон мэргэн бууч" Жон Аллен Мухаммадыг хортой тариа тарьж цаазаар авсан байна. Виржини муж улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч ингэж мэдээлэв.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Элсэнд дөрөв хоносон эр

    Эр зоригийн дуулийн баатар эрийг Ц.Батбаяр гэнэ. Тэрээр Завхан аймгийн Дөрвөлжин сумын Тавантолгой багийн малчин, ах, дүү нартайгаа амьдардаг жирийн хөдөөгийн эр. Түүнд тохиолдсон нэгэн явдлын тухай сонирхон түүнтэй ярилцлаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Н. Поппе: Монголчуудын дунд хийсэн судалгаа

    Миний Монголоор ярьж, Төвдөөр бичих чадвар Монголчуудад сайхан сэтгэгдэл төрүүлж байв. Үнэнийг өчихөд Монголд аялах үедээ би монголоор аль хэдийн чөлөөтэй ярьдаг болсон байсан юм. 1924 оноос Мэргэн гүний хүү Гомбожав хэмээх монгол хүн Ленинград дахь манай гэрт суусан билээ. Тэрбээр Ленинградад орос хэл сурахаар ирсэн бөгөөд би түүнд орос хэл заахынхаа хажуугаар монгол ярианы хэл сурч, docendo discimus (латин: зааснаараа сурах, заангаа сурах. Орч.) болж байсан юм. Жамцараногийн protégé (франц: дэмжлэг, ивээлд нь байдаг хүн. Орч.) байсан Гомбожав хожим Парист очиж нэрт нанхиадач, иран судлаач, монголч, түрэгч эрдэмтэн Пол Пеллиогоос суралцан өөрийн хирд тохирсон эрдэмтэн болсон билээ. Харамсалтай нь Гомбожав 1937 онд их хэлмэгдүүлэлтийн үеэр баривчлагдан хороогдсон юм. Эхнэр Оюунбилиг нь Зоригт, Билигт хэмээх хоёр хүүтэйгээ Ижил мөрний сав, Башкир хавьцаа цөлөгдсөн...

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АНУ-ын цагаачлалын албанд харьяалагдах шоронд 10 хоригдол амиа алдлаа

    Статистикийн дагуу АНУ-ын цагаачлалын албанд харьяалагдах шоронд жилд 30 мянган хоригдол байдаг юм байна. Immigration and Customs Enforcement (ICE) буюу Цагаачлал болон гаалийн сахиулах албанаас зориулан гаргасан тогтсон стандарт байдаг боловч эдгээр хүмүүсийн шоронд дахь амьдрал нь их хүнд гэдгийг хүн бүр мэдэхгүй.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ТИТЭМ ҮГ: Хүмүүжил хүнийг бүтээдэг

    Хүний хорвоод амьдарч, хүж дэлхийгээр хөндлөн гулд газар тамгалан алхахын тулд хүнд хоёр хөл заяасан. Энэ бол тэнгэр бурханы хайрласан хишиг. Эрхтэн бүтэн төрүүлсэн эцэг, эхийн ач. Хүний хорвоог туулах нэгэн насанд хоёр хөлнөөс дутуугүй хэрэгцээтэй өөр хоёр зүйл бий. Нэг нь, хүний дайтай амьдрахад сайн боловсрол шаардагдана. Нөгөөх нь, хүн шиг хүн байхад сайн хүмүүжил хэрэгтэй. Боловсрол, хүмүүжил хоёрыг тэнгэр бурхан хайрладаггүй. Тэдгээрийг хүн өөрийгөө хүчлэн дайчилж, хичээн зүтгэж байж олж авна. Мэдээж, эцэг эх тусална.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Г.ЗАНДАНШАТАРЫГ ГАДААД ХЭРГИЙН САЙДАД ЗҮТГҮҮЛЛЭЭ

    УИХ дахь МАХН-ын бүлэг өчигдөр үдээс хойш хурал зарлалаа. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

    - Бүлгийн хуралдаанаар сайд нарын халаа, сэлгээний асуудлыг хэлэлцсэн гэх юм. Ямар асуудал хэлэлцсэнийг тодруулж хэлэхгүй юу?

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • МОНГОЛЫН НЕО НАЦИСТУУД БУЮУ ХЯТАДЫН ЭСРЭГ ХАС ТЭМДЭГТНҮҮД

        "Таймс" сэтгүүлийн вэб хуудаснаа Монголын үндэсний хөдөлгөөнүүдийн талаар мэдээлэл нийтэлжээ. Энд юу гэж бичсэнийг уншигч та бүхэнд хүргэж байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН АНХНЫ ЭЗЭНТ УЛС

         НОВОСИБИРСК. /ИТАР-ТАСС/. Сибирийн археологчид хүннү нарын дээдсүүдийг нутаглуулсан газар болох Ноён уулын булшинд малталт хийснээр Монголын умард нутагт судалгааны ажлаа амжилттай дуусгав. Манай эриний өмнөх нэг мянган жилийн эхээр Төв Азид дэлхийн нүдэлчдийн анхны эзэнт улсыг байгуулсан ард түмнийг ингэж нэрлэдэг байсан юм. Тэд нараас хамгаалахын тулд Хятадын их хэрмийг барьсан байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • 2010 ОНД ХАНДГАЙТАД ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ЦАНЫН БААЗТАЙ БОЛНО

         Монголын цанын холбооны дэд ерөнхийлөгч, Монголын паралимпийн цанын холбооны ерөнхийлөгч, БТСГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сүрэнхорлоо Олон улсын цанын холбоо /ОУЦХ/-ны ээжилт хуралд оролцоод иржээ. Түүнтэй уулзаж энэхүү хурлаас ямар олзтой ирсэн талаар сонирхож ярилцлаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • БЕРЛИНИЙ ХАНА НУРСАН НЬ ХҮН ТӨРӨЛХТНИЙГ ЗОРИГЖУУЛСААР

        НҮБ. /РИА Новости/. Берлиний хана нурсан нь хүн төрөлхтнийг өмнөө тавьсан нэн чухал зорилгод хүрэхэд өнөөдөр ч зоригжуулсаар байна гэж «хүйтэн дайны» энэхүү бэлгэ тэмдэг нурсны 20 жилийн ойгоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний албан ёсны төлөөлөгчийн гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Л.Н.Гумилев. Гуравдугаар хэсэг

    ТҮҮХЭН ДЭХ УГСААТНУУД
    ЭНД УГСААТНЫ ҮЗЭГДЛИЙГ СУДЛАХ НИЙТЭЭР ЗӨВШӨӨРСӨН АРГУУДЫГ ҮЗЭХ БА ИНГЭЛЭЭ ГЭЭД ХАЙЖ БУЙ ҮР ДҮНГЭЭ ОЛЖ ЧАДАХГҮЙ ГЭДГИЙГ ҮЗҮҮЛНЭ.

    XII. Дэлхий нийтийн түүхийн тухай эрэгцүүлэл
    ДЭЛХИЙ НИЙТИЙН ТҮҮХИЙН ХОЁР АСУУДАЛ

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Жирэмсэн эхчүүдэд нэг сарын цалинтай чөлөө олгоно

    Томуугийн А хүрээний /H1N1/ вирусийн халдвар жирэмсэн эхчүүдэд хүнд тусч байгаа учир нэг сарын цалинтай чөлөө олгохыг төрийн болон бизнесийн бүх байгууллагад үүрэг болголоо.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ВИРҮСТ ХАЛДВАРЫН ҮЕД АСПИРИН ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ

        Хүний томуугийн А(H1N1) цартахлын вирүст халдварын үед гэрийн нөхцөлд хийх асаргаа, сувилгааны талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ГАХАЙН ТОМУУ МАНДТУГАЙ

    /памфлет/
    Гахай мандугай! гэх хашгираан монголыг доргиож байна. Гахай шиг буянтай, ашиг тустай амьтан алга гэж дамчин наймаачид дуу алдацгаах болжээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Англи хэлний өвөрмөц хэллэгээс

    Бид өмнө нь англи хэлний зарим өвөрмөц үг хэллэгийг монгол руу орчуулж гаргасан билээ. Энэ удаагийн хичээлээрээ зарим өвөрмөц үг хэллэгийг ярианы хэлэнд хэрхэн хэрэглэж болохыг дараах дөрвөн жишээгээр харуулъя.

    I’m fed up!
    Garmaa:   I’m fed up with having to change the rolls on our fax machine.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ГАДААДЫН ХЭВЛЭЛД МОНГОЛ ОРНЫ ТУХАЙ

        «ОРОС, МОНГОЛ УЛС» СЭТГҮҮЛ: ДМИТРИЙ МЕДВЕДЕВИЙН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ: ШАЛТГААН, ҮР ДҮН, ХЭТИЙН ТӨЛӨВ  
        ХАЛХ ГОЛ: 70 ЖИЛИЙН ДАРАА  
    ОХУ-ын Эрхүү хотод хэвлэдэг «Орос, Монгол Улс» Азийн зурагт тойм сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ. Сэтгүүлийн энэ дугаарын ихэнх материалыг Халх голын байлдааны ялалтын 70 жилийн ойд зориулжээ. 

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АНУ-Д ХҮН АМИНЫ ХОЁР Ч НОЦТОЙ ХЭРЭГ ГАРАВ

            НЬЮ-ЙОРК. Өнгөрсөн баасан гарагт Флорида муж улсад 40 настай Жейсон Родригесын шархдуулсан таван хүний биеийн байдал дордоогүй бөгөөд амьд гарна гэж Орландо хотын цагдаагийн газраас мэдээлжээ.  Хуучин ажиллаж байсан газартаа ирж ноцтой хэрэг үйлдсэн энэ хүнийг цагдаа нар гурван цаг хүрэхгүй хугацаанд олж, баривчилсан байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • AIBA МОНГОЛЫН БОКСЧДЫГ УРИЛАА

    Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA/-ны ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцох урилгыг Монголын боксчдод ирүүлсэн байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ГЕННАДИЙ ЗЮГАНОВ БОЛОН ОКТЯБРИЙН СУРГАМЖ

    Оросын зүүний хүчний албаны баяр - арваннэгдүгээр сарын 7-ний өдөр коммунистуудын удирдагч Геннадий Зюганов үймээн дэгдээгч, радикал үзэлтний хувьд гэнэт гарч ирэв. Түүний нам бүтээлч сөрөг хүчний үүрэгтээ сэтгэл ханалгүй, үүнээс хойш засгийн эрхийн төлөө тэмцэх бодолтой байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Гурван сонирхолтой өгүүлэл

    Цэгээн шар хүн хэн бэ?

    Монгол хэлний “Өвөг” хэмээх үгийн гарлыг мөшгөх нь

    ЗХУ-д Монголчуудыг шүүн тасалсан механизм

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Бэй Аэриагийн Монголчуудын хөлбөмбөгийн сониноос

    Бэй Аэриагийн Монголчуудын хөлбөмбөгийн Зөвлөлөөс Монголын Хөлбөмбөгийн холбооны 50 жилийн ойд зориулсан тэмцээнийг өнгөрөгч есдүгээр сараас эхлэн явуулж байгаа билээ.  Уг тэмцээнд Бэй Аэриагийн "Таван цагариг", "Темескал Райдерс", "Хийморь", "Отгон од", " Хүлэг", "Гарьд", "Андууд" болон "Сакраментогийн  Монголчууд" гэсэн найман баг оролцож, тойргоор тоглож байгаа юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • “ЛЕНИН БА ХАРААГҮЙЧҮҮД”

    1971 онд В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойг манайд нижгэр тэмдэглэж байсныг санаж байна.  ЗХУ-д ч мэдээж бүр нижгэр тэмдэглэж байжээ.  Олон нижгэр нижгэр том арга хэмжээ зохиож байсны нэг жишээг дурдахад л Зөвлөлтийн бүх сонин, сэтгүүлүүд их багшийн мэлмий гийсэн өдөр “Ленин ба ...” гэсэн тэргүүн өгүүлэл эхний нүүртээ тавих үүрэг авчээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Ногоон картны сугалааны талаарх үнэн ба худал

    Эдийн засгийн хямралд орсон АНУ-д цагаачлалын бодлого хатуу болж байгаа ч гэсэн, дэлхий даяар байгаа хүмүүсийн энд ирж суурьших хүсэл нь хэвээр үлдэж байна. Монголчууд бид ч гэсэн ногоон картны сугалаанд хожиж, жил тутам албан ёсоор АНУ-д суурьшин ирж байгаа билээ. Харин энэ жилийн сугалаанд оролцох гэж байгаа хүмүүст хэд хэдэн зүйлийн тухай дурьдаж хэлэх нь зүйтэй гэж үзээд энэхүү материалыг бэлдлээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Өнөөдрийн байдлаар иргэдийн анхаарвал зохих асуудлууд:

    -          Жирэмсэн эмэгтэйчүүдэд тавих анхаарлыг илүү чухалчлах хэрэгтэй байна. Тэдний насны байдал, жирэмсэний хугацаа, хэд дэхь жирэмслэлт, амьдарч байгаа орчин гэрт юм уу? сууцанд амьдардаг?  амьдралын түвшин, ахуйн нөхцөл, ханиад тусаад хэд хонож байгаа, ужиг архаг суурь өвчинтэй эсэх, эмнэлэгт хэзээ хандаж үзүүлсэн гэх мэт нөхцөл байдал нь томуугийн өвчлөл, хүндрэл, эндэгдэлд их хамааралтай байгаа учир жирэмсэн эмэгтэйчүүд өөрсдөө, тэдний гэр бүлийнхэн, төрөл садан, найз нөхөд,  ажлын газрынхан, оршин суудаг амьдардаг баг хороо, сум дүүрэг, аймаг нийслэлийн засаг дарга,  харъяалж үйлчилдэг эмнэлгийн байгууллага зэрэг нь илүүтэй анхааралтай хандахыг зөвлөж байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • lХ Богд Жибзундамба: Монголдоо зүтгэн зүтгэн ирлээ

    Монголын  lХ Богд Жибзундамба Гандантэгчэнлин хийдийн урилгаар заларч байгаа билээ. Тэрбээр Жанрайсиг дуганд заларч,  Очирдарь их шүтээнд мөргөн, Цогчэн их дуганд морилон ном хурж айлдвар айлдлаа. Мөн Манзушир хутагтын хойт дүрийг арслант ширээнд  нь залах лүндэн буулгаж ёсоор болгов.  Их Богдын бие нэлээд чилээрхүү байгаа хэдий ч Монгол оронд зүтгэн зүтгэн ирсэн гэж байв. Тэрбээр бие лагшин чилээрхүү хэдий ч МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлчтэй цөөн хором хөөрөлдсөн юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Н.АЛТАНХУЯГ: ЗАСГИЙН ГАЗРЫГ БУЖИГНУУЛАХ СОНИРХОЛТОЙ ХҮМҮҮС БИЙГ ҮГҮЙСГЭХГҮЙ

        -Оюутолгойгоос орж ирсэн мөнгөнөөс иргэдэд 50 мянга төгрөг өгнө гэж яригдаад байгаа. Гэтэл сүүлийн үед энэ мөнгийг ханиадны эсрэг арга хэмжээнд зарцуулахаар болжээ гэх болсон нь үнэн үү?
        -Ч.Сайханбилэг: Урьдчилгаа төлбөрийн 100 сая ам.долларын хувьд хэрхэн зарцуулах талаар гишүүд янз бүрийн санал гаргаж байна. Энэ дагуу ажлын хэсэг ажиллаад саналаа нэгтгээд бүлэгт хүргүүлэх байх. Түүний дараа бид саналаа багцлаад Засгийн газарт хүргүүлнэ.
        -Н.Алтанхуяг: Засгийн газар өнөөдрийн байдлаар уг өвчний эсрэг долоон тэрбум төгрөг гаргачихаад байна. Вакцинд зориулсан тодорхой хөрөнгө хэвээрээ байгаа. Гол нь дэлхийн хэмжээнд  вакцины хүртээмж тааруу байгаа. Тэгэхээр урьдчилгаа байдлаар орж ирсэн 100 сая ам.долларт гар хүрээгүй гэж ойлгож болно.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ЭЙЧ 1 ЭН 1 ВИРУСЭЭС ХАМГААЛАХАД ЦЭГЭН МАССАЖ ТУСТАЙ

         Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газраас дараах сэрэмжлүүлэг, зөвлөгөөг хүргэж байна

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • БАРАК ОБАМА СОНГОГДООД НЭГ ЖИЛ ӨНГӨРӨХӨД: ГАДААД БОДЛОГЫН "ШИНЭЧЛЭЛТ"

        Барак Обамагийн засгийн газрын гадаад бодлогыг АНУ болон дэлхий дахинд ойлгож буй “шинэчлэлт” гэсэн үгийг  Дэд ерөнхийлөгч Жозеф Байден бодож олсон гэдэг. Энэ нь Орос улстай, лалынхантай, Кубатай харилцаагаа шинэчлэхийг хэлж буй. Энэ ухагдахуунд нэлээд  хэдэн утга байвч бага Жорж Бушийн бодлого сөргөлдөх бодлого байсан бол Обамагийн бодлого “нийтлэг үндэс”, “ерөнхий урьтал болгох зүйл” эрж хайх, “ойртох”, “харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд” чиглэсэн гэж америк шинжээчид үзэж байна. 

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • СИТВЕН СИГАЛЫН МОНГОЛ ЭХНЭР ХҮҮ ТӨРҮҮЛЛЭЭ

        Холливудын алдартай жүжигчин, буддист ренбүчи Стивен Сигал 2004 онд манай улсад зочилж Монголын уран бүтээлчидтэй Чингис хааны тухай кино хийхээр ирж байсныг та бүхэн санаж байгаа байхаа. Тухайн үед Монголын гоо үзэмж төгөлдөр охидыг киноны дүрд тоглуулахаар шалгаж мисс, загвар өмсөгч гээд олон охид үндэсний дээл хувцасаар гоёж Сигалын нүдэнд өртөхийг хүсч байсан.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • МОНГОЛЧУУДЫН МОНГОЛ УЛС

     "Даяар Монгол" гэдэг үндсэрхэг үзэлт байгууллагын тэргүүн Загас гэдэг эрээс Гитлер шиг хэв маягтай үсний засалтынх тухай асуухад "Энэ бол үндэсний үсний засалт" гэж хариулжээ. Үүнээс гадна тэрбээр "Би Засгийн газартаа итгэддэггүй.  Тэнд байгаа гишүүд хятад цустай, тэднийг жинхэнэ монгол хүн гэдэгт ч итгэдэггүй" хэмээн ярьжээ. Түүний тэргүүлдэг байгууллага нь Монгол Улсад хууль бус үйл ажиллагаа явуулдаг хятад, солонгосчуудыг даган мөрдөж, тэднийг хууль бус ажлыг зохих албаны газар илчилдэг байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ИХ АВАРГА АСАШЁОРЮҮ, ДАЛАЙ ЛАМТАЙ УУЛЗАВ

         Японы мэргэжлийн сумо бөхийн кюүшю башё энэ сард эхлэх бөгөөд ойрын өдрүүдэд мэргэжлийн сумо бөхийн холбооны бөхчүүд Фүкүока мужид тойргийн барилдаан хийж байгаа юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • МОНГОЛ УЛСЫН 2010 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ТАЛААР ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

    Эрхэм хүндэт УИХ-ын дарга аа,
    УИХ-ын эрхэм гишүүд ээ,
    Ирэх 2010 он бол Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2 дахь жил юм.
    Санхүүгийн хямралыг даван туулахад зайлшгүй шаардагдах шинэчлэлтийг хэрэгжүүлэхэд ихээхэн бэрхшээл, хүндрэлүүд тулгарч байсан хэдий ч хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудын тусламжтайгаар эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлж ирлээ. Бид өнгөрсөн онд үндсэн чиглэл, төсвийн төслийг боловсруулж, батлах явцдаа 2009 оны эдийн засгийн өсөлтийг өмнөх жилүүдийн түвшинд байхаар тооцож, таамаглаж байсан.  Гэвч санхүү, эдийн засгийн хямралын улмаас манай эдийн засагчид, судлаачдын таамаглаж байгаагаар эдийн засгийн өсөлт оны эцэст 1,0-1,5 орчим  хувьд хүрч буурах төлөвтэй байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ХҮНИЙ ЮУ БОДОЖ БАЙГААГ "ХАРЖЭЭ"

        Америкийн Калифорнийн Берклийн их сургуулийн эрдэмтэд хүний бодол санааг унших талаар чухалд алхам хийжээ. Британийн хэвлэлд бичснээр, тэд уураг тархины цахилгааны үйл ажиллагааг дүрс болгон өөрчилж, хүний  бодол санааг анх удаа "харж" чадсан байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • “Монголын Их Хатдын Нууц Товчоо” Бэстсэллэр номын жагсаалтыг тэргүүлж байна.

    Жак Уэтэрфордын Монголын их хатдын нууц товчоо номын тухай
    Энэхүү номын нээлт 2009 оны 10 дугаар сарын 19–нд Монгол оронд нээлтээ хийлээ. Дараа жилийн 1 сард АНУ төдийгүй дэлхийн олон оронд хэвлэгдэхээр бэлтгэгдэж байна. Тус номд Монголын их хатдын тухай, тэр дундаа “Монголын нууц товчоо”-нд өгүүлэгдсэн гэдэг боловч өнөө болтол олдоогүй байгаа “алдагдсан бүлгэг”-ийн бичсэн болно. Их Монгол гүрний болон дэлхийд өөрийн түүхээ дархлан үлдээж чадсан гайхамшигт Монгол хатдын тухай сонирхол татам түүхийг энэ номоос уншаарай.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ЗХУ-д монголчуудыг улс төрийн хэлмэгдүүллээр шүүн тасалсан үйл ажиллагааны механизм

    ... Монгол, монгол хүн, монголчуудын буюу монгол үндэстний хувь заяа XX зууны хувьд, тэр дундаа 20-30-аад оны үед хир зэрэг ноцтойгоор зөрчигдэж байсан тухай түүхэн баримт архив түүхэнд хангалттай хэдий ч гэсэн, харь нутагт чухамхүү, монгол иргэдийн, тэр байтугай монголын удирдагч, улс төрийн зүтгэлтнүүдийн эрх ашиг, хувь заяа юутай эмгэнэлтэйгээр, хүний эрхийн хувьд ч, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд ч, ер нь жирийн хувь хүний хувьд хэрхэн хохирч, хэлмэгдэж байсан талаар баримт нууц хэвээр үлдсээр иржээ.  ОХУ-д өнөөдрийг хүртэл монгол ирэдийн түүх архивын мөрдөн байцаалтын болон хэрхэн шийтгэж ирсэн баримтуудыг нууцалсаар ирсэн бөгөөд зөвхөн тоотой хэдийг жил болгон улс төрийн бодлогын агуулгаар ирүүлдэг, үнэн хэлбэл очиж гуйж гувшиж байж олж авдаг гэхэд хилсдэхгүй билээ …   

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • EDWARD

    Ballad
    ЭДУАРД
    Английн эртний дууль
    Л.БАТБАЯРын ОРЧУУЛГА
    - Хэний цусаар чи сэлмээ будав?
    Эдуард, Эдуард!
    Хэний цусаар чи сэлмээ будав?
    Хилэнцэт харц чинь юутай аймшигтай!

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Монгол зураг-7-р хэсэг

    Түрүүч нь Монгол зураг-6
    Нэг дэхийн өглөө бол Галаагийн хувьд хамгийн дургүй өдөр. Учир нь хагас, бүтэн сайны урт амралтын дараа өглөө эрт босож ажилдаа явна гэдэг бие, сэтгэлийн хувьд хүндрэлтэй өдөр шиг санагддаг. Яагаад ч юм энэ өглөө нэг л хамаг бие нь хүндэрсэн, сэтгэл санааны хувьд тааламжгүй санагдана. Манай хүний хувьд томиллолтоор явж байгаа болохоор заавал өглөө эрт сэрэх албагүй байсан ч нэг дэх өдрийн өглөө эрт сэрчихдэг дадлынхаа дагуу нэг л босох дургүй нүдээ анисан чигээрээ хагас зүүдлэх, бодохын завсар сэрүүн хэвтэж байлаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Л.Н.Гумилев. Хоёрдугаар хэсэг

    УГСААТНЫ ЧАНАР
    ЭНД ЮУНД УГСААТАН ҮҮСЧ, БАС АЛГА БОЛДОГ ҮЙЛ ЯВЦ, УГСААТНЫ НИЙЛЭГЖИЛТИЙН ЕРӨНХИЙ ТАЙЛБАРЛАЛ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БАЙХЫН ҮҮДНЭЭС БАЙГААГААРАА БУЙ УГСААТНЫ ҮЗЭГДЛИЙН ОНЦЛОГИЙН ЖАГСААЛТЫГ АГУУЛНА

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • МОНГОЛД АВИЛГА “ОГТ БАЙХГҮЙ”…

    Манайхны авилгын талаарх төсөөлөл тун ядмаг бөгөөд хэт гэнэн. Авилгадагч нь том гэгч дипломат цүнхэнд, эсвэл “лаг том” шуудайд дүүрэн “ногоон” чихэж үүрчихээд авилгачийн гэрт юмуу албан өрөөнд орж ирнэ. Зарим нь бүр заавал баригдах гэж байгаа юм шиг “гэрч” буюу зуучлагчтайгаа орж ирдгийм ш дээ. Тэгээд ширээн доогуур нь түүнийгээ сэмхэн гулгуулна. Авилгач тэрийг нь тосч аваад “түй” гэж байгаад л мөнгөө “нэг нэгээр нь” тоолоод л, сейфэндээ өрж хийгээд л…Ёстой атаархаж үхмээр…”Яааааг”, энэ үед нь л “бариад авах” ёстой байхгүй юу. “Яааая”, энийг л “баримтжуулаад” авсан бол ёстой “янзтай”, даанч манайхан ингэж чадахгүй л дээ гэж олонхи монгол иргэн үнэн сэтгэлээсээ харамсах. “Манайхан” гэдэг нь АТГ юмуу даа, би сайн “ойлгодоггүй” юм.. .

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРААС ЗӨВЛӨЖ БАЙНА

         Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газраас дараах сэрэмжлүүлэг, зөвлөгөөг хүргэж байна
         Хэрэв танд  38 хэмээс дээш халуурч, халуун буухгүй байх, амьсгаадах, амьсгал давчдах, цээж хөндүүрлэх зэрэг илрэл гарвал яаралтай эмнэлгийн тусламж хүсэх хэрэгтэй

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • БИ ЭМЗЭГ БҮЛГИЙН ИРГЭН БОЛМООРГҮЙ БАЙНА

        Би эмзэг бүлгийн иргэн биш. Хүн амын цөөхөн хувийг эзэлдэг хөрөнгө мөнгөтэй, хувьдаа хур баялагтай нийгмийн чинээлэг давхаргынх бүр ч биш.  Халаасны хэмжээ, олдог орлого, амьжиргааны түвшнээрээ хүссэн хүсээгүй ялгарах болсон өнөөгийн нийгэмд манайх гэж айл хоёр идэхгүй, хоосон хонохгүй, буяны өглөг тараахгүй ч бусдаас гуйхгүй, ажлаа хийгээд амьдралаа залгуулаад явж байгаа монголын мянга мянга дундаж гэр бүлийн л нэг.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Японы дэлгүүрүүд монгол тараг худалдана

    ШУТИС  болон Мияаконожо хотын сүү, сүүн бүтээгдэхүүний компани хамтран эрдэм шинжилгээний ажил хийж байгаа ажээ. Сүү, сүүн бүтээгдэхүүний судалгаа хийж буй Мияаконожо хотын эрдэмтний ярьснаар, ирэх жилээс Японы дэлгүүрүүд монгол тараг зарж эхлэх гэнэ. 

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АНУ-ын нийслэлийн зүрхэнд Монгол зураачийн үзэсгэлэн нээгдэнэ.

    Вашингтон Ди Си хотын төв, F гудамжинд Caos on F нэртэй нэгэн галлерей оршино. Галлерейд зураачдын уран зургаас гадна торго, даавуу, модон дээр урласан бүтээлүүдийг илүүтэй сонирхон тавьдаг. Нэр хүндтэй энэхүү галлерейд манай монгол зураачийн бүтээл бараг хоёр сар орчим залрах нь нэр төрийн хэрэг юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • МОНГОЛ УЛСАД 14 ХОНОГ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ ЗАРЛАЛАА

    Томуугийн А хүрээний /H1N1/ вирусын халдвар хурдацтай тархаж байгаа учир 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллахаар боллоо.
    Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Засгийн газрын ажлын хэсэг өчигдөр хуралдан  уг шийдвэрийг гаргалаа. Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд энэ талаар  мэдээлэл хийв.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АНУ-д Элчин байсан Р.Болдыг Гадаад харилцааны сайдад санал болгож магадгүй байна

    Шинэ Ерөнхий сайд С.Батболд орон онгойсон Гадаад харилцааны сайдад Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болдыг санал болгож магадгүй байна. Энэ суудалд Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил нарын нэр яригдаж байсан юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • "Эх оронсог" үзэлтэй байцгаая

                                                                Сүр жавхлан
     Энэ намрын дунд сарын бэлэгт сайн өдөр, Монголын Засгийн газар "алдарт"  Оюутолгойн гэрээнд ёслол төгөлдөр гарын үсэг зурж, сүр жавхланг бадруулав.
       Сүр жавхлан гэснээс тэр нэгэн жил, Монгол Улсаас Оросын холбооны Улсад төлөх учиртай байсан "их өр"-ийг төлж дуусав хэмээн яг энэ өдрийнх шиг ёслол төгөлдөр хөгжилдөж асан. Концерт тоглож, олон нийтийн өмнө чанга чангаар тэврэлдэж, уяхан зарим нь нус нулимстайгаа хутгалдаж байв даа. Харин өнөөдөр, сүр жавхланг бадруулан байж, ёслол төгөлдөр тунхаглаж байсан мөнөөх "их өр" төлөгдсөн эсэх нь эргэлзээтэй болж түмэн олныг гайхашруулав.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • МОНГОЛ ХҮҮ МАНЗУШИР ХУТАГТЫН ХОЙД ДҮРЭЭР ТОДРОВ

          Манай улсад есдүгээр Бог Жибзундамба бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн урилгаар айлчилж байгаа билээ.  Тэрээр энэ сарын 26-ны билэгт сайн өдөр Манзушир хутагтын хойд дүр  донхор хутагт Цэрэндоржийн удаах дүрийг тодруулж сэнтийд нь заллаа.  Богд хаант Монгол Улсын хамгийн сүүлчийн ерөнхий сайд, халхын тамгатай долоон хутагтын  нэг  Цэрэндоржийн долоо дахь дүрээр Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат бар жилийн бар сар, бар цагт мэндэлсэн 12 настай хүү Даваанямын  Цэвээндорж тодорсон юм.  Тэрээр Төв аймгийн нэгэн ламын хүү бөгөөд "Хүмүүн" цогцолборт суралцдаг.  14 дүгээр далай лам, Есдүгээр Богдод Дашчойнхорлин хийд, Монголын сүсэгтэн олон хүсэлт тавьсны үндсэн дээр ийнхүү шашны дэг ёс, уламжлалын дагуу тодорчээ. 

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • 680,5 МЯНГАН ТОЛГОЙ МАЛ ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ

         Монгол Улсын ХХААХҮЯ энэ онд ОХУ-д экспортлох үржлийн хонь, ямааны тооны хязгаар тогтоож, Монголын 15 аймгаас 327,5 мянган толгой хонь, 353,0 мянган толгой ямаа, нийт 680,5 мянган толгой мал гаргах зөвшөөрөл олгоод байгаа. Үүнийг эрчимжүүлэх, үр өгөөжийг нэмэхэд хоёр тал санаачилга гарган, ажлаа шуурхайлах талаар ОХУ-ын БНТува Улсын Засгийн газрын дарга Шолбан Валерьевич Кара-Оол өнгөрсөн долоо хоногт ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайтай уулзах үеэрээ ярилцав.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ДУУГҮЙ БАЙСНЫ ГАВЬЯА ГЭЖ БАЙХ УУ.

    Сэтгэл сайт хүн өөрийн хийсэн сайн үйлсээ бусдаас илүү, бүхнээс дээгүүр гэж үздэггүй, хийх л ёстой үүрэг даалгавараа хийж ирсэн, хэн ч байсан тэгэх л байсан, миний гавьяа гэж юу байхав хэмээн даруу төлөв загнан нийгмийн шударга ёсны үнэлэмжээс байнга хоцорч ирсэн байдаг.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АНУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭХ ЗАМДАА ОРЖЭЭ

    ВАШИНГТОН. /ИТАР-ТАСС/. Америкийн эдийн засаг сэргэх замд орж байна. Худалдааны яамнаас гаргасан сүүлчийн мэдээ үүнийг харууллаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэлэв. Энэ тоо баримтаас үзвэл, гуравдугаар улиралд эдийн засгийн өсөлтиийн хурдац 3,5 хувиар өссөн нь сүүлийн хоёр жилийн хамгийн сайн үзүүлэлт юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • НЬю-Йорк хот /The City of New York/ /үргэжлэл/ Рокфеллер Төв. /The Rockefeller Center/

           Та бүхэндээ  НЬю-Йорк хотын алдартай, жуулчид болон сонирхогчдын бүхий л улирлын туршид очиж сонирхох дуртай газрын нэг болох  Манхеттенд байралдаг Рокфеллер төвийг танилцуулая.Уг төв нь манайхаар бол НЬю-Йорк хотын төв талбай нь бөгөөд 70 гаруй жилийн өмнө загварыг гаргаж барьсан Америкийн архитектурын сор бүтээл гэгдэдгээрээ дэлхий дахинаа алдаршсан байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • МОНГОЛ УЛС ОРОСООС НҮҮР БУРУУЛАХГҮЙ

        Монгол улсын Ерөнхий сайд Санжийн Баяр эрүүл мэндийн байдлын улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөний дараа тус улсын шинэ удирдлага Орост нэг их талтай хандахгүй, энэ нь хоёр талын худалдаа-эдийн засгийн харилцаанд нөлөөлнө гэсэн мэдээ Оросын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд гарлаа. Гэлээ ч, өмнө нь Монгол, Оросын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрүүд өөрчлөгдөхгүй гэж Оросын ШУА-ийн Дорнод дахиныг судлах хүрээлэнгийн Монголын тасгийн эрхлэгч Владимир Грайворонский “Росбалт” агентлагийн сурвалжлагч Дмитрий Пановкинтай ярилцахдаа мэдэгдэв.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ОКТЯБРИЙН ХУВЬСГАЛ МАНДТУГАЙ

    "Хэрвээ Антант Германыг дийлвэл Орос улс Европт ноёлох байр суурьтай болох юм байна"
        Бидний 35-аас  дээш насныхан бага наснаасаа л "Аугаа Октябрийн социалист  их хувьсгал"-ын "хувьсгалжуулах үзэл санаа"-гаар тархиа балбуулж өссөн сөн.  Ямартаа л "Байн байсаар зөвхөн нарыг л үлдээх Октябрь" гэж  их Нацагдорж  маань дуун алдаж байхав дээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • "ЧИНГИС ХААН ДЭЛХИЙН ЦОМ"-Д ЖҮДОЧИД ДЭД БАЙР ЭЗЛЭВ

         Монголд төдийгүй Ази тивд анх удаа зохион байгуулж буй жүдо бөхийн Дэлхийн цомын цуврал тэмцээн Улаанбаатар хотноо өнгөрсөн бямба, ням гарагт Спортын төв ордонд болж амжилттай өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион явуулсан "Чингис хаан дэлхийн цом 2009" тэмцээнд 13 орны 128 тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдөж аваргаа тодруулав.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио