Mon09012014

Last updateWed, 27 Aug 2014 7pm

 
 
Back Та энд байна: Home Бусад Гепатитын вирусыг хэрхэн дарж авах вэ?

Гепатитын вирусыг хэрхэн дарж авах вэ?

Бид ер нь хүнд юмаа даатгахдаа сайн юм шиг бүх л юмаа дарга, эмч, лам, төлөгчид даатгачихна. Хариуцлагa байхгүй амар өө амар. Шүтчихсэн учир бид өөрсдөө сүжигээрээ эдгэчихдэг юм биш үү. Гахайн элэг, мэлхийн гуя, хүний бөөс идэх, өндрөөс үсрэх юу юу гэсэн бэ. Хөөрхий аргаа барахдаа л хийдэг байхдаа, өөр найдах юм байхгүй хүмүүс дээ бид.




     Хорвоо ертөнц хавтгай болсон энэ үед хөгжилтэй орнуудад эмчээ "ичээдэг" мэдлэгтэй өвчтөн асар их болжээ. Тиймээс ч би таны мэдлэгт бага ч болтугай тус нэмэр болж, ганц ч болтугай хүн уншиж учирч болох өвчин зовлонгийн замаас гарах болтугай гэж өчүүхэн би.....Ум мани мани(зогсоорой нөхөөр, хадуурлаа).

За тэр яахав өмнөx нийтлэлдээ Гепатитын С вирусийг дардаг ганц эм байдаг ба тэр нь Интерферон болохийг дурдсан билээ. Манай уншигчид дарах, бууруулах 2-г сайн ялгаж салгах хэрэгтэй. Ихэнх эмнүүд элэгний үйл ажиллагааг түр хугацаагаар  сайжруулах (АЛАТ,АСАТ-ийг бууруулах) магадгүй вирусийн тоог БУУРУУЛЖ болно. Энэ нь дараад авсан гэсэн уг биш. Тиймээс гепатит С вирусын хамгийн төгс эмчилгээ бол вирусыг бүр мөсөн арилгах зорилготой эмчилгээ байх ёстой. Дарах буюу арилгах гэдэг нь цусан дахь вирусын тоо ТЭГ буюу вирусын тоог гаргадаг тусгай аргаар мэдрэгдэхгүй болно гэсэн үг. Жишээ нь вирусын тоог тогтоодог оношлогоо нэг миллитер ийлдсэнд байгаа доод тал нь 200 вирус илрүүлдэг ба та хасах гэсэн шинжилгээний хариу авсан гэж бодьё л доо. 6 сарын дараа дахин шинжлэхэд та мөн л хасах бол та бүрэн эдгэсэн гэсэн  үг хэрэв вирус илэрвэл 6 сарийн өмнө таны вирусын тоо оношлогооний мэдрэх хязгаараас доор магадгүй нэг миллитер ийлдсэнд 100 вирус байсан учир тухайн үедээ хасах байгаад өсөж уржсэн гэсэн уг.  Ер нь интерфероноор эмчлүүлж буй хүмүүст вирусын тооны өөрчлөлт эмчилгээний үр дунгээс хамаарч та бүрэн эдгэрэх, вирус тань тарианд мэдрэг бус учир эмчилгээг зогсоох эсвэл эмчилгээний дараа вирус илрээгүй боловч 6 сарийн дараа дахин илрэх гэсэн 3 тохиолдол ихэвчлэн тохиолдоно (цөөн тохиолдолд эмийн гаж нөлөөгөөр эмчилгээг зогсоож болно).

Сайхан мэдээ цаана чинь улам сайн үйлчилгээтэй эм гарсан байна.  Америк болон Европын эмийн зах зээлийн мангасууд болох Шэринг (Schering Plough), Вэртэкс(Vertex) компаниуд Биосэпревир(Bioceprevir),Тэлапревир(Telaprevir)хэмээх шинэ эмийг тус тус хийж  хүн дээр туршиж  дүнгээ гаргажээ(protease inhibitor). Гайхамшигтай нь уг эмийг өнөөх интерферон/Рибавиринтэй  хавсран хэрэглэхэд (Биосэпревир) 74% нь зарим эмчилгээний нөхцөлд 82-92% эдгэрсэн байна. Олзуурхууштай нь өмнө нь Интерферонд  мэдрэмтгий бус өвчтөнүүд буюу найдваргүйчүүдийн 41%(Тэлапревир), эмчилгээний дараа вирус дахин илэрсэн хүмүүс буюу азгүйчүүдийн 73%(Тэлапрэвир) вирусгүй болсон байна. Эдгээр эмнүүд нь туршилтын сүүлийн шатандаа орсон ба 2 жилийн дараагаас хэрэглээнд гарах байх.  2010 оноос гепатит С вирусийг эмчлэх магадлал 80% орчим магадгүй 90% гаруй болох боломжтой байна. Одоо энэ 2 эм нь ямар зарчимаар үйлчилдэг болохыг тайлбарлаxаар оролдоё. Вирусын биеийг бүрдүүлэх уураг нь эхний үед ганц маш урт уураг хэлбэрээр халдварласан эзэн эс дотор нийлэгжин бий болно. Уг урт уурагийг мөн вирусын гаралтай протеаз хэмээх "хэрчигч" уураг таслан тодорхой бүтцийн хэсэг болгоно, жижиг хэсгүүд нийлж вируусын "араг яс" үүснэ. Чухамдаа дээрхи 2 эмнүүд тэр "хэрчигч" уурагийг нь ажиллагаагүй болгодог учир вирус үржин олшрох зам нь хаагдан  интэрфероны нөлөөгөөр багассаар устдаг юм байна..

Түүнчлэн Фармасэст болон Рошэ  компаниуд R7128 ба R1626  гэсэн нэртэй эм бий болгосон байна(polymerase inhibitor). Өмнө дурдагдсан вирусын биеийг бүрдүүлэх хэрчигдээгүй урт уураг нь тодорхой ген буюу мэдээллийн дагуу нийлэгждэг ба тэр ген бий болоход оролцдог полимераз хэмээх хамгийн чухал уурагийг нь дарангуйлан идэвхгүй болгодог гэнэ. Үр дүнд уураг нийлэгжих гэн буюу мэдээлэл байхгүй учир мэдээж уураг нь нийлэгжихгүй өмнөхтэй адилаар вирус олширч чадахаа больж интерферонд дарагдан устана.. Гэхдээ эдгээр эм өмнөх 2 эмээс бага зэрэг хоцорч яваа боловч урд дүн илүү байж болох талтай байна. R7128, R1626 эмийг тусад нь Интерферон/Рибавиринтэй хавсарч эмчилэхэд  4-хөн долоо хоногийн дотор өвчтөнүүдийн 88% нь(R7128) , 48 долоо хоногт 84% нь(R1626) эдгэрсэн байна. Хэрэв энэ 2 эмийн туршилтын эцэсийн шатаа амжилттай давж гарвал эдгээр 4 мангасууд маш том дайнд болох нь дээ. Мэдээж үр дүн бидэнд ашигтай хамгийн сайн нь ялж тэд хэдэн тэрбумаар нь ашиг олно. Эдгээр эмнүүд нь гепатит С вирусын устгахад хамгийн төвөгтэй хэлбэр болох 1 хэлбэрийн вирустай хүмүүст туршсан дүн юм шүү.

Бас нэг чимээгүйхэн явж байгаа төсөл бол Сирна(Sirna) компаны эм юм. Ирээдүйд энэ л атомын бөмбөг болно доо.

Гепатиттай хүмүүст ДОХ-г бодвол энэ гайтай вирусээс салах боломж, магадлал улам нэмэгдсээр байна. Ядаж л гадаадад байгаа нь гайгүй даатгалтай бол ер нь эдгэх боломжтой болох нь байна шүү.  Та нар яах вэ  гадаадад эмчлүүлчихдэг юм байгаа биз Монголд байгаа зөвхөн С вирус тээгч 260.000 хүн яах вэ гэж үү? Монголд гарсан гэнэ лээ хавдар дардаг эм, элэгний вирус дардаг эм,  өөрсдөө үндэсний технологоор хийсэн гэнэ лээ. Тэрийг уугаад дарчих юм биш үү? Аштай юу даа. Энэ хөрөнгөтөнгүүдийн  тэрбумаар зараад хийж чадаагүйг бид хийчихэж байгаа юм чинь.   Нэгэн үзэсгэлэнд яах аргагүй  хавдар дардаг эм гээд  зогсож байсан шүү. Ичдэггүй хүмүүс шүү. Угаасаа элэгний эм эрэлт ихтэй л дээ. Зовсон хүмүүсийн мөнгөнд тааруулж бий болгосон гоё хайрцагтай тан. Манайд л эм юм даа. Монголд яаж эм бий болдог юм бол доо мэдэх юмсан, хянадаг газар байх л ёстой доо.

Энэ засаг, төр байж байгаагаас харахад эрүүл мэнд, боловсрол 2 ойрдоо сэхэгүй юм шиг байна. Амиа л боддоо. Яаж ч бодсон 30 саяар бэлэн төлөөд эмчлүүлэх хүн хэд байгаа билээ, эмчилдэг эмнэлэг нь ч хаа байгаа билээ. Бор зүрхээрээ зүтгэж байгаа хөөрхий (олонхи) эмч нараа дахин өрөвдөе. Даатгалын систем муу болохоор сайн эм, сайн үйлчилгээ мөрөөдөөд ч хэрэггүй  юм байна. Гарах боломж байна уу? Явсаар эрүүл мэндийн даатгалын систэм дээр л бүх зангилаа ирж байна даа. Гайтай муу даатгал уу. Гэтэл бид тэр шидтэй даатгалын системд хамрагдахад бэлэн үү? Xамрагдах сонирхол, итгэл үнэмшил бий бил үү? Даатгалаа төлөхгүй явж байгаад өвдөхөөрөө хэдэн төрөг төлсөн болоод эмнэлэг бараадах. Тиймдээ мөр бүтэн, идэх талхтай бол юун вирус, юун даатгал вэ. Гэхдээ л Эрүүл байвал Жаргал гэдэг дээ.

Дараа бусад орнуудын даатгалын системийн талаар Монголд аль нь тохирох боломжтойг өчүүхэн сэтгэхүйгээрээ бичихийг оролдоё. Мэргэжлийн хүн биш болохоор тэнд юу болоод байгааг сайн мэдэхгүй юм гэхдээ өөрийгөө гололгүй  оготно боож үхдэг шиг хошуу дүрж л сууя даа. Энэ чиглэлээр сурдаг, мэддэг хунтэй санал бодлоо хуваалцаж "хэнхэглэхэд" бэлэн(Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. ).

Эмчлүүлэгчдийн боловсролд зориулав.

Эрдэм Шинжилгээний ажилтан, Ph.D. М. Баярсайхан

Comments   

 
0 #8 Zaya 2014-08-18 16:00
Sain baitsganuu manai egch odo 40xurex gj bga ymaa elegni c virustai irlandad ajilj amidarj bxda ene ovchinig tuschixsan ym interfenon alifa ribavirin 2g tend zereg xiilgedeg bsn ch zgr boloogui teged emchilgeegui geed mongoldo ired amidarch bga ene ovchinig bur moson edgeedeg mongol arga emchilge baival xelj ogch tuslaach
Quote
 
 
0 #7 yanjaa 2014-07-14 03:49
Buurnii virus darax interferon xiilgex sain uu zuvulguu uguuch
Quote
 
 
+1 #6 germun 2013-04-25 12:17
sain baitsgaana uu eleg negt Mongolchuud mini.
Bi bas bagadaa sharlaj baisan. Odoo 42 toi. Getel German surch baihdaa, uuruur helvel ungursun 9 sard shinjilgeegee uguud uztel Elegnii zirrose negdugeer uedee baigaa ni togtoogdson.
Mongold baihad B virustei, arhag urevseltei, eleg uuhlulttei gej medej baisan ch Germand deer ni bas D virustei ni togtoogdson. Ene D virus ih yarvigtai yum gesen, ustdaggui.
Odoo tegee esiin shinjilgee ugsnii daraa ene 2 dahi udruus Interferon Pegasys 180mg tariulsan. Ter shunuduu ih haluuch honoloo. Odoo niit 48 udaa tariulah yostoi.
"Sohorson bish zavshiv"-gegche er Germand daatgaltai gaigaa tuldaa l emchluulj baina.
Erthen elegnii delgerengui shinjilgee hiilgeed emchluuleh heregtei. Tegehgui bol manai emch nariin heneggui, uvchtnuu gegeeruulj, ug uvchnii ayuliig segiildegguin urshgaar nad shig boloh vii!
Quote
 
 
0 #5 B.Tuya 2013-03-03 11:07
Cain baitsgaana uu.
Bi C virustei bolconoo 7 jiliin omno medcen oligtoi emchilgee hiilgedeggui bj bgd 2 jiliin omno virus tooloh shinjilgee ogtol virus 60 cay bolcon bcn . Bi arhi tamhi heregledeggui hoolnii deglem ih baridaggui yum jaahan yadardag l bcn. Singapore ulcad peginterferon tariag durvun doloo honogiin turshid hiilgeed rebaverin emiig hamt uuj bgd odoo shineer garcan Bocepverin gdg emiig nemelteer uuj bn . Bocepverin gdg ene bol hamgiin cuuld garcan em yum bn . Emchilgeenii yvtsad tahia , zagacnii mah ideh toc bagatai hool shine jimc heregleh heregtei yum bn. Humuucee ovchinoo baga deer ni emchiluulbel hunii eruul mended , hurdan emchlegdeh, ediin zacgiin huvid ch heregtei yum bn shuu. Em tariagaa mash cain naidvartai ulcaac avch hiilgehiig anhaaruulj bn. China d uildverlecen Peginterferon , Rebaverin em ni huuramch bogood copy dcon ni bdg gcn shuu . Eruul enhiig hucye Bugded ni . Holboo barih bol hayagaar email bichij bolno.
Quote
 
 
+2 #4 Эм хаанаас авах вэ? 2012-12-08 04:29
Сайн байцгаана уу?
Би саяханаас С вирустай болохоо мэдлээ.
Эмч нар маань 3 сан эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн.
Гэхдээ 3 дахь эм болох Boceprevir эмийг Монголдоо нийлүүлдэг хувь хүн эмийн сан байна уу?
Эмч нар маань 4 долоо хоног Pegasys+Ribavir ini хийсэний дараа Boceprevir эмээ уу гээд байна. энэ эмчилгээг гадаадад хийлгэж байсан хүмүүс зөвөлгөө өгөөч....
Quote
 
 
0 #3 Guest 2012-02-28 15:59
sain bn u...ma eej tsusni shinjilgee ogsn jne onoodor elegnii c virustai gsen hariu garsan bvren emjlegddeg v... hariu ogch tuslaach
Quote
 
 
0 #2 Guest 2011-06-04 07:46
Саяхан Хатанбаатарын эмнэлэгт шинжилгээ хийлгэхэд С вирус 79, В вирус 27 байна гэсэн хариу гарлаа. Би 26 настай эмэгтэй.Энэ талаар мэдэхэд уул нураад ирсэн мэт хэцүү л байна. Ганц хүүхэд ч гаргаагүй байхад, цаашид гаргах уу үгүй юу гээд бодох зүйл их л байна даа. 5-20 жилийн тавилантай юм бол цаашид амьдралаа төлөвлөхийг ч хүсэхээ больлоо. Энэ эмнэлэг Зэндмэнэ 139 гэдэг өөрсдөө хийсэн бэлдмэлээр эмчилдэг бололтой. Энэ Зэндмэнэ 139 ын эмчилгээний үр дүн ямар байдаг талаар мэдэх хүн байна уу. Вирусын идэвхжилийг бууруулах эмчилгээ тогтмол хийлгэлээ гэхэд тавилан нь ямар байх бол. Сүүлдээ эмчилгээндээ дасал болоод буурахаа болих юм болов уу. Энэ өвчиний талаар сайн мэддэг хүн байвал өвчиний тавилангийн талаар бичиж үлдээгээч please
Quote
 
 
+1 #1 Guest 2010-02-17 02:05
Saihan zovolgoo ogsond mash ih bayarlalaa.Nada d asuult bna.Minii hoyor tom huu 15 jiliin omno sharlasan yum.Odoo 20-30 garsan zaluus baigaa.Bi eh hun bolohoor ene talaar urgelj sanaa zovj baidag yum.Sudas barij onosholdog mongol emchid uzuulsen chin neg ni sain bna,nogoo ni idevhgui C virustei bna gesen.Ene nohtsold yaj C virusiig or undesgui ugui bolgoj boloh ve? Interferon gedeg ene emiig haanaas avch boloh ve? Ene nohtsold minii huuhduuded ene emiig heregleh shaardlaga baigaa yu? Nadad tuslaach,ene talaar ene setgegdel deer hariu bichij tuslaach.Nadtai adil olon ehchuuded ene asuultiin hariu tus bolno gedegt itgej bna.Tanii ajild ulam ondor amjilt husie.
Quote
 

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио