Mon07282014

Last updateSat, 26 Jul 2014 1pm

 
 
Back Та энд байна: Home Видео мэдээлэл Видео Бусад Эргэн Дурсахуй – 6 Монголын эстрад: Ахмад үе

Эргэн Дурсахуй – 6 Монголын эстрад: Ахмад үе

 

Жалбуугийн Пүрэвдаш (Лас Вегас)

Энэхүү блогоороо дамжуулан та бүхний амралтанд зориулж үе үеийн хөгжмийн чиглэл урсгал, хит болсон дуунууд, тэдгээрийн товч намтар, түүхэн дурсамж зэргийг цуврал нийтлэл болгон хүргэж байгаа билээ. Дэлхийн болоод, хуучнаар ЗХУ, Италийн 1970, 1980-аад оны эхэн үед бидний дунд хит болж байсан хамтлаг дуучдын мэдээллийг багтаасан нийт 5 нийтлэл маань аль хэдийн та бүхэнд хүрчээ. Таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Чухам энэ үед манай дотоодын эстрад урлаг ч мөн эрчимтэй хөгжиж байв. Өнөөдрийнхөө цуврал нийтлэлийг Монголын 1970, 1980-аад оны эхэн үеийн эстрад дуу хөгжмөөр үргэлжлүүлэн хүргэж байна.

 

 

МОНГОЛД “ЭСТРАД” УРЛАГ ҮҮСЧ ХӨГЖСӨН НЬ

эх сурвалжууд:

1. olloo.mn--с авч 2012 оны 04-р сарын 02 -нд Эрдэм дэлгэрүүлэх нэрээр өөрийн блогтоо нийтэлсэн материалаас

2. Б. Батжаргалын 2010 оны 11 сарын 23-нд medeelel.com-д тавьсан “АЯНЫ ШУВУУД” – ААС “САЛХИТ ШУВУУН ДУУН” ХҮРТЭЛ… нийтлэлээс

3. Үндэстний Тойм сэтгүүл дээр тавигдсан Соёл Эрдэнэ хамтлын тухай Соёлын Үр Таригсад нийтлэлээс тус тус ашиглав.

 

1921 оны 7-р сард “Ардын Ордон” байгуулж, 1922 оны 4-р сарын эхэнд бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар Голын Цагаан хуаран дээр байрлаж байсан 1-р морин бригадын тэргүүн хороон дээр ирж цэрэг Т.Балданцэрэн, М.Даваа, Н.Дашзэвэг, Мишиг зэрэг хүмүүсийг тэнцүүлэн авч цэргийн хөгжмийг байгуулж, хөгжмийн багшаар А.Кольцовыг ажиллуулснаар Монголд Эстрад буюу тайзны урлаг үүссэн гэж мэргэжилтнүүд үздэг юм байна. Анхны цэргийн гуулин хөгжмийн хамтлаг нь “Шивээ хиагт”, “Улаан туг”, “Ган төмөр”, “Дөрвөн цаг”, “Зуун лангийн жороо луус” гэх мэт дууг хөгжимдөн сурч, Октябрийн хувьсгалын 5 жилийн ойн баяраар “Коммунист” намын дуу, “Интернациональ” –ыг цог жавхлантай эгшиглүүлсэн байдаг нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Харин 1945 оны 4-р сарын 7-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл болон МАХН-ын Төв Хорооны хамтарсан 23/20 дугаар хурлаар тус улсад Улсын Эстрад Концертын товчоо байгуулах тухай хэлэлцээд уг товчоог эмхлэн байгуулахыг Уран Сайхны Хэргийг Эрхлэх Газарт даалгасан тогтоол гарган баталсан ажээ. Ингэж цоо шинэ үг монголд анх удаа нэвтрэн дуулдаж, хүн ардын оюуны хэрэгцээг судлан боловсруулж, дэлхийн тэргүүний сонгодог урлаг, Зөвлөлтийн ард түмний урлаг соёлын жишээн дээр өөрийн орны урлагийн төрөл зүйлийг баяжуулан хөгжүүлэх үндэс суурийг тавьсан байна.

Нийтлэлч Б. Батжаргалын хэлснээр Монголын эстрадын дууны төрөл зүйлийн анхдагч бүтээлд “Таксийн цоохор машин” (Хөгжим – С. Мааяа 1964), “Шөнийн бороо” (Хөгжим - С. Бүтэд, Шүлэг - Д. Намдаг), “Зам дээр гээгдсэн цэцэг” (Хөгжим – Т. Чимэддорж, Шүлэг – С. Дашдооров), “Хүүхэн хүний хүслэн” (Хөгжим – З. Батсүх, Шүлэг - О. Сэрээнэн), “Цэнгэлтэй үдэш” (Хөгжим  - Ш. Эрдэнэбат, Шүлэг – Ш. Шажинбат), “Монгол бүсгүйн үзэсгэлэн” (Хөгжим – Г. Алтанхуяг, Шүлэг – Л. Лодоншарав), ”Хайгуулч хархүүгийн дуу” (Хөгжим - Г. Дарамзагд, Шүлэг – Ч. Лхамсүрэн), “Намуун үдэш” (Хөгжим – Д. Баттөмөр, Шүлэг – Ш. Сүрэнжав)  зэргийг туурвигч хөгжмийн уран бүтээлчдийн дуунууд яахын аргагүй сор нь болон түүхийн хуудаснаа үлдэн хоцорчээ.

Эстрад дууны дараагийн залгамж болон хожимхон нь нэгдэн орсон Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга байсан, партизан Г. Бумцэнд гуайн ач, хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдорж (“сахал” Пүүжээ гэх нь ч бий), Монгол Циркийг анх үүсгэн байгуулагч МУГЖ Раднаабазарын бага хүү хөгжим судлаач, дууны зохиолч Р. Энхбазар, хөгжмийн зохиолч С. Баатарсүх ( “Дөрвөн улирал, хоёр амраг” дууны уран бүтээлээ эхэлсэн тэрбээр “Цэнхэр залаа” цахилгаан хөгжмийн хамтлагтай ятгын гоцлол буюу олны дунд “Цаг агаарын ая” хэмээгдэх гайхам бүтээлийн эзэн авай) нар  энэ чигийн хөгжим дууны урсгалд өдгөө тодхон төлөөлөгчид нэгэнт болсон билээ.

Тэртээ 1960-аад онд Монголын Соёлын Яам хүн ардынхаа оюуны хэрэгцээг ойлгон цэгнэж, гадаадын мэргэжлийн хамтлаг дуучдыг жил бүр авчран тоглуулдаг байжээ. Үүнд, тодруулж хэлбэл:

Чехийн Карл Дубагийн оркестр

Польшийн радио телевизийн Биг – Бэнд

Польшийн турбадур Бит хамтлаг

Германы радиогийн дэргэдэх Венигбергийн Биг – Бэнд

Куба, Болгар, Зөвлөлтийн хамтлаг, чуулга жил дараалан ирж монголын үзэгч олонд тоглолтоо толилуулдаг байжээ.

Ингээд тэр үед энд тэнд тоглож байсан дагшаа найрал цөөхүүлүүдээс хүмүүсийг шилж аван 1968 оны 10-р сард Польшийн дагшаа хөгжмийн дэргэд 3 сарын дамжаанд явуулжээ. Т.Чимэддоржоор удирдуулсан энэ хүмүүсийн бүрэлдэхүүнд Б.Даваа, А.Хишигдорж, Т.Уртнасан, нар орж явсан ба, Монголын радиогийн дагшаа найрал хөгжмийн энэ чуулга нь хожмын “Баян-Монгол” чуулгын эхлэл болсон түүхтэй.

Монголын шинэ цагийн эстрад дууны түүхэнд анхдагч болох дээрх төлөөлөөгч нар чухамдаа монголын уянгын эстрадын шинэ дууны төрөл анхлан үүссэн түүхэн цаг тохиолын мөчлөгт хөгжмийн уран сайхны үзэл нь төлөвшсөн хэрэг юм. Эстрадын дуу урлан туурвигч уран бүтээлчдийн дийлэнх нь “Азийн цагаан дагина” гэгдэх улсынхаа нийслэл Улаанбаатарт төрж, гудамж, орц, нийтийн бүжгийн талбайд дуулж хуурдан, зохион туурвиж,  өсч төлөвшин бойжсон залуус хийгээд хотын амьдралын шинэ өөрчлөлт, шинэ үзэл санааны торгон үзүүрт биеээр оролцон мэдэрч, түүнээ ая хөгийн урлагаар дамжуулан илэрхийлэгчид болой.

1966 онд зохиогдсон З. Хангалын “Аяны шувууд” дууны ая хэмнэл нь чухамдаа тухайн цаг үе, нийгмийн тэргүүлэгч хэсгийн оюун санааны тусгал болсон Өрнө хийгээд Англи - Америк дуу хуурын дам цуурай нөлөөгөөр монгол хөрсөнд монгол цэцэрлэгч – агрономчийн тарьж ургуулсан анхилам үнэрт “ухаа сарнай” болон эгшиглэсэн бөгөөд Монголын шинэ үеийн эстрадын түүхэнд энэхүү алдарт дууг яахын анхдагч хэмээн үздэг юм байна. Хамтдаа энэ дуугаа хүлээн авцч сонсоцгоооё!

 

1. Төмөр - Аяны шувууд

 

Хөгжмийн зохиолч З. Хангал “Аяны шувууд” дуугаа зохиож байсан тэр үестээ Ливерпулийн алдарт “Битлз” хамтлагийн “ориг” пянзыг шимтэн сонсож, хүртэж байсныг онцлоход нэн сонихон түүх болох юм. 1966 оны босгоор зохиолчийн төрсөн ах З. Эрдэнэбилэг болон ирээдүйн гэргий, тэр үеийн найз бүсгүй Д. Ягаанцэцэг нар Африкийн орнуудаар монголын урлагийн тоглолтын бүрэлдэхүүнд орж явахдаа Египет улсаас Битлзийн пянзыг тухайн үедээ ихэд үнэтэйгээр аваад, хил гаалиар тун их айж дагжин, “дотоодыг хамгаалах” - ын элдэв хараа эндэлд өртөлгүйгээр Улаанбаатарт авчирч байсан ба түүнийг нь Ягаанаа эгчийн төрсөн гэрт Төмөр зэрэг дуучин хөгжимчид Хангал гуайн хамт тун анхааран шимтэн  сонсоцгоодог байсан тухай хөгжмийн зохиолчийн гэргий энэхүү бичвэрийг бэлдэх явцад утсаар хуучилсан билээ (тэр үест Битлз хамтлаг байгуулагдаад тавхан жил болж байсны сацуу дэлхийг тойрсон анхны аялан тоглолтоо (1963 - 1966) дөнгөж хийгээд байсан цаг үе юм. Пянзыг нь монголд сонсож байх агшинд Харрисон гэхэд л дөнгөж 22 – той байсан хэрэг)… хэмээн профессор др. Б. Батжаргал нийтлэлдээ бичжээ.  Ингээд шинэ үеийн эстрад дуунуудын анхдагч нь болсон өөрт буй цуглуулгаасаа та бүхэнд хүргэж байна.

 

2. Төмөр - Сарнай цэцэг

 

 

3. Цэнд - Аюуш - Таксийн цоохор

 

 

4. Зориг - Шөнийн бороо

 

 

1969 оны шинэ жилээр Монголд ирсэн СЭВ-ийн төлөөлөгчдийн цайллага дээр Соёлын яамны дэд сайд Ч.Лодойдамба Ардын дуу бүжгийн чуулгын дэргэдэх Б.Наранбаатар, Ж.Батсайхан, Б.Эрдэнэхуяг, Д.Цэрэнбат нарын ятгын дөрвөлийг дуучин Г.Түмэндэмбэрэл, Н.Гэрэлт-Од хоёртой нь авч очжээ. Тоглолтын дараа Ч.Лодойдамба залуусыг дуудаад “Английн “Цох хорхой” гэдэг дөрвөн залууг мэдэх үү, та нарт боломж өгвөл тийм хамтлаг болж чадах уу?” гэж асуусан гэдэг. Бүх зүйл эндээс л эхэлжээ. Тусгаар улс л юм бол рок дуулах учиртай байлаа. Гэвч бүх зүйл санаан зоргоор бүтчихээгүй ээ. Ардчилсан Солонгосын мэргэжилтнээр ятга заалгасан дөрвөн залуу цахилгаан гитар, бөмбөр сурах ажил гарав. Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор урлагийн шинэ бүтээл гаргахыг эрмэлзсэн Соёлын сайд С.Сосорбарам хөөцөлдөж явсаар Японоос YAMAHA фирмийн хөгжмийн хэрэгсэлтэй ч болгоод өгч. Ингэснээр манай улсад жинхэнээсээ рок попын урсгал хөгжин гарч ирэх бололцоо бүрдэж байжээ. Алдарт The Beatles хамтлагын тоглож байснаас дутахааргүй хөгжмийн зэмсэгтэй болсон тэр үеийн эстрад дуу хөгжмийн хөгжлийн гол ачааг Соёл Эрдэнэ, Баян Монгол хамтлагууд үүрч байсан бизээ. Бидний энэхүү нийтлэлийн цомогт багтсан дуунууд маань ихэвчлэн 1970, 1980-аад оны дөнгөж эхэн үеийг хамарч байгаа билээ. Ингээд тэр үед эгшиглэж байсан сайхан дуунуудаа сонсоцгооё!

 

5. Галхүү & Оюунчимэг - 4 улирал, 2 амраг

 

 

6. Галхүү - Мөрөөдлийн дуу

 

 

7. Рэнцэнханд - Залуу нас сайхан

 

 

8. Рэнцэнханд - Амрыг айлтгая

 

 

9. Дуламсүрэн - Миний аз жаргалын дуу

 

 

10. Майжаргал - Ухаа хонгор

 

 

11. Цэцгээ - Том болж дээ миний хүү

 

 

12. Гэрэлт - Од - Сэрүүн саран

 

 

13. Гэрэлт - Од - Цэргийн бодол

 

14. Уранчимэг - Чамайг хүлээнэ

 

15. Уранчимэг - Үйлчин бүсгүй

 

Баян Монгол чуулгын нэрт, гоцлол дуучин Л.ОЮУНЧИМЭГ-ийг тэр үеийн залуус андахгүй сайн мэднэ. 1952 – 1999 оны хооронд амьдрах хугацаандаа Монголын эстрад урлагийн түүхийн алтан хуудсыг бичилцэж, цаашид хөгжих үндэс суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч байсан. Л.Оюунчимэгийн анх дуулж амьдруулсан “Цэцэгт нугын эрвээхэй”, ”Дөрвөн улирал, хоёр амраг”, “Навчин дээрх шүүдэр”, “Үртэй хүн жаргалтай”, “10 дахь хавраа үдье” гээд олон сайхан дуунууд хvмvvсийн сэтгэл зvрхэнд одоог хvртэл хоногшиж дуулагдсаар байдаг билээ.

 

16. Оюунчимэг - Үртэй хүн жаргалтай

 

 

17. Оюунчимэг - Чи бидэн хоёр

 

 

18. Баян Монгол - Цэнхэр Залаа

 

 

19. Оюунчимэг - Цэцэгт нугын эрвээхэй

 

1969 онд Соёлын Яамны сайд байсан Ч. Лодойдамба гуайн хэлсэн үгс биелэлээ олж тун удалгүй Соёл Эрдэнэ хамтлаг маань байгуулагдаж байсан түүхтэй. 1973 онд Зүүн Германы Берлин хотноо болсон Дэлхийн Залуучууд Оюутны X наадмаас Алтан медаль хүртсэн нь тэдэнд маш том урам зориг өгснөөс илүүтэйгээр бусад орны рок хамтлагуудыг сонсох нь юу юунаас илүү чухал байсан болов уу.

 

20. Баяраа - Сэтгэлийн жигүүр

 

 

21. Янжиндулам - Орь залуу нас

 

 

22. Соёл Эрдэнэ - Хүлээлт

 

 

Монголын эстрад дуу хөгжмийн түүх маань цаашид 1980-аад оноор үргэлжлэх болно. Алдарт Өргөө, Айзам, Харш, Соёмбо, Инээмэглэл, Эрдэнэс, за мэдээж тэр үед дуулж байсан Соёл Эрдэнэ, Баян Монгол чуулгын дуунууд ч эгшиглэх болно. Тиймээс бидэнтэй үргэлж хамт байгаарай.

 

Эргэн Дурсахуй цуврал нийтлэл эрхлэн гаргагч миний бие Монголын алтан үеийн уран бүтээлчид болох Түмэндэмбэрэл, Банзрагч, Адарсүрэн, Норовбанзад, Цэрэндолгор, Вандан & Дуламсүрэн, Зангад, Оросоо, Самбуу, Хоролсүрэн, Өлзий-Өрших харын сайхан дуунуудаас бүрдсэн цомогоо танилцуулахаар бэлтгэж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна.

 

Энэхүү нийтлэлээрээ бид та бүхний хүүхэд залуу насны гэгээн дурсамжыг сэргээж тэр цаг үед хамтдаа аялахад оршиж байдаг бөгөөд бидэнтэй үргэлж хамт байхыг хүсэн энэ удаагийнхаа аялалыг түр өндөрлөж байна. Бидний дараагийн нийтлэл маань эргээд дэлхийн хит хөгжим мэдээллээр үргэлжлэх болно. Энэ удаад 80-аад оны халуухан мөчүүдэд эргэн очих болно.

 

Эргэн Дурсахуй төслийн хамт олон бид нийтлэлд багтсан дуунуудыг видео хэлбэрээр өөрийн youtube.com дах сувгаараа дамжуулан та бүхэнд хүргэж байгаа билээ. https://www.youtube.com/user/ErgenDursahui хаягаар орж үзэж байна уу. Түр баяртай!

 

Comments   

 
0 #15 ах лам 2014-06-13 08:37
энэ юу хийгээд байгаа юм бэ.Соёл Эрдэнийг Баян Монголтой холиод том жижиг Оюунчимэгийг холиод ккк.
Сэтгэлийн жигүүр Зүрхний айзам энэ тэрийг Б.Баяр дуулсан болохоос Жаргалсайхан дуулаагүй ш дээ
Quote
 
 
+1 #14 ДСНК 2012-12-05 01:49
Quoting Denver:
Bishee bi ene plakat sonirhuulah geed bgaa Baagiig helsiishdee!!!

Bi bas ter Baagiig helsen yum aa he he
Quote
 
 
0 #13 Denver 2012-12-05 00:33
Bishee bi ene plakat sonirhuulah geed bgaa Baagiig helsiishdee!!!
Quote
 
 
0 #12 Thanks 2012-12-03 19:50
Ih tsag gargaj sonorduulj buig oilgoj baina shuu. Thank you for your time.
Quote
 
 
0 #11 Guest 2012-12-02 05:11
bayarlaa

Seruun saran geh duug Chicagod bolson Uran ugsiin chuulganii ayalaliin uer Sugar gedeg hun yag ingej duulsan sh tee

Magadgui duulj bichuulsiin bolov uu
Quote
 
 
0 #10 Guest 2012-12-02 01:26
" SOEL ERDENE " CHUULGIN UNDESLEN BAIGUULAGCH , ANHNI SANAACHLAG N NARANBAATAR YUM. http://www.youtube.com/watch?v=HIp7Q-jjb_g "MONGOL POP " NARANBAATRIIN AYULGUUGAAR EHELSEN YUM .
JAGAA HOJUU ORJ IRSEN 1978-1980 oni ueer , gehdee uuruu : Mongolin zaluuchuud " sonin hungun hugjmin talaar
" HUSHIGNI ARD " gesen bulan-d pop -rock-in tyyhees bichij baisan n unen. :-)
Quote
 
 
0 #9 Guest 2012-12-02 01:21
OK. :-)
Quote
 
 
0 #8 Guest 2012-12-02 00:18
Burjgar Jagaa ah ch ih l tuuhtei hun dee yamar ch baisan urlagaas bolj surguulia haysan gej sonsson gehdee uurtei n' yarival ih tuuh uguulne biz dee. duulsan barag duu buhen n' uuriin tuuhtei baih.
Quote
 
 
0 #7 Guest 2012-12-01 23:14
Цувралаар хүргэж буй бидний цаашдын нийтлэлд Чингис Хаан хамтлагын Жаргалсайхан ахын дуулсан маш олон дуу байгаа. Сэтгэлийн жигүүр, Зүрхний айзам гээд л эхлэх юм.
Quote
 
 
+3 #6 Guest 2012-12-01 23:08
Жараахай-н бичсэн шүүмжлэлийг хүлээж авлаа. Тийм учраас л урлаг мэддэг хүмүүстэйгээ хамтран ажилламаар байгаа юм. Соёл - Эрдэнэ хамтлаг, сүүлээр Чингис Хаан хамтлагт уран бүтээлээ туурвиж байсан Жагаа ахтай уулзвал ч их юм ярина даа. Би нэг удаа онгоцонд хамт сууж Чикаго хотод ирж байлаа. Харин одоо тантай уулзвал их юм асууж тодруулмаар байна. Урлаг мэддэг, ялангуяа Монголын рок попын урлагын талаар баримтуудыг ил гаргаж тавимаар байна. Урлагт буцалж байсан та нөхөд хийхгүй бол жирийн хөгжим дуу сонирхон цуглуулдаг над шиг хүмүүс юмыг дутуу орхих вий дээ. Жагаа ахаа тусаач.
Quote
 

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио