Tue09022014

Last updateWed, 27 Aug 2014 7pm

 
 
Шүүх
  • Монголдоо очмоор байна, гэхдээ...

    Эх орон
    Харь нутагт ажиллаж, амьдарч байгаа монголчууд эх орноо чин зүрхнээсээ санадаг.
    Монголдоо байхдаа эх орноо магтан дуулж , шүлэглэж, биширч байснаасаа шал өөр мэдрэмжээр "эх орон"  гэдэг үгийг ойлгож хүлээж авдаг юм. Хүний газар жаргаж, зовж, ядарч , баярлаж явахдаа буцаад очих өөрийн эх оронтой байна гэдэг ямархан их өмөг түшиг, сэтгэлийн нөмөр нөөлөг, омгорхол бардамнал байдгийг ямар ч сурталчилгаагүйгээр зүрхнийхээ гүнд мэдэрнэ. Бүр зүрхнийхээ гүнд шүү.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ГАНЦ ОЛДОХ ТҮҮХЭН БОЛОМЖ

    Хэдийгээр өнөөгийн Монголчууд бидний эдлэж хэрэглэж хараахан амжаагүй боловч манай босгыг давж орж ирчихээд байгаа боломж бол үндсэндээ үлгэрт ч гарамгүй түүхэн боломж юм . Өнөөдрөөс зуун жилийн өмнө бид тусгаар тогтнолын тухай мөрөөдөж байлаа . Тэр үед Англи Франц Америк Япон Орос зэрэг орноор удахгүй тунхаглан зарлах тусгаар тогтнолоо хэрхэн зөвшөөрүүлэх билээ гэдэгт манай тухайн цагийн сэтгэгчдийн оюун бодол чиглэгдэж байлаа . Түүнээс хойш зургаахан жилийн дараа олж авсан тусгаар тогтнолоо тануулж автономи эрхийг гутамшигтайгаар үүрэхдээ монголчууд томоороо түрий баригч гүрнүүдэд ясандаа тултал гомдсон .

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Гахайн томууны хүний өвчлөлөөс сэргийлэх 10 зөвлөгөө

        Дэлхий даяар санхүүгийн хямрал дэгдэж, хүмүүсийн сэтгэл санааг үймрүүлж байгаатай зэрэгцэн гахайн томуугийн хүний өвчлөл дахин сэтгэл түгшээсэн асуудлыг нэг боллоо. АНУ, Мексикт энэ өвчний улмаас олон хүн нас барах болсон тул америк мэргэжилтнүүд өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай зөвлөж гаргажээ. Энэ зөвлөгөө бидэнд ч мөн илүүдэхгүй гэсэн үүднээс уншигч та бүхэнд Фокс ньюс агентлагийн сайтад мэдээлсэн эмч Клиффорд Бассетын доорх 10 зөвлөгөөг өгье.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АНУ-гийн монгол судлаач эрдэмтэн МУИС-ын хүндэт доктор болов

    Монголчуудын дунд "Хубилай хаан" бүтээлээрээ танигдах болсон доктор, профессор Моррис Россабид МУИС-ийн ОУХС-ийн хүндэт доктор цол өргөмжлөл гардуулав. МУИС энэхүү эрхэм хүндэт цолыг хүн төрөлхтөний хөгжил дэвшлийн тусын тулд улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралыг өөрчлөн шинэчлэх, хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлуулах, шинжлэх ухаан, соёл, боловсролыг хөгжүүлэх үйлст жинтэй хувь нэмэр оруулсан нэртэй эрдэмтэн, энх тайван, олон нийтийн байгууллага, төр, нийгмийн зүтгэлтэн хүмүүст олгодог аж.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Судалгаагаар 50,6 хувь нь Ц.Элбэгдоржийн төлөө саналаа өгнө гэжээ

    “Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санал бодлын шинэ судалгааг хийсэн байна. Судалгаанд Улаанбаатар, Орхон, Архангай, Дорнод, Дорнговь, Ховд аймгийн 1240 иргэнийг хамруулжээ. Судалгааг 2009 оны 4-р сарын 15-наас 26-ны хооронд явуулсан байна. Судалгааны дүнг нийслэл хот, хөдөө харьцуулсан байдлаар харуулав. Энэхүү судалгааг ХБНГУ-ын Конрад Адэнауэрын Сан санхүүжүүлжээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Орост өр төлөх ёсгүй байжээ

    Их гүрнүүд багтдаг Парисын клубын хуралдаанаас 2004 оны 1 сарын 15-наас эхлэн том улсуудад төлөх бага улсуудын өрийг бүрмөсөн цайруулах уриалга гаргасан байна. Энэ уриалгад ОХУ нэгдсэн болохоор монголчууд 20 хоног хүлээчихсэн бол нэг долларын төлбөр төлөхгүй өр автоматаар цайрчих байжээ.

    Харин Их удирдагч маань яаран төлөхөөр шийдсэн байна. Яагаад?

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • “ДЭНВЕР-2009” Хөлбөмбөгийн тэмцээнд хамгийн олон баг оролцоно

    “Алтан бөмбөг” клубын захирал, “ДЭНВЕР-2009” Тэмцээний ерөнхий зохион байгуулагч  Б. Баярсайхантай  Америкийн Монголчуудын хамгийн том тэмцээн болох Хөлбөмбөгийн тэмцээний тухай  ярилцлаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ЗАН ҮЙЛИЙГ ЗААСАН ГАГАРИН

    Оросын төдийгүй, Зөвлөлтийн төдийгүй, Дэлхийн, хүн төрөлхтөний анхны сансрын нисэгч Юрий Гагарин Дэлхийг Восток хөлгөөрөө ганцхан тойроод буусан. Араас нь сансарт дүүлсэн Герман Титов Дэлхийг 17 тойрсон. Тэглээ гээд Титов, Гагаринаас 17 дахин мундаг гэсэн үг биш ээ. Гагарин агуу. Гагарин анхдагч. Хүн төрөлхтөний түүхэнд Гагариний нэр арилшгүй агаад баларшгүй. Өнөөдөр Дэлхийд сансрын нисэгч олон болсон. Тэд сансарт Гагаринаас хамаагүй удаан нисч, Гагаринаас хамаагүй нарийн судалгаа, шинжилгээ хийсэн биз ээ. Гэвч өнөөдөр бид тэр олон сансрын нисэгчийн дийлэнхийнх нь нэрийг ч мэдэхгүй.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Аая яаая, Баабар ингэж өгүүлэв

    Хүн эрдэм сураад туйлдаан хүрвэл нэг юм болдог гэнэ лээ, чухам юу болдогийг нь бүү мэд. Ямар ч атугай “юм болчихсон” хойно хэлж ярих нь бусдаас онцгой л байдаг байх. Жишээлбэл үг ярихыг ярина хэмээх бус өгүүлэх хэмээдэг ажгуу. Хятадын эртний зохиолд дөнгөсхийвэл Күнз өгүүлрүүн гэж байдгийг үзэхэд богд хүн л сая “өгүүлэх”-ийн зиндаанд хүрдэг байх даа. Энгийн хар тэргүүтэн бол зөвхөн яриад л чалчаад явдаг байлгүй.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ТИТЭМ ҮГ - Сайн эхнэр амьдралын аврал

    Эр хүн монгол гэрийг тулан тогтоож байдаг багана нь бол эхнэр хүн барин тогтоож байдаг бүслүүр нь юм. Багана, бүслүүр хоёр бат бэх байж гэр бат бэх байна. Тулах багана, бүслэх бүслүүр муу бол анхны шуурганаар л гэр салхинд хийснэ. Монголчууд “сайн морь замын хань, сайн эхнэр насны хань” гэж эрт дээр үеэс ярьж, сайн ханьтай болохыг юу юунаас илүү чухалчлан үздэг байв. Амьдралын ханиа зөв сонгоно гэдэг алтан дэлхийд хүн болж төрөхтэй дүйцэхүйц учрал ерөөл мөн билээ. Заяаны сайн ханиуд бие биедээ гэрэл гэгээ болон, өрх гэртээ өнгө жавхаа цацруулж, нүүр дүүрэн мишээж байдаг бол сайн эхнэр, ханилж түшсэн ханиа түнэр харанхуйд ч зул болон гэрэлтүүлж байдаг юм. Тийм болохоор монголчууд “сайн эм эрдээ зул, муу эм эрдээ бул” гэж хэлж ярьж ирсэн биз ээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ

    Мексикийн Холбооны Улсад Swine Flu (Гахайн томуу ) өвчлөл дэгдэж, 2009 оны 4 дүгээр сарын 13-наас хойш 1600 хүнд халдварласны дотор 160 орчим хүн амь насаа алдсан аж. Зуны амралтаар, жуулчлалаар тэнд очсон оюутан сурагчид, аялагчдаар дамжин АНУ, Канад, Испани, Шинэ Зеланд, Бразиль, Франц, Израиль, Өмнөд Солонгос , Шотланд  зэрэг улсад  уг өвчний тохиолдол илэрсэн. Дөрөвдүгээр сарын 27-ны байдлаар АНУ-ын Калифорни, Техас, Нью Йорк, Охаёо  мужуудад  нийт 40 тохиолдол бүртгэгдсэн, гэхдээ хүний амь үрэгдээгүй байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Х.Тэмүүжин Паркинсоны хууль болон монгол парадокс

    Сүүлийн үед үнийн өсөлтөөс болоод хүмүүс бухимдаж, олон талаар өөр хоорондоо маргаж, мэтгэж байна. Маргааны гол сэдэв нь: -"Төр оролцож зах зээл дээр нийтэд нь үнийг тогтоон барих ёстой. Тэгэхгүй бол энэ хэдэн шуналтай бизнесменүүд ашгаа бодоод иргэдийг бодохгүй байна". -"Үгүй ээ зах зээлд өөрт нь итгэж төр зөвхөн орлого багатай ядуучуудад хандан тухайлан тэдэнд л зориулсан халамжийн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Төрөөс нийтэд нь үнэ зохицуулах гэвэл эсрэг үр дүн гарч орлого багатай иргэд хамгийн түрүүн хэлмэгдэх аюултай" гэх мэтчилэн.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Баабар: Айдас

    Бяцхан хүү Сайнбаяр багшаасаа айна. Хичээлээсээ биш багшаасаа. Баяр ёслол тэмдэглэх, анги засах, нийтийн арга хэмжээ гээд багш нь хүүхдүүдээс байнга мөнгө нэхнэ. Хүүд ийм мөнгө байхгүй. Ээжид нь ч байхгүй. Багш хүүг энэ хэргээр байнга дарамтлана. Сайнбаяр их айдастай яваа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Солонгост худалдагдсан Монгол бүсгүйн үнэн байдал

    Сүүлийн үед, үнэxээр сэтгэл сэрт xийлгэмээр Солонгос xүнтэй гэр бүл бологсодын талаарx мэдээ мэдээлэл, тоо баримт, сэрэмжлүүлэг...Өнөө энэ цаг үед, гадаад хүнтэй гэрлэвэл, мөнгөөр дутагдахгүй, сайхан амьдарч болох юм гэдэг ойлголт манай нийгэмд түгээмэл болж, энэ замыг олон монгол хүүхнүүд сонгох болсон нь нууц биш. Амар хялбар аргаар сайхан амьдрах мөрөөдөл гэдэг тийм сайхан зүйл биш гэдгийг ийм замд ороод зовж, зүдэрч яваа олон бүсгүйчүүдийн амьдрал харуулан нотолж байгаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Монголын үрс маш олон болог

    "Үртэй бол баян"  гэдэг. Хүүхэдтэй болох амархан, харин хүн болгож төлөвшүүлэх амаргүй. Нэгэнт төрүүлсэн хүүхэд маань бидний амьдралын хагас нь болж хувирдаг. Цаг ямагт хүүхэддээ анхаарал халамж тавьж, өмнө нь тулгарч байгаа олон асуудлыг хамтдаа шийдэх хэрэгтэй болдог. Бидний амьдралын  сайн муу, олон асуудлын үндэс нь хүүхэд болж хувирах нь олонтаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Хөрөнгийн биржээр арилжаа хийсэн миний туршлага хоёрдугаар хэсэг

    Одоогоос хоёр сар орчмын өмнө бичсэн хөрөнгийн биржийн наймааны тухай эхний хэсэгтээ хүмүүсийг залхаахгүйн тулд аль болох товчилж дурдсан. Иймд их олон мэдээллийг орхисон юм. Энэ нь уншигчдын зүгээс надад олон асуулт тавихад хүргэсэн тул энэ сэдвийг үргэлжлүүллээ. Тэгэхлээр танд хамгийн түрүүнд та ямар брокер дилерийн компани сонгох хэрэгтэй вэ? гэсэн асуулт гарч ирэх нь ойлгомжтой.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • БАЙЛДАГЧААС ХУРАНДАА ХҮРСЭН ЗАМ ХААНААС ЭХЛЭВ?

    Намайг 1983 онд Орос хэлний Багшийн Дээд Сургуульд ажиллаж байхад нэг казах оюутан байж билээ. “Манай ах” гэж их ярина. Ахаараа их бахархана. “Манай ах хурандаа” гэнэ. Нүд ам, дүр төрх, аялга дуудлага нь ч казах, нэр нь ч казах (харамсалтай нь би нэрийг нь мартжээ) тэр хүү бахархдаг ахынхаа тухай надад нэг өдөр асуугаагүй байхад минь ярьж өгсөн юм. Бахархахаас ч аргагүй ах аж.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Ц.Элбэгдорж дэлхий даяар тархсан монгол ахан дүүстээ захидал илгээжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж дэлхий даар тархсан монгол ахан дүүстээ хандан захидал бичжээ. Захидлыг бүрэн эхээр нь нийтэллээ.

    Сайн байцгаана уу,

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж би дэлхий даяар тархан суугаа элэг нэгт Монгол ахан дүүс та бүхэндээ амар амгаланг тань айлтган мэндчилж байна. Хорин жил хүлээсэн Монгол орноо Ардчилсан Ерөнхийлөгчтэй болгох нэр хүндтэй үүргийг журмын нөхөд маань надад ноогдууллаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Америкийн Ерөнхийлөгчдийн тухай сонин баримтууд - 2

    АНУ-ын Үндсэн Хуулийн дагуу Ерөнхийлөгч нь дэндүү илэн далангуй байж болохгүй бөгөөд худал хэлэх эрхгүй. Хэдийгээр Ерөнхийлөгч худал хэлэх эрхгүй боловч хүсэл зорилгодоо хүрэх буюу улс орныхоо эрх ашгийн төлөө арга буюу худал хэлэх явдал гарч байсныг   Laurence M. Vance “Christianity and War”, Todd Davis and Mark Frey “The New Big Book of U.S. Presidents”, Steven Graubard "Command of Office: How War, Secrecy, and Deception Transformed the Presidency, from Theodore Roosevelt to George W. Bush"   ном, сонин хэвлэлээс түүвэрлэн авав.
    Анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон /George Washington,1789-1797/  1795 онд Англитай хийсэн нууц гэрээнийхээ зарим заалтуудыг Конгресст мэдэгдэхээс зайлсхийж байжээ. 

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Хор – 2 (өгүүллэг)

    -  Зоригоо би наадхыг чинь харахгүй ээ гэж байдгаараа бархиран хойшоо зулрахад
    -  Чи чинь одоо яачихаад байгаа юм бэ? Хүнээр тоглоод байгаа юм уу хаашаа юм. Одоохон аав ээж ирэх гээд байна. Тэднийг ирэхээс өмнө амжуулахгүй бол болохгүй гээд мөрнөөс минь ганцхан татаад нөгөө өрөөнд оруулчихав.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Мазохист нийгэм

    Агуу их суутнууд зовж шаналж  үхсэн нь хүмүүст их таалагддаг.

    Ван Гог ганц ч зургаа зарж чадахгүй шоолуулж,  галзуугийн эмнэлэгт хоригдож, хэн ч ойлгохгүй хорвоод багтрахдаа чихээ огтолж байсан нь хүмүүст хамгийн их таалагддаг. Тэрнээс биш хүмүүс Ван Гогийн бүтээлүүдийг танихгүй, ганц нэгийг нь танилаа ч гэсэн яагаад хамгийн агуу гайхамшигт зураач гэгддэгийг нь мэдэхгүй, сонирхохгүй. Түүний зургаас тас огтлогдсон наран цэцэг хүртэл амьдаас амьд амьсгалж байхыг олж харахгүй. Харин тэр цэл залуугаараа ганцаардан шаналж өөрийгөө буудаж алсан нь хүмүүст таалагддаг. Ван Гогийн чихээ огтолсон нь хүмүүст таалагддаг.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Алдарт “БӨГЖНИЙ ЭЗЭН” Монгол хэлээр хэвлэгдэн гарлаа

    "Хорьдугаар зууны уран сэтгэмжийн зохиолуудын хамгийн агуу нь..." - Sunday Telegraph

    "Тунгаамал алт мэт ер бусын онцгой бүтээл..." - New York Times Book Review

    "Орчин үеийн утга зохиол дахь агуу шидэт туурвилуудын сор нь..." - Time

    "Жинхэнэ төгс төгөлдөр бүтээл... уран сэтгэмж, яруу найраг, ур чадвар, нууцлаг ер бусын адал явдал... энэ бүхний гайхалтай найрал болсон баатарлаг тууль..." - Boston Sunday Herald

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АЙДАС, АЙ ЯА ЯА…

    Сүүлийн хэдэн жил надад сайн болон муугаар ханддаг хүмүүсийн ганц хэлдэг юм нь “болгоомжтой байгаарай”, “сайхан мэдээрэй”, “цаадуул чинь яаж ч мэднэ шүү” гэсэн бараг ижилхэн үгс юм. Яагаад ? Сүүлийн үед “утсыг чинь чагнаж байгаа шүү”, “компьтерийг чинь IP-ээр нь олчихно шүү” гэж хэлэх нь олшров. Хүмүүс нэг л айдастай болчихож. Ийм айдас нийгмийг хамарсан сэтгэл зүйн түгээмэл үзэгдэл болсон нь илт учраас энэ тухай өгүүлэхээр шийдэв…
    Хүн болгон айдаг
    Хүн болон алив амьд амьтан, заримдаа ургамал ч хүртэл амьдрал хэмээгч АГУУ зүйлээ хамгаалах төрөлхийн зөн билэгтэй байх.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Цахиагийн Элбэгдоржийн оюутан, сурагчидтай

    Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийн оюутан, сурагчидтай уулзахдаа сургалтын төлбөрийн талаар хэлсэн үг

    Уучлаарай залуусаа, би ийм шударга бус, хуурамч, хорлонтой амлалтыг хараад дуугүй байж чадсангүй

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Хор – 1 (Өгүүллэг)

    Би тэр нэгэн өдөр их л хөл болж, сэтгэл гарган байж өлгөж байсан гэрлэн хаягаа буулгаж байхдаа тийм гэхийн аргагүй гуниг, гутралд автаж байв. Бүр цааш нь сэтгэл зүрхээ чагнаархвал энэ гутамшигт байдлаасаа би өөрөө ч ичиж байлаа. Эрхэлж байсан бизнес нь дампуурахад хэн л тийм аятайхан байв гэж дээ. Тэгээд үйлчилгээгээ зогсоож, орон сууцны нэг давхрыг тохижуулж хийсэн түрээсийн байрнаасаа гарахаас өөр аргагүй болсон юм. Нэгэнт доторхи эд хогшлоо зөөж дууссан тул энэ гэрлэн хаягаа буулгахаас өөр аргагүй.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Маргааш хагас шигшээ тоглолтууд болно

    Бэй Аэриагийн Монголчуудын Хөлбөмбөгийн Зөвлөлийн нэрэмжит тэмцээний тойргийн тоглолтууд өнгөрөгч ням гаригт өндөрлөсөн билээ.  Хагас жил хүрэхгүй хугацааны өмнө хоёр бүтэн баг ч бүрддэггүй байсан бол Бэй Аэриад өдгөө эн тэнцүүхэн зургаан бүтэн баг буй болоод байгаа билээ.  Энд зүгээр ч нэг санаагаараа тэнцүүхэн гээд хэлчихсэнгүй. Тоглолт, тэмцээний явцаас харахад ийн хэлэхэд хүргэж байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Хүний нутагт суугаа Монгол ахан дүүсээс тань

    Хүний нутагт суугаа Монгол ахан дүүсээс тань
    Бүрэн Монгол улсын эцэг, Ерөнхий сайд Санжаагийн Баяр Таны амар амгаланг эрэн мэндчилье.

    Гадаадад суугаа Монголчууддаа хандан таны бичсэн бүлээн үгтэй захидлын хариу болгон Монгол Улсын Засгийн Газарт хандан гурван хүсэлт өргөж буйг хүлээн авна уу.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ТИТЭМ ҮГ - Оролдлого сайт оройд нь гарна

    Орь залуу оюутан насны таван жилийг ор зэрэгцүүлэн унтаж, өөхтэй талх, шарсан төмс хуваан идэж хамт өнгөрөөсөн украйн андтайгаа одоо ч холбоо, харилцаатай байдгийм. Найз маань нэгдүгээр ангийн эхний хагаст тооны шалгалтандаа бүдэрсэн юм. Тэр тухай сургуулийн захиргаанаас эцэг эхэд нь захидал бичжээ. Азаар захиаг аав, ээж нь биш, ах нь түрүүлж уншаад хав дарсан байна. Аав, ээж тэр гайтай захиаг уншсан бол яана аа гэж үе үе халаглан ярьдагсан. Эцэг эхдээ мууг дуулгаж, муухайг үзүүлэхгүй гэсэн бодолтой элбэрэлт үр, ухаант хөвүүний ухаалаг бодол санаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Салхит хотын Монголчууд ширэн бөмбөгөөр тэмцэлдлээ

    Америкийн Монголчуудын дунд тоо хэмжээгээрээ яалт ч үгүй эхэнд орох Чикагогийн Монголчууд хөлбөмбөгийн аваргаа шалгаруулах ээлжит тэмцээнээ өнгөрсөн Ням гарагт (4/19) амжилттай зохион байгуулж явууллаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Нэг сумаар хэдэн туулай буудаж болох вэ?

    Энэ удаа би Улаанбаатарын утааны сэдвийг барьж авахаар шийдлээ. Үнэндээ би гадаадад амьдардаг л даа. Надаас танил нөхөд, ойр дотныхон маань хэзээ Монголд буцах гэж байна гэж асуудаг юм. Гэвч миний сэтгэлийг зовоодог, Монголд очихоос төвөгшөөгөөд байдаг олон шалтгааны нэг нь Улаанбаатарын утаа билээ. Би өөрөө бол эрүүл мэндийг мөнгөнөөс илүү үздэг, аз жаргалын тулгуур гол цэгүүдийн нэг гэж ойлгодог. Яагаад гэвэл бие минь өвчтэй, эсвэл ойр дотны хэн нэгэн маань өвчтэй шаналгаатай бол хичнээн мөнгө байгаад хүн аз жаргалтай байж чадахгүй ш дээ. Эрүүл саруулыг алт мөнгөөр худалдаж авч чадах уу? гэвэл боломжгүй ээ!

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АНУ дахь Монгол Телевиз Шинэ дугаар

    2009.04.24 Баасан гариг 19.30                   

    Бямба гариг 15.00                              

    Cомcаsт-69 Verizon-38

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Тэнгэр шиг бай

    ...Монголчууд эрт дээр үеэс л тэнгэрийг шүтдэг байж. Дэлхийн дайд сүр хүчээ гайхуулан омгорхож явахдаа их эзэн Чингис хаан, өөрийн болон өрөөл бусад гүрний хувь заяаг, хөх тэнгэрээс лавлаж, чин зоригоор алив асуудлыг шийдэхдээ, "Тэнгэрийн тааллаар"  хэмээн зарлиглаж асан. Мөнх тэнгэрийн хүчин дор, Монголын их хаадууд дэлхийг захирч, эрдэм ухаан, ид хав, сүр хүчээ гайхуулж явсан. Энэ ертөнцийн түмэн олноос гагцхүү монгол үндэстэнг тэнгэр тэтгэж, мөнх тэнгэрийн хөх тамгатай төрүүлдэг гэж өдгөө хүртэл бид итгэцгээдэг.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Бизнесийн соёл (Business culture)

    Одоогоос жил гаруйн өмнө манай компани дээр нилээн ширүүн зөрчил, тэмцэл болсон юм. Үнэндээ энэ тэмцэл, маргааны үндэс нь бизнесийн соёлын ялгаанаас болсон гэж хамт ажилдаг Бритиш нөхөр минь хожим дүгнэж билээ. Манай компани нь орчин үеийн глобал компаний жишгээр олон үндэстний бүрэлдхүүнтэй л дээ. Тиймээс заримдаа хүмүүс хоорондын соёлын ялгаа харагдаж бага зэрэг зөрчил үүсдэг л юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АНУ-д визгүй зорчих боломжтой юу ?

    Ардчилсан улсууд өөр хоорондоо ноцтой санал зөрөлдөж дайсагналцдаггүй, худалдаа, эдийн засгаар харилцахад хүндрэл учирдаггүй гэдэг үзэл баримтлалын үндсэн дээр АНУ  “Immigration Reform and Control Act” хуулийн  хүрээнд Британи, Франц, Япон, ХБНГУ, Итали, Нидерланд, Швейцарийн холбооны улс, Швед зэрэг улстай 1986 оноос харилцан Визгүй зорчих хөтөлбөр хэрэгжүүлсэн, 2000 онд Visa Waiver Permanent Program Act гэдэг хууль баталсан байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Хүү төрүүлээгүй иргэд, "ЗЭЭ" нарын хохь гэж үү?

    Зээ хүү, охин нөхөн төлбөр авах эрхтэй юу?
    Шүүхийн практикт тохиолддог нэгэн жишээ.
    Иргэн (өвөө) Б... машины ослоор нас барав.  Гэтэл Б.. гийн ард хөдөлмөрийн чадваргүй 28 настай охин Э... болон Э-гийн хүү буюу талийгаач Б..гийн галын зээ нь болох 3 настай хүү Д... хоёр үлджээ. Талийгаач энэ хоёрынхоо асран хамгаалагч нь байсан байна. Ийм тохиолдолд талийгаачийн зээ хүү Д... -д юм уу, эсвэл түүний эх Э...- д гэм хорыг арилгах нөхөн төлбөр олдох уу.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • БУРАНГУЙ ЦАГИЙН БУУЛГАНД ХУГАРААГҮЙ НОЁН НУРУУНЫ ТУХАЙ

    Бид нийгмийн нэгэн их шилжилт, өөрчлөлтийн үйл явц дунд амьдарч байна. 1990 оноос өмнө байсан нийгмийн тогтолцоо нуран унахтай зэрэгцэн тэр цаг үеэ цогцлоон босгож, түүндээ итгэн үнэмшиж байсан хэд хэдэн үеийнхний итгэл үнэмшил, оюуны эрэл, зорилго тэмүүлэл нь хамт нуран унасан юм. Шинэ цаг үеийн шинэ үзэл санаа төрж, соёолон нахиалж байгаа ч нийгмийн тогтолцооны болон оюун сэтгэлгээний энэ их нурангин дороос урган төлжиж, гэрэл гэгээнд гарч, итгэл үнэмшил төрүүлэхүйц бодит байдал болтол бас их хугацаа хэрэгтэй байжээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Монгол Судлалын Бага Хурал, АНУ дахь Монгол Урлаг Соёлын Ажилтны Уулзалтад оролцох заавар

    Image

    АНУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам, Монгол Соёлын Төвөөс хамтран зохион байгуулж буй Монгол Судлалын Гуравдугаар Бага Хурал, АНУ дахь Монгол Урлаг Соёлын Ажилтны Чуулга Уулзалт нь 2009 оны 5 сарын 8-9 –ний өдрүүдэд Вашингтон Ди Си хотноо орших Монгол Улсын Элчин Сайдын Яамны байранд болно. Энэхүү үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, сонирхсон хүн бүр оролцох боломжтой боловч урьдчилан бүртгүүлж, мандат авсан байх шаардлагатай.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АНУ-д суугаа манай урлагийнхан чуулна

    Image

    Удахгүй Вашингтон хотноо болох АНУ дахь Урлаг Соёлын Ажилтны Чуулга уулзалт, Монгол Судлалын Хурлын талаар Элчин Сайдын Яамны Консулын хэлтэсийн дарга Гончигийн Ганболд гуайтай уулзаж лавлалаа.  

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Монголчуудаа Лос Анжелесийн Засаг Захиргаа, Бизнесийг дэмждэг байгууллагуудтай холбоно.

      Америк дахь Монголчуудын Худалдааны Танхимаас Лос Анжелес хотноо  “Mongolian Business Workshop in Los Angeles and Southern California” арга хэмжээ  энэ сарын 23-нд зохион байгуулах  гэж байгаа билээ.  Энэ арга хэмжээний талаар Танхимын тэргүүн Э.Жагдагдоржтой  “онлайн” ярилцав.
     
    ...Энэ семинарын онцлог гэвэл Лос Анжелест бизнес эрхлэхэд тусламж дэмжлэг үзүүлдэг орон нутгийн засаг захиргааны болон ашгийн бус ямар байгуулагууд байдаг, тэдний үйл ажиллагаатай  Монголчууд маань ажил хэргээ хэрхэн уялдуулах талаар  ярилцахад  чиглэгдэж байгаа...

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Америкийн Монголчуудын Теннисний Аварга тодорчээ

    АНУ-д сурч, ажиллаж амьдарч байгаа монголчуудын дунд хоёр дахь жилдээ зоxиогдож байгаа ширээний теннисний аварга шалгаруулах уламжлалт тэмцээн 4-р сарын 18-19 ны өдрүүдэд Кальфорн мужийн нийслэл Сакраменто хотноо 2 өдрийн турш амжиллттай явагдлаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Олон улсын атомын энергийн агентлагийн /МАГАТЭ/ захирал манай улсад айлчилж байна

        Олон улсын атомын энергийн агентлагийн /МАГАТЭ/ захирал Мохамед эль-Барадеи манай оронд айлчлахаар маргааш хүрэлцэн ирэх гэж байна. Мохамед эль - Барадеи болон МАГАТЭ-гийн үйл ажиллагаанаас  уншигчиддаа танилцуулъя.
        НҮБ-ын бүтцэд багтдаг засгийн газар хоорондын байгууллага МАГАТЭ-гийн захирал энэ хүн олон хүндэт цол, шагнал, түүний дотор Египетийн төрийн дээд шагнал /Нил  мөрний гинж/, Нобелийн энх тайвны шагнал хүртжээ. Олон улсын хууль  зүйн ухааны доктор.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • МОНГОЛЧУУД ОЛИМПИЙН АНХНЫХАА ЭРХИЙГ АВЛАА

         "Ванкувер-2010" олимпийн наадамд оролцох эрхийг Монголын өвлийн спортын тамирчдаас хамгийн түрүүнд цанын спортын тамирчин Хүрэлбаатарын Хаш-Эрдэнэ авсан байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АНУ-д болох Монголын холбогдолтой, арга хэмжээ, үйл явдал (2009 оны 4, 5 дугаар сар)

    ... Америкийн нэгэн банкны зээл, санхүүжилтын асуудал гардан хариуцдаг монгол мэргэжилтэн илтгэл тавихаар олдоно гэдэг их олзуурхууштай л даa. Тухайн орон нутгийн жижиг бизнесүүд хүсэлт их гаргадаг гэхээр манайханд яг тохирно. Боргиод энэ талаар хандаж хүсэлт тавиад "За сайн бэлтгээрэй. Хүмүүс хамгийн их сонирхдог сэдэв шүү!" гэхэд мань хүн "Өдөр тутам хийдэг ажлаа тайлбарлаж ярих шиг амархан зүйл юу байхав" хэмээн хариулсан нь үнэхээр их таалагдсан...

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АЛИВАА ХҮН СУРАХ ЧИГЛЭЛИЙГ ЭРХЭМ БОЛГОВОЛ ...

    Тийм ээ, Та энэ үгийг санаж байгаа биз ээ.
    АЛИВАА ХҮН СУРАХ ЧИГЛЭЛИЙГ ЭРХЭМ БОЛГОВОЛ ХАНДАХ ЗҮГ ӨӨРӨӨ ТОГТОНО. Д.СҮХБААТАР
    Энэ үг дунд сургуулийн анги бүрт биш юм аа гэхэд энэ үгийг тод томруунаар бичиж самбарынхаа дээхнэ хүндэтгэлтэйеэ залаагүй анги, танхимтай сургууль манай Монголд ер нь байсан болов уу. Цэргийн ангиудад гэхэд л Д.Сүхбаатарын тасалгаа гэж байсан. Д.Сүхбаатарын хэлсэн үггүй Д.Сүхбаатарын тасалгаа гэж юу байх вэ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Их аваргууд Д. Хишигт хүүд тусламжийн гараа сунгалаа

    Image
    Хурц хэлбэрийн цусны хорт хавдар хэмээх хүнд аюултай өвчин тусаад одоо Япон улсын Нагано мужид эмчилгээ хийлгэж эхлээд байгаа Д. Хишигт хүүгийн тухай мэдэллийг та бүхэн сонин болон бусад мэдэллийн хэрэгсэл, интернет сайтуудаас олж уншсан байхаа. Эмчилгээний зардалд хэрэгцээтэй мөнгөний хэмжээ нь ойролцоогоор 200 мянган доллар бөгөөд, хүү, хүүгийн аав ээж нь эмчилгээний зардлыг бүрдүүлэх зорилготойгоор хандивын аян зохион байгуулж байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Монгол судлалын хурал, Урлагийн ажилтны чуулга уулзалт - 2009

    Монгол Улсын Элчин Сайдын Яам
    Монгол Соёлын Төв
    АНУ-Д МОНГОЛ ХЭЛЭЭР ХУРАЛДАХ
    МОНГОЛ СУДЛАЛЫН ГУРАВДУГААР БАГА ХУРАЛ
    АНУ ДАХЬ МОНГОЛ УРЛАГ, СОЁЛЫН АЖИЛТНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ

    ВАШИНГТОН ДИ СИ ХОТ, 2009 ОНЫ 5 САРЫН 8-9

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Хөрөнгийн биржээр арилжаа хийсэн миний туршлага

    Энэ удаа би үнэт цаасны наймаа хийсэн өөрийнхөө бяцхан туршлагыг та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Эхлээд би яагаад хувьцаа худалдаж авах болсон бяцхан түүхээ хуучилъя. Би ихэнх хүмүүсийн адилаар тун энгийн ойлголттой явдаг байлаа. Хөрөнгийн бирж, үнэт цаасны арилжаа гэдэг нь надаас их л хол ертөнц шиг санагддаг байсан. Гэвч нэгэн удаа би мэргэжил нэгт нөхөртэйгээ тааралдаж  хууч хөөрснөөр, дараа нь гэрт нь очиж, хувьцааны наймаа компьютерээрээ өөрийнхөө гэрт суугаад хийж болохыг надад үзүүлснээс хойш энэ талаар их боддог болж билээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Нэрэлхүү зан ба ажилгүйдэл.

    АНУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаад Монгол руугаа буцаж очсон, хэд хэдэн хүнийг мэдэх юм. Тэднийг очоод амьдралаа төвхнүүлж, ажлаа хөөцөлдөх үед, танйлууд нь "За найз минь, мобикомын 9911..... дугаартай утас, үнэтэй машин унаагүй л бол, Монголд чамтай хэн ч тоож харьцахгүй шүү"  хэмээн сануулсан гэнэ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • СҮҮЛЧИЙН ХОРЧИН өгүүллэг .

    Умар зүгээс  Бээжин хотыг зорих хөл хөдөлгөөн нэт их нэгэн том замыг тосон мэхэлзэж , үдэн гэдэлзэх олон олон хот тосгодын нэг нь зам руу харсан өнгөн талаа пааландан гял цалаар гийлгэсэн атал ар нуруу нь ачаа даахаа алин цагийн больж, өтөлсөн хөгшин илжигний атираат нуруу шиг өмгөр умгар шавар тагзнуудаас бүрддэг Тайвас хэмээх нэвсгэр хот бөлгөө . Түүхийн шарласан хуудсуудыг сөхөн үзвэл өмнө зүгээс хүний олноор түрэх хятад иргэдийг махир сэлмээр тосож цөс ихт хурдан морьдын хар эрчээр үлдэн хөөж хэрэмнийх нь чинадад оруулаад “Дахиад наашаа хоншоороо цухуйлгаарай та нар” хэмээн мянга мянган жил аашилж явсан агсамхан эрсийн хээр тулсан тулгын гурван чулуутай , тэр дундаас манарах амьд халуун утаат нутаг байж энэ Тайвас .

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Монгол бүсгүйчүүд Ази гаралтай Америкчуудын МИСС шалгаруулах тэмцээнд оролцоно

      Гоо үзэсгэлэнт  Монгол охид бүсгүйчүүд маань  “Мiss” төдийгүй  “Mrs”  гэсэн төрөлд оролцон  өрсөлдөх ажээ.
    Шалгаруулалтын “Mrs” ангилалд Бямбадоржийн Хандсүрэн, “Miss” ангилалд Ганбаатарын Саруул, Баярсайханы Мандухай, Courtney Erin Carroll  нарын Монгол бүсгүйчүүд маань  үзэсгэлэн гоо, авъяас билэг,  оюун  ухаанаа сорин орон орны охид бүсгүйчүүдтэй өрсөлдөхөөр  бэлтгэж байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Лам нарыг аттестатчилъя

    Шашин нийгмийн л нэг үзэгдлийн адил хөгжил хөдөлгөөнд байх нь зүй юм. Гэтэл манай шарын шашин орчин үетэйгээ хэрхэн холбогдож, ШУ-ны ололт, нээлт бүтээлүүд, шинэ санаа, арга хэлбэрүүдээр  сургааль номлолоо хэрхэн баяжуулж, тэр талаар судалгаа шинжилгээ явуулж байгаа зүйл байдаггүй бололтой. Тийм болохоор үйл ажил нь тодорхой чиг үүрэггүй, төвлөрсөн нэг удирдлагагүй, хэн дуртай нь юу дуртайгаа хийгээд явдаг юм уу гэлтэй.Ном уншлага нь хүртэл дундад зууны хүрээнээс хальж гараагүй, юу уншиж байгаагаа лам нар нь ч өөрсдөө ойлгохгүй байдалд байна.Тэд шашны зан үйлийг зөвхөн олз ашиг олох хэрэгсэл төдийгөөс хэтрүүлэхгүй байна

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • МОНГОЛ СОЁЛЫН ХОНГИЛ МӨРӨӨДӨЛ БИШ

    Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй гэж манайхан ярьцгаадаг . Харин зарим мөрөөдөлд мөнгө хэрэгтэй байдгийг би өөрийнхөө амьдрал дээр үзсэн хүн л дээ . 1994 онд юмдаг өдгөө МУИС –д багшилж байгаа хүүхдийн зохиолч Д . Батжаргал бид хоёр бузгай сайхан мөрөөдөлд умбав аа. Мөрөөдлөө Mонгол соёлын геополитик энэ тэр гэж хоорондоо ярьцгаадаг байлаа . Санаа нь улс төрийн нөхцөл байдлаас болоод холдон салцгааж байгаа монгол туургатнуудыг соёлоор нь ойртуулах өөрөөр хэлбэл их л хурдацтайгаар сарниж байгаа үндэстнийхээ сарнилыг саармагжуулах гэсэн оролдлого гэмээр ч юм уу даа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Доктор Ц.Ганхүү: Оросууд биднийг геополитикийн тоглоомондоо ашигласаар байна

    Манaй сонинд нийтлэгдсэн Монгол улсын геoпoлитикийн холбогдолтой єгvvллvvд Монгол хэвлэл мэдээллийн анхаарлыг ихэд татаж байна. Зохиолч Энхбoлдын єгvvллийг www.sonin.mn тавьсан бол судлаач Ганхvvгийн нийтлэлийг news.mn зєвхєн вэбдээ нийтэлсэн тєдийгvй мэссэнжэрээр холбогдон ярилцлага авсан байна. Тэрхvv ярилцлагыг та бvхэнд хvргэж байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • СҮЛД ДУУНЫ ТУХАЙ

    Миний найз Баяраагийн сүлд дуу юу гээч.
    Цовоо сэргэлэн дуу минь
    Гадаа гэртгүй цуурайтсан
    Цогтой ариун хөдөлмөр
    Газар сайгүй өрнөсөн
    Эх орноо магтан дуулъя
    Энэ дууг цөмөөр өргөөрөй.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Тоглолтын Ховор Агшин- Ганц, Хоёрхон Секунд

    Image
      Монгол Улсын Ширээний Теннисний спортын мастер Чулууны Отгонбаатар  Лос Анжелес хотноо амьдарч байгаа  юм. Тэрээр 40 шахам жил ширээний теннисний  спортоор хичээллэж  чамгүй амжилт үзүүлсэн, ахмад тамирчин. 
     
      АНУ-ын  Ютай мужид зохиогддог  “Дэлхийн Ахмадын тоглолт”  олон улсын тэмцээнд  2004 оноос  улсаа төлөөлөн  оролцож ганцаарчилсан, хос тоглолтын  нийт 9 медаль хүртсэн байна.
     
      Америкийн Монголчуудын Ширээний теннисний аварга шалгаруулах  уламжлалт тэмцээний өмнө  Спортын мастер Ч.Отгонбаатар гуайтай уулзаж энэ спортын үүх түүх, гайхамшиг, тамирчны амьдрал, амжилтынх нь  талаар ярилцав.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ЧИНГИС ХААНЫ ТУХАЙ ШИНЭ НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

    Image
    Төв Азийн тал нутгаар нүүдлэн амьдрагч тархай бутархай Монгол аймгуудыг нэгтгэн Монголын эзэнт гүрнийг эмхтгэн байгуулж, зуун зууныг дамжин дуурсах их алдрыг хүртсэн Чингис хааны  амьдрал, тэмцлийг уран сайхны аргаар өгүүлсэн “Heaven’s Favorite“ (Тэнгэрийн таалал) хэмээх хоёр дэвтэр түүхэн романыг  АНУ-ын Колорадо мужийн “MindShare Press” хэвлэлийн газар (4285 Slash Pine Drive Colorado Springs, CO 80908)  тун саяхан хэвлэж, худалдаанд гаргалаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Дугаржавын Төмөр, Баабар хоёр хийгээд сэтгэгдлүүдийн далайд нэмэрлэх МИНИЙ ХУВЬ

    Дугаржавын Төмөр хэмээх буриад эр геополитикийн нилээдгүй нарийн асуудлыг хөндсөн өгүүлэл бичсэний хариуд манай талаас Баабар Цагаан баавгай гэдэг өгүүлэл бичсэнийг уншлаа . Баабарын "Цагаан баавгай" өгүүллийн дор олон түмний сэтгэгдэл винтовоо үүрсэн фронтын дайчид хороо хороогоороо жагсаж даргын тушаалаар тэргүүн шугам руу алхалж явах шиг жирийж байнаа . Тэдгээр сэтгэгдлүүдийг уншиж байсан чинь ингэхэд галын шугам руу явж байгаа цэргүүд юу боддог байсан юм бол доо хөөрхийс гэсэн бодол зурасхийлээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АНУ дахь Монгол Судлалын хүрээнд Монголчуудын оролцоо нэмэгдсээр байна


    Чикаго 2009 Эрдэм шинжилгээний хурлыг сурвалжилсан тэмдэглэл
     
    2009 оны 3 сарын 26-ны өглөө эртийн борооноор Монгол Соёлын Төвийн таван гишүүн АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотоос гаран Иллиной мужийн Чикаго хотыг зорин хөдлөв. Ди Си хотоос Монгол Судлалын хурлыг зорин, бороо сөрөн гарсан гурван ч машины дөнгөж эхнийх нь тэр байжээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Сонгууль ба МАХН гэдэг брэнд.

     "Брэнд"  гэдэг үг монголчууд бидэнд аль хэдийн танил болжээ. Авто машины дэлхийн зах зээл дахь "Mersedes Benz", "Toyota", " Nissan", "BMW", "Audi", "Lexus" зэрэг алдартай брэндүүд болон, цахилгаан, электрөник, цахим ертөнцийн "Sony", "Sharp", "Hitachy", "Dell", "Apple" зэрэг брэндүүдийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэх болсоор удаж буй. Олонд танигдсан ийм брэндүүд нь " чанартай", " найдвартай" гэсэн баталгааг шууд орлож, үнэ нь тэр хэрээрээ бусдаас өндөр байхыг хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Иргэний харьяаллын тухайд

    Иргэний харьяалал хэдийд өөрчлөгддөг, иргэний харьяаллыг өөрчлөх  тухайлбал, Монгол Улсын харьяат болоход ямар бичиг баримт бүрдүүлж, хэнд ханддаг вэ?

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Cherry Blossom наадам Монгол зургаар нээлтээ хийлээ

    Image
     
    Черри Блоссом буюу Интоор Цэцэглэхүй хэмээх хаврын баяр Вашингтон Ди Си хотод алдартай. Чухам тэр баярын нээлтийг үзэхээр олон мянган жуулчид АНУ-ын нийслэлд цугладаг. 3 сарын 27-29 –ний өдрүүдэд Вашингтон хотын урлаг соёлын олон газарт энэхүү наадмын нээлтэд зориулсан томоохон арга хэмжээнүүд болсноос бидэнд хамгийн сонирхолтой нь Freer & Sackler хэмээх Смитсонианы Дорно Дахины музейд болсон үйл ажиллагаа байв. Учир нь Монгол Соёлын Төвийн гүйцэтгэх захирал, зураач Дамбын Цолмон тэрхүү алдартай музейд 3 хоног сууж, хурсан олонд Монгол зураг шууд зурж үзүүлсэн юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны Зөвлөх, Консулын хэлтсийн дарга Г.Ганболд Лос Анжелест

    Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны Зөвлөх, Консулын хэлтсийн дарга Г.Ганболд Калифорни мужийн Лос Анжелес хотод  2009 оны 4 дугаар сарын 23-25-нд томилолтоор ажиллана. ЭСЯ болон Америкийн монголчуудын худалдааны танхимаас зохиож буй бизнес эрхлэгчдийн уулзалт семинарт ЭСЯ-ны Зөвлөх, Консулын хэлтсийн   дарга оролцохоос гадна иргэддээ консул, нотриатын үйлчилгээ үзүүлж,  мэдээлэл хийх, санал хүсэлтийг  нь сонсохоор төлөвлөж байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • МОНГОЛД ХҮН БАЙНА УУ?

    Монголд хүн байлгахын тулд Монгол сэтгэхүй байна уу? Монгол ухамсар байна уу? Монгол ахуй байна уу? Монгол ёс заншил байна уу? Монголын түүх байна уу? Монгол эх орон минь байна уу? Монголын газар шороо минь байна уу? Монголын байгаль минь байна уу? Монголын тусгаар тогтнол байна уу?

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Америкийн Ерөнхийлөгчдийн àìü íàñàíä õàëäàõ îðîëäëîãóóä

    /үргэлжлэл/

    АНУ-ын түүхэнд 1789 оноос өнөөг хүртэл 44 Ерөнхийлөгч сонгогдоод байна. Хувь заяаны тавилангаар Ерөнхийлөгч болсон 14  хүний амь насанд халдаснаас дөрвийнхэн  амь насыг хороосон хэрэг гарч байжээ.
    АНУ-ын 7дахь Ерөнхийлөгч Эндрю Жэксон /Andrew Jackson/ бол амь насанд нь халдсан анхны Ерөнхийлөгчөөр тооцогддог ажээ. Ерөнхийлөгчийг Капитолийн гадаа 1835 оны 1 сарын 30нд явж байхад нь 35 настай Ричард Лоурэнс /Richard Lawrence/ гэгч буудах гэж оролджээ. Гэвч Лоурэнсийг буудахаас нь өмнө Ерөнхийлөгч өөрөө гэмт этгээдээс өрсөж  гарыг нь таягаараа цохиж амжжээ. Лоурэнсийн буу гацаж тэр дороо баривчлагдсан байна. Ричард Лоурэнс нь шүүх хурал дээр ажилгүй болсноосоо бухимдаж, уурандаа ийм юм хийчихлээ гэж тайлбарласан боловч  Ерөнхийлөгч Жэксон түүний ярианд  итгээгүй бөгөөд улс төрийн өрсөлдөгчидөө хардаж, Лоурэнсийг тэдний хамсаатан гэж хэлж байжээ. Шүүх хурлаас Лоурэнсийг мэдрэлийн согогтой гэж үзээд үхэн үхтэл нь сэтгэл мэдрэлийн больницод хорих шийдвэр гаргажээ. Ийнхүү Р.Лоурэнс нь 1861 онд эмнэлгийн орон дээр нас баржээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Зөв хооллолт-Баримтлах онцгой 7-н зарчим:

    Ухааны учиг чанга өвөг дээдэс маань өвчний эхлэл, эс шингэснээс, эмийн эх ширгээсэн ус хэмээн номлон дурдьдаг байсан, тэр л амьдралын гүн ухааны мэргэн сургаалийн үндсийг, шинжлэх ухаан техникийн хөгжлөөрөө дэлхийг дагуулан хөтөлж буй, АНУ ын хүнс судлалын (Nutrition) ном бүтээлүүд тусган харуулж байгааг гайхан биширмээр. Хоол тэжээлийн тухай  нийтийн  эрүүл мэндийн боловсролд зориулан гаргадаг ном бүтээлүүддээ, шингэц (digestion) муудах нь биед  үүсэх олон өвчин зовиурын гол шалтгаан болдог гэж олонтой бичсэн байдаг. Түүнчлэн өвчнөөөс урьдчилан сэргийлэх, болон өвдсөн үедээ ус их хэрэглэхийг зөвлөдөг. Ингээд америкийн хүнс судлаач эмч эрдэмтдийн зөвлөн толилуулж буй, таны эрүүл энх аз жаргалтай амьдарлын түлхүүр болох, мөрдлөгө болгон дагах ёстой зөв хооллолтын онцгой зарчимуудыг сийрүүлье.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Г. Алтан-Илд агсны нэрэмжит Мини-хөлбөмбөгийн тэмцээн

    Денвэр хотын Алтан бөмбөг клубыг үүсгэн байгуулагч , Монгол Улсын Хөлбөмбөгийн спортын мастер Галсаннямын Алтан-Илд агсаны нэрэмжит Мини-Хөлбөмбөгийн тэмцээн 3 дахь удаагаа зохион байгуулагдахад бэлэн болоод байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Монголын багийнханд виза өгөөгүйгээс болоод Хоккейн Дэлхийн Аварга сонирхолгүй болж байна

    Одоогоос дөрвөн жилийн өмнө юм уу даа, Вашингтон хотноо болсон нэг олон улсын концерт дээр Монголын ардын хөгжмийн цөөхүүл зарлагдсан байхыг үзээд хэрэг болгон очиж билээ. Гэтэл яг Монголын номер дээр зарлагч гарч ирээд “Монгол хөгжимчдөд виза өгөөгүйгээс болж, Монголын хөгжим тоглогдохгүй боллоо. Уучлаарай” гэж билээ. Палхийтэл, гол харлатал хэлдэг юм даа. Уур хүрсэн гэж жигтэйхэн. Гэтэл тэр юу ч биш байж. Бүхэл бүтэн Хоккейн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн  тийм асуудлаас болоод хохироод байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Худалдагдсан бүсгүй заяа.

    ...Хааяа гадуур явж байхад хар, шар, цагаан залуус хослон алхаж, янаглан дурлалцаж ахуйд, даяаршил гэдэг үнэхээр хүссэн хүсээгүй бодит байдал болж, "хайр сэтгэлд хил хязгаар үгүй"  гэдгийг амьдрал дээр нотлох мэт. Өнөөдөр залуус олон олон хэл сурч, түүнийгээ ажил амьдралдаа үр бүтээлтэй хэрэглэж сурсных нь бодит илрэл гэлтэй.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ОРОСЫН ГЕОПОЛИТИК БА МЕДВЕДЕВИЙН УРИЛГА (Найрсаг урилгын яхир санаа)

    Саяхны сонинуудаар ийм нэгэн мэдээ хөврөв. Уншихад жирийн л нэг мэдээ. "Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Д.Медведев 2009 оны 6 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Екатеринбург хотноо  Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярыг айлчлахыг урьсан захидал ирүүлсэн байна.” Одоо уншигч тантай хамт урилгын өнгөц бус санааг тайлъя. Урилгыг Д.Медведев уул нь нэр дэвшигч Н.Энхбаярт  3 сарын 17-ны өдөр ирүүлсэн юм байх. Хачирхалтай нь Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба 4 сарын 10-ны өдөр олон нийтэд ил болгов. МАХН-ын сонгуулийн штаб энэ мэдээгээр сонгогчдод ямар нэгэн юм "ойлгуулах" гэж хичээсэн учраас хагас сарын дараа, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэсэнтэй холбогдуулан сонинд тавьсан бололтой.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Алдаа.

    ...Хүүгийн зүрх хүчтэй цохилно. "Одоо яанаа, аав ээж хоёрт юу гэж хэлнээ. Баларсаан"  гэж сэтгэлдээ ч амандаа ч үгэлнэ.Санамсар болгоомжгүйгээр, гүйж явахдаа тавиур дээрээс татаад унагаж хагалж орхисон цэцгийн савны хэлтэрхийг яаран сандран түүж байхдаа ийн үгэлж, гараа шилэнд зүсч, цус гарч байгааг ч үл анзаарах. "Яах гэж хүчтэй гүйж байхдаа тавиурыг мөрөгчих вөө, аяархан өнгөрч болох л байсан шүү дээ"  гэж сэтгэлдээ харамсан гэмшивч, бүх зүйл нэгэнт болоод өнгөрснийг, буцааж наах аргагүй ваарны хэлтэрхийнүүд нотолно.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Хямрал болсон нь сайн хэрэг, бясаануудаас салцгаая

    “Байшин шатсан нь сайн хэрэг, бясаанаасаа саллаа”. Хятадын хуучны айхтар ёж санаатай ийм нэгэн хошин үг байх. Бясаанаас салах нь нэг муу байшингаас нь илүү хэрэгтэй гэсэн давхар санаа ч бас бий. Муусайн бясаанууд тэгэж л ихээр дургүйг нь хүргэдэг байж л дээ.
    Яг үүнтэй адилавтар үзэгдэл өнөөгийн манай нийгэмд болоод байна даа, цаана чинь. Хятад эрийг тэгтэл нь шаналгасан муусайн бясаануудаас илүү Монголын ард түмнийг байж ядтал нь шаналгасан, цөхрүүлсэн авилга, хүнд сурталт түшмэлүүд гэж нэг айхтар бясаанууд байна аа. Сална аа, цөөрнө өө гэж байхгүй, ямар ч “хор” хэрэглээд, арга хэмжээ аваад нэмэр байхгүй. Жагсаад, цуглаад, сонин хэвлэлд бичээд, ганц нэгээс нь Ганцад суулгаад ч ялгаагүй, гэмгүй нүдээрээ мэлтийтэл ширтээд “Би яагаа ч үгүй ш тээ” гэсэн аятай сууцгааж байх юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Хэрээ, бандааш, шагнал гурав

    Тээр жил, нам засаг хоёр хамт байх үед юм гэнэ лээ. Нэг намын гишүүн айлын эхнэр дээр “ороод гарсан” юм байх. Ороод гарахдаа яасныг нь өөрсдөө та бүхэн сэтгэлдээ ургуулна биз. Мань хашир гол нь гардуулчихжээ. Яаж гардуулсан гэхээр сандраад хам хум гарахдаа дотоожоо орхичихож л дээ. Намын гишүүн хүн ийм юманд орооцолдохоор чинь баахан л юм болно биз дээ? Намын үүрээс хурлаар авч хэлэлцээд, өдөржингөө суртал ухуулга хийж хийж, загнаж загнаж, за яахав, энэ удаад хатуу донгодоод өнгөрье гэж шийдсэн юм санж.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • “Темескалын морьтнууд” нэг ч хожигдолгүй тэргүүлж явна

     

    Бэй Ариэгийн монголчуудын хөлбөмбөгийн зөвлөлийн нэрэмжит тэмцээний хоёр , гуравдугаар тойргийн тоглолтууд гуравдугаар сарын 29, дөрөвдүгээр сарын 5-ны ням гаригт Бёркли хотын ахлах сургуулийн цэнгэлдэх хүрээлэнд явагдлаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • СЭТГЭЛД ОРШИХ ТУСЫГ ХҮСНЭМ

    Image
    Тэр жирийн л хүүхэд. Тоглоно, дуулна, инээнэ. Бас тоо бодож, зураг зурах ямар их дуртай гээч. Харин одоо бол үгүй. Түүнийг харах бүрийд сэтгэл эмзэглэнэ. Яагаад? Учир нь тэр өнөөдөр хүнд өвчний улмаас эмнэлгийн орон дээр шаналан хэвтэж байна. Түүнийг Д.Хишигт гэдэг. Одоо 13 настай. Монголд урд нь илэрч байгаагүй цусны хорт хавдарын М7 гэдэг маш хүнд хэлбэрийн өвчин туссан энэ хүүг аврах ганц найдвар нь чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа юм. Харин Япон улсад хийх уг хагалгааны зардлыг гэр бүлийнхэн нь төлж дийлэхгүй учир аргагүйн эрхэнд сайн санаат хүн танаас тусламж хүслээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АНУ дахь Монгол Телевизийн нэвтрvvлэг. 4 сарын 10 Баасан гариг 19.30

    Манай єнєєдрийн дугаараар та бvхэн дэлхий нийтийн анхаарлыг энэ цаг vед хамгийн их татаж байгаа санхvv,эдийн засгийн хямрал тойрсон асуудлаар Монгол Улсын Элчин Сайдын Яамны элчин зєвлєх бєгєєд дэд тэргvvн Д.Даваасvрэнтэй ярилцсан "Студийн цаг" нэвтрvvлгийг vзэх болно.Хэзээ тєгсгєл болох нь мэдэгдэхгvй байгаа санхvv,эдийн засгийн хямралын эсрэг улс орон бvр тэмцэж байна.Та бидний эх орон Монгол болон єнєєдєр ажил,амьдралын нэг хэсгээ зориулж яваа их гvрэн Амeриk-т байдал ямар байгаа,цаашид хэрхэх нь зайлшгvй мэдэх зvйл юмаа.Ийм ч учраас бид энэ сэдвийг онцоллоо.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Боловсролын ялгаварлан гадуурхалт

    Нэгэн зүс таних нөхөр нилээн тааруухан амьдралтай. Саяхан гудамжинд тааралдаад ийн хүүрнэнэ: “Дүүгээ их дээд сургуулийн бүртгэлд хамруулах гэсэн чинь виза карт, бас дээрээс нь шалгалт өгөх тохиолдол бүрд 3000 төгрөг хурааж байна гэнэ. Хүнд амьдралтай бидэнд ямар юмных нь карт байхавв Дээрээс нь тэр шалгалтын хураамжийг тэр муу ядарсан ажилгүй эгч маань  өгөх нь битгий хэл талхны ч мөнгөө арай гэж олдог айл. Уг нь чармайлттай, ангидаа сүрхий толгой цохидог хүүхэд юмсан. Жил өнжүүлчихгүй баймаар байна.. Хүний карт гуйгаад, хэдэн төгрөг зээлж өгөөд элсэлтийн шалгалтанд нь оруулж өгдөг юм уу даа” хэмээн шүүрс алдан ярив.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Ц.Элбэгдоржийн төлөө намууд нэгдэв

    АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжигч улс төрийн намуудын дарга нар өчигдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. МНН-ын дарга Д.Энхбат, ИЗН-ын дарга С.Оюун, АН-ын дарга Н.Алтанхуяг нар Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, сэтгэгдлээ хэлцгээсэн юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Н.Энхбаярын сонгуулийн сурталчилгаа эхэллээ

        2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Намбарын Энхбаярын сонгуулийн сурталчилгааны нээлтийн ёслол өчигдөр Соёлын төв өргөөнд болж УИХ, Засгийн газрын гишүүд,төр,нийгмийн ахмад зүтгэлтнүүд, ахмад дайчид,үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг салбар, үндэстэн ястны төлөөлөл, соёл урлаг, спортын алдартнууд, сонгогчдын төлөөлөгчид олон зуун хүн оролцлоо.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Дорны сувд Бхагавад-Гита

    “Мөнхөд цэнгэхийн хур”
    Янз бүрийн угсаа гарал, үндэстэн ястны хүмүүс бурхны тухай өөр өөрийнхөөрөө төсөөлдөг. Энэ нь зүйрлэвээс Сүмбэр уулын оргил өөд бартаатай, дардан, шулуун, муруй, ойр, тойруу олон янзын замаар тал талаас нь мацаж буй хэрэг бөгөөд тэрхүү оргил ганцын адил Бурхан нь гэдэг авралыг хүссэн дээд зам, үнэний эрэл, хүн төрөлхтний сэтгэлийн аугаа их ариуслыг төлөөлсөн нэг л ойлголт юм. Үүнийг үл нуршин өгүүлсүгэй.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Улаанбаатар Денверийн гудамжтай болно

    АНУ-ын Дэнвэр хотод Улаанбаатарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. " ,  " Энэ оны аравдугаар сард Америкт ажиллаж, амьдардаг монголчууд тус хотод цуглаж Их хуралдай хийх гэж байгаа "   зэрэг мэдээллийг АНУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт    Элчин сайд Марк.С.Минтон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай уулзалт хийхдээ өглөө. 

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Монголын Буддизмын тухай бага хурал Массачусэтс мужид боллоо

    АНУ-ын Массачусетс мужийн Их сургуулийн Смисс коллеж  2009 оны 3 дугаар сарын 27-29-нд  “Монгол дахь Буддын шашин: Сэргэлт, шинэчлэл” сэдэвт олон улсын бага хуралд зохиосонд  урилгаар оролцлоо. Смисс коллеж нь сурч боловсрох эрмэлзэлтэй охид бүсгүйчүүдэд олон талын мэдлэг, дээд боловсрол эзэмшүүлэх зорилгоор  тэртээ 1871 онд байгуулагдсан, оюута залуусын мэдлэг, боловсролыг хөхиүлэн дэмждэг,  тэдэнд хүмүүнлэг, урлаг, суурь шинжлэх ухааны чиглэлээр судалгааны болон удирдах ажлын арга барил,  сурч мэдсэнээ бодит амьдралд хэрэгжүүлэх чадвар олгодог талаараа  нэрд гарсан,  олон жилийн түүхтэй  сургууль аж.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • ХӨӨРӨГ ЗӨРҮҮЛЭХ ЗУУРТ - АЖАА ГЭГЭЭН


    “Хөөрөг зөрүүлэх мөч” булангийн энэ удаагийн дугаарт  АНУ–ын Массчусетсийн их сургуулийн Смисс коллежид  төсөрхөн болсон “Монгол дахь Буддын шашны сэргэлт, шинэчлэл “ сэдэвт  олон улсын бага хуралд оролцсон АНУ дахь Түвд, Монгол Шашин, Соёлын Төвийн тэргүүн  Ажаа Ренбүчи уригдлаа. 

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • "Төгөлдөр" романаас

    Зааг энэ яах аргагүй чиний нэг багш байгаа юм даа гэснээ нилээн дороос нэг ном сугалан авч
    -    Май юү ч болсон энийг эхлээд  уншчих гэлээ .
       Нүүрнийх нь алтан үсгийг Төгөлдөр алгаараа зөөлөн илснээ  “ Усан доогуур хорин мянган бээр “ хэмээн амандаа гүвтнэн уншлаа . Төдөлгүй халуун ус бэлэн болсон тул Төгөлдөр нэг гэсэн том дугаартай өрөө рүү орлоо . Хананд нилээн дээр усны том сав дүүжлээстэй , хажууд нь өндөр шат тавьсан байв . Бодвоос тэр шатаар Базар гуай авирч гараад мөнөөх том ган руу халуун ус хийсэн бололтой .

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Эмгэнэлт жүжгийн эргэн тойронд

    Үнэхээр зохиолч аавын хүү шиг уран яруу, сэтгэл хөдлөм сайхан бичсэн Э.Бат-Үүлийн "Бахирмаар санагдсан хором" нийтлэл уншиж байхад, ардчилсан намын журмын нөхөд нь ёс зүйгүй юм хийгээд түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяртай өрсөлдөх гэж байхад нь гацаа хийчихээ юү гэж бодож байтал арай сонин төгсчих шиг?! Нэг юм хэлэх гэж байгаад түүнийгээ залгиад шал өөрөөр төгсгөчихсөн юм шиг сонин сэтгэгдэл төрсөн.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АВИЛГЫН СҮЛЖЭЭТ ТӨРИЙГ ХАЛАХ НЬ …

    Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших тухай Та биднийг тааж, мэргэлж, маргалдаж, мэдэмхийрч байх хооронд манай яруу алдарт Төр нэгэн баярт мэдээ ард түмэндээ дуулгав.
    Статистикийн Төв газрын мэдээгээр энэ оны эхний улиралд Монгол дахь ядуурал 1 хувиар буурч гэнээ. Урааа… Дэлхий даяараа хямарч байхад Монгол Улс л ганцаараа сонгуульд хүмүүс нь нэр дэвшмэгц л ядуурлаа бууруулж чадаж байна ш дээ. Ёстой бахархмаар…

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Нэр дэвшигчид шударга сонгуулийг хүсч байна

    - Ц.Элбэгдорж: Ард түмний дэмжлэгт итгэж байна
    - Н.Энхбаяр:Эвийн хүчтэй, эх орны хишигтэй сонгууль болоосой гэж бодож байна

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Монголын эдийн засагт сайжрах төлөв байна

    Ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд өндөр байсан сүүлийн 2-3 жилд манай улс эндээс олсон орлогоосоо нийгмийн халамжийн арга хэмжээ болох "Хүүхдийн мөнгө" өгөх, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах гээд олон зүйлд зарцуулсан.  Харин ашигт малтмал экспортолсон орлогоосоо хөрөнгө хуримтлуулж чадалгүй бүгдийг нь зарлагдчихсанаас болж өнөөдөр дэлхийн эдийн засгийн хямралд амархан өртжээ. Түүнээс гадна гадаад дотоодын төсвийн алдагдал дэлхийд эдийн засгийн хямрал эхлэхээс өмнө үүссэн нь ч бас нөлөөлсөн байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Үхрийн хугархай хавирга /өгүүллэг/

    Өвгөн Норов гэртээ ганцаараа үлдэх болов. Эхнэр, охид, зээ нар нь хамаатныдаа хонуут зочлохоор болж Норовыг үлдээжээ. Тэтгэвэрийн насанд саяхан хүрсэн гэлээ ч бие тэнхлүүн, бас ч ажилласаар байгаа тэрээр гэртээ эртхэн харихаар гарлаа.
    Намрын сэрүүн дуусаж өвөл бараг иржээ. Норов уг нь хөдөөний хүн. Өдийгөөс арай оройхон өвлийн идэш бэлддэгийг санахад арааны шүлс гарав. Саяхан буусан өвөлжөөний хөлд тарга нь гүйцсэн бүдүүн үхэр унагаан өвчих аавыгаа, гэдэс дотор цэвэрлэн түмпэн савтай наалдах адил суух ээжийгээ, жижиглэсэн мах чадлаараа зөөн гүйх өөрийгөө, тэр нэхэн санана.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • МОНГОЛ УЛСАА ХӨГЖҮҮЛЬЕ

    АРХИНЫ ҮНЭЛЭМЖИЙГ ...

    Чойжоо багш гэж МУИС-ийн багш, оюутангүй авгайлдаг, МУИС-ийн анхны төгсөгч, ахмад багш Д.Чойжилсүрэн гуай архины талаар нэг сонин зүйл ярьсан юм.
    -    Архи манайд 1960-аад оны эхээр, дээрээсээ орж ирсэн юм даа, хүүхэд минь. Манай том дарга нар Зөвлөлтийн дарга нарыг дуурайж БАНКЕТ гээч юмыг хийх болж, тэгээд энэ банкетлах гээч юм доод дарга нартаа халдаад, улмаар улс орон даяараа банкетладаг, уудаг, наргидаг болсон.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Та ам, суганыхаа эвгүй үнэрээс шаналж явдаг уу?

    Image
    Жилийн өмнө найз залуутайгаа анх танилцаж билээ. Алиа хошин, ажилсаг, сэтгэл сайтай нэгэн билээ. Даанч ам болон суга нь сэтгэл шигээ ариун байсангүй. Эхэндээ хайрандаа шатаад  үнэрийг нь анзаарсангүй, тэгээд ч хэлэх зориг хүрсэнгүй нэлээд хугацааг өнгөрөөв. Гэхдээ үнэхээр тэвчихэд хэцүү байсан тул зүрх гарган хэллээ, ярилаа, хамтран тэмцэхээр боллоо доо. Сар шахам “гүүгэлдэн” байж олсон аргуудаас эхнээс нь туршиж үзлээ. Гайхалтай нөгөө гайтай үнэр чинь алга болчихдог байгаа. Бөөн баяр.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Миний хүү, Ээжийгээ Битгий Орхиорой

    Image

    Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргье
    Манай Шинэ Өглөө сан энэ 7 хоногийн эхээр Солонгос улсад тархины хорт хавдараа авхуулаад цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа Дорнод аймгийн харъат Г.Үлэмжбилгүүн хүүд хандивын аян өрнүүлж байгаа бөгөөд бид Шинэ Өглөө сан та бүхнээс буюу Даяар Монгол Сониндоо болон сайтандаа хүүгийн хандивын баннэрийг тавьж өгч бидний үйл ажиллагааг дэмжээч хэмээн хүсэж байна.
    Хүүгийн тухай мэдээллийг shineugluu.bblog.mn, boljmor.com зэрэг блогуудаас танилцаж болно.
    Та бүхнийг сайтдаа болон сониндоо Үлэмжбилгүүн хүүгийн тухай баннэр байрлуулж тус болно гэдэгт манай хамт олон итгэлтэй байна.
    Маргаашийн төлөө Бид хамтдаа
    Шинэ Өглөө Сан 

    Миний хүү, Ээжийгээ Битгий Орхиорой

    Эмнэлэгийн хаалгаар орохдоо "заавал баруун хөлөө эхэлж тавиарай" гэж Болжмор найз маань захисан юм.
    Санан санан алхаж орлоо.... Биднийг /Медикал бид хоёр/ ороход "сайхан нэртэй" ханхүү маань унтаж байсан юм. Өтгөн хар хөмсөгтэй, дэрвийсэн урт сормуустай ээжийгээ дуурайсан хөөрхөн хүү.
    Үнэхээр эх хүний сэтгэлийг энэ хорвоогын юутай ч зүйрлэж болмооргүй агуу юм аа.
    Хамгын аймшигтай өвчин хорт хавдар гээчийг тусчихаад, хайртай бяцхан үрийг нь эх орондоо эмчлэгдэх аргагүйг дуулсан эх,  хөлөө хүрэх бүх газраар гүйж сайхан сэтгэлтэй хүмүүсийн буянаар 15 сая төгрөг босгоод ёстой л "харанхуй"  хүрээд /солонгост/ иржээ. Эмч нартаа төлбөр дутуугаа хэлж чадахгүй суугаа энэ ЭХ хүүгээ  л хөл дээр нь  босгож авахыг илүүтэй ихээр хүснэ. Төлбºрт нь нийтдээ 50,000 гаруй доллар шаардагдах аж....

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Эрүүл мэндтэй холбоотой англи үг хэллэгээс

    Гадаадад оршин суугаа бидэнд эрүүл мэнддээ анхаарал тавихаас гадна эрүүл мэндтэй холбоотой үг хэллэгийг сайн мэдэж байх шаардлагатай байдаг. Иймээс энэ удаагийн хичээлээрээ эрүүл мэнд болон хүний бие махбодитой холбоотой англи үг, өвөрмөц хэллэгээс орууллаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Хоёр "Э"-гийн хэн нь хэн бэ?

    УИХ-ын сонгуулийн дуулиан намжаагүй шахам байхад монголчууд тав дахь Ерөнхийлөгчөө сонгох их үйл хэргийн өмнө тулж ирлээ. Үе үеийн сонгууль бүгд л их үйл хэрэг байдаг ч энэ удаагийнх нэр дэвших явцаасаа эхлээд олон түмний анхаарлын төвд байж, хэний ч санаанд ороогүй үйл явдлыг  ар араасаа хөврүүлж, ёстой л чих мялаах сонин, нүд хужирлах хачнаар дүүрэн өрнөж байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Номинжин

    Image
       АНУ-ын Лос Анжелес хотноо өөрийн шинэ уран бүтээлийн төсөл дээр  ажиллаж байгаа дуучин  К.Номинжинтэй  уулзаж ярилцлаа.
       
      Сүүлийн  үеийн уран бүтээлийн талаар чинь яриагаа эхлэх үү?

       Сүүлийн уран бүтээлийн хувьд Продюсер  Рүбэрт  Хайнтай  хамтран ART  чиглэлийн цомог бүтээгээд байна. Ноён Рүбэрт  Хайн  олон алдартай уран бүтээлчидтай хамтарч ажилладаг,  дуучин  Tайна  Tүрнерийн  гурван ч цомгийг  хийж  байсан юм билээ. 

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Мөсөн дээрх гайхамшиг

    -Уран гулгалтын ДАШТ-ээс хийсэн тэмдэглэл-

    Өнгөрөгч ням гаригт  АНУ-ын Лос Анжелес хотноо өндөрлөсөн  уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн сонин хачин ихтэй, сонирхолтой, өрсөлдөөн дүүрэн, нэг үгээр хэлбэл  ярих, дурсах зүйл  олонтой сайхан болж өндөрлөлөө.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Сэтгэлгээний хямрал.

    Өдгөө Монгол оронд минь төдийгүй, дэлхий даяар эдийн засгийн хямралд өртөж буй. Олон хүмүүс ажилгүй болж, олон бизнес зогсонги байдалд орж, мөнгөний эргэлт удааширч, хүмүүс төдийгүй улс орнууд ч өөрийн үр ашиггүи хэрэглээгээ багасгаж, аль болохоор бага алдагдалтайгаар давахыг хичээж байна. Зарим хүмүүст нууцхан айдас төрж, яахаа ч сайн мэдэхгүй хэрнээ бас ч сэтгэлдээ бухимдалтай.
     Монголд юмны үнэ нэмэгдэж, бас олон бизнесүүд зогсож байгаа ч баяр болгоноо сүр жавхлантай тэмдэглэсээр...

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Одоогоор 14 хүн амь үрэгдээд байна

    Image
    Вьетнамын цагаач байжээ.
     
    Нью-Йорк мужийн Бингхамтон хотын төвд орших цагаачид иргэн болох шалгалтаа өгч байсан байранд нэвтрэн орсон 42 настай эр амиа хороохоосоо өмнө лавтайяа 13 хүнийг хөнөөсөн байна. Нэг ч хүнийг зугтаалгахгүйн үүднээс арын хаалгыг машинаараа хаан тавьжээ.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Монголын буган чулуун хөшөөн дэх зарим дүрслэлийн утгын тухай

    Монголын Үндэсний Музейн судалгааны албаны дарга Ж.Баярсайхан ийм нэртэй илтгэл уншиж сонирхуулав. Буган чулуу гэж юу юм бэ гэдгийг олон сайхан гэрэл зургаар гарган илэрхийлснээр түүний лекц эхэлсэн юм. Америкчууд болон америк дахь монголчууд лекцэнд хүрэлцэн ирсэн байлаа. Судлаачийн ярианаас бид бүхэн маш ихийг мэдэж авав.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АНУ дахь Монгол Телевизийн нэвтрvvлэг 4 сарын 3 Баасан гариг 19.30

    АНУ дахь Монгол ТВ-ийн нэвтрvvлгийн єнєєдрийн дугаарт бас нэгэн алдартан,ардын цолтон уригдан оролцож байна. Анхны нэвтрvvлгээ амeрикийн телевизийн сувгаар цацаж эхэлснээс хойш олон сайхан хvмvvс бидний нэвтрvvлэгт оролцлоо. ТВ-ийн маань нэр хvнд, нэвтрvvлгийн чансаа энэ хугацаанд олон зvйл дээр харагдаж байгааг vзэгч та бvхэн vнэлж цэгнэж,бидэнд ямагт хандаж, хамтран ажиллаж байгаад бахархаж байгаагаа энэ ялдамд хэльe.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ИВЭЭЛД 20 ОЮУТАН БАГТЛАА

    Өнгөрсөн даваа гарагт АНУ-аас Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Марк Минтон 20 оюутныг англи хэлний сургалтад хамрагдах эрхээр шагнасан байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Виз олгохыг түр хугацаагаар зогсоолоо

         БНЧУ санхүүгийн хямралын үед өөрийн орны хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах зорилгоор Монгол, Молдав, Украин, Вьетнам, Тайланд улсын иргэдэд ажиллах , хувиараа хөдөлмөр эрхэлэх зорилгоор 90 –ээс дээш хоногоор тус улсад хүрэлцэн ирэх  виз олголтыг өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоолоо. “Энэ шийдвэр улс оронд бий болсон санхүүгийн хямралыг даван туулах арга хэмжээний хүрээнд Дотоод хэргийн яамнаас гаргасан хүсэлтийг үндэслэн гарлаа.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Сайн дураараа буцах хөтөлбөр үргэлжилнэ

         Санхүүгийн хямралаас үүдэн гадаадын ажилчид олноор ажилгүй болж хүнд байдалд орсонтой холбогдуулан БНЧУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Сайн дураараа нутаг орондоо буцах хөтөлбөр” өнгөрсөн 2 дугаар сарын 16 – ны өдрөөс эхэлсэн юм. Өнгөрсөн сар хагасын байдлаар түүнд 1093 хүн хамрагдан нутаг буцсан байна. Гадаадын Харъяатын цагдаагийн газрын мэдээгээр өдөр бүр чех улсын хэмжээнд эл хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 50 орчим хүн бүртгүүлдэг гэнэ.

        Өнөөдрийн байдлаар 770 монголчууд эл хөтөлбөрт хамрагдан нутаг буцсан байгаа нь нийт буцагсадын 70 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд удаад нь узбекүүд / 178 /, вьетнамчууд / 75 / орж байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Цахар Найдан

    Өвөг дээдэс маань эрт дээр үеэс дэлхий байгалийн ааш ариншин, амьд амьтны оршихуйг тандан өдөр тутмынхаа амьдралд шүтэлцүүлсээр өнөөг хүрчээ. Хаврын дунд сараар урь орж мөс нь халиатаж захласан Бургалтайн голын бургас гөлөглөн эрэг мөрөгцгөөр нь морин хараацайнууд газар шүргэм доошилсноо дээш хөөрөн агаарт нисэх ялаа шавьжийг шүүрэн, голын усанд нисүүт умбан хөгжилдөж, хайлаасны мөчирт турлиах үүрээ засан орилолдохоор манайхан ханш нээх нь гэцгээдэг ч чухамдаа тэр өдөр хэзээ болохыг яв цав мэддэг хүн бол цахар Найдан гээч мэргэн дөвчин эр байсан юм.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Одон бөмбөгийн тэмцээн ойртлоо

     Америкийн монголчуудын ширээний теннисний аварга шалгаруулах уламжлалт тэмцээн 2009 оны 4-р сарын 18, 19 өдрүүдэд Сакраменто хотноо хоёр дахь удаагаа болох тул тамирчид сонирхогчдыг өргөнөөр оролцохыг урьж байна.

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

  • Гурван сарын галзуурал

    Яг одоо сагсан бөмбөг сонирхогчидын хувьд баярын улирал нь болж байна. Учир нь National Collegiate Athletic Association ( NCAA)-ын алдарт “March Madness” буюу улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-д эхлээд яг одоо ид сонирхолтой үедээ орж байна. 

    Дэлгэрэнгүй үзэхийн тулд бүртгүүлнэ үү...

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио